| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2023/0012/э |
| Дугаар | 2023/шцт/15 |
| Огноо | 2023-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2023/шцт/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2233000030015 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Цагаан хайрхан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ******* оршин суух, гийн (РД:*****).
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ******* тоотод согтуурсан үедээ хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг гараараа цохиж биед нь хамар ясны хугарал, баруун хацар, зүүн чих, бүсэлхийд зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ******* тоотод согтуурсан үедээ хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг гараараа цохиж биед нь хамар ясны хугарал, баруун хацар, зүүн чих, бүсэлхийд зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******гийн өгсөн:“... ******* сууж байсан настай ах руу жоохон томроод байхаар нь боль гээд түлхсэн тэрнээс болж маргалдсан. Босоод дайрахаар нь урдаас нь цохиод хоёулаа тэврэлдэж аваад жоохон өнхөрсөн юм байна лээ. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 1,200,000 төгрөг өгсөн. Өөрөө гомдолгүй гэсэн...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
1.Хохирогч *******ийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байхад орой 20 цагийн орчимд ах миний дугаар луу дугаараас залгаад ахын дүү бие хаа гайгүй юу, ах нь ажил зогсчихсон ирчихсэн байгаа завтай байвал 9 дүгээр байранд хүрээд ирээч гэсэн, тэгэхээр нь би заасан хаягт нь яваад очтод ах гэр бүлийн бололтой 2 хөгшин, сургуульд багшилж байсан нэг ахтай нийлээд 4 хүн байсан. Тэгээд тэд нарын ууж байсан архинаас уугаад сууж байтал ах над руу хандаж нутгийн дүүгээ ганц алгадчих уу гэхээр нь би тоглож байгаа юм байх гээд тэг тэг гэсэн чинь ах миний нүүрний зүүн хацар луу гараараа алгадахад би газар саваад унасан, тэгсэн чинь ах миний дээр гарч сууж байгаа нүү, толгой, нуруу луу цохиж зодсон юм. Энэ асуудлыг шийдүүлэх гэж манай ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна лээ. тэй өмнө нь хэрэлдэж маргаж байсан асуудал байхгүй ээ, бид нар уг нь хуурай ах дүү нар байгаа юм. Ямаг нэгэн шалгаан байхгүй ээ, сууж байгаад нэг цохиж унагаад, зодож цохисон. Эхлээд нүүрний зүүн хацар хэсэгт гараараа нэг удаа алгадсан, тэгээд миний дээр гарч суугаад толгой, нуруу, чих хэсэг рүү гараараа цохиод байсан, яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Би гийн биед хүрч цохиж зодоогүй ээ. Гэрт байсан 2 хөгшин, нэг залуу байсан. гадна 3 хүн байсан, гэрийн эзний эхнэр бололтой хөгшиж эгч болиулж салгасан. Зодоон 21 цагийн орчимд болсон, зодооныг салгасны дараа би айлаас гараад гэрлүүгээ шууд явсан...”,“...Тухайн үед нүд хөхөрч хавдсан хамар цөмөрсөн, чихээс цус мэт зүйл гарсан байсан. Би урьд нь 2022 оны 04 дүгээр сараас эхлэн нурууны эмчилгээ хийлгэж байсан...