Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0026/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, Хохирогч Ц.Гэрэлбаатар, Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Баасангийн Мөнх-Эрдэнэд холбогдох 201609000446 дугаартай Эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р баг, Чулуутын 3-17 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ял шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогтой Баасангийн Мөнх-Эрдэнэ /РД:ВЮ92102534/, Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Гэрэлт мөрөн ХХК-ийн махны дэлгүүрийн цонхоор дотогш нэвтрэн орж нийт 41.1 кг мах хулгайлж 321,550 төгрөгний хохирол учруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хэрэгт сэжигтнээр тооцогдон таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, ийнхүү зайлсхийж явахдаа 2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Венус нэртэй бааранд хаалгаар нь нэвтрэн орж нийт 21 ширхэг архи хулгайлж 330,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийн хулгайлах гэмт хэргийн орон байранд нэвтэрч, давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016.8.20-ны шөнө 12:00 цагт махны дэлгүүрийн арын цонхыг гараараа түлхээд толгойгоороо ороод махыг нэг нэгээр нь зөөж гаргасан. Махнуудаа хогийн сав руу зөөсөн бөгөөд тэндээс махаа аваад вокзал орж махаа явуулан хүнд 100,000 төгрөгөөр зарсан. Тэр хүнийг хараад би танихгүй. Мөн 2016.10.29-30-ны шөнө 11-12 цагийн үед “Венус” нэртэй баараны арын хаалгыг онгойлгон ороод тавиур дээр байсан 21 шил архийг хайрцаганд хийгээд зөөж гаргасан. Өглөө нь 10 цагийн үед “Бөмбөгөр” худалдааны төв дээр очиж, явуулын хүнд архиа 100,000 төгрөгөөр зарсан гэв. “...Би 18-ны буудал руу ганцаараа төмөр замын 13-р байрны хажууд байрлах Махны дэлгүүр рүү ганцаараа явж байхад 2 хүүхэд махны дэлгүүрийн хажуунаас хөөе ахаа туслаач гээд дуудсан. Би дэлгүүрийн хажууд яваад очиход Чука нэг хүүхдийн хамт зогсож байсан. Би очоод Чука яасан гэж хэлсэн чинь Мөөгий ах туслаач манай гэр махгүй болсон гэж хэлсэн. Тэгээд Чука би энэ махны дэлгүүрээс мах авмаар байна. Тэ энэ махны дэлгүүрийн арын жижиг цонхыг надад онгойлгоод өгөөч гэж хэлсэн. Би зөвшөөрөөд махны дэлгүүрийн жижиг вакум цонхыг гараараа түлхэж өгөхөд тэр цонх нь дотогшоогоо унасан. Би Чукаг хөлнөөс нь өргөөд махны дэлгүүр рүү оруулсан. Харин Чукагийн найз гэх хүүхэд хүн хараад зогсож байя гээд төмөр замын 13-р байрны орцны үүдэн дээр байх сандал дээр хүн хараад суусан. Тэр 2 хүүхэд хогны цэг дээрээс 2 цаасан хайрцаг бэлдээд тавьсан байсан. Би Чукагийн махны дэлгүүр дотроос авч өгсөн махыг цонхоор аваад 2 цаасан хайрцагт хувааж хийсэн. Бид гурав махаа аваад төмөр замын 13-р байрны арын машины зам гараад төмөр замын хөшөөний хажууд очсон. Би цаанаас жижиг цаасан хайрцаг олж ирээд авсан махнаасаа 4 ширхэг том цул махыг аваад цаасан хайрцагт хийгээд гэр рүүгээ аваад явсан. Харин чука найзын хамт нэг хайрцагт махаа хийгээд салаад гэр рүүгээ явсан. Би махаа авч яваад гэрийнхээ хашаанд оруулаад ТҮЦ-ний дээр тавьсан. Маргааш 10 цагийн үед босоод махаад үзэхэд гэсээд махны шүүс гарсан байсан. Би найз Алтанбаган руу залгаад танай гэрт мах байгаа юм уу гэсэн чинь мах байхгүй гэж хэлсэн. Би хулгай хийсэн махнаасаа 2 ширхэг том махыг найз Алтанбаганд гэрээс нь дуудаж гаргаж ирээд өгсөн. Би үлдсэн 2 махаа гэртээ оруулсан. Намайг гэрт мах аваад ороход ээж юун мах вэ гэж хэлсэн. Би найзаасаа авсан юм гэж хэлсэн. “...би махны дэлгүүрээс мах хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохиролоо богино хугацаанд төлж барагдуулна гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/, “...баарны хамгаалагч Болдоо баараа хаалаа намайг үүдэнд хүлээж бай гэхээр нь за гэж хэлээд үүдэнд нь очоод байж байтал хамгаалагч Болдоо хойд хаалгаа түгжчихлээ гэж баарны менежертээ хэлээд Болдоо намайг энэ баарны гадаа хүлээж бай доошоо яваад мөнгө тушаагаад ирье гэж хэлээд явсан. Тэгээд удалгүй Болдоо ирж ард талын хөөлгөө цоожлоогүй шүү гэж хэлээд дахиад хүнтэй уулзана гээд явсан. Тэр хооронд нь би хойгуур нь тойроод бааранд нь ороод лангуун дээр нь байсан 17 ширхэг 0.5, 0.75 литрийн шилтэй архинуудыг цаасан хайрцганд хийгээд авч гэрсэн. Тэгээд архинуудыг авч гарч ирээд хамгаалагч Болдоотой уулзаад архиа авсан уу гэхээр нь авсан гэж хэлээд би бөмбөгөр рүү явсан. Тэгээд бөмбөгөр дээр найз Очироо дээр очоод гэрийнх нь нүүрсний амбаарт авчирсан архинуудаа тавьсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 10 цагийн үед Бөмбөгөр худалдааны төв дээр ах Ганаатай уулзаж лангуу дээр нь тавьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/, “...би 2016 оны 08 дугаар сарын 14-ний орой 23 цагийн орчим гэртээ байж байгаад гэрээсээ гараад төмөр замын вокзал орох гээд явсан. Би төмөр замын вокзал дээр ганцаараа сэлгүүцэж явж байгаад шаг зардаг хүнээс нэг шил 0.5 литр хараа архи авч ганцаараа уусан. Тэгээд Ок баар руу явж байгаад төмөр замын 13-р байрны хажууд байрлах махны дэлгүүрийн хажууд очсон. Надад мөнгө хэрэгтэй байсан болохоор махны дэлгүүрийн арын жижиг Вакум цонхыг гараараа түлхэж дотогш унгаагаад төмөр хамгаалалтыг төмөрөөр хөшиж цонхоор дэлгүүр дотор орсон. Би дэлгүүр дотор орохоос өмнө төмөр замын 13-р байрны хажуугийн хогийн цэгээс шуудай олоод цонхны доор тавьсан байсан. Би дэлгүүр дотор байсан 2 хөргөгчнөөс жижиг махнуудыг аваад цонхоор гаргаад шидсэн. Тэгээд буцаж цонхоор гарч жижиг махнуудаа шуудайнд хийгээд төмөр замын вокзал руу явсан. Би төмөр замын вокзал дээр хулгай хийсэн махаа үүрч яваад танихгүй хүнд 100,000 төгрөгөөр худалдаж мөнгөөрөө PC тоглоом тоглож, юм авч идэж дуусгасан. “...би Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Венус баарны арын хаалгаар 2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөн нэвтэрч 21 шил архи хулгайлж бусдад зарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 138/, Хохирогч Ц.Гэрэлбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016.8.14-ний өдөр Шинэ дарханд эгчийндээ хоночхоод өглөө 09 цагийн үед дэлгүүртээ ирээд урд талын хаалгаа онгойлгоод дэлгүүртээ орсон. Дэлгүүртээ ороход арын боорчигны цонх нь хагарч газар унасан, голын хөргөгчний таг онгорхой байсан. Тэгээд хулгай орсон байна гэдгийг мэдээд цагдаа дуудсан. Одоо 321,520 төгрөгөө нэхэмжилж байна гэв. “...дэлгүүр дотроо ороход арын жижиг вакум цонх газарт унаадшил нь хагарсан байсан. Манай дэлгүүр дотор махны 3 хөлдөөгч байдаг юм. дэлгүүрт байрлах 3 хөргөгчний голын хөргөгчинд жижиглэж хөрөөдсөн үхэр хонины цул махнаас хулгайлаад аваад гарсан байсан. Би дэлгүүрээс гараад тойроод арын жижиг цонхыг гаднаас нь харахад жижиг вакум цонхны гадны талын төмөр хамгаалалт хөндийрсөн байсан. “...манай махны дэлгүүрээс үхэр 26.6 кг, хонины 14.5 кг жижиглэж хөлдөөсөн цул мах алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13/, “...нийт үхэр, хонины 321,550 төгрөгний цул мах хулгайд алдагдсан байсан.321,550 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125/, Хохирогч Г.Тунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр сансрын тунелийн эсрэг талд байрлах Венус төвийн бааранд 030 цаг 25 минутанд хамгаалагч Юндэн, нэг үл таних залуу хоёр хойд хаалгыг цоожлох гэж хамт яваад хаалгыг цоожилж буцаад коридорт иртэл үл таних залуу хамгаалагч Юндэнд 00-н өрөө ороод ирье гэж хэлээд 00 орохгүйгээр ард талын хаалгыг онгойлгон буцаж ирээд гадаа үүдэнд зогсож байсан. Тэгээд Юндэн бид 2 гадагш гарч ирээд урд хаалгыг цоожлоод явсан. Гэтэл 03 цаг 46 минутаас 04 цагийн хооронд Юндэн бид хоёртой хамт байсан үл таних залуу манай бааранд хойд хаалгаар орж ойролцоогоор 21-23 ширхэг 0.5, 0.75 литерийн архинуудыг аваад гарч явж байгаа нь камерт бичигдсэн байгаа. Хулгай хийх үедээ манай Венус төвийн баарны үүдний камер болон дотор талын хуулганы цоожийг эвдэлсэн... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87-89/, “...Г.Тунгалаг миний бие Б.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Миний бие хохирол болох 330,000 төгрөгөө аваагүй байгаа. Би хотод өглөө 09 цагаас орой 20 цаг хүртэл ажилтай байдаг тул шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй. Намайг байлцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү...” гэх хүсэлт, Гэрч Ц.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний хүү Мөнх-Эрдэн 2016 оны 10 дугаар сарын 01-ний орой үхрээ бүртгэхэд үхэр дотороос бор зүстэй эр бяруу алга болсон байсан. Би мал хариулгын Чулуунсүх гэдэг хүнтэй 99426528 дугаарын утсаар ярихад хариулга дээр танай хүү Мөнх-Эрдэнэ ирээд ээж өвс авах гэсэн мөнгө алга. Манай бор зүстэй эр бярууг аваад ир гэсэн гээд ачаад аваад явсан. Тэр хариулганы хүн ээжтэйгээ ярьсан юм уу гэхэд би ээжтэйгээ утсаар ярьж байна гээд утсаараа яриад байхаар нь өгөөд явуулсан гэсэн. Тэр өдрөөс хойш Мөнх-Эрдэнэ ерөөсөө холбогдохгүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42/, Гэрч Б.Юндэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай бааранд байнга үйлчлүүлдэг Мөнх-Эрдэнэ гэх залуу дагаж орж ирээд би танай 00-д бие засчихъя гэж хэлсэн юм. тэгээд би арынхаа хаалгыг цоожилчхоод 00-н гэрлээ унтраах гээд зогсож байсан Мөнх-Эрдэнэ гэх залуу бие засчихлаа гээд гарч ирээд бид хоёр гэрлээ унтраагаад хамт гарсан юм. Гараад зогсож байсан чинь менежер Тунгалаг бууж ирээд бид хоёр нэг чиглэлд гэртэй байдаг учраас хамт ажлын гаднаас такси бариад гэр рүүгээ явцгаасан юм. Би гэрийнхээ үүдэн дээр буугаад манай менежер Тунгалаг гэр рүүгээ харих гээд такситайгаа хамт явсан. Би шөнийн 04 цагийн үед гэртээ орсон. Намайг гэртээ ороход манай ах Бадар-Ууган сэрчихээд намайг ирж байгааг мэдсэн юм. Тэгээд би гэртээ унтчихаад 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн орчимд манай менежер Тунгалаг над руу залгаад манай бааранд хулгай орсон байна чи Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр хурдан хүрээд ир гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73/, “...манай бааранд Болдоо гэж хамгаалагч байхгүй худлаа ярьсан байна лээ. Мөнх-Эрдэнэ гэх залуу манай бааранд 4-5 удаа орж ирээд зүс таньдаг болсон. Манай бааранд орж ирж үйлчлүүлдэгээс өөр юм зүйлгүй. Наку гэдэг зөөгч байдаг. Гэхдээ ямар харилцаатай гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90/, Гэрч О.Идэрчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 08 дугаар сарын 7, 8-ны үеэр Говь-Алтай аймар руу найз Отгонбаатар болон таньдаг ах нарын хамт сургуулийн карказ цутгах ажил аваад явсан. Би 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буюу төрсөн өдрөөрөө Дарханд ирсэн. Дархан сумын 1 дүгээр багт надаас өөр Чука гэдэг хүүхдийг би санахгүй юм байна... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 127/, Гэрч Н.Дулмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэрэлбаатар над руу яриад манай дэлгүүрт арын цонхоор хулгай орсон байна гэж хэлсэн. Манай гэр хажууд нь байдаг болохоор гэрээсээ гараад махны дэлгүүрт ороход дэлгүүрийн арын жижиг вакум цонх газарт унаад хагарсан байсан. Манай дэлгүүрт 3 том хөргөгч байдаг. Түүний голын хөргөгчний дотор 5 сагсанд хөрөөдөж, жижиглэж, хүнсний уутанд хийж битүүмжилсэн махнаас хулгайлж авсан байсан... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128/, Гэрч О.Алтанбаганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мөнх-Эрдэнэ надад ерөөсөө мах өгч байгаагүй. Би 2016 оны 07 дугаар сарын улсын баяр наадам өнгөрөөгөөд Шарын гол сум руу найз А.Мөнхбаярын хамт алтанд явсан. Тэгээд 2016 оны 08 пдугаар сарын 23-ны өдөр алтнаас ирсэн. Чука гэж дуудаг хүүхэд манай ойр орчмоор ерөөсөө байхгүй. Манай найз Идэрчулууныг Чука гэж дууддаг... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 130/, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн 4,8x11,6 см, 4,8x7,5 см /вакум цонхны раам дээрээс/ хэмжээтэй наалтуудад байгаа 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 4,8x11,6 см, /вакум цонхны раам дээрээс/ хэмжээтэй наалтуудад байгаа 1 ширхэг гарын мөр нь Баасан овогт Мөнх-Эрдэнийн зүүн гарын алганы дардастай тохирч байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15/, Шинжээчийн 125 тоот дүгнэлтийн гэрэл зургын үзүүлэлт /хавтаст хэргийн 16/, -Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хавтаст хэргийн 01/, -гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02/, -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-06/, -Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11/, - Капитал зууч ХХК-ны эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 22/, -гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, /хавтаст хэргийн 26/ -Б.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжилсан тухай баримтууд /хавтаст хэргийн 43-44/, -Эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлүүлэх санал /хавтаст хэргийн 59/, -Мөрдөн байцаалтын ажиллагаа түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 60/, -Эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 61/, -Түдгэлзүүлэсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 63/, - Эрүүгийн хэрэгт нэгтгэх тогтоол /хавтаст хэргийн 65/, -Цагдаагийн ажилтны илтгэх хуудас /хавтаст хэргийн 69/, -Эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 78/, -хохирогч Ч.Тунгалагийн өргөдөл, итгэмжлэл /хавтаст хэргийн 79-81/, -хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 82/, -эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 84/, -эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, -мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 108/, -Хэргийн харьяалал тогтоолгох тухай /хавтаст хэргийн 119/, -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 107/, зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судаллаа. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Гэрэлт мөрөн ХХК-ийн махны дэлгүүрийн цонхоор дотогш нэвтрэн орж нийт 41.1 кг мах хулгайлж 321,550 төгрөгний хохирол урчруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Гэрэлбаатарын “...дэлгүүр дотроо ороход арын жижиг вакум цонх газарт унаад шил нь хагарсан байсан. Манай дэлгүүр дотор махны 3 хөлдөөгч байдаг юм. дэлгүүрт байрлах 3 хөргөгчний голын хөргөгчинд жижиглэж хөрөөдсөн үхэр хонины цул махнаас хулгайлаад аваад гарсан байсан. Би дэлгүүрээс гараад тойроод арын жижиг цонхыг гаднаас нь харахад жижиг вакум цонхны гадна талын төмөр хамгаалалт хөндийрсөн байсан. “...манай махны дэлгүүрээс үхэр 26.6 кг, хонины 14.5 кг жижиглэж хөлдөөсөн цул мах алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13/, “...нийт үхэр, хонины 321,550 төгрөгний цул мах хулгайд алдагдсан байсан.321,550 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125/, гэрч Н.Дулмаагийн “...Гэрэлбаатар над руу яриад манай дэлгүүрт арын цонхоор хулгай орсон байна гэж хэлсэн. Манай гэр хажууд нь байдаг болохоор гэрээсээ гараад махны дэлгүүрт ороход дэлгүүрийн арын жижиг вакум цонх газарт унаад хагарсан байсан. Манай дэлгүүрт 3 том хөргөгч байдаг. Түүний голын хөргөгчний дотор 5 сагсанд хөрөөдөж, жижиглэж, хүнсний уутанд хийж битүүмжилсэн махнаас хулгайлж авсан байсан... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128/, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн 4,8x11,6 см, 4,8x7,5 см /вакум цонхны раам дээрээс/ хэмжээтэй наалтуудад байгаа 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 4,8x11,6 см, /вакум цонхны раам дээрээс/ хэмжээтэй наалтуудад байгаа 1 ширхэг гарын мөр нь Баасан овогт Мөнх-Эрдэнийн зүүн гарын алганы дардастай тохирч байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-06/, Капитал зууч ХХК-ны эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 22/ зэрэг нотлох баримтуудаар, 2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Венус нэртэй бааранд хаалгаар нь нэвтрэн орж нийт 21 ширхэг архи хулгайлж 330,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийн хулгайлах гэмт хэргийн орон байранд нэвтэрч, давтан үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Тунгалагийн “...үл таних залуу хамгаалагч Юндэнд 00-н өрөө ороод ирье гэж хэлээд 00 орохгүйгээр ард талын хаалгыг онгойлгон буцаж ирээд гадаа үүдэнд зогсож байсан. Тэгээд Юндэн бид 2 гадагш гарч ирээд урд хаалгыг цоожлоод явсан. Гэтэл 03 цаг 46 минутаас 04 цагийн хооронд Юндэн бид хоёртой хамт байсан үл таних залуу манай бааранд хойд хаалгаар орж ойролцоогоор 21-23 ширхэг 0.5, 0.75 литрийн архинуудыг аваад гарч явж байгаа нь камерт бичигдсэн байгаа. Хулгай хийх үедээ манай Венус төвийн баарны үүдний камер болон дотор талын хуулганы цоожийг эвдэлсэн... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87-89/, гэрч Б.Юндэнгийн “...манай бааранд байнга үйлчлүүлдэг Мөнх-Эрдэнэ гэх залуу дагаж орж ирээд би танай 00-д бие засчихъя гэж хэлсэн юм. тэгээд би арынхаа хаалгыг цоожилчхоод 00-н гэрлээ унтраах гээд зогсож байсан Мөнх-Эрдэнэ гэх залуу бие засчихлаа гээд гарч ирээд бид хоёр гэрлээ унтраагаад хамт гарсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73/, эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 78/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 82/ зэрэг нотлох баримтуудаар, Бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байхдаа 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол,/хавтаст хэргийн 26/, Б.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжилсан тухай баримтууд /хавтаст хэргийн 43-44/, Эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлэх санал /хавтаст хэргийн 59/, Мөрдөн байцаалтын ажиллагаа түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 60/, Эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 61/, Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 63/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг, сэжигтнээр тооцогдон шалгагдаж байх хугацаандаа авагдсан гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, түүний хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах боловч түүний урьд нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, хуульд заасан ял шийтгэлгүй болох хугацаа дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болно. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас учруулсан нийт 651 550 төгрөгийн хохирлоос шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагааны явцад хохирогч Ц.Гэрэлбаатарт төлсөн 63,520 төгрөгийг хасаж, үлдэх 588 030 төгрөгийг Б.Мөнх-Эрдэнээс гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, Залуучуудын гудамжны 13-11 тоотод оршин суух Рэнчиндүүрэгч овогтой Цогтын Гэрэлбаатар /РД:ЧО82080976/-т 258,030 /хоёр зуун наян найман мянга гучин/ төгрөг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, 1-6 тоотод оршин суух Харнууд овогт Гүржавын Тунгалаг /РД:СЖ91022102/-т 330,000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь энэ хэрэгт 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 18-ныг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг гадаад паспортыг шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд буцаан олгохоор тус тус шийдвэрлэж, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.