Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 06

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Энхболд

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.*******, Б.*******

Насанд хүрээгүй шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Д.*******, Ц.******* нарыг оролцуулан   

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн ******* тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                Насанд хүрээгүй шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод  аймгийн  ******* суманд 2002 оны 08 сарын 16-ны өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, Дорнод аймгийн ******* сумын 6-р баг, Буйрын тоотод оршин суудаг, Ерөнхий боловсролын Шинэ-Хөгжил сургуулийн * дүгээр ангид суралцдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял  шийтгэлгүй, бие эрүүл ******* овогт ******* ******* /РД: /

Насанд хүрээгүй шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод  аймгийн ******* суманд 2000  оны  10 сарын  13-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, Дорнод аймгийн ******* сумын 1-р багийн Өлзийтийн тоотод оршин суух, Политехникийн коллежийн авто засварын ангийн *-р курсд суралцдаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял  шийтгэлгүй, бие эрүүл ******* овогт ******* *******  /РД: /

 Насанд хүрээгүй шүүгдэгч ******* ******* нь 2016 оны 10 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Б.*******тай бүлэглэн техникийн засвар үйлчилгээ хийх зориулалт бүхий хоёр ширхэг түлхүүр ашиглан Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах “Талын унага” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг иргэн Д. гар утас засварын газраас хуучин гар утас, батериа, цэнэглэгч зэрэг эд зүйлс болон бэлэн мөнгө 80000 төгрөг зэргийг хулгайлж бусдад 594000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* ******* нь 2016 оны 10 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Г.*******тэй бүлэглэн техникийн засвар үйлчилгээ хийх зориулалт бүхий хоёр ширхэг түлхүүр ашиглан Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах “Талын унага” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг иргэн Д. гар утас засварын газраас хуучин гар утас, батериа, цэнэглэгч зэрэг эд зүйлс болон бэлэн мөнгө 80000 төгрөг зэргийг хулгайлж бусдад 594000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт ******* ******* шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: Миний үйлдсэн хэрэг бүгд үнэн зөв бичигдсэн байна. Үйлдсэн хэргээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн гэв.

            Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт ******* ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Аав ******* багажнаас 22, 24-ийн түлхүүр аваад *******тай буцаад Талын унагын гадна очоод гадна талын хаалгыг нь хөшиж үзээд болохгүй болохоор нь эгчийн гэрт нь очоод хувцасаа угааж байгаад 22 цаг 30 минутын орчимд *******тай хамт Талын унага төв рүү буцаж явсан. ...23 цагийн орчимд буцаад Талын унага төв рүү очоод *******тай цуг гадна талын хаалгыг хүчтэй түлхэхэд бага зэрэг зай гарахаар нь бид хоёр буцаагаад татахад гадна талын хаалга онгойсон. ******* дотор талд нь байх гар утас засварын газрын хаалганы цоожийг нь манай гэрээс авчирсан 22, 24-ийн түлхүүрээр хөшиж онгойлгож орсон. Бид хоёр гар утас засварын газрын  лангууны доороос 5  ширхэг андройд гар утас байхаар нь авсан. Харин ******* шүүгээг татаж үзэхэд мөнгө байсан. Тэр түрийвчийг онгойлгоод үзэхэд их олон мөнгө байхаар нь би 80000 төгрөгийг нь аваад бусдыг нь буцаагаад тавьсан. ******* хананд өлгөөтэй байсан чихэвч болон машины цэнэглэгчийг аваад бид хоёр эгчийн гэрлүү явсан. Өглөө нь *******ын гэрт нь очоод хулгайлсан мөнгөө хувааж аваад гар утас, батериа, цэнэглэгч, чихэвч зэрэг эд зүйлээ нуусан. *******ын аав бид хоёрын нуусан эд зүйлийг санамсаргүй олж аваад гар утаснуудыг нь Талын унага худалдааны төвийн гар утас засварын газрын хүнд зарах гэж байгаад баригдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/                    

            Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт ******* ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Миний ярьсан зүйл бүгд үнэн гэв.

            Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт ******* ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 23 цагийн орчимд буцаад Талын унага төв рүү очоод *******тэй цуг гадна талын хаалгыг хүчтэй түлхэхэд бага зэрэг зай гарахаар нь бид хоёр буцаагаад татахад гадна талын хаалга онгойсон. Тэгээд ******* дотор талд нь байх гар утас засварын газрын хаалганы цоожийг ******* гэрээсээ авсан 22, 24-ийн түлхүүрээр хөшиж, хүч хүрэхгүй байхаар нь би тэр түлхүүрээр нь хөшиж онгойлгож орсон. Бид хоёр гар утас засварын газар ороод ******* лангууны доороос 5 ширхэг андройд гар утас байхаар нь авсан. Би шүүгээ байхаар нь татаж үзэхэд түрийвч байсан. Тэр түрийвчийг онгойлгоод үзэхэд их олон мөнгө байсан. Тэгтэл ******* 80000 төгрөгийг нь аваад бусдыг нь буцаагаад тавьсан. Би хананд өлгөөтэй байсан чихэвч болон машины цэнэглэгч, 3 ширхэг Нокиа маркийн гар утаснуудыг аваад бид хоёр *******гийн эгчийнд очсон. ... Тэгээд өглөө нь *******тэй цуг манай гэрт очоод хулгайлсан мөнгөө хувааж аваад  гар утас, батериа, цэнэглэгч, чихэвч зэрэг эд зүйлээ нуусан гэх мэдүүлэг. /хх-ийн 74-75/

             Хохирогч Дамдингийн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэгээд хаалганы цоожийг онгойлгож дотогшоо орж эд зүйлсээ бүртгэж үзэхэд шургуулган дотор байсан хэтэвчин дотор 400000 төгрөг байсан бөгөөд үүнээс 20000 төгрөгийг эхнэр өгөөд 380000 төгрөг үлдсэн байсан. Гэтэл 300000 төгрөгийг нь үлдээгээд 80000 төгрөгийг авсан байсан. LG маркийн цагаан өнгийн корпустай /засаж янзалсан/ хуучин гар утас, Sky-A710 маркийн точтой хуучин гар утас, Samsung Grand маркийн гар утас, Таке Е100 маркийн гар утас /эвдэрхий/, LGLU3000 маркийн гар утас,  Samsung S3 маркийн гар утас, Samsung gаlaxy асе маркийн гар утас, Нокиа 6020 маркийн хуучин гар утас, Нокиа 1208 маркийн гар утас, Нокиа 1650 маркийн хуучин гар утас, Samsung  маркийн гар утасны батериа 20 ширхэг, Sky маркийн гар утасны батериа 8 ширхэг, моторолла маркийн гар утасны батериа 5 ширхэг, гар утасны машины цэнэглэгч  4 ширхэг, андройд гар утасны цэнэглэгч 4 ширхэг, Нокиа гар утасны цэнэглэгч 1 ширхэг,  утасны чихэвч 5 ширхэг, USB 2 ширхэг, батериа цэнэглэгч 1 ширхэг, иргэний үнэмлэх зэрэг зүйл алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Үүнээс LG маркийн гар утас, Sky-A710 маркийн гар утас, Samsung Grand маркийн гар утас, Таке Е100 маркийн гар утас, LGLU3000 маркийн гар утас, Нокиа 6020, Нокиа 1208, Нокио 1650, Samsung  маркийн гар утасны батериа 17 ширхэг, Samsung  маркийн супер батериа 3 ширхэг, моторолла гар утасны машины цэнэглэгч 4 ширхэг, Нокиа гар утасны цэнэглэгч, утасны чихэвч 5 ширхэг, USB 2 ширхэг, Sky маркийн гар утасны батериа 4 ширхэг, батериа цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хүлээн авсан. Мөн 66350 төгрөг хүлээн авсан. Би одоо нийт 220000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 38-40/

            Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 10 сарын 03-ны орой 18 цагийн орчимд Талын унага төвд утас засвар ажиллуулдаг // гэх залуу ажлаа дуусгаад гараад явсан. Би орой 20 цагийн орчимд гадна хаалгаа түгжингээ гар утас засварын хаалгыг хартал цоожийг нь өлгөөд онгорхой орхисон байсан. Би эзэн рүү нь хэлэх гэхэд утасны дугаарыг нь мэдэхгүй учир хэлж чадаагүй өглөө ирэхээр нь хаалга чинь онгорхой болохоор нь өөрийнхөө цоожоор цоожилсон, ямар нэгэн юм алга болсон байна уу шалгаарай гэж хэлтэл мөнгөө үзээд 380000 төгрөг байх ёстой энд 300000 төгрөг байна, 80000 төгрөг алга болсон байна. Мөн ширээн дээр байсан цагаан өнгийн гар утас алга болсон байна гээд цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 40/

            Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Өөрийнхөө гэрийн амбаарт эд зүйлээ янзалж байхад жижиг хайрцагтай зүйл байхаар нь нээж үзэхэд гар утаснууд болон батериа, цэнэглэгч, 3, 4 ширхэг гар утас болон гар утасны батерианууд байхаар нь Талын унагын дотор үйл ажиллагаа явуулдаг гар утас засварын газар руу зарах гэж авч очсон юм. Харин гар утас засварын газрыг ажиллуулдаг хүн нь цагдаа дуудсан юм гэх мэдүүлэг. /хх-ийн 42/

            Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... ахын гэрт байж байхад ах надад манай хүүгийн эвдэрхий утас байгаа зараад өгчих гэхээр нь би дагуулаад Талын унага засварын газрын гар утас засварын газарт очиж зарах гэхэд ах миний алдсан утас байна гээд цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг. / хх-ийн 44/           

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14/

            Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13/

            Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 15, 29, 33/

            Хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16-17/

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-21/

            Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19, 22-23/

            Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 26, 30/

            Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 27, 31/

            Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 24-25/

            Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 34/

            Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмлэглэл /хх-ийн 35/

            Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36/

            2016 оны 10 сарын 17-ны өдрийн Шинжээчийн 193 тоот дүгнэлт /хх-ийн 48-52/

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86, 87/

            Дорнод аймгийн ******* сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 78/

            Дорнод аймгийн ******* сумын 10-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 78/

            Шүүгдэгч нарын хувийн зан байдлыг тодорхойлсон, сургууль хамт олны  тодорхойлолтууд /хх-ийн 88-105/

            Хохирлын мөнгө хүлээлцсэн баримтууд 2 хуудас

            Дорнод аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн хүсэлт, тодорхойлолтууд зэрэг нотлох баримтууд болно.

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* ******* нь 2016 оны 10 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Б.*******тай бүлэглэн техникийн засвар үйлчилгээ хийх зориулалт бүхий хоёр ширхэг түлхүүр ашиглан Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах “Талын унага” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Д. гар утас засварын газарт нэвтрэн орж хуучин гар утас, батериа, цэнэглэгч зэрэг эд зүйлс болон бэлэн мөнгө 80000 төгрөг зэргийг хулгайлж бусдад 594000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, насанд хүрээгүй шүүгдэгч ******* ******* нь 2016 оны 10 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Г.*******тэй бүлэглэн техникийн засвар үйлчилгээ хийх зориулалт бүхий хоёр ширхэг түлхүүр ашиглан Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах “Талын унага” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Д. гар утас засварын газарт нэвтрэн орж хуучин гар утас, батериа, цэнэглэгч зэрэг эд зүйлс болон бэлэн мөнгө 80000 төгрөг зэргийг хулгайлж бусдад 594000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч   Д., гэрч Ж., Л., Ж. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 15, 29, 33/, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16-17/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-21/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19, 22-23/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 34/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмлэглэл /хх-ийн 35/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36/, 2016 оны 10 сарын 17-ны өдрийн Шинжээчийн 193 тоот дүгнэлт /хх-ийн 48-52/ зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр хангалттай батлагдан тогтоогдож байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.*******, Б.******* нар нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэн, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 594000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулжээ. 

            Насанд хүрээгүй шүүгдэгч Г.*******, Б.******* нар   нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон, шүүгдэгч нарт холбогдох хэргийг Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Насанд хүрээгүй шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Энхболд нь шүүгдэгч нарын гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаан гаргаж мэтгэлцэээгүй болно.

            Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа мөрдөн байцаалтын шатанд 449500 төгрөгийг шүүхийн шатанд 144500 төгрөгийг бүгд 594000 төгрөгийг нөхөн төлсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн тул шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

            Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй ба эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн техникийн засвар үйлчилгээ хийх зориулалт бүхий 22, 24-ийн 2 ширхэг түлхүүрийг устгаж, шүүгдэгч Г.*******гийн регистрийн дугаартай төрсний гэрчилгээ, шүүгдэгч Б.*******ын регистрийн дугаартай төрсний гэрчилгээ зэргийг буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн тул шүүгдэгч Г.*******гийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс Самсунг маркийн 32 инчийн өнгөт зурагтыг битүүмжилсэн, шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн эд хөрөнгөнөөс LG-SU 870 маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

             Шүүгдэгч Г.*******, Б.******* нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.7, 55.1.9-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно.

            Дорнод аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба, Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус тус гаргасан “насанд хүрээгүй шүүгдэгч Г.*******, Б.******* нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтүүд болон шүүгдэгч нар нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар арилсан, шүүгдэгч нарын хувийн зан чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан насанд хүрээгүй шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******* *******, ******* ******* нарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй ялтан Г.*******, Б.******* нарын эдлэх 2 жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар ялтан  Г.*******, Б.******* нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, тэднийг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагч нарт үүрэг болгосугай.

5. Ялтан Г.*******, Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Г.*******гийн регистрийн дугаартай төрсний гэрчилгээ, ялтан Б.*******ын регистрийн дугаартай төрсний гэрчилгээ зэргийг  буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлйин 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн техникийн засвар үйлчилгээ хийх зориулалт бүхий 22, 24-ийн 2 ширхэг түлхүүрийг устгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Г.*******гийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс Самсунг маркийн 32 инчийн өнгөт зурагтыг битүүмжилсэн, ялтан Б.*******ын эзэмшлийн эд хөрөнгөнөөс LG-SU 870 маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг тус тус хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Г.*******, Б.******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Г.*******, Б.******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