Намайг сууж байхад гараараа нүүр рүү 1 удаа цохиод унагаасан бөгөөд дээр гараад нүүр нүдгүй, нуруу туруугүй цохисон. Хэдэн удаа цохисон гэдгийг нь тоолоогүй учраас хэд гэдгийг нь мэдэхгүй байна. Эхлээд миний дээр суучихаад цохиод байхаар нь би босох гээд доошоо харсан хойно нуруу руу цохиод байсан. Би гэрээс дөнгөж очсон учраас архи уугаагүй байсан. , хамт байсан 2 ах нар нэлээд согтуу байсан. Нэг эгч байсан тэр хүн эрүүл байсан. Намайг ороход надад задлах гэж байгаа гээд 1 шил 0,75 литрийн Хараа архи бүтэн байсан тэрийг талд нь орж байхад тийм асуудал солсон. Би д гар хүрээгүй, олон cap эмчилгээ хийлгэсэн учраас бие ядруу чадвар байгаагүй. Сайн харилцаатай байсан.Эмчилгээнд зөндөө мөнгө гарч байгаа. Нурууны эмчилгээ одоог хүртэл хийгдэж байгаа. Хувь бариа засал хийдэг хүнээр эмчилгээ хийлгэхээр баримт гаргаж өгдөггүй юм байна лээ. Надад 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Урьд нь надад хиймэл шүд хийлгэ гээд 200,000 төгрөг өгсөн байсныг нь ийм мөнгөөр хийлгэдэг шүд гэж байхгүй гээд уурандаа өөрт нь архи авч буцаагаад өгчихсөн. Би сүүлд 380,000 төгрөгөөр 2 ширхэг хиймэл шүд хийлгэсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 08,28-29 дүгээр тал/,
2.Гэрч өгсөн: “...Тэр өдөр манай худ манай гэрт орой 19 цагийн орчимд орж ирсэн, ирэхдээ 1 шил 05 граммын архи авч ирсэн, тэгээд манай худ бид 2 ойр зуурын юм яриад л архи уугаад архи талдаа орж байсан байх, тэгсэн манай гэрийн хаалгыг хүн тогшихоор нь би очоод онгойлготол, надтай хамт ажиллаж байсан зогсож байсан, өдөр нь уг нь гадуур явж байгаад таксины зогсоолд дээр таарсан юм, тэгээд г гэрт оруулаад цай унд хийж өгөөд бид гурав хамт архиа уугаад сууж байхад гийн гар утас нь байс хийгээд дуугараад байсан, тэгээд сүүлдээ гэрийн хаалга тогшоод очоод хаалга онгойлгож нэг залуу орж ирсэн. Тэгээд гийн авчирсан архинаас уугаад юм ярилцаад сууж байхад сүүлд орж ирсэн залуу жаахан халамцуу орж ирсэн, тэгээд би прокурор энэ тэр гэх мэт янз бүрийн юм яриад байсан, тэгсэн сүүлд орж ирсэн залууд хандаж "чи хөгшин хүмүүсийн хажууд юу яриад байгаа юм боль гэж хэлж байсан, тэгсэн нөгөө залуу гийн хамар луу цохисон уу яасан, нөгөө залууг нүүр лүү цохиод нөгөө залуу сандпаасаа хойш саваад унасан тэгээд дээр дороо ороод л ноцолдож зууралдсан, тэгсэн манай эхнэр цаад өрөөнөөс гарч ирээд больцгоо гээд гэрээс гаргасан. Нээх их уугаагүй бага зэргийн халамцуу харагдаж байсан.Бид хоёрын хэн хэн нь ч яриагүй гэртээ сууж байхад гэрийн хаалга тогшоод л орж ирсэн. нөгөө залуутай ойрхон зэрэгцээд суучихсан, худ бид хоёр ойрхон сууж байсан, тэгээд нөгөө 2 чанга чанга дуугараад л тэй ам зөрөөд л байх шиг байсан, тэгсэн нөгөө залуу гийн нүүр хэсэг рүү цохиод авсан чинь буцаагаад нөгөө залууг гараараа саваад цохисон, тэгээд нөгөө залуу газарт унаад босож ирээд тэр хоёр ноцолдоод зууралдаад шалаар дүүрэн цус болчихсон ноцолдоод байсан, тэгсэн арын өрөөнөөс эхнэр гарч ирээд эхнэр бид хоёр салгаж болиулсан. Манай эхнэр том өрөөнд зурагт үзээд сууж байсан, хажууд байсан Хэрэлдээд зодолдоод эхлэнгүүт манай эхнэр цаад өрөөнөөс гарч ирээд хамт болиулсан, дээр нь гарчихсан, нөгөөх нь доор нь орчихсон байсан...их удаагүй, 10 гаран минут болсон. Хоёр биеийг нь хараагүй, газар шал цус болчихсон харагдсан, эхнэр ирж салгаад шууд гэрээс гаргасан, гар та нар гадаа гарч хэрүүл зодооноо хий гээд гаргасан. Гэрийн эд зүйл эвдээгүй, бидний биед халдаж цохиж зодоогүй ээ. Хэн нь хэнийгээ хэдэн удаа цохисныг мэдэхгүй, хоёр бие биеийгээ ямар ч байсан цохиод л байсан, бөх юм болохоор нь дээр нь гарчихсан байсан...сүүлд орж ирсэн залууг ажиглаж хараагүй, өндөр дүү шар залуул харагдсан, өмнө танихгүй, харж байгаагүй залуу байна лээ. зүгээр байсан, болсон үйл явдлыг мэдэж байгаа, багш хүн болохоор архи дарс, зодоон цохионоос хол байдаг хүн байгаа юм. Манай эхнэр тэр орой буюу 2023 оны 01 дүгээр сарын 03-ны орой Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан, угаасаа явахаар төлөвлөж байсан юм...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 08-11 дүгээр тал/,
3.Гэрч С.ын өгсөн:“...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 19,20 цагийн үед 9-р байранд худ гэрт 1 шил Хараа 0,5 литрийн архи авч орсон юм. Тэгээд тэр архиа бид хоёр хувааж уусан. Гэрт эхнэр нь байсан. Тэгээд архи ууж байсан чинь хаалга тогшоод гэдэг залуу ганцаараа орж ирсэн. Тэгээд гэдэг залуу нэг шил архи авч орж ирсэн. Тэгээд тэр архи уугаад сууж байсан чинь утас 2 удаа дугараад. Тэгээд нэг хүнтэй утсаар яриад байсан тэгээд манай нэг дүү ирнэ гээд утасдаад байна гэж хэлсэн. Тэгээд оруулчих гэж хэлсэн. Тэгээд би удалгүй нэг шар залуу орж ирсэн. Тэгээд юм яриад нөгөө архиа уугаад би худтай юм яриад тэр хоёрын яриаг сонсоогүй. Тэгтэл гэнэт нөгөө хоёр залуу юу юугүй цохилцоод зодоод дээр доороо оролцсон. Би хэн нь хэнийгээ цохиод юу болсныг анзаараагүй тэгээд юу болоод байна гээд босож амжаагүй байтал нөгөө өрөөнөөс гарч ирээд салгаад хөөгөөд явуулсан. Тэгээд би удалгүй гэртээ харьсан. Би тэр айлд орж ирэхээс ирэхээс өмнө бага зэрэг архи уучихсан байсан бөгөөд нэлээд халамцуу байсан. Миний санаж байгаагаар гэмтэл юмыг нь хараагүй анзаараагүй. Орж ирэхдээ ямар нэгэн гэмтэл гээд байх зүйл байгаагүй. Тэр хоёртой маргалдсан хүн байхгүй. Юунаас болсон гэдгийг мэдэхгүй байна...Тэр 2 орж ирэхдээ гайгүй яриад байсан. Тэр 2 орж ирснээс хойш архи ууж бараагүй.Согтолт гайгүй байсан. Би тэрийг хараагүй, ямар ч байсан барьцалдаад шалан дээр унаад дээр доороо оролцсон богино хугацаанд болсон болохоор мэдэхгүй байна. Ямар ч байсан гартаа барьсан эд зүйл байгаагүй. Гараараа цохилцсон...гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 37 дугаар тал/,
4.Гэрч Л.гийн өгсөн: “...2023 он гараад удаагүй байсан. Яг 01 дүгээр сарын хэдний өдөр байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Оройн 20 цагийн үед би гэртээ нөхөр хамт байж байсан чинь манай худ болох 1 шил архи авч манайд орж ирсэн юм. Тэгээд тэр хоёр манай гал зуухны өрөөнд архиа уугаад байж байсан тэгээд нэлээд хугацааны дараа орж ирсэн. Би гал тогооны өрөөнд ороогүй. гаднаас орж ирээд надтай том өрөөнд орж ирж мэндлээд гарсан юм. орж ирэхдээ архи авч орж ирсэн эсэхийг нь тэр үед мэдээгүй. Дараа нь 2 архины шил байсан би бодохдоо архи авч орж ирсэн байна гэж бодсон. Тэгээд тэр гурав гал тогоонд байгаад байсан. Би зурагт үзээд хэвтэж байгаад нэг хэсэг зүүрмэглэсэн байсан. Тэгсэн чинь гал тогооны өрөөнд пижигнээд явчихаар нь юу болоод байгаа юм болоо гээд очсон чинь нэг танихгүй өндөр залуу ороод ирчихсэн байсан бөгөөд тэр залуу хоёр хоорондоо муудалцсан бололтой хоёулангийнх нь нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд хэлэхдээ миний хамар руу цохичихлоо гэж байсан. Тэгээд нөгөө танихгүй залууг заамдаж аваад газар унагаад цохих гэхээр нь би уурлаж хашигчаад болиулсан. Тэгээд тэр хоёр болиод цусаа угаагаад гараад явсан., нар нэлээд согтчихсон ширээний хажууд сууж байсан. Би тэр хоёрыг болиулахгүй яасан юм гээд уурласан чинь мэдэж байгаа ч юм гүй байгаад байсан. Би тэр хоёрт гэмтэл шарх байсан эсэхийг анзаараагүй. Тэр хоёр угаалгын өрөөнд орж гар нүүрээ угаачхаад гараад явчихсан.Тэр хоёртой маргалдсан хүн байхгүй юунаас болсон гэдгийг мэдэхгүй байна. Эхлээд яаж зодоон эхэлсэн талаар би хараагүй. Тэр танихгүй залууг хэзээ яаж орж ирсэн гэдгийг ч мэдэхгүй байна. ...Манайд 2 шил архи уусан байсан учраас архи уусан байсан байх. Харин хэр зэрэг согтолттой байсан талаар мэдэхгүй байна. Тэр танихгүй залуу уучлаарай эгчээ айл хүндрүүлчихлээ гээд уучлалт гуйгаад байсан. Тэр хоёрыг боль гээд загнасан чинь үгэнд ороод больсон. Тэгж бодохоор согтолт гайгүй байсан байхаа. Тухайн танихгүй залуу хэзээ орж ирсэн орж ирэхдээ архи уусан байсан гэдгийг мэдэхгүй байна. орж ирэхдээ надтай мэндлээд явж байхад эрүүл байх шиг байсан. Архи уусан эсэхийг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 39 дүгээр тал/,
5.2023 оны 01 дүгээр сары 04-ний өдөр *******ийн тус сумын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл/хавтаст хэргийн 03 дугаар тал/,
6.Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас/хавтаст хэргийн 15 дугаар тал/,
7.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан 113 дугаартай “...ДҮГНЭЛТ: 1. *******ийн биед хамар ясны хугарал, баруун хацар, зүүн чих, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл иь эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулахтул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээч эмчийн дүгнэлт/хавтаст хэргийн 19-20 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай гэж дүгнэлээ.
Иргэний нэхэмжлэлийн хувьд:
Хохирогч *******ийн “...Одоо биеийн эрүүл мэндийн байдал хэвийн болсон *******тэй өөрийн сайн дураар эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид *******д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх нотариатаар батлуулсан баримт/хавтаст хэргийн 62 дугаар тал/,
Хохирогч ******* нь шүүгдэгч *******гээс хохиролд 1,200,000 төгрөгийн төлбөр нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохиролд 1,200,000 төгрөг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байна. Иймд шүүхээр шийдвэрлэх хохиролгүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь урд нь өмнө ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 53 дугаар хуудаст авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь хохирогчтой эвлэрч хэргээ хялбаржуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 62,68 дугаар тал/ гаргасныг прокурор хянаад 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай /хавтаст хэргийн 70/-аар хэргийг хялбаржуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол гаргасан байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хуураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч гийн г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч ******* нь хохирогч *******т 1,200,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
4.Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хуураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА