Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/61

 

 

 

 

 

2023 оны ******* сарын 15 өдөр

        2023/ШЦТ/61      

 

Баруун-Урт сум

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

улсын яллагчаар хяналтын прокурор Г.Бат-Оргил,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох 2330000000*******2 *******тай хэргийг 2023 оны ******* *******  сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ******* оны ******* ******* сарын ******* өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 3 ******* багийн “******* *******” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, .........регистрийн *******тай, ургийн овогт

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 ******* сарын 27-ны өдөр ******* аймгийн Баруун-Урт сумын 7 ******* баг Жавхлант худалдааны төвийн ойролцоо хохирогч гээгдүүлсэн Realme-7-5G загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 370,000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “” худалдааны төвийн хойд талаас гар утас олж ашигласан нь үнэн. Бусдын эд зүйлийг олж ашигласан нь миний буруу. Хохирогчид гар утсыг буцааж өгсөн. Нэхэмжилсэн зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ болон  прокурортой тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна, маргаангүй... гэв.

 

 

Эрүүгийн 2330000000*******2 *******тай хэргээс:

 

- Яллагдагч *******ийн: Би хүнсээ цуглуулах гээд ирээд Жавхлант Улз худалдааны төвийн хойд талын засмал зам дээрээс гар утас олсон. Тухайн өдрийн маргааш нь хөдөө байх гэртээ ганцаараа байж байгаад гэнэт зам дээрээс олсон утсаа санаад тухайн утсыг асаахад Realme гэсэн бичиглэл гарч ирсний дараа цоожтой байсан. Манайд адууны эрэлд явж байсан танихгүй 2 залуу ирэхээр нь “утасны түгжээ кодыг гаргаж чадах уу” гээд асуухад нэг залуу нь “чадна” гэж хэлээд тухайн утасны кодыг гаргаж өгсөн. Ядаж байхад тухайн утасны сим карт нь гэмтчихсэн байсан...гэх мэдүүлэг /хэргийн 50-52-р хуудас/

 

- Хохирогч : Би 2022 оны 12 ******* сарын 27-ны өдөр 14 цагийн үед Жавхлант худалдааны төвийн зүүн талаар урд зүг рүү явж байхдаа халааснаасаа Realme-7-5G маркийн гар утсаа гээгдүүлсэн учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гүн цэнхэр өнгийн артай, сонингийн цаасархуу зурагтай өнгөгүй кейстэй, гээгдүүлэх үедээ юнителийн 88816519 гэсэн *******тай байсан. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос “Сайн интернэйшил” ХХК-ны гар утасны лангуунаас 1,099,900 төгрөгөөр худалдан авч байсан гар утас, IMEI 1: 860861050687973,  IMEI 2: 860861050687965 гэсэн имэй кодтой, тоон түгжээтэй гар утас байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Зах зээлийн үнээр нь үнэлнэ. Би гээгдүүлсэн утсаа хэдэн минутын өмнө бүрэн бүтэн хүлээн авсан учраас цаашид гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн миний гээгдүүлсэн утасны сим карт нь гэмтсэн, сим картаа сэргээх гээд явж байгаад хаясан. Миний гар утсыг олоод ашиглаж байсан хүнээс сим картын мөнгө нэхэмжлэхгүй ” гэх мэдүүлэг  /хэргийн 12-13, 15-р хуудас/,

 

- “*******ээс IMEI 1: 860861050687973, IMEI 2: 860861050687965 *******тай Realme-7-5G загварын гар утсыг хураан авсан тухай ” тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 2-4-р хуудас/,

 

- Хохирогч Reilme-7-5G загварын гар утас 1 ширхгийг хүлээлгэн өгсөн тухай Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 15-р хуудас/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2302014 *******тай “...гар утасны үнэлгээ 370,000 /гурван зуун далан мянган/ төгрөг...” гэх дүгнэлт /хэргийн 27-37-р хуудас/,

 

- Үүрэн холбооны Юнител ХХК-ний *******тай сим картыг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хийж ашигласан гэх лавлагаа /хэргийн 6-7-р хуудас/,

 

-*******ийн ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилд гаргасан хүсэлт /хэргийн 64/

 

- *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/

 

-*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа/хэргийн 57-р хуудас/

- Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай прокурорын санал /хх-68/ зэрэг болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 ******* сарын 27-ны өдөр ******* аймгийн Баруун-Урт сумын 7 ******* багт байрлах Жавхлант худалдааны төвийн ойролцоогоос хохирогч гээгдүүлсэн Рилми 7-5 ЖИ /Realme-7-5G/ загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 370,000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ Би хөдөөнөөс хүнсээ цуглуулах гээд ирээд Жавхлант Улз худалдааны төвийн хойд талын засмал зам дээрээс гар утас олсон. Маргааш нь хөдөө гэртээ тухайн утсыг асаахад Realme гэсэн бичиглэл гарч ирсний дараа цоожтой байсан. Манайд адууны эрэлд явж байсан танихгүй 2 залуу ирэхээр нь “утасны түгжээ кодыг гаргаж чадах уу” гээд асуухад нэг залуу нь “чадна” гэж хэлээд тухайн утасны кодыг гаргаж өгсөн. Ядаж байхад тухайн утасны сим карт нь гэмтчихсэн байсан. Бусдын эд зүйлийг олж ашигласан нь миний буруу. Хохирогчид гар утсыг буцааж өгсөн. Нэхэмжилсэн зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ болон  прокурортой тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна, маргаангүй” гэх,

хохирогч “ Би 2022 оны 12 ******* сарын 27-ны өдөр 14 цагийн үед Жавхлант худалдааны төвийн зүүн талаар урд зүг рүү явж байхдаа халааснаасаа Realme-7-5G маркийн гар утсаа гээгдүүлсэн учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гүн цэнхэр өнгийн артай, сонингийн цаасархуу зурагтай өнгөгүй кейстэй, гээгдүүлэх үедээ юнителийн 88816519 гэсэн *******тай байсан. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос “Сайн интернэйшил” ХХК-ны гар утасны лангуунаас 1,099,900 төгрөгөөр худалдан авч байсан гар утас, IMEI 1: 860861050687973,  IMEI 2: 860861050687965 гэсэн имэй кодтой, тоон түгжээтэй гар утас байсан ” гэх мэдүүлгүүд, 

*******ээс IMEI 1: 860861050687973, IMEI 2: 860861050687965 *******тай Realme-7-5G загварын гар утсыг хураан авсан тухай ” тэмдэглэл, гэрэл зураг,

хохирогч “ Reilme-7-5G загварын гар утас 1 ширхгийг хүлээлгэн өгсөн тухай”  Мөрдөгчийн тэмдэглэл,

шинжээчийн 2302014 *******тай “...гар утасны үнэлгээ 370,000 /гурван зуун далан мянган/ төгрөг...” гэх дүгнэлт, /хэргийн 27-37-р хуудас/,

Үүрэн холбооны Юнител ХХК-ний “ *******тай сим картыг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хийж ашигласан”  гэх лавлагаа зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

2. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хохирогч “Realme-7-5G” маркийн гар утасны зах зээлийн үнийг 370.000 төгрөгөөр тогтоосон “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар хохирогч Х.Мөнхцэцэг, шүүгдэгч ******* нараас маргаагүй байна. 

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

3. “Гээгдэл эд хөрөнгө” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж, орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй эд зүйл, эд хөрөнгийг ойлгодог.

 

Гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн объектив тал нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдсан эд хөрөнгийг олж авсан этгээд өөрийн өмч мэт захиран зарцуулах эрхтэй болж, ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд энэ хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байдаг.

 

Иргэний хуулийн 116.1-д “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж зохицуулсан ба шүүгдэгч *******ийн хувьд дээрх үүргээ биелүүлэлгүй “Realme-7-5G” загварын гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж өөртөө завшсан үйл баримт хэргийн баримтаар хангалттай нотлогджээ.  

 

4. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч гээгдүүлсэн “Realme-7-5G” загварын гар утсыг завшиж бусдад 370.000 төгрөгийн хохирол учруулсан уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэг буюу гээгдэл хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийн гэм  буруугийн талаар “Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 ******* сарын 27-ны өдөр ******* аймгийн Баруун-Урт сумын 7 ******* баг Жавхлант худалдааны төвийн ойролцоо хохирогч өмчлөлийн Realme-7-5G загварын гар утас болох гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 370,000 төгрөгийн хохирол учруулан  гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар нөхөн төлсөн байна. Иймд *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай” гэх дүгнэлт гаргасныг шүүгдэгч *******ээс “Бусдын эд зүйлийг олж ашигласан нь миний буруу. Хохирогчид гар утсыг буцааж өгсөн. Гэмт хэрэг үйлдсэнээ болон  прокурортой тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна, маргаангүй ” гэж хүлээн зөвшөөрч гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

Иймд шүүгдэгч *******ийн, хохирогч гээгдүүлсэн “Realme-7-5G” загварын гар утсыг завшиж бусдад 370.000 төгрөгийн хохирол учруулсан уг үйлдэл хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдсон, улсын яллагчаас яллаж буй хэргийн зүйлчлэл зөв, түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэг буюу гээгдэл хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 ******* зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор тодорхойлсон ба хуулийн дээрх зохицуулалтаар шүүгдэгч *******ийн, хохирогч Realme-7-5G маркийн гар утсыг завшиж учруулсан 370000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй юм.

 

5. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн түүний гээгдүүлсэн гар утсыг завшсан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.

 

6. Шүүгдэгч *******ийг гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Тэрээр бусдын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тухайн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангахаар хохирогч гээгдүүлсэн Realme-7-5G гар утсыг завшиж хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ******* зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 ******* зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ” дүгнэлт гаргасныг шүүгдэгч *******ээс “ Гэмт хэрэг үйлдсэнээ болон  прокурортой тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна ” гэж мэдүүлж хүлээн зөвшөөрчээ.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх ” зохицуулалттай бөгөөд прокуророос түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гарган, тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.

 

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 ******* бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн улмаас хохирогч учирсан хохирол буюу гар утсыг буцаан өгч хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлсэн, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон 550.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

 

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 ******* зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 ******* зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 ******* зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******ийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 ******* зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Гэм хор, хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч 370.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс “Realme-7-5G” гар утсыг биет байдлаар буцаан өгсөн буюу хохирол нөхөн төлөгдсөн болох нь Эд зүйл буцаан өгсөн мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдох тул түүний бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Бусад:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 ******* зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 ******* зүйлийн 160.1-т зааснаар ялтан ******* нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож тус тус хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

5.Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН