Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2019/00999

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 28 өдөр                     Дугаар 142/ШШ2019/00999                                  Орхон аймаг

 

        *******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС   

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.*******ишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,  

*******ариуцагч: *******-т холбогдох,  

“*******удалдах, худалдан авах гэрээний үүрэг 8 5*******5 000 төгрөг гаргуулах тухай” хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Н, хариуцагчийн өмгөөлөгч Р.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.  

ТОДОР*******ОЙЛО******* нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 64 тооны адууг *******-т худалдаж нийт 9 49******* кг махыг ******* ангилан үнэ тохиролцон 140 килограммаас дээш жин дарсан нэг адууны махыг 1 кг нь 4 200 төгрөг, 120 килограммаас дээш жин дарсан нэг адууны махыг 1 килограммыг ******* 900 төгрөг, 120 килограммаас доош жин дарсан нэг адууны махыг 1 килограммыг ******* 600 төгрөгөөр тус тус үнэлэн худалдаж нийт *******8 5*******5 000 төгрөг болсон. 2018 оны 08 дугаар сарын *******0-ны өдөр эхний ээлжинд гээд 20 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Үүнээс хойш ******* нь би чамд мөнгө өгөх шаардлагагүй энэ тэр гээд *******аргалант махны үйлдвэрийн захирал н.Т-аас мөнгө авах ёстой тэр хүнээс ав гэж холбож өгөөд н.Т нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 8 000 000 төгрөгийг өгч, үүнээс хойш 2 000 000 төгрөгийг өгсөн. Адуу зарснаас хойш үлдэгдэл мөнгөө авах гэж удаа дараа уулзаж, утсаар ярьж хэлсэн боловч сүүлдээ бүр хэл амаар доромжилж одоог хүртэл 8 5*******5 000 төгрөгийг өгөөгүй байна. Иймд үлдэгдэл 8 5*******5 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ. 

*******ариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******иний бие *******-ээс Э овогтой Э нь адууны махны мөнгө 8 5*******5 000 төгрөгийг нэхсэн байна. Уг мөнгийг ******* би төлөх үндэслэл байхгүй. Тухайн үед хятадууд ирж адууны мах үйлдвэр дээр авсан. Иргэн Э нь гэртээ өгөх адуугаа ялгасан. Газар дээр нь би орчуулагч хийж хятад иргэн ******* ******* ******* аваачиж үзүүлж харуулсан. Тэгээд тохиролцоод иргэн Э нь адуугаа өөрийн биеэр авчирч үйлдвэрт оруулж өгсөн. Уг адууны махыг 1 талаас эзэн өөрөө 2 дугаарт нөгөө талаас хятад иргэн ******* ******* ******* ******* дугаарт үйлдвэрийн нярав бичиж жин хэмжээг бичиж авсан. Иргэн С миний бие үүнд оролцоогүй хятад иргэнд иргэн Э нь өөрийн биеэр махаа өгсөн. *******арин би зөвхөн орчуулагч хийж байсан учраас өг гэсэн мөнгийг шилжүүлж өгсөн. Иргэн Э-ийн үлдэгдэл 8 000 000 төгрөгийг ******* **************К-ийн захирал Т-аас өгөх ёстой гэсэн үүнийг би дамжуулж орчуулж өгсөн. Э-г өөрийн биеэр захирал Т-тай уулзуулж өгсөн. Эд нар хоорондоо уулзаад тохиролцсон гэж ******* **************К-ийн захирал Т утсаар хэлсэн. Бас өөрийн биеэр аваачиж уулзуулсан. Иймд иргэн С би холбогдох мөнгөний материалыг шүүхэд өгсөн. *******ариуцагч этгээд ******* **************К-ийн захирал Т-ийг хариуцагчаар дуудаж энэ иргэн Э-гийн 8 000 000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Э-тай энэ мөнгөний асуудлаас болж харилцан бие биенээ хэл амаар доромжилсон. Уг адууны мөнгө /үлдсэн/ *******7 206 000 төгрөг өгөх ёстой гэж надад хятад иргэн хэлсэн гэхдээ бид удаасан гэдгээр нь *******8 000 000 төгрөгийг өгнө гэж хятад иргэн орчуулга хийлгэсэн. *******өнгө шилжүүлж өгсөн хуулга Т, Э нарт байгаа. Иймд иргэн С миний өргөдлийг хүлээн авч үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭ******* нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан 8 5*******5 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.   

*******ариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.   

*******ариуцагч ******* нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...махыг би аваагүй, хятадууд авсан, би орчуулагчаар ажилласан гэж тайлбарлажээ.  

Нэхэмжлэгч нь: ...адууны махаа жигнээд ******* хэсэгт ангилж нийт *******8 5*******5 000 төгрөгийн төлбөрийн тооцоо гарсан гэж тайлбарласан байх ба 2018 оны 08 дугаар сарын *******1-ний өдөр *******-ийн *******аан банкны 509452*******242 тоот данснаас махны үнэ гэж 20 000 000 төгрөгийг *******-д шилжүүлсэн байна.  

Үлдэх төлбөрийг ******* махны үйлдвэрийн захирал Т-аас аваарай гэж *******-ийн хэлсний дагуу 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *******аан банкны ******* тоот данснаас ******* удаагийн гүйлгээгээр нийт 8 000 000 төгрөгийг С мах үнэ гэж, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр *******аан банкны ******* тоот данснаас 1 000 000 төгрөгийг С төлбөр гэж, мөн данснаас 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөгийг С-ийн төлбөр Т-аас гэж *******-д шилжүүлсэн нөхцөл байдлууд нотлогдсон.  

*******аан банкны 509452*******242 тоот данс нь хариуцагч *******-ийнх, ******* тоот данс нь Т-ийн данс болох нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн *******аан банкны депозит дансны хуулга болон лавлагаагаар тогтоогдсон. *******өн хариуцагч ******* өмнө нь шүүхийн хэлэлцүүлэгт Т-аас надад 10 000 000 төгрөг шилжиж ирсэн түүний 8 000 000 төгрөгийг *******-д ******* удаагийн гүйлгээгээр би шилжүүлсэн, нэг дор бөөн мөнгө явахгүй байсан тул тасалж шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

*******аан банкны 2019 оны 0******* дугаар сарын 26-ны өдрийн 255 дугаартай лавлагаанд 2018 оны 08 дугаар сарын *******0-ны өдөр харилцагч *******-ийн 509452*******242 тоот дансанд 59 700 000 төгрөгийг 509704625******* тоот дансны эзэмшигч Э-ын Э нь интернет банк үйлчилгээ ашиглан шилжүүлсэн гэх ба, *******-ийн *******аан банкны депозит дансны хуулгаар 5079027*******78 дугаарын данснаас дээрх мөнгө шилжсэн бөгөөд уг дансны эзэмшигч нь Э.Б болох нь нотлогдож байх тул *******аан банкнаас ирүүлсэн 2019 оны 0******* дугаар сарын 26-ны өдрийн 255 дугаартай лавлагааны жич гэсэн хэсэгт авагдсан 2018 оны 08 дугаар сарын *******0-ны өдрийн гүйлгээний талаарх лавлагааг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгох боломжгүй гэж үзэв.    

*******ариуцагч ******* БН*******АУ-ын иргэн ******* ******* ******* адууны мах худалдан авахад миний бие орчуулагч хийж үйлчилсэн болохоос энэ худалдах, худалдан авах харилцаанд хамааралгүй. ******* өөрийн биеэр адуугаа үйлдвэрт аваачиж өгсөн. *******ах авахад нэг талаас махны эзэн өөрөө, нөгөө талаас худалдан авч байгаа *******ятад иргэн, гуравдагч этгээд нь тухайн үйлдвэрийн нярав байж жингийн хяналтыг тавьж бичиж авдаг гэж тайлбарласан байх ба, хариуцагч *******-ийн тайлбар нь гэрч Н.Б, О.Т нарын мэдүүлгээр давхар нотлогджээ.  

*******эдийгээр хариуцагч ******* мах худалдан аваагүй гэж байгаа боловч мах худалдан авахаар *******-ийнд очсон, *******-ийн дансанд удаа дараа махны үнэ гэж *******-ээс гүйлгээ хийсэн, 2018 оны 08 дугаар сарын *******0-ны өдөр түүний *******аан банкны 509452*******242 тоот дансанд 59 700 000 төгрөгийн орлого орсон, шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш буюу 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, мөн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрүүдэд тус бүр *******,0 сая төгрөг нийт 6,0 сая төгрөгийг ******* нь *******-д шилжүүлсэн зэргээс үзэхэд *******-ийг энэ хэргийн хариуцагч мөн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Тодруулбал: БН*******АУ-ын иргэн нь иргэдээс мах худалдан авахдаа *******-ийг орчуулагчаар ажиллуулж байсан бөгөөд иргэдэд өгөх мөнгийг мөн *******-ээр дамжуулан өгөхөөр шилжүүлсэн нь Иргэний хуулийн *******99 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээг ******* гүйцэтгэсэн, мөн түүний дансанд орсон мөнгөн дүнгээр нэхэмжлэгч *******-ийн төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой байсан гэж үзэхээр байна.   

Нэхэмжлэгч *******-ийн аав А.Э нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барж түүний нэр дээр тоологддог байсан мал хөрөнгөнөөс охин ******* 64 тооны адууг худалдан борлуулсан болох нь нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 6101000605 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа, Эрдэнэ багийн *******асаг даргын тодорхойлолт, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017, 2018 оны тооллого, *******-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, ургийн овог, эцэг эхийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа, А.Э, *******.Ц нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2017 он 2018 оны мал тоолсон карт, 2018 оны мал тэжээвэр амьтан тоолуулсан батламж, гэрч *******.Ц-ийн мэдүүлэг, *******-ийн *******аан банкны 509704625******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь ******* мөн гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 8 5*******5 000 төгрөгнөөс хариуцагч *******-ийн шилжүүлсэн /өгсөн/ 6 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 2 5*******5 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэв.  

*******ариуцагч *******-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өмгөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан байх тул хариуцагчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.   

*******ариуцагчийн өмгөөлөгч өмнөх шүүх хуралдаан дээр хамтран хариуцагчаар н.Т-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй болно. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.*******-т Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч буюу, хамтран хариуцагчаар татан оролцуулж болно гэж заасан боловч хамтран хариуцагчаар татах нь нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хийгдэх ажиллагаа байх ба, нэхэмжлэгч нь хариуцагчаар н.Т-ийг татахыг зөвшөөрөөгүй тул хамтран хариуцагчаар н.Т-ийг татаагүй болно.       

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151 510 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******-ээс улсын тэмдэгтийн хураамжаар 55 510 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.   

*******онгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТОО******* нь:   

1. Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1, *******99 дүгээр зүйлийн *******99.1-д заасныг баримтлан хариуцагч *******-ээс 2 5*******5 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 6 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151 510 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******-ээс 55 510 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

*******. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.*******ИШИГДАВАА