| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0074/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/83 |
| Огноо | 2023-04-04 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | З.Наранчимэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0074/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч З.Наранчимэг,
Шүүгдэгч Н.Бц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Өндөр овгийн Бд ийн Б , шүүгдэгч Боржигин овгийн Н ийн Бц нарт холбогдох эрүүгийн 2339000340074 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
Б.Б нь Н.Бц тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Саран хотхоны Д41-11 тоотод өөрийн эзэмшлийн гэртээ хохирогч С.Г тай “Согтуу хүн дагуулж ирлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний зүүн талын эрүү хэсэг рүү өвдөглөн, С.Г-ын биед эрүүний ясны (ооч, зүүн булан хэсгүүд) зөрөөтэй, далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан,
Н.Бц нь Б.Б тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Саран хотхоны Д41-11 тоотод байх Б.Б ын гэрт хохирогч С.Г тай “Согтуу байж айлд ирлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний зүүн шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохиж, С.Г-ын биед эрүүний ясны /ооч, зүүн булан хэсгүүд/ зөрөөтэй, далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдлүүдийг Хэнтий аймгийн Прокурорын газраас тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй...”,
Шүүгдэгч Н.Бц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлгийг тус тус гаргажээ.
Эрүүгийн 2339000340074 дугаартай хэргээс:
-2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/,
-Хохирогч С.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2022 оны 12 дугаар сарын 26-ны өглөө нь 10 цагийн орчимд гэрээс гарч яваад Бат-Эрдэнэ гэх багийн найзтайгаа тараад бид хоёр хамтдаа 3 шил архийг тэр өдрөө уучхаад Б.Б гэх найзынхаа гэр рүү Бат-Эрдэнэ гэх найзынхаа хамт очиж, ганц нэг архи ууя гэж бодож очсон. Тэгээд би Б.Б ын гэрт харанхуй болох үед л очсон байх гэж бодож байна яг хэдэн цаг байсныг нь би санахгүй байна. Бат-Эрдэнэ, бид хоёрыг Б.Б ын гэрт ороход Б.Б нь найз Н.Бц ийг утсаар дуудсан байсан. Тухайн үед Б.Б нь намайг согтуу хүн дагуулж гэрт ирлээ гэж над руу уурласан болохоор нь би Б.Б гэх найз маань намайг газар унагаагаад чирээд байх үед нь тэнд байсан танихгүй залуу бид хоёрыг салгах үед Б.Б нь намайг өвдгөөрөө нэг удаа миний зүүн талын эрүү хэсэг рүү өвдөглөсөн. Намайг Б.Б тай ноцолдож байх үед түүний эхнэр, хүүхэд мөн танихгүй нэг залуу /Д.Д / байсан. Харин удалгүй Б.Б бид хоёрыг салгаад намайг Б.Б ын гэрээс Н.Бц авч гарах үедээ миний зүүн талаас шанаа хэсэг рүү нэг гараараа нэг удаа цохисон. Тэгээд би Б.Б ын гэрээс гарч явахад хүйтэн салхи аваад эрүү маань сонин болчихоор нь эхлээд мултарчихлаа гэж бодоод амандаа гараа хийгээд үзсэн чинь миний зүүн талын эрүү сул хөдөлж, мах нь хавчуулагдаад. эрүү маань зөрчихлөөр нь эрүү маань хугарчихсан байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд цагдаагийн байгууллагад очоод дараа нь эмнэлэгт очиж эрүүнийхээ зургийг авхуулсан чинь миний эрүү хугарсан байсан учраас намайг яаралтай Улаанбаатар хотод очиж эмчлүүлж хагалгаанд ор гэсэн болохоор 2022 оны 12 дугаар сарын 26-аас 27-ны шилжих шөнө Улаанбаатар явсан, ...Миний найз Б.Б нь намайг согтуу байж гэрт ирлээ гэж уурласан учраас л миний биед халдсан. Харин Н.Бц нь намайг согтуу байж айлд ирлээ гэж уурлаад л миний биед халдсан байх өөр бусдаар бид хоорондоо маргалдах шалтгаан байгаагүй. ...Миний зүүн талын эрүүний яс хугарсан. Тухайн үед эхлээд Б.Б өвдгөөрөө цохисон. Н.Бц дараа нь гараараа нэг удаа цохисон. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 дугаар хуудас/,
