Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/шцт/18

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж и рүүлсэн ******* холбогдох эрүүгийн  2233000950007 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн ******* өдөр Сэлэнгэ аймаг Сайхан суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “” дэлгүүрт ажилтай,*******,******* хамт Сэлэнгэ аймаг Сайхан сум 0-р баг  0-00 тоотод оршин суух, овогт- (РД:******).

ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр багийн нутаг дэвсгэрт “" гэсэн өөрийн фейсбүүк хаягаас хохирогч талаарх худал мэдээлэл болох "Үсэг тоо холилдсон нэртэй үеэ өнгөрөөсөн хөгшин цагдаа минь аятайхан байхгүй бол тэтгэвэртээ гарахад чинь наад захын жаахан хүүхдүүд хүртэл чамайг балбана шүү. Хэнтэй хаана явалдаж яаж явсныг чинь мэднэ. Түмний шившиг болгоод өгч чадна.Чиний амьдрал яг чиний нүүр шиг хар бас барзгар юм. Дүү нар нь ахдаа эс эс хийгээд явуулна биз. Зааааа би угаасаа хүнийг царай шигээ гэж боддог хүн байна. Тэгээл аймшгийн хар барзаак юмнууд нь яг л царай шигээ байдаг ш дээ. Өдий цайны сүү ч үгүй, юу юу ч үгүй албаны машинаа ямбийтал унаад л явжийшдээ эцсийн эцэст" гэх зэрэг мэдээллүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох Фэйсбүүк цахим орчинд байрлуулж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Гэм буруугийн талаар:

******* нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр багийн нутаг дэвсгэрт “" гэсэн өөрийн фейсбүүк хаягаас хохирогч талаарх худал мэдээлэл болох "Үсэг тоо холилдсон нэртэй үеэ өнгөрөөсөн хөгшин цагдаа минь аятайхан байхгүй бол тэтгэвэртээ гарахад чинь наад захын жаахан хүүхдүүд хүртэл чамайг балбана шүү. Хэнтэй хаана явалдаж яаж явсныг чинь мэднэ. Түмний шившиг болгоод өгч чадна.Чиний амьдрал яг чиний нүүр шиг хар бас барзгар юм. Дүү нар нь ахдаа эс эс хийгээд явуулна биз. Зааааа би угаасаа хүнийг царай шигээ гэж боддог хүн байна. Тэгээл аймшгийн хар барзаак юмнууд нь яг л царай шигээ байдаг ш дээ. Өдий цайны сүү ч үгүй, юу юу ч үгүй албаны машинаа ямбийтал унаад л явжийшдээ эцсийн эцэст" гэх зэрэг мэдээллүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох Фэйсбүүк цахим орчинд байрлуулж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх үйл баримт нь  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч өгсөн:“... Энэ хэрэг нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болсон. Энэ хэрэг нь тухайн өдөр болсон хэргээс болж энэ сториг хийгээгүй. 2021 оноос хойш надтай байнга зандрангуй дуугаар харьцдаг. Надтай тааралдах болгондоо хөөш чи муу, хөөш чи муу гэж олон хүний дэргэд дуудаж, хашхирсан 3, 4 тохиолдол бий. 2022 оны 06 дугаар сард байрныхаа гадаа машинаа мөргүүлсэн. Тухайн үед согтуу жолооч миний машиныг мөргөөд цагдаа дуудахад цагдаа ирсэн. Өрөөнд нь очоод мэдүүлэг өгөх гээд сууж байхад миний машиныг мөргөсөн согтуу жолооч над руу агсан тавиад намайг элдэв бусаар хэлээд байхаар нь би тухайн согтуу жолоочид хандан та яагаад над руу дайраад байгаа юм бэ, цагдаа дээр ирээд учраа олж байхад та зүгээр дуугүй суу гэсэн чинь цагдаа над руу уурласан. Чи юу гээд байгаа юм бэ, чи өөрөө дуугүй бай, чи муу юу яриад байгаа юм, би энд мэдэж байна гэсэн. Тэгэхээр нь гайхаад би машинаа мөргүүлээд ирсэн хохирогч хүн байна надтай яагаад ингээд харьцаж байгаа юм бэ гэхэд чи зүгээр дуугүй бай гэсэн. Тэгэхээр нь би жоохон гомдоод ямар сонин юм бэ согтуу хүн над руу дайраад миний машиныг мөргөсөн байхад гэж бодоод таныг надтай ингэж муухай харьцаад би хэлдэг явдаг газраар нь хэлнэ шүү гэхэд чи муу хэндээ хэлдэг юм чамд хэлэх хүн байхгүй биз дээ гэсэн. Би тухайн үед жоохон гомдоод нэгэнт хохирлоо барагдуулбал гялс больё гэж бодсон. ахад тэр үед үнэхээр их гомдож байсан. Намайг машинаа мөргүүлж очоод согтуу жолооч өрөөнд нь агсан тавьж байхад зүгээр л тэр хүнийг дуугүй болчих гэж хэлнэ гэж бодсон. Би тэр хүнд та зүгээр дуугүй бол гэж хэлэхэд тэгээгүй. Дараа нь 9 сарын 18-ны өдөр манай дэлгүүр болон хажуу талын байр 1 орц гарцтай. Машинууд нэг замаар орж гардаг. Би дэлгүүр лүүгээ орж юм аваад машинаа зүгээр зам дээр тавьсан байсан. Тэгэхэд цагдаагийн жакет өмссөн хүн гараа 2 халаасандаа хийчихсэн 3, 4-р байрны дундаас хүрч ирээд нэлээн ширүүн харсан миний машиныг дээшээ доошоо харж байсан. Би гайхаад хэн юм болдоо гэж харахад цагдаа байсан. Би машинаа хөдөлгөж яваад Дарханд 2, 3 цаг болоод хүрч ирээд бараагаа тавьж байсан. Яагаад боржур давуулж зогсдог вэ гэхээр манай байр нэг орц гарцтай. Бусад хүмүүсийн хөдөлгөөнд саад болохгүй ерөөсөө удахгүй үсрээд 3, 4 хайрцаг байсан болохоор давуулаад зогсож байсан. Тэгэхэд хүрч ирээд хөөш чи муу наад машинаа холдуул гэсэн. Тэр үед дэлгүүр лүү бараа зөөгөөд оруулж байсан. Би аан за ахаа бараагаа зөөчхөөд хөдөлгөлөө гэсэн. Чиний наад дэлгүүрийн баруунууд чинь надад ямар хамаатай юм бэ яг одоо хөдөлгө гэсэн. Тухайн үед гарч ирээд өө ахаа уучлаарай за одоо хөдөлгөлөө гээд шууд хөдөлгөсөн. Энэ нь тухайн сториг ахад 6, 7 удаа тэгж хэлүүлж дуудуулсныхаа дараа үнэхээр гомдоод бичсэн. Бичээд удаагүй устгасан. Би Сайхан сумын тийм их иргэдтэй найз биш. Яагаад гэвэл би Улаанбаатар хотоос төгсөж ирээд удаагүй байсан. Одоо ч гэсэн Сэлэнгэ аймаг Сайхан сумын фейсбүүк найзууд надад байхгүй. Тухайн хүний зургийг бичээгүй бүтэн нэрийг бичээгүй. Сошиал орчин бол тухайн хүний хувийн орон зай байдаг. Хүн уурласан, баярласан зүйлээ тухайн үед хийгээд за за арай ч ингэж болохгүй юм байна болъё гээд устгасан. Тухайн үед Сайхан сумаас нэг хүн үзсэн байсан гэж цагдаа байсан, ... Тухайн үед сэтгэл хөөрлөөрөө цагдааг муу муухайгаар бичсэндээ гэмшиж байна. Энэ хугацаанд хагас жил болоход маш их сэтгэл санаагаар унаж анхныхаа олсон хүүхдийг сэтгэл зүйн таагүй байдлаас болж алдсан. Үр хүүхдээ алдсан эх хүний сэтгэл бие мах бодь бүх зүйлээр мэдэрч байна. Үнэхээр аймар байна. Дахиж цаашид ямар нэг зүйл дээр гомдолтой бол цагдаагийн байгууллагад гомдол гаргаад явна. Хүмүүстэй дахиж таагүй харилцаа үүсгэхгүй гэж зөндөө их бодож байна...Гэм буруугаа ойлгож байна.” гэв,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн өгсөн:“... Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай гэж шүүхээс үзсэнийг хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Улсын яллагч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах санал оруулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялаас чөлөөлж өгөөч гэсэн саналыг оруулж байна. Тус заалтад шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж хуульчилж өгсөн. Залуу хүүхэд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчтой уулзаж, уучлалт гуйсан байдлыг харгалзаж үзээд Батлан хамгаалах сургууль төгссөн тул цаашид төрийн байгууллагад ажиллах хүүхэд ял шийтгэлтэй байх нь энэ хүний ажил, амьдралд нөлөөлөх тул 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж цахим сүлжээнд хууль бус үйлдэл хийхгүй байх, өөрийн зан үйлийг засах, харилцаа хандлагад өөрчлөлт оруулах албадлагын арга хэмжээ хэрэглэх хүсэлт тавьж байна. Яагаад гэхээр хохирогч нь залуу хүүхэд энийгээ ойлгох байх гэсэн байдлаар хандсан байна. Энэ байдлыг харгалзаж үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хүсэлт гаргаж байна. Хамгийн гол нь гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзаж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хүсэлт тавьж байна...” гэв,

 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон. 450,000 төгрөгөөр торгор ялаар тохиролцож орж ирсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул тусгай саналгүй байна...” гэв.

 

Мөрдөн байцаалтад:

           1.Хохирогч өгсөн: “...2022 оны 09  дүгээр сарын 18-ны өдөр байсан. Би тухайн өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн даргаас баталсан хуваарийн дагуу замын зохицуулагчаар ажиллаж байсан. Үдээс хойш 16 цагийн орчимд багийн нутаг 5 дугаар байранд байрлах “ ” хүнсний дэлгүүрийн урдуур явж байтал улсын дугаарыг нь сайн санахгүй байна. Ногоон өнгийн загварын тээврийн хэрэгсэл замын хашлага давуулаад явган хүний зам дээр тавьчихсан байсан тухайн машинаас тус сумын иргэн , хүмүүс юм зөөгөөд зогсож байсан. Би машин дотроосоо явган хүний зам, хашлага давуулж болохгүй машинаа наанаасаа гарга гэсэн хууль ёсны шаардлага тавьсан. Тэгээд шууд цаашаа хөдлөөд явсан. Тэрнээс хойш тухайн хүмүүстэй дахин уулзаагүй. Харин 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө ажил дээрээ ирсэн чинь хамт ажилладаг Э. гэх залуу таныг гэх хүүхэн өөрийнхөө фейсбүүкийн стори дээрээ муулаад биччихсэн байна гэхээр нь би өөрийн фейсбүүк хаягаараа ороод хартал гэх эмэгтэй нь өөрийн "" гэх фейсбүүк хаягтаа "Үсэг тоо холилдсон нэртэй үеэ өнгөрөөсөн хөгшин цагдаа минь аятайхан байхгй бол тэтгэвэртээ гархад чинь наад захын жаахан хүүхдүүд хүртэл чамайг балбана шүү. Хэнтэй хаана явалдаж яаж явсныг чинь мэднэ. Түмний шившиг болгоод өгч чадна. Чиний амьдрал яг чиний нүүр шиг хар бас барзгар юм. Дүү нар нь ахдаа эс эс хийгээд явуулна биз. Зааааа би угаасаа хүнийг царай шигээ гэж боддог хүн байна. Тэгээл аймшигийн хар барзаак юмнууд нь яг л царай шигээ байдаг ш дээ. Өдий 40 гарчихаад цайны сүү ч үгүй, юу юу ч үгүй албаны машинаа ямбийтал унаад л явжийшдээ эцсийн эцэст" гэж бичэн цахим сүлжээгээр олон нийтэд тараасан байсан. Тэгээд би бичсэн зүйлийг нь гар утсан дээрээ татаад авчихсан. Тэгээд би руу залгаад танай найз охин чинь миний талаар янз бүрийн зүйл бичээд олон нийтэд тараасан байна та нар яаж байгаа юм бэ гэсэн чинь би асууя яасан юм болоо гээд утсаа салгасан. Удалгүй бичсэн зүйлээ устгачихсан байсан. Тэгээд би өөрийн нэр төрд халдаж доромжилсон хүнд гомдол гаргасан юм. Би  гэх залууг ажил хэргийн шугамаар танина манай сумын Сум дундын прокурорт туслах ажилтай залуу байгаа юм. Энгийн хэвийн харилцаатай. Харин гэх хүүхнийг би ерөнхийдөө зүс мэднэ ямар нэгэн байдлаар харилцаж байгаагүй. Ээжийг нь бол танина. Би гэх хүүхэнтэй ямар нэгэн таарамжгүй харилцаа байхгүй. Харьцаж ч үзээгүй. Би машинаа хөдлөгө гэж хэлчихээд л шууд цааш явсан золоо, гэх хүмүүстэй маргалдсан зүйл огт болоогүй. Намайг шаардлага тавихад гэх хүүхэн над руу цэхэлзээд муухай хараад байсан юм. Би өөр ямар ч юм яриагүй. Би гомдолтой байна. Учир нь би албан үүргээ гүйцэтгэн хуулийн дагуу шаардлага тавьсан. Тэгтэл намайг олон нийтийн сүлжээнд арьс өнгө, нас хүйс, баян ядуугаар нь ялгаварлан олон нийтийн цахим сүлжээ ашиглан нийтэд тарааж нэр төрд маань халдсан тул хуулийн адгуу арга хэмжээ авч өгнө үү..., ...Би гэдэг хүүхдийг мэднэ. Тухайн хүүхэд нь манай цагдаагийн цайны газарт туслахаар одоогоос 4-5 жилийн өмнө ажиллаж байсан. Тухайн эмэгтэйтэй мэнд устай л явдаг. Би тухайн хүнтэй утсаар нь нэг удаа яриад юун худал зүйл яриад яваад байгаа юм бэ гэж нэг асуусан, дахин холбогдоогүй. Би нөлөөлж худал мэдүүлэг өгүүлсэн зүйл огт байхгүй. Би *******тэй тухайн хэрэг гарах үед зүй бус харьцсан асуудал байхгүй. Зөрчил гаргасан иргэнд тавих хууль ёсны шаардлагаа тавьсан. Манай цагдаагийн хэлтэст үсэг тоо орсон нэртэй алба хаагч надаас өөр байхгүй. Тухайн стори оруулсан өдрийн үдээс хойш нь би Сайхан сумын 5 дугаар байранд байдаг шоп нэртэй дэлгүүрийн урд талд замын хашлага давуулаад машинаа тавьчихсан байхаар нь машинаа гарга гэдэг шаардлага тавьсан юм. Тэгээд удалгүй тухайн стори нийтийн сүлжээнд тавигдсан байсан. Мөн албаны машин унадаг, 40 гарсан, үсэг тоо холилдсон нэртэй, үеэ өнгөрөөсөн хөгшин цагдаа гэх мэт зүйлс бичсэн байсан. Би одоо энэ цагдаагийн хэлтэсдээ ер нь хамгийн ахмад настайд нь ордог бөгөөд надаас өөр тооны нэр орсон нэртэй цагдаагийн алба хаагч Сайхан суманд байдаггүй учраас шууд өөрийгөө гэж  мэдсэн.Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. ******* надаас уучлалт гуйсан. Бид хоёр хоорондоо ойлголцож эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 12-13,15 дугаар тал/,

2.Гэрч Э.ын өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн орой гэртээ байхдаа гар утсаар файсбүүк хаягаа шалгаад байж байтал гэсэн файсбүүк хаягтай хэрэглэгчээс “Үсэг тоо холилдсон нэртэй үеэ өнгөрөөсөн хөгшин цагдаа минь аятайхан байхгүй бол тэтгэвэртэй гарахад чинь наад захын жаахан хүүхдүүд хүртэл чамайг балбана шүү. Хэнтэй хаана явалдаж яаж явсныг чинь мэднэ. Түмний шившиг болгоод өгч чадна. Чиний амьдрал яг нүүр шиг хар бас барзгар юм. Дүү нар нь ахдаа эс эс хийгээд явуулна биз. Зааааа би угаасаа хүнийг царай шигээ гэж боддог хүн байна. Тэгээл аймшгийн хар барзаак юмнууд нь яг л царай шигээ байдаг ш дээ. Өдий цайны сүү ч үгүй , юу юу ч үгүй албаны машинаа ямбийтал унаад л явжийш дээ эцсийн эцэст” гэсэн мэдээлэл бичиж стори дээрээ байрлуулсан байхаар нь би тухайн мэдээллийг гар утсан дээрээ хуулбарлаад явчихсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ажил дээрээ ирээд би хуулбарлаж авсан зургаа хамт ажилладаг ахад үзүүлсэн юм. гэсэн файсбүүк хэрэглэгчийг танина “ ” хүнсний дэлгүүрийн худалдагч-Эрдэнийн файсбүүк хаяг байсан. Мэдээллийн утган дээр нь ахын талаар бичсэн байх шиг болохоор нь авсан зургаа т харуулсан юм. Дээрх мэдээллийг хэдэн цагийн орчим тавьсан гэдгийг санахгүй байна...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 27 дугаар тал/,

3.Гэрч өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр би өөрийн найз охинтой хамт аймаг ороод хүнсний дэлгүүрийнх нь барааг цуглуулаад үдээс хойш ирсэн юм. Тэгээд ирээд машинаа дэлгүүрийн урд байршуулж ачаагаа зөөж оруулах шаардлагатай байсан тул би замын боржур давуулаад дэлгүүрийн үүдэнд машинаа зогсоогоод бараануудаа буулгасан юм тэр үед намайг дэлгүүр дотор бараанууд байрлуулж байх хойгуур гадаа Сайхан сумын замын цагдаагийн зохицуулагч ирээд манай найз охинд машинаа холдуул гэж шаардлага тавьсан юм билээ. Тухайн үед намайг дэлгүүрээс гарч ирэхэд ирээд зогсчихсон байсан би тэгэхээр нь бодвол машинаа холдуул гэж хэлэх гэж байгаа байх гэж бодоод ахмадад "За ахаа одоо машинаа холдуулла" гэж хэлээд машинаа холдуулсан юм. Тэр өдрийн маргааш өглөө нь эрт ахмад над руу залгаад " танай найз охин чинь фейсбүүкдээ миний талаар доромжилсон утгатай стори хийсэн байна" гэхээр нь би найз охингоос асуутал "өчигдөр надтай муухай харьцаад байхаар нь тийм стори хийчихсэн юм. Тэгээд удалгүй устгачихсан өмнө нь бас надтай 2-3 удаа муухай харьцаад байсан тэгээд энэ удаа тэсэлгүй уур хүрээд стори хийсэн" гэж хэлсэн. ...Би тухайн үед хажууд нь байгаагүй дэлгүүр дотор бараагаа буулгаж байсан юм. Тэр үед манай найз охингийн царай нь их сонин болчихсон байхаар нь би юу болсон талаар асуухад хэлэхдээ "сая надтай их муухай харьцсан шууд ирээд Хөөш чи наад машинаа холдуул гэхээр нь би одоохон ахаа бараагаа буулгачихъя гэсэн чинь чиний наад бараа мараа надад хамаагүй хурдан наад машинаа холдуул" гэж уурлангуй хэлсэн талаар надад ярьсан юм. Би тэгээд маргааш нь ахмадаас бас уучлалт гуйсан юм тэгэхэд ах надад хэлэхдээ " ах нь жаахан гомдсон гэхдээ одоо гомдол санал байхгүй зүгээрээ" гэж хэлж байсан юм...”гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 37 дугаар тал/,

4.Гэрч өгсөн: “...Би *******д тийм зүйл ярьж байгаагүй.,...Би ыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаагийн цайны газарт ажилладаг байхдаа таньдаг болсон. Тэрнээс ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Намайг Улаанбаатар хотод байхад энэ оны зун над руу утсаар залгаад юу байна хотод ирсэн байна гэж ярьж байсан. Түүнээс ах дүүгийн харилцаанаас өөр дотно янз бүрийн асуудал харилцаа байхгүй. ... Би урьд нь цагдаагийн цайны газар ажиллаж байхдаа цагдаагийн ах нартай гэмгүй мэнд устай харилцаатай байдаг байсан талаараа л ярьсан. Түүнээс өөр асуудал байхгүй.- тухайн үед ыг стори дээрээ оруулсны дараа ах над руу залгаад юу яриад яваад байгаа юм бэ? гээд уурласан юм. Тэгэнгүүт би- рүү залгаад чат бичээд чи юу яриад байгаа юм бэ гэж бичсэн чинь намайг блоколсон байсан. Тэр үед л ах над руу "Hi zalga" гэсэн чат бичсэн байсан. Түүнээс харилцаа байхгүй. 5-6 жилийн өмнө-тэй найз нөхөд гээд явдаг байсан. Одоо бол ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Энэ хэрэг гарснаас хойш л янз бүрийн юм бичээд гуйгаад байсан юм. Одоо янз бүрийн харилцаатай баймааргүй байна. Намайг ингээд яриад байгаад гайхаад байна...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,

5. 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл/хавтаст хэргийн 06-08 дугаар тал/,

6.2022 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр Цагдаагийн байгууллагын хоногийн нөхцөл байдлын танилцуулга, “Зохицуулагч а/х СЭ ЦГ, Сайхан сум дахь сум дун дундын цагдаагийн хэлтэс, зохицуулагч 12 цагаар/өдөр” гэх баримт/хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

7.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрүүдэд гарч ажиллах ёс журмын эргүүл, жижүүр, харуул, эргүүлийн хуваарь/хавтаст хэргийн 20 дугаар тал/,

8.2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгуулахаар буцаах тухай Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын 01 дугаартай тогтоол/хавтаст хэргийн 31 дүгээр тал/,

9.2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр файсбүүк хаяг мессенжэрт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 34-35  дугаар тал/,

10.2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2233000950007 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокуороын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол//хавтаст хэргийн 55-59  дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл,  журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч хохирогчийн нэр төр, алдар хүндэд халдсан, илт үндэслэлгүй зүйл бичиж цахим орчинд байрлуулсан үйлдлээ ухамсарлан ойлгож өөрөө устгасан  болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...Хүн уурласан, баярласан зүйлээ тухайн үед хийгээд за за арай ч ингэж болохгүй юм байна болъё гээд устгасан. Тухайн үед Сайхан сумаас нэг хүн үзсэн байсан гэж цагдаа байсан, ... Тухайн үед сэтгэл хөөрлөөрөө цагдааг муу муухайгаар бичсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч шүүгдэгч хоёр эвлэрсэн болох нь мөрдөн байцаалтад хохирогчийн өгсөн “ ... Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. ******* надаас уучлалт гуйсан. Бид хоёр хоорондоо ойлголцож эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 12-13,15 дугаар тал/,-ээр тогтоогдож байна.

Хүний нэр төр гэдэг нь бусдаас тухайн хүний ёс зүй, ажил хэргийн чадвар мэргэжлийн түвшингийн талаар өгсөн үнэмлэж бол алдар хүнд гэж бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө олж авсан хүний өөрийгөө үнэлсэн үнэлэмж байдаг байна. Илт худал мэдээлэл гэж илтэд үндэслэлгүй худал,хуурмаг мэдээ, баримтыг хэлдэг бол олон нийтийн сүлжээнд тараах гэдэг нь  нэг буюу түүнээс дээш хүнд түгээсэн байхыг ойлгодог  байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараах гэмт хэргийн дээрх  шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай гэж дүгнэлээ.

 

Иргэний нэхэмжлэлийн хувьд:

Хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй тул энэ хэрэгтэй хамт шийдвэрлэх хохирол, төлбөр байхгүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь урд нь өмнө ял шийтгүүлж байгаагүй болох нь  хавтаст хэргийн 69 дүгээр хуудаст авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаржуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 89 дүгээр тал/ гаргасныг прокурор хянаад 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 7 дугаартай /хавтаст хэргийн 90 дүгээр тал/ хэргийг хялбаржуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол гаргасан байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон,гэм хэрэг үйлдсэн гэм буруутгаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн,прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгож байгаа зэрэг нь шүүх хуралдаан дээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэжээ.

Иймд шүүгдэгч улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч хохирогч хоёр эвлэрч, улмаар шүүгдэгч улсын яллагчтай ялын талаар тохиролцсон ялыг шүүх өөрчлөн шийдвэрлэх боломжгүй тул  өмгөөлөгчийн ялаас чөлөөлж өгнө үү гэж байгааг хүлээн авах хууль үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хуураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт-Эрдэнийг Худал мэдээлэл тараах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хуураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл хугацаагаар  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

 

 

                            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                    А.НАРАНТУЯА