Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2019/02446

 

 

 

 

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2019/02446

Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: ........ тоотод оршин суух Бын Аийн / регистрийн дугаар ........../ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............ тоотод оршин суух Гын Од   /регистрийн дугаар ............/     холбогдох

 

“ 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай нэхэмжлэлтэй ,

 

“ Зээлийн гэрээний үүрэгт 63.600.000 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн 18 хороо 22 А байр 216 тоот орон сууцаар зээлийн  үүргийг  хангуулах “ тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, нарийн бичгийн даргад  М.Оюу-Эрдэнэ  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А надад 20,000,000 төгрөгний шаардлага гарч өөрийн өмчлөлийн УБ хот БЗД 18 хороо 13 хороолол 22 а байр 216 тоотод байрлах 18 м.кв талбай бүхйи үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000641244 дугаартай, Ү-2204000166 дугаартай нэг өрөө орон сууцыг барьцаанд тавих шаардлага гарч, уг байраа барьцаалах 20,000,000 төгрөгийг Г.Огаас авах байраа барьцаалан зээл авах гэтэл Г.О болон түүний нөхөр Т.О нар нь орон сууц барьцаалж зээл олгохдоо заавал бид байрыг чинь нэр дээрээ болгож байж 20,000,000 төгрөгийг чинь өгнө гээд байхаар нь нотариатч дээр очиход нотариатч Н.О нь 20,000,000 төгрөгөөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ“ байгуулж болохгүй, 30,000,000 төгрөгнөөс дээш бол болно гэсэн. Тэгтэл Г.О нь та нарт мөнгө хэрэгтэй байгаа юм чинь 30,000,000 төгрөг авчихгүй юу даа, үндсэн мөнгө хүүгээ төлөөд хугацаандаа авахад болно ш дээ. Байрыг чинь зарж үрэхгүй бусдад шилжүүлэхгүй битгий санаа зов гэсэн. Аргагүй эрхэнд Г.Отай 2018.05.01-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж 30,000,000 төгрөг авсан. Тэгээд 20,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор амаар тохирсон.Тэгээд 2018.05.01-ны өдөр Г.О нь манай эхнэр Дашдунгарын Ггийн Хаан банкны 5020854842 тоот данс руу 20,000,000 төгрөг болон 10,000,000 төгрөгөөр нийт 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн тэр дор нь 2018 оны 06 болон 07 сарын хүү гээд 4,800,000 төгрөг , мөн "Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлогын татвар" гээд 740,000 төгрөгийг нэмээд хийчих , би өөрөө тушаагаад нэр дээрээ болгочихно гээд нийт 5,540,000 төгрөгийг Г.О нь өөрийн нөхөр Т.Оын Хаан банкны 5018071001 тоот данс руу хйилгэсэн. Үүнээс хойш байрны зээлийн хүүнд :  Үндсэн хүү болох 2,400,000 төгрөг, 1 өдрийн алданги 60,000 төгрөг хий гэсний дагуу 2018.08.02-ны өдөр 2,460,000 төгрөгийг шилжүүлсэн.  2018.09.05-ны өдөр үндсэн хүүнд 2,400,000 төгрөг, 4 хоногийн алданги 240,000 төгрөг нийт 2,640,000 төгрөгийг тус тус хүү, алданги бодож Г.Огийн нөхөр Т.Оын Хаан банк 5018071001 данс руу шилжүүлсэн . Миний бие нь нийт 10,640,000 төгрөгийг орон сууц барьцаалсан зээлд төлсөн. Үүнээс хойш төлж чадахгүй байсан тул Г.О болон түүний нөхөр Т.О нар нь удаа дараа утсаар болон биечлэн уулзаж 2019.03.01 гэхэд байраа суллаж өг, өгөхгүй бол хэдэн залуус явуулж байрыг чинь хүчээр суллуулна гээд байнга загнаж дарамтлаж байна. Уг байранд миний эмэг эх 87 настай Балганы Шилбазар амьдардаг болно. Миний бие нь анхнаасаа өөрийн өмчлөлийн орон сууцаа Г.Од худалдах хүсэл зорилго байгаагүй. Зөвхөн орон сууц барьцаалж 20,000,000 төгрөг зээлэх хүсэлтэй байсан. 30.000.000 төгрөгийн зээл авах хүсэл зорилго байгаагүй.Иймд бидний байгуулсан 2018.05.01-ны өдрийн “ Үл хөдлөх хөрөнгө худалдах , худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Г.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 1.Б.Агаас 2018 оны 05 сарын 01-ний өдрийн зээлийн үүрэгт нийт 63,600,000 төгрөгийг гаргуулах; 2. Б.Агийн 2018 оны 05 сарын 01-ний өдрийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгон Г.Огийн нэр дээр шилжүүлсэн БЗД-ийн 18-р хороо 22 А байр 216 тоот /30 сая төгрөгийн үнэлгээтэй/ байраар зээлийн үүргийг хангуулах; Б.А болон эхнэр Дашдунгар овогтой Г нар нь анх нөхөр Т.Оын фэйсбүүк рүү “Байраа барьцаалж 30 сая төгрөгний зээл авах гэсэн юм” гэж холбогдсоны дагуу нөхөр Т.О 13-р хороололд байх байрыг нь очиж үзээд “Танай байран дээр 15 сая төгрөгийн зээл гарах юм байна” гэхэд Б.А болон Г нар “Солонгос руу 50 гаруй хүн гаргах гээд 30 сая төгрөг дутчихаад байна. 2 юмуу 3 сарын дотор төлөөд дуусчихна. Хүү, алданги үндсэн мөнгөн дээр санаа зоволтгүй эргэн төлөлт бол найдвартай. Итгэхгүй байгаа бол байраа нэр дээр чинь шилжүүлчихье. Б.А Г нар нь харин мөнгөний гүйлгээний утга дээрээ “Зээл” гээд биччихээрэй гэсэн. Ингээд Б.А нь 2018 оны 05 сарын 01-ний өдөр 30 сая төгрөг 1 сарын 8 хувийн хүүтэй 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 сарын 01-ний хугацаатай буюу нэг жилийн хугацаатай харилцан тохиролцож зээлийн гэрээ бичгээр байгуулж өгсөн. Харин хүү болон үндсэн мөнгөн хугацаандаа өгөхгүй бол өдрийн 60,000 төгрөгний алданги тооцохоор амаар харилцан тохиролцсон. /Нэхэмжпэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ энэ нөхцөл байдлыг тодорхой дурьдсан/. Б.Агийн 2018 оны 05 сарын 01-ний өдөр бичгээр бичсэн гар бичмэлд: дараах зүйлийг тусгасан. Үүнд: “Б.А миний бие БЗД-ийн 18-р хороо 22 А байр 216 тоот байраа барьцаалж 30 сая төгрөг зээлж байгаа бөгөөд сарын 8 хувийн хүү болох төлбөр 2,400,000 төгрөг үндсэн төлбөрөө харилцан тохиролцсон хугацаа болох 2019 оны 05 сарын 01 хүртэлх цаг хугацаанд төлөх болно. Хэрвээ төлж барагдуулахгуй бол /цаг хугацаандаа/ тохиолдолд байраа хүлээлгэж өгөхөд гомдолгүй” гэж өөрийн хүсэл зоригийг тодорхой, ойлгомжтой бичиж өгсөн учраас миний бие хүлээн зөвшөөрсөн. Ингээд миний бие Б.Агийн эхнэр Ггийн дансанд Г.О миний бие “Г.Огаас зээл” гэсэн гүйлгээний утгатайгаар 20 сая+10 сая нийт 30 сая төгрөг шилжүүлсэн. Б.А түүний эхнэр Г нар 2018 оны 06-р сар, 07-р сарын хүүг урьдчилаад шилжүүлчихье гээд нөхөр Т.Оын хаан банк-5018071001 тоот дансанд 2018 оны 06-р сар, 07-р саруудын хүү 4,800,000 төгрөг болон Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны татварын 2 хувь болох 600,000 төгрөг, үл хөдлөхийн гэрчилгээний үнэ болох 40,000 төгрөг, нийт 5,440,000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 08 сарын 02-нд Б.А нь 8-р сарын хүү болох 2,400,000 төгрөгийг 1 өдрийн алданги болох 60,000 төгрөгийн хамт нийт 2,460,000 төгрөгийг нөхөр Т.Оын данс руу шилжүүлсэн. 2018 оны 09 сарын 05-нд 9-р сарын хүү болох 2,400,000 төгрөгийг 4 өдрийн алданги болох 240,000 төгрөгийн хамт нийт 2,640,000 төгрөгийг мөн нөхөр Т.Оын данс руу шилжүүлсэн. 2018 оны 10 сараас хойш одоог хүртэл Б.А нь тохирсон ёсоор хүү,       алданги огт шилжүүлээгүй, үндсэн зээлээ ч төлөөгүй бөгөөд Б.А болон Г нар луу утасдаж авсан мөнгөө төлөхийг шаардахад “7 хоног хүлээчих, дараа сар зээлээ нэг мөсөн хаана” ярьсаар өдийг хүрсэн.Бидний зүгээс утсаар л мөнгөө төлөхийг шаардаж байснаас биш ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн тохиолдол байхгүй болно. Сүүлдээ манай нөхөр Т.Оын утас руу 80941227 гэсэн дугаараас Б.А Г нарын ах үл таних хүн яриулж дарамталдаг болсон бид энэ дарамталсан асуудал дээр гомдолтой байна. Б.Агийн 2018 оны 05 сарын 01-ний өдөр бичгээр бичсэн гар бичмэлд дурдсаны дагуу зээлийн үүргийг хангах баталгаа болгон Б.Агийн өмчлөлийн БЗД-ийн 18-р хороо 13-р хороолол, 22 а байр 216 тоот байрлах 18 м.кв 1 өрөө байрыг Б.Атай харилцан ярилцаж 30 саяар төгрөгөөр байрыг үнэлж хэрэв зээлийн гэрээний үүргээ Б.А хугацаандаа биелүүлэхгүй үүргээ зөрчсөн бол байрны өмчлөх эрхийг Г.О надад шилжүүлэх болзолт нөхцөлтэйгээр шилжүүлэн авахаар тохиролцож 2018 оны 05 сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан улмаар улсын бүртгэлд бүртгүүлж байрны өмчлөх эрхийн гэрчилгээ Г.О миний нэр дээр шилжсэн болно... 2018 оны 05 сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн эрх шилжүүлэн авч буй миний гаргасан бүртгүүлэх тухай мэдүүлгийг БЗД-ийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар хүлээн авч, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, шинэ өмчлөгчийн эрхийг бүртгэж, мэдүүлэг гаргасан огноогоор өмчлөх эрхийн гэрчилгээг надад олгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, эд хөрөнгийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан миний мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тул миний нэр дээр тус байрны өмчлөх эрхийн гэрчилгээ 2018 оны 05 сарын 01-ний өдөр миний нэр дээр бичигдсэнээр үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.2-т “Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно” гэж заасан учир тус байрны өмчлөгчөөр намайг бүртгэсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр тул байрыг миний бие өмчлөх эрхтэй гэж үзэж байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар: Б.А болон түүний эхнэр Г нараас авах ёстой үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүүнд 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 сарын 01-ний өдрийн хүртэлх нийт 8 сарын хүү болох 2,400,000 төгрөг * 8 сар=19,200,000 төгрөг, алдангид 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 сарын 01-ний өдрийн хүртэлх нийт 8 сарын алданги өдрийн 60,000 төгрөгөөр тооцоход 60*240,000 =14,400,000 төгрөг,  нийт үндсэн зээл 30,000,000 төгрөг+хүү 19,200,000 төгрөг+ алданги 14,400,000 = 63,600,000 төгрөгийн үүрэг гүйцэтгэх үүрэгтэй байна. Б.А болон Д.Г нар дээрх 63,600,000 төгрөгийг төлөөгүй зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул тухайн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйлээ буцаан шаардах эрхгүй, өөрөөр хэлбэл зээлсэн мөнгө тогтоосон хугацаанд төлж чадаагүй тул зээлийн гэрээнд заасан байрны өмчлөх эрх Г.О миний нэр дээр хүчин төгөлдөр үргэлжлэх болзолт нөхцөл бүрдсэн хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл Б.А нь 2018 оны 05 сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хууль зүйн үндэслэлгүй хүчин төгөлдөр бус болгох нэхэмжлэл гаргаж байгаа тул бид сөрөг нэхэмжлэл гаргаж өөрсдийн эрх ашиг сонирхлыг хамгаалж байна гэжээ. /хх 24-26/

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.А надад холбогдуулан 2018.05.01-ны өдрийн зээлийн үүрэгт 63,600,000 төгрөг гаргуулах буюу Г.Огийн нэр дээр шилжүүлсэн Б.А миний БЗД-ийн 18 хороо 22-а байр 216 тоот байраар зээлийн үүргийг хангуулахаар тус шүүхэд Г.О нь сөрөг нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

 1.Миний бие нь 2018.05.01-ны өдөр Т.О, Г.О нарт 20 сая төгрөг хэрэгтэй байна. Байраа барьцаалж мөнгө зээлмээр байна гэхэд Г.О болон түүний нөхөр Т.О нар нь бид орон сууц барьцаалж зээл олгохдоо заавал байрыг чинь өөрийн нэр дээрээ болгож байж 20,000,000 төгрөг өгнө гээд байхаар нь нотариатч дээр очиход нотариатч Н.О нь 20,000,000 төгрөгөөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж болохгүй, үнийн дүн нь хэт бага байна. 30,000,000 төгрөгөөс дээш байвал болно гэсэн. Тэгээд заавал орон сууцаа Г Г.Огийн нэр дээр болгож байж мөнгө зээлэх юм байна гэж ойлгоод аргагүй эрхэнд 20,000,000 төгрөг бус Г.Огийн хүсэлтээр 30,000,000 төгрөгийг түүнээс зээлсэн. Тэр даруйдаа 06, 07 дугаар сарын хүү болох 4,800,000 төгрөг, мөн “Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлогын татвар” гээд 740,000 төгрөгийг нэмээд хийчих би өөрөө тушаагаад нэр дээрээ болгочихно гээд нийт 5,540,000 төгрөгийг Г.О нь өөрийн нөхөр Т.Оын Хаан банкны 5018071001 тоот данс руу хийлгэсэн.2.Үндсэн хүү болох 2,400,000 төгрөг, 1 өдрийн алданги 60,000 төгрөг хий гэсний дагуу 2018.08.02-ны өдөр 2,460,000 төгрөг шилжүүлсэн. 3. 2018.09.05-ны өдөр үндсэн хүүнд 2,400,000 төгрөг, 4 хоногийн алданги 240,000 төгрөг нийт 2,640,000 төгрөгийг тус тус хүү алданги бодож Г.Огийн нөхөр Т.Оын Хаан банкны 5018071001 данс руу шилжүүлсэн. Миний бие нийт 10,640,000 төгрөгийг орон сууц барьцаалсан зээлд төлсөн. Г.Од анх байраа барьцаалаад 20,000,000 төгрөгийн зээлийг 2018.05.01-ны өдөр хүсэхэд зээлийн гэрээ байгуулахгүй, зүгээр тодорхойлолт бичээд өгчих гэхэд эхнэр Д.Г нь тодорхойлолт бичиж миний бие нь гарын үсэг зурсан. Тэгээд уг тодорхойлолтыг Г.О нь авсан. Надад уг тодорхойлолтын 1 хувь нь байхгүй болно. Дээрх тодорхойлолтонд “Хэрвээ цаг хугацаандаа төлж барагдуулахгүй тохиолдолд байраа хүлээлгэж өгөхөд гомдолгүй” гэж заавал бич гэж Г.О нь хэлж өгсөний дагуу бичсэн. Миний бие нь анхнаасаа өөрийн өмчлөлийн орон сууцаа Г.Од 30,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зорилго байгаагүй. Зөвхөн орон сууц барьцаалж, зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөг л зээлэх зорилготой байсан. Хэрэв Г.О нь надтай хуулийн дагуу орон сууц барьцаалсан зээлийн гэрээ байгуулсан бол миний бие нь 30,000,000 төгрөг бус 20,000,000 төгрөг л авах байсан. Үүнийг Г.О, Т.О нар мэдэж байгаа. Миний бие нь 2018.05.01-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж ойлгож байгаа бөгөөд хууль бусаар Г.Огийн өмчлөлд шилжсэн УБ хот БЗД-ийн 18 хороо 13 хороолол 22-а бйр 216 тоотод байрлах 18 м.кв талбайтай Ү-2204000166 дугаартай орон сууцаа өөрийн өмчлөлдөө авах хүсэлтэй байна. Түүнчлэн Г.О нь эхнэр Д.Г бид хоёроос 63,600,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж ойлгож байна. Миний бие нь үндсэн зээл 30,000,000 төгрөгөөс 10,640,000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 19,360,000 төгрөгийг төлөх болно гэжээ. /хх45-46/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь Г.Од байраа барьцаалж 20 сая төгрөг авъя гэж хүсэл сонирхолтой байгаад Г.Отай уулзсан. Ингээд Г.О барьцааны гэрээ байгуулахгүйгээр үл хөдлөх хөрөнгийг чинь нэр дээрээ шилжүүлээд авъя  гээд Оюун гэх нотариат дээр очоод 20 сая төгрөг зээлэх гэсэн юм ийм шаардлага тавиад байгаа юм гэсэн чинь нотариатч нь 20 сая төгрөгөөр болохгүй 30 сая төгрөг болох юм байна гээд үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг 30 сая төгрөгөөр байгуулаад үл хөдлөх хөрөнгийг бүртгэлийн гэрчилгээг Г.Огийн нэр дээр өгсөн байдаг. Тухайн өдөр 30 сая төгрөг авсан юм чинь 1 жилийн хугацаанд 0.5%-ийн алданги тооцно гэдэг тодорхойлолт бичиж авна гээд байхаар нь тодорхойлолт бичиж өгсөн байдаг. Тодорхойлолт дээр 30 сая төгрөгийг авлаа, 8% хүүтэй 2 сая 400,000 төгрөгийг сард төлөх 2019.05 сард зээлийг төлөхгүй байвал байраа хүлээлгэж өгнө гэсэн байдаг. Тухайн өдөртөө 2018.05.01-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулаад 6, 7 сарынхаа хүүг хийгээд тэр өдөртөө нийт 5,540,000 төгрөгийг Г.Огийн нөхрийн гэх Хаан банкны дансруу шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш 2 удаа, хүү алданги төлсөн байдаг. Үндсэндээ 30 сая төгрөг аваад 10,640,000 төгрөгийг хариуцагчид өгсөн. Ингээд Г.О нь 2018.3.01-ний өдөр гэхэд байраа суллаж өг, байрыг чинь авна  гэсэн зүйл яригддаг. Ингээд нэхэмжлэгч нь 2019.5.01 өдөр нэхэмжлэл гаргасан, талуудын хооронд байгуулсан гэрээ нь ИХ-ийн 56.1.1, 1.8-д заасан байдлыг зөрчсөн. Яагаад гэвэл нэхэмжлэгч нь хариуцагчтай  үл хөдлөх худалдах худалдан авах гэрээг байгуулъя гэсэн санаа зорилго анхнаасаа байгаагүй, аргагүйн эрхэнд 30 сая төгрөгөөс дээш төгрөг авбал байрыг нь барьцаалахгүйгээр зээл олгоно гэж байсан учраас өөрийн хүсэл зоригоос өөрөөр зөвшөөрч гэрээ байгуулсан. Мөн ИХ-ийн 156-р зүйлд барьцааны гэрээг бичгээр байгуулахаар тусгасан. Мөн 156.3-т зааснаар шаардлага хангаагүй бол хүчин төгөлдөр бусд тооцно. Энэ шаардлагуудын дагуу 2018.5.01-ний өдрийн талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан, барьцааны гэрээ нотлох баримтыг шаардлага хангаагүй, худалдах худалдан авах гэрээг шууд хариуцагчийн хүсэлтээр байгуулсан байдаг. Иймд дээрх үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Хүү, алдангийн хувьд харилцан тохиролцож байгаа бол аль аль тал нь гарын үсэг зурах ёстой. 1 тал нь гарын үсэг зурсан, энэ зөвхөн тодорхойлолт, ийм зээлийн гэрээ гэж хуульд  байхгүй. 2 тал хоёулаа зурах байгаа. Манайх бол 20 сая төгрөгөө авна гэж байсан гэтэл 30 сая төгрөг авах болоод явчихсан байгаа энэ бол хуулиар тогтоосон хэм хэмжээ зөрчсөн байгаа Манайх үл хөдлөх хөрөнгөө анхнаасаа худалдах санаа зорилго байгаагүй, зээлийн гэрээ гэдгээр амаар тодорхойлолт л байгуулсан.Шууд худалдах худалдан авах гэрээ байгуулаад хүний өмчид халдаад байна, үнэхээр хүү алданги тооцох байсан бол гэрээгээ байгуулаад л явах байсан. Энэ нь ИХ-ийн 281.1, 282.2-т заасан шаардлага хангахгүй байгаа учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. 30 сая төгрөгт маргаагүй, үндсэн зээл 30 сая төгрөг 2019.5 сар сард 8 сарын хүү 19,2000,000 гэж байгаа, зээл, барьцааны гэрээ бол төлөх үндэслэлтэй худалдах худалдан авах гэрээгээр хүү, алданги нэхэх боломжгүй, тодорхойлолтод алданги гэж юм байхгүй, зээлийн гэрээ угаасаа биш тодорхойлолт гэх дээр тусгагдаагүй, амаар л хүү, алданги гэж ярьсан нь талуудын тайлбараас харагдаад байгаа, мөн дансны хуулгаар харагддаг бөгөөд зээлээ өгөнгүүтээ нэхэж байгаа учраас Б.А өгөхгүй гээд яах вэ, байр нь барьцаанд байгаа учраас аргагүйн эрхэнд төлж байгаа... гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Агийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Од холбогдох “2018 оны 05 сарын 01-ны үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцох” шаардлагатай иргэний маргаанд нэхэмжлэлийг 2019 оны 05 сарын 14-ны өдөр гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.А болон эхнэр Дашдунгар овогтой Г нар нь анх нөхөр Т.Оын фэйс бүүк рүү “Байраа барьцаалж 30 сая төгрөгний зээл авах гэсэн юм” гэж холбогдсоны дагуу нөхөр Т.О 13-р хороололд байх байрыг нь очиж үзээд “Танай байран дээр 15 сая төгрөгийн зээл гарах юм байна” гэхэд Б.А болон Г нар “Солонгос руу 50 гаруй хүн гаргах гээд 30 сая төгрөг дутчихаад байна. 2 юмуу 3 сарын дотор төлөөд дуусчихна. Хүү, алданги үндсэн мөнгөн дээр санаа зоволтгүй эргэн төлөлт бол найдвартай. Итгэхгүй байгаа бол байраа нэр дээр чинь шилжүүлчихье. Б.А Г нар нь харин мөнгөний гүйлгээний утга дээрээ “Зээл” гээд биччихээрэй гэсэн. Ингээд Б.А нь 2018 оны 05 сарын 01-ний өдөр 30 сая төгрөг 1 сарын 8 хувийн хүүтэй 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 сарын 01-ний хугацаатай буюу нэг жилийн хугацаатай харилцан тохиролцож зээлийн гэрээ бичгээр байгуулж өгсөн. Харин хүү болон үндсэн мөнгөн хугацаандаа өгөхгүй бол өдрийн 60,000 төгрөгний алданги тооцохоор амаар харилцан тохиролцсон. Б.Агийн 2018 оны 05 сарын 01-ний өдөр бичгээр бичсэн гар бичмэлд: дараах зүйлийг тусгасан. Үүнд: “Б.А миний бие БЗД-ийн 18-р хороо 22 А байр 216 тоот байраа барьцаалж 30 сая төгрөг зээлж байгаа бөгөөд сарын 8 хувийн хүү болох төлбөр 2,400,000 төгрөг үндсэн төлбөрөө харилцан тохиролцсон хугацаа болох 2019 оны 05 сарын 01 хүртэлх цаг хугацаанд төлнө. Хэрвээ цаг хугацаандаа төлж барагдуулахгүй тохиолдолд байраа хүлээлгэж өгөхөд гомдолгүй гэж өөрийн хүсэл зоригийг тодорхой, ойлгомжтой бичиж өгсөн байгаа.Ингээд Г.О нь  Б.Агийн эхнэр Ггийн дансанд “Г.Огаас зээл” гэсэн гүйлгээний утгатайгаар  нийт 30 сая төгрөг шилжүүлсэн. Б.А түүний эхнэр Г нар 2018 оны 06-р сар, 07-р сарын хүүг урьдчилаад шилжүүлчихье гээд нөхөр Т.Оын хаан банк-5018071001 тоот дансанд 2018 оны 06-р сар, 07-р саруудын хүү 4,800,000 төгрөг болон Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварын 2 хувь болох 600,000 төгрөг, үл хөдлөхийн гэрчилгээний үнэ болох 40,000 төгрөг, нийт 5,440,000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 08 сарын 02-нд Б.А нь 8-р сарын хүү болох 2,400,000 төгрөгийг 1 өдрийн алданги болох 60,000 төгрөгийн хамт нийт 2,460,000 төгрөгийг нөхөр Т.Оын данс руу шилжүүлсэн. 2018 оны 09 сарын 05-нд 9-р сарын хүү болох 2,400,000 төгрөгийг 4 өдрийн алданги болох 240,000 төгрөгийн хамт нийт 2,640,000 төгрөгийг мөн нөхөр Т.Оынх нь данс руу шилжүүлсэн. 2018 оны 10 сараас хойш одоог хүртэл Б.А нь тохирсон ёсоор хүү, алданги огт шилжүүлээгүй, үндсэн зээлээ ч төлөөгүй бөгөөд Б.А болон Г нар луу утасдаж авсан мөнгөө төлөхийг шаардахад “7 хоног хүлээчих, дараа сар зээлээ нэг мөсөн хаана” гэж ярьсаар өдийг хүрсэн. Бидний зүгээс утсаар л мөнгөө төлөхийг шаардаж байснаас биш ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн тохиолдол байхгүй болно.Б.Агийн 2018 оны 05 сарын 01-ний өдөр бичгээр бичсэн гар бичмэлд дурьдсаны дагуу зээлийн үүргийг хангах баталгаа болгон Б.Агийн өмчлөлийн БЗД-ийн 18-р хороо 13-р хороолол, 22 а байр 216 тоот байрлах 18 м.кв 1 өрөө байрыг Э.Б.Атай харилцан ярилцаж 30 саяар төгрөгөөр байрыг үнэлж хэрэв зээлийн гэрээний үүргээ Б.А хугацаандаа биелүүлэхгүй үүргээ зөрчсөн бол байрны өмчлөх эрхийг Г.О надад шилжуулэх болзолт нөхцөлтэйгээр шилжүулэн авахаар тохиролцож 2018 оны 05 сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан  улмаар улсын бүртгэлд бүртгүүлж байрны өмчлөх эрхийн гэрчилгээ Г.Огийн нэр дээр шилжсэн...Нийт 63,600,000 төлөх зээлийн гэрээний үүргийг зөрчсөн тул, иргэний хуульд заасан үүргийн харилцаа харилцан солигдсон гэж үзэж байгаа. 1 үүргийг зөрчсөн учраас нөгөө үүргийн болзолт хэлцэл бий болсон гэж үзэж байгаа. ИХ-ийн  56.1.8,  56.1.1-т заасан хэлцэл биш бөгөөд хуулийн дагуу худалдах худалдан авах гэрээний дагуу нөхцөл байдал үүссэн хуулийн дагуу шаардлага хангасан хэлцэл хийсэн учраас нэхэмжлэгчийн хэлж байгаа тайлбарт хамаарахгүй гэж үзэж байгаа. Б.Агийн гар бичмэл дээрээ бичээд өгсөн байгаа. Тэрийг зээлийн гэрээний хүсэл зоригоо илэрхийлсэн, зээлийн гэрээний шинжтэй хэлцэл гэж үзэж байгаа. Бичгээр байгуулсан. ИХ-ийн 281.1-д зааснаар шаардаж байгаа. Нэхэмжлэгч нь урьд нь 6, 7 сарын хүү төлсөн.Өнөөдрийн байдлаар: Б.А болон түүний эхнэр Г нараас авах ёстой үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүүнд 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 сарын 01-ний өдрийн хүртэлх нийт 8 сарын хүү болох 2,400,000 төгрөг * 8 сар=19,200,000 төгрөг, алдангид 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 сарын 01-ний өдрийн хүртэлх нийт 8 сарын алданги өдрийн 60,000 төгрөгөөр тооцоход 60*240,000 төгрөг=14,400,000 төгрөг,нийт үндсэн зээл 30,000,000 төгрөг+хүү 19,200,000 төгрөг+ алданги 14,400,000 төгрөг =63,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч  Б.А нь хариуцагч Г.Од холбогдуулан “2018 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг,  хариуцагч Г.Огаас “ Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30.000.000 төгрөг, зээлийн хүүнд 19.200.000 төгрөг, алдангид 14.400.000 төгрөг, нийт  63.600.000 төгрөг гаргуулах, Б.Агийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгон Г.Огийн нэр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 18 хороо 22 А байр 216 тоот байраар зээлийн үүргийг  хангуулах” тухай  сөрөг шаардлага тус тус  шүүхэд гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. Үүнд:    

 

Нэхэмжлэгч талаас: Анхнаасаа өөрийн өмчлөлийн орон сууцаа Г.Од худалдах  болон 30.000.000 төгрөгийн зээл авах хүсэл зорилго байгаагүй.Зөвхөн орон сууц барьцаалж 20,000,000 төгрөг зээлэх хүсэлтэй байсан. Аргагүйн эрхэнд 30 сая төгрөгөөс дээш төгрөг авбал байрыг нь барьцаалахгүйгээр зээл олгоно гэж байсан учраас өөрийн хүсэл зоригоос өөрөөр зөвшөөрч гэрээ байгуулсан. Барьцааны гэрээг бичгээр байгуулахаар хуульд тусгасан. 2018 оны 5 дугаар сарын 01-нд  байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан, худалдах худалдан авах гэрээг шууд хариуцагчийн хүсэлтээр байгуулсан. Иймд бидний байгуулсан 2018 оны 5 дугаар 01-ны өдрийн “ Үл хөдлөх хөрөнгө худалдах , худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэсэн шаардлага гаргасан ба

Хариуцагч талаас: Б.А болон эхнэр Д.Г нар нь анх нөхөр Т.Оын фэйс бүүк рүү “Байраа барьцаалж 30 сая төгрөгний зээл авах гэсэн юм” гэж холбогдсоны дагуу нөхөр Т.О 13-р хороололд байх байрыг нь очиж үзээд  15 сая төгрөгийн зээл гарах юм байна гэхэд Солонгос руу 50 гаруй хүн гаргах гээд 30 сая төгрөг дутчихаад байна. 2 юмуу 3 сарын дотор төлөөд дуусчихна. Хүү, алданги үндсэн мөнгө  эргэн төлөлт  дээр санаа зоволтгүй, итгэхгүй байгаа бол байраа нэр дээр чинь шилжүүлчихье. Мөнгөний гүйлгээний утга дээрээ “Зээл” гээд биччихээрэй гэсэн. Б.А нь 2018 оны 5 сарын 01-ний өдөр 30 сая төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэй 2018 оны 5 сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 сарын 01-н хүртэл  нэг жилийн хугацаатай тохиролцож зээлийн гэрээ бичгээр байгуулж өгсөн. Хэрвээ цаг хугацаандаа төлж барагдуулахгүй тохиолдолд байраа хүлээлгэж өгөхөд гомдолгүй гэж өөрийн хүсэл зоригийг тодорхой, ойлгомжтой бичиж өгсөн. Бичгээр бичсэн гар бичмэлд дурьдсаны дагуу зээлийн үүргийг хангах баталгаа болгон Б.Агийн өмчлөлийн БЗД-ийн 18-р хороо 13-р хороолол, 22 а байрны  216 тоот байрлах 18 м.кв 1 өрөө байрыг түүнтэй  тохиролцож 30 сая төгрөгөөр  үнэлж , хэрэв зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэхгүй  зөрчсөн бол байрны өмчлөх эрхийг Г.Од шилжүүлэх болзолт нөхцөлтэйгээр  авахаар тохиролцож 2018 оны 05 сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлж байрны өмчлөх эрхийн гэрчилгээ Г.Огийн нэр дээр шилжсэн.Иргэний хуулийн  236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар үүргийн харилцаа нь нөгөө үүргээр солигдсон байгаа. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Худалдах худалдан авах гэрээ нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн, хэн нэгний зөвшөөрөл, нийтийн ёс суртахуунд харшилсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

       

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Г.Огаас 30.000.000/ гучин сая/ төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 01-нээс 2019 оны 5 дугаар сарын 01-н хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 08 хувийн хүүтэйгээр зээлдсэн ба үүний дагуу хариуцагч Г.О нь 2018 оны 5 сарын 01-нд  Б.Агийн эхнэр Д.Ггийн Хаан банкны 5020854842 тоот данс руу 20.000.000 төгрөг, 10.000.000 төгрөг, нийт  30.000.000 төгрөгийг шилжүүлсэний дараа нь зээлдэгч Б.А нь тухайн өдөр 6, 7 сарын хүү болох 4800.000 төгрөгийг /сарын 2400.000/ мөн орон сууц борлуулсаны татвар 600.000 төгрөг, байрны гэрчилгээний үнэ 40.000 төгрөг, бүгд 5.440.000 төгрөгийг зээлдүүлэгчийн нөхөр Т.Оын Хаан банкны 5018071001 тоот данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдов.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “ Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,   282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан ба зээлийн гэрээний гол шинж бол  зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд  ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэний дагуу зээлдэгч нь хөрөнгийг  хүлээн авсан байх юм.

 

Зээлдэгч, зээлдүүлэгч нар нь эхнэр, нөхрийнхөө дансанд мөнгийг шилжүүлэх талаар харилцан зөвшөөрсөн тул талуудын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэв.

         

Энэ нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан тохиолдолд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө эсхүл мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд үүний  дагуу зээлдүүлэгч буюу хариуцагч Г.О нь гэрээний үүргээ биелүүлж, нэхэмжлэгчид / зээлдэгч / мөнгийг тодорхой хугацаатайтайгаар зээлдүүлж тэдний өмчлөлд нь шилжүүлсэн, зээлдэгч Б.А нь түүнээс зээлдэж авсан мөнгийг ашиглаж, захиран зарцуулсан байна.

 

Нэхэмжлэгч Б.А нь 2018 оны 5 сарын 01-нд хариуцагч Г.Огаас 30.000.000 /гучин сая/ төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 01-нээс 2019 оны 5 дугаар сарын 01-н хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 08 хувийн хүүтэйгээр зээлдэж,төлбөрөө хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд байраа хүлээлгэн өгөх талаар баримт үйлдсэн   боловч зээлдэгчээс  өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 хороо 22 А байрны  216 тоотод байрлах нь 18  м.кв талбайтай нэг өрөө орон сууцаа  30.000.000 төгрөгөөр  хариуцагч Г.Од худалдаж, 2018 оны 5 дугаар сарын 01-нд “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан өмчлөх эрхээ шилжүүлсэн, зээлдүүлэгч Г.О нь улсын бүртгэлд бүртгүүлэн өөрийн нэр дээр 000651449 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг 30 сая төгрөг зээлдэж авсан  болон гэрээ байгуулсан өдөр  гаргуулсан  болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тус байранд нэхэмжлэгчийн эмэг эх Б.Шилбазар амьдарч байгаа талаар нэхэмжлэгч тайлбарласанг хариуцагч  тал үгүйсгээгүй байна./хх32/

 

Хариуцагч талаас 2018 оны 5 дугаар сарын 01-нд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ  нь зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгож  зээлдүүлэгч Г.Огийн нэр дээр  байраа шилжүүлсэн гэх боловч тус гэрээний 1-р зүйлийн 1.1-д...худалдагч тал Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18-р хороо,13-р хороолол 22 а байрны  216 тоот хаягт байршилтай 18/ м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч тал худалдагч талд хэлэлцэн тохирсон үнийг төлөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино” гэж  гэрээний зорилгоо тодорхойлжээ.

 

Үүнээс үзэхэд хариуцагч Г.О  нь нэхэмжлэгч Б.Агаас 216 тоотод байрлах нь 18  м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг  30.000.000 төгрөгөөр худалдан авч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний харилцаа үүссэн бөгөөд              хариуцагч талаас зээлдэгч Б.Аг 2018 оны 5 сарын 01-ний өдөр 30 сая төгрөг 1 сарын 8 хувийн хүүтэй 2018 оны 5 сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 сарын 01-н хүртэл  нэг жилийн хугацаатай зээлийн гэрээ бичгээр байгуулж өгсөн. Хэрвээ цаг хугацаандаа зээлээ төлж барагдуулахгүй тохиолдолд байраа хүлээлгэж өгөхөд гомдолгүй гэж өөрийн хүсэл зоригийг тодорхой, ойлгомжтой бичсэний дагуу зээлийн үүргийг хангах баталгаа болгон түүний өмчлөлийн...22 а байрны  216 тоот байрлах 18 м.кв 1 өрөө байрыг түүнтэй  харилцан ярилцаж 30 сая төгрөгөөр  үнэлж , зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэхгүй, үүргээ зөрчвөл байрны өмчлөх эрхийг  зээлдүүлэгч Г.Од шилжүүлэх болзолт нөхцөлтэйгээр авахаар тохиролцож, 2018 оны 05 сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлж байрны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон.  Худалдах худалдан авах гэрээ нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн, хэн нэгний зөвшөөрөл, нийтийн ёс суртахуунд харшилсан зүйл байхгүй. зээлсэн мөнгө /нийт 63.600.000 төгрөг/ төлөх зээлийн гэрээний үүргийг зөрчсөн тул зээлийн гэрээнд заасан байрны өмчлөх эрх Г.Огийн нэр дээр хүчин төгөлдөр үргэлжлэх болзолт нөхцөл бүрдсэн.Иргэний хуульд заасан үүргийн харилцаа харилцан солигдсон гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.    

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болох 2018 оны 05 сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” мөн зээлдэгч Б.Агийн  бичсэн гар бичмэлээр бол зээлдэж авсан 30 сая төгрөгөө хугацаандаа төлж барагдуулаагүй бол байраа өгөх талаар байгаа болохоос 1 өрөө орон сууцаа зээлдүүлэгч Г.Од худалдана гэсэн санаа зорилго агуулаагүй байх  тул  хариуцагч талын дээрх тайлбар нь үндэслэлгүй байна.        

 

Тухайлбал талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж зээлдэгч Б.А нь өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцаа барьцаа болгож байгаа нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1дэх хэсэгт заасан заалтад нийцсэн тул энэ хуулийн 156 дугаар зүйлийн 156.1,156.3-т зааснаар талууд барьцааны гэрээг бичгээр байгуулах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ нь хүчин төгөлдөр бус байхаар  хуулиар зохицуулсан атал зээлдүүлэгч Г.О нь зээлдэгч Б.Атай  “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” бичгээр байгуулжээ.

 

Хэрвээ нэхэмжлэгч нь орон сууцаа худалдсан тохиолдолд хариуцагч Г.О нь   улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан үйлдэл нь хууль зөрчөөгүй  байх юм. Гэтэл  бодит байдал дээр  талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байхад мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн мэтээр гэрээ байгуулсан үйлдэл нь энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дэх хэсэгт заасан “ хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн...” гэх заалтад нийцэж байна гэж шүүх үзэв.

 

Түүнчлэн зээлдүүлэгч Г.О нь зээлдэгч Б.Атай барьцааны гэрээг бичгээр байгуулах атал түүний  эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан нь зээлдэгчийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчжээ.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө” гэж, 42.11-д “ Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно” гэж заасны дагуу  нэхэмжлэгч тал гэрчээр нотлох эрхээ алдаж байгаа хэдий ч нотолгооны бусад хэрэгсэл болох  2018 оны 5 сарын 01-нд  хариуцагч Г.О нь 2018 оны 5 сарын 01-нд  Б.Агийн эхнэр Д.Ггийн Хаан банкны 5020854842 тоот данс руу 20.000.000 төгрөг,10.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг шилжүүлсэний дагуу зээлдэгч Б.А нь тухайн өдөр нь 6, 7 сарын хүү 4800.000 төгрөг мөн орон сууц борлуулсаны татвар 600.000 төгрөг, байрны гэрчилгээний үнэ 40.000 төгрөг бүгд 5.440.000 төгрөгийг зээлдүүлэгчийн нөхөр Т.Оын Хаан банкны 5018071001 тоот данс руу шилжүүлсэн тухай баримтууд, зохигч нарын тайлбар, хэрэгт авагдсан  бусад нотлох баримтуудаар  зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь нотлогдож байна.

 

Хариуцагч талаас зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх боловч 2019.5.22-нд “үндсэн зээл 30.000.000 төгрөг, зээлийн хүүнд 19.200.000 төгрөг, алдангид 14.400.000 төгрөг, нийт  63.600.000 төгрөг гаргуулах, Б.Агийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгон Г.Огийн нэр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 18 хороо 22 А байр 216 тоот байраар зээлийн үүргийг  хангуулах”-аар сөрөг шаардлага гаргасан байдаг.

 

Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас 216 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх тухай тайлбар гаргасан  боловч үүнтэй холбоотой шаардлага  гаргаагүй  тул  нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

                                     СӨРӨГ ШААРДЛАГЫН ТАЛААР:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Огаас “ Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30.000.000 төгрөг, зээлийн хүүнд 19.200.000 төгрөг, алдангид 14.400.000 төгрөг, нийт  63.600.000 төгрөг гаргуулах, Б.Агийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгон Г.Огийн нэр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 18 хороо 22 А байр 216 тоот байраар зээлийн үүргийг  хангуулах” тухай  сөрөг шаардлага гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбараас үзэхэд: хариуцагч Г.О нь нэхэмжлэгч Б.Ад 30.000.000/ гучин сая/ төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 01-нээс 2019 оны 5 дугаар сарын 01-н хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 08 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба зээлдэгч нь  төлбөрөө хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд  216 тоот 1 өрөө орон сууцаа байраа хүлээлгэн өгөх талаар 2018 оны 5 сарын 01-нд  баримт үйлдсэн бөгөөд төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор талууд  амаар харилцан тохиролцсон болох нь тогтоогджээ.

 

Хариуцагч Г.О нь 2018 оны 5 сарын 01-нд  Б.Агийн эхнэр Д.Ггийн Хаан банкны 5020854842 тоот данс руу 20.000.000 төгрөг, 10.000.000 төгрөг, нийт  30.000.000 төгрөгийг шилжүүлсэн ба зээлдэгч Б.А нь тухайн өдөр 6, 7 сарын хүү болох 4800.000 төгрөгийг/ сарын 2400.000/ мөн орон сууц борлуулсаны татвар 600.000 төгрөг, байрны гэрчилгээний үнэ 40.000 төгрөг бүгд 5.440.000 төгрөгийг зээлдүүлэгчийн нөхөр Т.Оын Хаан банкны 5018071001 тоот данс руу шилжүүлсэн нь зохигч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд  талууд энэ талаар  маргаагүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “ Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,   282.4-т“Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.

Мөн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д ”Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл хууль гэрээ буюу  шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгсөнөөр үүргийг гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөнд тооцох”-оор, 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн нөхцөлд үүргийг гүйцэтгэсэнд тооцох” талаар тус тус зохицуулсан ба зээлдэгч, зээлдүүлэгч нар нь эхнэр, нөхрийнхөө дансанд мөнгийг шилжүүлэх талаар харилцан зөвшөөрсөн тул  талуудын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэжээ.         

Өөрөөр хэлбэл талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсаны дагуу зээлдүүлэгч буюу хариуцагч Г.О нь гэрээний үүргээ биелүүлж, нэхэмжлэгчид / зээлдэгч / мөнгийг тодорхой хугацаатайтайгаар зээлдүүлж тэдний өмчлөлд нь шилжүүлсэн, зээлдэгч Б.А нь түүнээс зээлдэж авсан мөнгийг ашиглаж, захиран зарцуулжээ.

Хариуцагч талаас  Б.Ад  30 сая төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэй 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 сарын 01-н хүртэл  нэг жилийн хугацаатай ззээлдүүлж  зээлийн гэрээ бичгээр байгуулж өгсөн. Харин хүү болон үндсэн мөнгөн хугацаандаа өгөхгүй бол өдрийн 60,000 төгрөгний алданги тооцохоор амаар харилцан тохиролцсон. Энэ талаар   гар бичмэлд  “Б.А миний бие БЗД-ийн 18-р хороо 22 А байр 216 тоот байраа барьцаалж 30 сая төгрөг зээлж байгаа бөгөөд сарын 8 хувийн хүү болох  2,400,000 төгрөг болон  үндсэн төлбөрөө  тохиролцсон хугацаа болох 2019 оны 05 сарын 01 хүртэлх хугацаанд төлнө. Хэрвээ цаг хугацаандаа төлж барагдуулахгүй тохиолдолд байраа хүлээлгэж өгөхөд гомдолгүй гэж өөрийн хүсэл зоригийг тодорхой, ойлгомжтой бичиж өгсөн.  2018 оны 10 сараас хойш одоог хүртэл Б.А нь тохирсон ёсоор хүү, алданги огт шилжүүлээгүй, үндсэн зээлээ ч төлөөгүй тул  2018 оны 05 сарын 01-ний өдөр бичгээр бичсэн гар бичмэлд дурьдсаны дагуу зээлийн үүргийг хангах баталгаа болгон түүний  өмчлөлийн БЗД-ийн 18-р хороо 13-р хороолол, 22 а байр 216 тоотод байрлах 18 м.кв 1 өрөө байрыг  харилцан тохиролцож, 30 саяар төгрөгөөр байрыг үнэлж,  байрны өмчлөх эрхийг Г.Од шилжүүлэх болзолт нөхцөлтэйгээр  тохиролцсоны дагуу  2018 оны 05 сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж байрны өмчлөх эрхийн гэрчилгээ Г.Огийн  нэр дээр шилжсэн. Үүргийн харилцаа нь нөгөө үүргээр солигдсон байгаа тухай  тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар бол Б.А, Г.О нарын  хооронд зээлийн гэрээ байгуулагдсан хэдий ч  талуудын хооронд хуульд зааснаар хүү, алданги тооцох талаар  бичгээр гэрээ  байгуулагдаагүй байна гэж шүүх үзлээ.   

            Учир нь  хэргийн 32-р талд зээлдэгч Б.А нь  хариуцагч Г.Огаас 30.000.000 /гучин сая/ төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 01-нээс 2019 оны 5 дугаар сарын 01-н хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 08 хувийн хүүтэйгээр зээлдэж, төлбөрөө хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд байраа хүлээлгэн өгөх талаар 2018 оны 5 сарын 01-нд бичгээр баримт үйлдэж зээлдэгч гарын үсэг зурсан ба зээлдүүлэгч болох Г.О гарын үсэг зураагүй байна.

Энэ нь  Иргэний хуулийн 282 дугаар сарын 282.3-т “ Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж мөн  хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу  талууд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийж  хүсэлт зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурсан байна гэсэн заалттай нийцээгүй байна.Талууд гэсэн ойлголтод зээлдэгч, зээлдүүлэгч хамаарна.   

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “ Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”  гэж , 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ “ гэж заасан.

Үүний дагуу   хариуцагч Г.О нь  анзыг зөвхөн гэрээнд заасан нөхцөлд шаардах эрхтэй ба  алданга тооцох талаар талууд  бичгээр гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Иймд хариуцагч Г.О нь 2018 оны 10 сараас хойшхи зээлийн  хүү, алдангийг  нэхэмжлэгчээс  шаардах эрхгүй .

Харин зээлдэгч Б.А нь 30.000.000 төгрөгийг зээлдэж аваад зээлийн хүүнд 9600.000 төгрөгийг, алдангид 300.000 төгрөг нийт 9900.000 төгрөгийг тухайн үед нь хүлээн зөвшөөрч төлсөн байх  тул одоо үндсэн зээлээс хасч тооцох боломжгүй гэж үзнэ.

Тухайлбал талууд хүү, алданги тооцох талаар гэрээг бичгээр байгуулаагүй атлаа зээлдэгчээс хүү, алданги төлөхийг  татгалзаагүй, зөвшөөрөн төлсөн тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд илүү төлсөн гэх мөнгөн төлбөрийн талаар нэхэмжлэгч шаардлага гаргаагүй болно.      

Хариуцагч тал нь зээлийн хүүнд 2018 оны 10 сарын 01-нээс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 8 сарыг сарын 2400.000 төгрөгөөр тооцож 19.200.000 төгрөгийг,мөн дээрх хугацаанд өдрийн 60.000 төгрөгөөр алданги тооцож 14.400.000 төгрөг, нийт 33.600.000 төгрөгийг нэхэмжилсэн сөрөг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч Б.А, хариуцагч Г.О нарын хооронд байгуулсан 2018 оны 05 сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд шүүх  тооцсон байх тул  Б.Агийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгон Г.Огийн нэр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 18 хороо 22 А байр 216 тоот нэг өрөө  байраар зээлийн үүргийг  хангуулах” тухай сөрөг шаардлагыг  хэрэгсэхгүй болгов.         

 

Нэхэмжлэгч Б.А нь "Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлогын татвар" гэж 600.000 төгрөг, Г.Огийн нэр дээр гаргуулах үл эд хөрөнгө өмчлөх эрхийн  улсын бүртгэлийн гэрчилгээний үнэ 40,000 төгрөг нийт 640.000 төгрөгийг 2018 оны 5 сарын 01-нд төлсөн болох нь талуудын тайлбараар нотлогддог.

 

Ингээд шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 30.000.000 төгрөг, зээлийн хүүнд 19.200.000 төгрөг, алдангид 14.400.000 төгрөг, нийт  63.600.000 төгрөгнөөс 33.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,үлдэх үндсэн зээл 30.000.000 төгрөгийн шаардлагыг хангахдаа зээлдэгч Б.Агийн илүү төлсөн 640.000 төгрөгийг хасч тооцож нийт 29.360.000 төгрөгийг нэхэмжлэгчаас гаргуулахаар тогтов. Учир нь шүүх өмчлөлийн БЗД-ийн 18-р хороо 13-р хороолол, 22 а байр 216 тоотод байрлах 18 м.кв 1 өрөө байрыг  худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцжээ.

      

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг хүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлж  хэргийг  хянан шийдвэрлэв.

Шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШЗ2019/08538 дугаар захирамжаар  нэхэмжлэгч Сэрхбогд овогт Болдбаатарын Б.Агийн /РД: УУ89120531/  нэр дээр бүртгэлтэй 55-41 УББ NISAAN маркын болон 89-03 УНИ HUINDA автомашинуудыг битүүмжлэх мөн түүний  нэр дээр бүртгэлтэй Төрийн банкны 381000075467, Хас банкны 5000674878 тоот данснуудыг 30,000,000 / гучин сая/ төгрөгийн хэмжээнд зарлагын хөдөлгөөнийг зогсоож, шүүхээс гарах шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсанг хэвээр үлдээв.             .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дцугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Агаас  шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,хариуцагч Г.Огаас  улсын тэмдэгтийн хураамжид 308.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох,  хариуцагч Г.Огаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304.750+475.950 =780.700 төгрөгнөөс 542.950 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 304.750 төгрөгийг,  илүү төлсөн 237.750 төгрөгийг улсын төсвөөс буцаан  гаргуулж, Г.Од тус тус  олгохоор тогтов.

Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан тул түүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс  гаргуулав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 119 дүгээр  зүйлд заасныг  удирдлага болгон

   ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А, хариуцагч Г.О нарын хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд хэлцэлд тооцсугай.

 

2.Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Агаас 29.360.000 / хорин есөн сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж, хариуцагч Г.Од олгож, сөрөг шаардлагаас үлдэх 34.240.000 / гучин дөрвөн сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 18 хороо 22 А байр 216 тоот орон сууцаар хангуулах  тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1,7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгч Б.Агаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Огаас  улсын тэмдэгтийн хураамжид 308.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох,  хариуцагч Г.Огаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304.750+475.950 =780.700 төгрөгнөөс 542.950 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 304.750 төгрөгийг,  илүү төлсөн 237.750 төгрөгийг улсын төсвөөс буцаан  гаргуулж, Г.Од тус тус  олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сэрхбогд овогт Болдбаатарын Б.Агийн /РД: УУ89120531/  нэр дээр бүртгэлтэй 55-41 УББ NISAAN маркын болон 89-03 УНИ HUINDA автомашинуудыг битүүмжлэх мөн түүний  нэр дээр бүртгэлтэй Төрийн банкны 381000075467, Хас банкны 5000674878 тоот данснуудыг 30,000,000 / гучин сая/ төгрөгийн хэмжээнд зарлагын хөдөлгөөнийг зогсоож, шүүхээс гарах шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШЗ2019/08538 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.ОЮУНЖАРГАЛ