-Гэрч Д.Д ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Б гэх зүс таних айлд 16 цагийн орчимд унтаж амраад байж байхад хүмүүс хоорондоо маргалдаад байхаар нь сэрээд харахад Б нь Л гэх хүнийг унагаад цохих гэж байхыг нь би хараад тэр хоёрыг салгасан юм. Тэгээд би Л аг хориглоод байж байхад Б ирээд Л агийн эрүү рүү өвдгөөрөө цохисон юм. Тэгэхээр нь би Б ад "чи яаж байгаа юм бэ, нэгнийхээ эрүүг хугалчихлаа" гэж хэлэхэд Б над руу уурлаж "чамд ямар хамаатай юм, пизда минь" гэж байсан. Тэгээд Б нь Ц гэдэг залуу руу залгаад "Чи энэ нэг юмаа ирж ав гэж хэлж байсан” удалгүй Ц ганцаараа орж ирээд Л агийн эрүү рүү нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би "яаж байгаа юм бэ, сая Б эрүүг нь цохичихсон, чи дээр нь нэмээд цохичихлоо" гэхэд Б , Ц нар над руу дайрч чамд ямар хамаатай юм, чамайг өөрийг чинь хамт ална шүү гэж дарамталсан. Тэгээд Б , Ц хоёр Л аг аваад гарч явсан. ...Би тэр хоёрын маргалдах дуунаар босож очиход Б нь Г-ыг нэг удаа цохиж байсан, би тэр үед нь "согтуу хүнийг битгий цохь гэж хэлсэн юм" тэгээд би салгаад Г-ыг гэрээс нь аваад гарах гэж байж байтал Б баруун өвдгөөрөө Г-ын эрүү хэсэгт нь нэг удаа цохисон юм. Тэр үед Г-ын амнаас нь цус гараагүй байсан. Сүүлд нь Бц нэлээн ууртай орж ирээд Г руу дайрч байгаад баруун гараараа Г-ын эрүүний зүүн доод хэсэг рүү баруун гараараа нэг удаа нэлээн хүчтэй цохисон. Тэгэхэд Г-ын амнаас нь цус гарч эхэлсэн. Тэр үед би хориглоод, та хоёр согтуу хүнийг зодож хэрэггүй гэхэд Б , Бц нар "чамайг өөрийг чинь бас ална шүү" гээд байхаар нь би юу ч хэлж чадаагүй. ...Б , Бц нар нь тухайн үедээ энэ Г-ыг өөрөө цус болчхоод орж ирсэн гэж хэлээрэй гэж надад хэлсэн юм. Тэгээд цагдаа дээр ирсний дараа Б нь надад “хэлсэн, ярьсандаа байгаарай” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Ж.Ариунзаяагийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 77 дугаартай: “...С.Г-ын биед эрүүний ясны /ооч, зүүн булан хэсгүүд/ зөрөөтэй, далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт, хохирогчийн эмчилгээ хийлгэсэн талаарх эмнэлгээс ирүүлсэн баримтууд, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 48-75 дугаар хуудас/,
-Шинжээч эмч Ж.Ариунзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эмнэлгийн бичиг баримт буюу гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины гэмтлийн тасгийн 18253 тоот өвчний түүхээр дүгнэлт гаргасан. Дээрх өвчний түүхэнд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр С.Г гэгч нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины тасагт хэвтэж эмчлүүлсэн ба гэмтлийн эмчийн үзлэгээр нүүр эрүү орчим маш их хаван хавдартай, өвчин эмзэглэлтэй, компьютер томографын шинжилгээнд эрүүний яс, ооч болон зүүн булан хэсгээрээ зөрүүтэй, хугаралтай гэсэн өвчний түүхээс үндэслэж, эрүүний ясны ооч хэсэг болон эрүүний ясны зүүн булан хэсгүүдийн зөрүүтэй далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо гэж дүгнэлт гаргасан. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь аль аль тохиолдолд, хэд хэдэн удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/
-Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, албан бичиг, тогтоол, хуулбарын хамт /хх-ийн 113-128 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Б.Б ын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн прокурорын газарт гаргасан “...Миний бие С.Г-ыг “гэртээ харь” гэсэн шаардлага тавихад эсэргүүцэж, түүнтэй ноцолдож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд надад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 146 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Н.Бц ийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн прокурорын газарт гаргасан “...Миний бие С.Г-ыг айлд агсан тавилаа, хүүхдүүдийг айлгалаа гэх шалтгаанаар зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохиж, түүний биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд надад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 155 дугаар хуудас/,
-Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Наранчимэгийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаартай “Хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” тогтоол зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.1.2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
-Хохирогч С.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2022 оны 12 дугаар сарын 26-ны өглөө нь 10 цагийн орчимд гэрээс гарч яваад Бат-Эрдэнэ гэх багийн найзтайгаа тараад бид хоёр хамтдаа 3 шил архийг тэр өдрөө уучхаад Б.Б гэх найзынхаа гэр рүү Бат-Эрдэнэ гэх найзынхаа хамт очиж, ганц нэг архи ууя гэж бодож очсон. Тэгээд би Б.Б ын гэрт харанхуй болох үед л очсон байх гэж бодож байна яг хэдэн цаг байсныг нь би санахгүй байна. Бат-Эрдэнэ, бид хоёрыг Б.Б ын гэрт ороход Б.Б нь найз Н.Бц ийг утсаар дуудсан байсан. Тухайн үед Б.Б нь намайг согтуу хүн дагуулж гэрт ирлээ гэж над руу уурласан болохоор нь би Б.Б гэх найз маань намайг газар унагаагаад чирээд байх үед нь тэнд байсан танихгүй залуу бид хоёрыг салгах үед Б.Б нь намайг өвдгөөрөө нэг удаа миний зүүн талын эрүү хэсэг рүү өвдөглөсөн. Намайг Б.Б тай ноцолдож байх үед түүний эхнэр, хүүхэд мөн танихгүй нэг залуу /Д.Д / байсан. Харин удалгүй Б.Б бид хоёрыг салгаад намайг Б.Б ын гэрээс Н.Бц авч гарах үедээ миний зүүн талаас шанаа хэсэг рүү нэг гараараа нэг удаа цохисон. Тэгээд би Б.Б ын гэрээс гарч явахад хүйтэн салхи аваад эрүү маань сонин болчихоор нь эхлээд мултарчихлаа гэж бодоод амандаа гараа хийгээд үзсэн чинь миний зүүн талын эрүү сул хөдөлж, мах нь хавчуулагдаад эрүү маань зөрчихлөөр нь эрүү маань хугарчихсан байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд цагдаагийн байгууллагад очоод дараа нь эмнэлэгт очиж эрүүнийхээ зургийг авхуулсан чинь миний эрүү хугарсан байсан учраас намайг яаралтай Улаанбаатар хотод очиж эмчлүүлж хагалгаанд ор гэсэн болохоор 2022 оны 12 дугаар сарын 26-аас 27-ны шилжих шөнө Улаанбаатар явсан, ...Миний найз Б.Б нь намайг согтуу байж гэрт ирлээ гэж уурласан учраас л миний биед халдсан. Харин Н.Бц нь намайг согтуу байж айлд ирлээ гэж уурлаад л миний биед халдсан байх өөр бусдаар бид хоорондоо маргалдах шалтгаан байгаагүй. ...Миний зүүн талын эрүүний яс хугарсан. Тухайн үед эхлээд Б.Б өвдгөөрөө цохисон. Н.Бц дараа нь гараараа нэг удаа цохисон. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг,
-Гэрч Д.Д ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Б гэх зүс таних айлд 16 цагийн орчимд унтаж амраад байж байхад хүмүүс хоорондоо маргалдаад байхаар нь сэрээд харахад Б нь Л гэх хүнийг унагаад цохих гэж байхыг нь би хараад тэр хоёрыг салгасан юм. Тэгээд би Л аг хориглоод байж байхад Б ирээд Л агийн эрүү рүү өвдгөөрөө цохисон юм. Тэгэхээр нь би Б ад "чи яаж байгаа юм бэ, нэгнийхээ эрүүг хугалчихлаа" гэж хэлэхэд Б над руу уурлаж "чамд ямар хамаатай юм, пизда минь" гэж байсан. Тэгээд Б нь Ц гэдэг залуу руу залгаад "Чи энэ нэг юмаа ирж ав гэж хэлж байсан” удалгүй Ц ганцаараа орж ирээд Л агийн эрүү рүү нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би "яаж байгаа юм бэ, сая Б эрүүг нь цохичихсон, чи дээр нь нэмээд цохичихлоо" гэхэд Б , Ц нар над руу дайрч чамд ямар хамаатай юм, чамайг өөрийг чинь хамт ална шүү гэж дарамталсан. Тэгээд Б , Ц хоёр Л аг аваад гарч явсан. ...Би тэр хоёрын маргалдах дуунаар босож очиход Б нь Г-ыг нэг удаа цохиж байсан, би тэр үед нь "согтуу хүнийг битгий цохь гэж хэлсэн юм" тэгээд би салгаад Г-ыг гэрээс нь аваад гарах гэж байж байтал Б баруун өвдгөөрөө Г-ын эрүү хэсэгт нь нэг удаа цохисон юм. Тэр үед Г-ын амнаас нь цус гараагүй байсан. Сүүлд нь Бц нэлээн ууртай орж ирээд Г руу дайрч байгаад баруун гараараа Г-ын эрүүний зүүн доод хэсэг рүү баруун гараараа нэг удаа нэлээн хүчтэй цохисон. Тэгэхэд Г-ын амнаас нь цус гарч эхэлсэн. Тэр үед би хориглоод, та хоёр согтуу хүнийг зодож хэрэггүй гэхэд Б , Бц нар "чамайг өөрийг чинь бас ална шүү" гээд байхаар нь би юу ч хэлж чадаагүй. ...Б , Бц нар нь тухайн үедээ энэ Г-ыг өөрөө цус болчхоод орж ирсэн гэж хэлээрэй гэж надад хэлсэн юм. Тэгээд цагдаа дээр ирсний дараа Б нь надад “хэлсэн, ярьсандаа байгаарай” гэж байсан...” гэх мэдүүлэг,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Ж.Ариунзаяагийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 77 дугаартай: “...С.Г-ын биед эрүүний ясны /ооч, зүүн булан хэсгүүд/ зөрөөтэй, далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт, хохирогчийн эмчилгээ хийлгэсэн талаарх эмнэлгээс ирүүлсэн баримтууд, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд,
-Шинжээч эмч Ж.Ариунзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эмнэлгийн бичиг баримт буюу гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины гэмтлийн тасгийн 18253 тоот өвчний түүхээр дүгнэлт гаргасан. Дээрх өвчний түүхэнд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр С.Г гэгч нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины тасагт хэвтэж эмчлүүлсэн ба гэмтлийн эмчийн үзлэгээр нүүр эрүү орчим маш их хаван хавдартай, өвчин эмзэглэлтэй, компьютер томографын шинжилгээнд эрүүний яс, ооч болон зүүн булан хэсгээрээ зөрүүтэй, хугаралтай гэсэн өвчний түүхээс үндэслэж, эрүүний ясны ооч хэсэг болон эрүүний ясны зүүн булан хэсгүүдийн зөрүүтэй далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо гэж дүгнэлт гаргасан. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь аль аль тохиолдолд, хэд хэдэн удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, албан бичиг, тогтоол, хуулбарын хамт,
-Шүүгдэгч Б.Б ын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн прокурорын газарт гаргасан “...Миний бие С.Г-ыг “гэртээ харь” гэсэн шаардлага тавихад эсэргүүцэж, түүнтэй ноцолдож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд надад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт,
-Шүүгдэгч Н.Бц ийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн прокурорын газарт гаргасан “...Миний бие С.Г-ыг айлд агсан тавилаа, хүүхдүүдийг айлгалаа гэх шалтгаанаар зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохиж, түүний биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд надад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт,
-Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Наранчимэгийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаартай “Хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” тогтоол зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Н.Бц нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд мөрдөн байцаалтын явцад анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, тэдгээрийн гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
1.2.Шүүгдэгч Б.Б нь Н.Бц тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Саран хотхоны Д41-11 тоотод өөрийн эзэмшлийн гэртээ хохирогч С.Г тай “Согтуу хүн дагуулж ирлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний зүүн талын эрүү хэсэг рүү өвдөглөн С.Г-ын биед эрүүний ясны /ооч, зүүн булан хэсгүүд/ зөрөөтэй, далд хугарал зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол
санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.Бц нь Б.Б тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Саран хотхоны Д41-11 тоотод байх Б.Б ын гэрт хохирогч С.Г тай “Согтуу байж айлд ирлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний зүүн шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохиж, С.Г-ын биед эрүүний ясны /ооч, зүүн булан хэсгүүд/ зөрөөтэй, далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдлүүдийг Прокурорын газраас тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шүүхэд ирүүлсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд оролцохдоо шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Н.Бц нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Н.Бц нарын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Г-ын эрүүл мэндэд эрүүний ясны (ооч, зүүн булан хэсгүүд) зөрөөтэй, далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
1.4.Шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Н.Бц нар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруу дээр маргахгүй...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Н.Бц нар нь энэ хэргийн хохирогч С.Г-ын эрүүл мэндэд бар эрүүний ясны (ооч, зүүн булан хэсгүүд) зөрөөтэй, далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.
2.2.Хавтас хэргийн 145 дугаар хуудаст хохирогч С.Г ас 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Прокурорын газарт хандан гаргасан “...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр найз Б.Б , Н.Бц бидний хооронд үйл ойлголцох байдал үүсэж намайг зодож, миний биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Цаашид бид харилцан ойлголцож, хэн хэндээ гомдол тэмцэлгүй эвлэрсэн учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт баримтаар авагджээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.Г хохирол, хор уршигтай холбоотой баримт бүрдүүлж хэрэгт өгөөгүй, нэхэмжилсэн зүйл хэрэгт байхгүй байх тул шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Н.Бц нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж
дүгнэсэн болно.
Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч С.Г нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эрүүл мэндэд учирч болох хохирлоо холбогдох нотлох баримтын хамт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүх шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Н.Бц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Н.Бц нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.3.Шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Н.Бц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Б.Б , Н.Бц нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2,700 нэгж буюу 2,700,000 төгрөгийн торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах саналтай байна...”,
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд: “...хэлэх зүйл байхгүй...”,
Шүүгдэгч Н.Бц шүүх хуралдаанд: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
3.4.Шүүх шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Н.Бц нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б ад 2,700 (Хоёр мянга долоон зуу) нэгж буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Бц д 2,700 (Хоёр мянга долоон зуу) нэгж буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 (Нэг) жилийн хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Н.Бц нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар соли болохыг сануулах нь
зүйтэй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримтууд шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Н.Бц нар цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Өндөр овгийн Бд ийн Б , шүүгдэгч Боржигин овгийн Н ийн Бц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2,700 (Хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Н.Бц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2,700 (Хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б ад оногдуулсан 2,700 (Хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (Нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,
Шүүгдэгч Н.Бц д оногдуулсан 2,700 (Хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (Нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Н.Бц нарт оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Н.Бц нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Энэ хэрэгт иргэний бичиг баримтууд шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Н.Бц нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч С.Г нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эрүүл мэндэд учирч болох хохирлоо холбогдох нотлох баримтын хамт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Н.Бц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Н.Бц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР