| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0058/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/62 |
| Огноо | 2023-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/62
2023 оны 03 сарын 15 өдөр 2023/ШЦТ/62 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
улсын яллагч Г.Бат-Оргил
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2330000000028 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 ******* 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, ******* оны ******* ******* ******* өдөр ******* аймгийн******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, Цайрт минерал ХХК-д дээж бэлтгэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн******* сумын 7 дугаар баг, Одкон 35 дугаар байрны 32 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай,
******* ургийн овогт ийн .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнийн 00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн******* сумын 7 дугаар баг Одкон хотхоны 1-32 тоот дахь гэртээ эхнэр тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан, улмаар ус буцалгагчийн суурь залгуураар түүний толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь “ толгойн зүүн зулайд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.Баттулгын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр цагаан сарын буузаа хийх гээд бүх зүйлээ бэлдээд сууж байхад хоёр найз утсаар яриад “ганц пиво ууя” гэхээр нь найз нь буузаа хийх гэж байна гэж хэлэхэд гараад ир” гэж хэлсэн. Тэгээд гадаа машинд 2 найзтайгаа пиво уусан. Тэгээд эхнэр лүү залгаад “хаана байна” гэж асуухад “гэр лүү орох гэж байна” гэхээр “хайр нь машиндаа байна хамт оръё ” гэж хэлсэн. Гэртээ ороод эхнэрээс “бууз хийнэ гэж хэлээд, архи уусанд намайг уучлаарай” гэхэд эхнэр уурлаад “чи намайг бодсонгүй заавал амралтын өдөр бууз хийх гэлээ” гээд уурлаад гэнэт намайг алгадахаар нь “битгий давраад бай,цаашаа бай” гэхэд дахин намайг алгадахаар нь уурандаа гартаа нэг зүйл барьж аваад эхнэрийг цохиход эхнэр гэнэт уйлаад чи миний толгойг хагалчихлаа гэхээр нь харахад толгойноос нь цус гарч байсан. Тэгээд эхнэр уг асуудлын талаар цагдаад дуудлага өгсөн. 103 руу очоод эхнэрийнхээ толгойд оёдол тавиулсан. Тухайн үед үйлдлээ хянах чадвартай байсан. Уур бухимдлаас болж ийм асуудал болсонд үнэхээр их харамсаж байна. Эхнэртэйгээ эвлэрсэн Эхнэр бид хоёр гадаад руу ажил хөдөлмөр хийхээр явах гэж байгаа. Хар толботой болох гэж байгаадаа харамсалтай байна.Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн зүйлчлэл болон тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна... гэв.
Эрүүгийн 2330000000028 дугаартай хэргээс:
- Яллагдагч Г.Баттулгын: Гэртээ ороод эхнэрээс “бууз хийнэ гэж хэлээд, архи уусанд намайг уучлаарай” гэхэд эхнэр уурлаад “чи намайг бодсонгүй заавал амралтын өдөр бууз хийх гэлээ” гээд уурлаад гэнэт намайг алгадахаар нь “битгий давраад бай ” гэж хэлээд “цаашаа бай” гэхэд дахин намайг алгадахаар нь уурандаа гартаа нэг зүйл барьж аваад эхнэрийг цохиход эхнэр гэнэт уйлаад чи миний толгойг хагалчихлаа гэхээр нь харахад толгойноос нь цус гарч байсан. Тэгээд эхнэр уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа нар ирэхээс өмнө нь толгойн дээр нь даавуу бариад зогсож байхад цагдаа нар орж ирээд юу болсон талаар асуухаар нь би тухайн үед болсон асуудлын талаар хэлээд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн...гэх мэдүүлэг /хэргийн 42-44 дүгээр хуудас/,
- Хохирогч гийн:Найз руугаа утсаар яриад хаана байгаа талаар асуухад гадуур байна гэхээр нь байгаа газарт нь очиж уулзаад пиво ууж дуусаад гэрийн гадаа ирэхэд нөхөр машин дотроо нэг найзтайгаа байж байсан. Тэгээд бид 2 хамт гэртээ орцгоосон. Гэртээ ороод нөхөртөө “ганц амралтын өдөр, хоёр өдөр бэлтгэлтэй байж байхад, намайг зовоож байгаа юм шиг цагаан сарын бууз хийнэ гэж хэлчхээд өөрөө архи уугаад явчихаар чинь би уурандаа найзтайгаа хамт пиво уусан” гэж хэлэхэд нөхөр өөдөөс “ амралтын өдөр ч гэртээ тогтсонгүй “ гээд уурлаад байхаар нь би уурандаа нөхрийг баруун гараараа алгадахад нөхөр зөрүүлээд нэг юмаар миний толгой руу цохиж толгой хагалахаар нь би уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэгээд би эмнэлэгт очоод үзүүлэхэд миний толгойнд 2 оёдол тавьсан. Нөхөр бид хоёр 2014 оноос хойш хамт амьдарч байгаа, энэ хугацаанд нөхөр нэг ч удаа гар хүрч байгаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 14-16 дугаар хуудас/,
-Гэрч : Тус дуудлага дээр очоод олон нийтийн цагдаа Э.Алтансүх бид 2 өөрсдийгөө танилцуулж юу болсон талаар асуухад зүс таних эмэгтэй нь надад “би нөхрийгөө алгадахад нөхөр намайг энэ ус буцалгагчийн суурь залгуураар толгой руу цохиж хагалчихлаа” гээд цус нь гоожоод уйлж байсан. Тэгэхээр нь олон нийтийн цагдаагийн хамт тус эмэгтэйг эмнэлгийн байгууллагад үзүүлэхэд толгойд 2 оёдол тавьж өгсөн. Тухайн эмэгтэйг ар гэрт нь хүлээлгэн өгч ажилласан. Мөн тухайн үед толгойгоо хагалуулдаг эмэгтэйгээс “таны нөхөр чинь яг юугаар цохиж толгойг чинь хагалсан юм бэ” гээд дахин асуухад ус буцалгагчийн суурь залгуураар цохисон гээд байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 18-19 дүгээр хуудас/,
- ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дугаартай “... 1. гийн биед толгойн зүүн зулайд шарх бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-23-24-р хуудас/,
- ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.02.08-ны өдрийн 26/19 дугаартай албан бичиг,гийн эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн зардлын түүх /хэргийн 8-р хуудас/
-Г.Баттулгын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/ зэргийг
- Г.Баттулгын Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/
- Г.Баттулгын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 48-49/
- Хохирогч гийн “...Энэхүү хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие нь уг хэрэгт санал гомдолгүй болно” гэх хүсэлт /хэргийн 62-р хуудас/
- Шүүгдэгч Г.Баттулгын ******* аймгийн Прокурорын газарт гаргасан “... хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-60/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнийн 00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн******* сумын 7 дугаар багийн Одкон хотхоны 1-32 тоот дахь гэртээ эхнэр тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан, улмаар ус буцалгагчийн суурь залгуураар түүний толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь “ толгойн зүүн зулайд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ Гадаа машинд 2 найзтайгаа пиво уусан. Гэртээ ороод эхнэрээс “бууз хийнэ гэж хэлээд, архи уусанд намайг уучлаарай” гэхэд эхнэр уурлаад “чи намайг бодсонгүй заавал амралтын өдөр бууз хийх гэлээ” гээд уурлаад гэнэт намайг алгадахаар нь “битгий давраад бай,цаашаа бай” гэхэд дахин намайг алгадахаар нь уурандаа гартаа нэг зүйл барьж аваад эхнэрийг цохиход эхнэр гэнэт уйлаад чи миний толгойг хагалчихлаа гэхээр нь харахад толгойноос нь цус гарч байсан. 103 руу очоод эхнэрийнхээ толгойд оёдол тавиулсан. Тухайн үед үйлдлээ хянах чадвартай байсан. Уур бухимдлаас болж ийм асуудал болсонд үнэхээр их харамсаж байна. Эхнэртэйгээ эвлэрсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн зүйлчлэл болон тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна ” гэх,
хохирогч гийн “...Найзтайгаа уулзаад 2.5 литрийн Нийслэл пиво хоёрыг ууж дуусаад гэрийн гадаа ирэхэд нөхөр машин дотроо нэг найзтайгаа байж байсан. Бид 2 хамт гэртээ орцгоосон. Би гэртээ ороод нөхөртөө “ганц амралтын өдөр, хоёр өдөр бэлтгэлтэй байж байхад, намайг зовоож байгаа юм шиг цагаан сарын бууз хийнэ гэж хэлчхээд өөрөө архи уугаад явчихаар чинь би уурандаа найзтайгаа хамт пиво уусан ” гэж хэлэхэд нөхөр өөдөөс “амралтын өдөр ч гэртээ тогтсонгүй” гээд уурлаад байхаар нь би уурандаа нөхрийг баруун гараараа алгадахад нөхөр зөрүүлээд нэг юмаар миний толгой руу цохиж толгой хагалахаар нь би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэгээд би эмнэлэг дээр очоод үзүүлэхэд миний толгойнд 2 оёдол тавьсан. Нөхөр бид хоёр 2014 оноос хойш хамт амьдарч байгаа, энэ хугацаанд нөхөр нэг ч удаа гар хүрч байгаагүй ” гэх,
гэрч "...Тус дуудлага дээр очоод олон нийтийн цагдаа Э.Алтансүх бид 2 өөрсдийгөө танилцуулж юу болсон талаар асуухад зүс таних эмэгтэй нь “би нөхрийгөө алгадахад нөхөр намайг энэ ус буцалгагчийн суурь залгуураар толгой руу цохиж хагалчихлаа” гээд цус нь гоожоод уйлж байсан. Тэгэхээр нь уг эмэгтэйг эмнэлэгт үзүүлэхэд толгойд 2 оёдол тавьж өгсөн. Уг эмэгтэйгээс “таны нөхөр чинь яг юугаар цохиж толгойг чинь хагалсан юм бэ” гээд дахин асуухад ус буцалгагчийн суурь залгуураар цохисон гээд байсан” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 14 дугаартай “... 1. гийн биед толгойн зүүн зулайд шарх бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас,Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн 14 дугаартай дүгнэлтээр түүний биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 ******* 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч гийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
3. Прокуророос шүүгдэгч Г.Баттулгын, хохирогч гийн толгойд ус буцалгагчны суурь залгуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “ Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд ******* аймгийн******* сумын 7 дугаар баг Одкон хотхоны 1-32 тоотод байх гэртээ эхнэр тай таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас зодож иргэн гийн эрүүл мэндэд нь толгойн зүүн зулайд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч ******* нь бусдын эрх хууль ёсны эрх чөлөөнд халдаж болохгүй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атал хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хүний биед халдсан хууль бус үйлдлийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаанд холбоотой, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Г.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай” гэх дүгнэлт гаргасныг шүүгдэгч *******ас “ Цагаан сарын бууз хийх асуудлаас маргалдан эхнэр намайг алгадахаар уурандаа гартаа нэг зүйл барьж аваад эхнэрийг цохиход толгойноос нь цус гарч байсан. Уур бухимдлаас болж ийм асуудал болсонд үнэхээр их харамсаж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн зүйлчлэл болон тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэж хүлээн зөвшөөрч гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Иймд шүүгдэгч Г.Баттулгын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргаанаас эхнэр г ус буцалгагчийн суурь залгуураар толгойн хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан уг үйлдэл хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдсон, улсын яллагчаас яллаж буй хэргийн зүйлчлэл зөв, түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Г.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч Г.Баттулгын ус буцалгагчны суурь залгуураар түүний толгойд цохиж гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.
5. Шүүх шүүгдэгч Г.Баттулгыг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг ус буцалгагчны суурь залгуураар цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хоорондын маргааны улмаас өөрийг нь алгадсан гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлдсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Г.Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгч Ц.Энхцэцэгт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ” дүгнэлт гаргасныг шүүгдэгч *******ас “Цагаан сарын бууз хийх асуудлаас маргалдан эхнэр намайг алгадахаар уурандаа гартаа нэг зүйл барьж аваад эхнэрийг цохиход толгойноос нь цус гарч байсан. Уур бухимдлаас болж ийм асуудал болсонд үнэхээр их харамсаж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн зүйлчлэл болон тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна..” гэж мэдүүлж хүлээн зөвшөөрчээ.
Шүүгдэгч Г.Баттулгын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай бөгөөд прокуророос түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гарган, тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Г.Баттулгын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон 550.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу прокурортой тохирсон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
Г.Баттулгын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
Шүүгдэгч Г.Баттулгын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь өөрт учирсан гэмтэл, эмчилгээний зардлын нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлээгүй бөгөөд тэрээр “Энэхүү хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие нь уг хэрэгт санал гомдолгүй болно ”/хх-62/ гэх хүсэлтийг гаргажээ.
Хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал буюу Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан гэм хорын хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй .
Харин хохирогч нь дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 43.000 төгрөгийг зарцуулсан, уг төлбөрийг шүүгдэгч ******* нөхөн төлсөн болох нь ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.02.08-ны өдрийн 26/19 дугаартай албан бичиг,гийн эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн зардлын түүх /хэргийн 8-р хуудас/ зэргээр нотлогдох бөгөөд шүүгдэгч шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ус буцалгагчны суурь залгуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д буцаан олгохыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисс”-т даалгана.
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт ийн Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулгыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж баримтаар хураагдсан ус буцалгагчны суурь залгуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д буцаан олгохыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст учирсан 43.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН