| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0069/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/73 |
| Огноо | 2023-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/73
2023 оны 03 сарын 31 2023/ШЦТ/73 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Улсын яллагч Г.Бат-Оргил,
Шүүгдэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2330000630054 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын засал чимэглэл мэргэжилтэй, Номин худалдааны төвд худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн ******* 805Б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .........
******* ургийн овогт ******* *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* 2023 оны 01 дүгээр сарын 31-ний оройн 22 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* 805Б тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр тай таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг зодож эрүүл мэндэд нь “урууланд шарх, уланд цэврүү гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ажлаа тараад ажлынхаа хоёр хүнтэй архи уугаад гэрлүүтээ явсан. Гэртээ очиход эхнэр өөдөөс уурлаж байсан. Бодвол намайг загнасан байх. Болсон асуудлыг санахгүй байна. Эхнэр өөдөөс загнаад бид хоёр муудсан байсан. Өглөө эрүүлжүүлэхийн байранд сэрсэн. Тэгээд зураг хараад эхнэрээ зодсоноо мэдсэн.Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй. Хоёр шил 0.75 литрийн архи уусан байсан. Одоо бид хоёр хоорондоо хэвийн харилцаатай байгаа. Хамт амьдраагүй,гэхдээ үргэлж уулзаж байгаа. Манай охин 6 настай, хүү 3 настай. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, улсын яллагчаас санал болгосон ялыг зөвшөөрч байна... гэв.
Эрүүгийн 2330000630054 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******ын: Би тухайн орой болсон асуудлын талаар санахгүй байна. Мөн би эхнэрээ тухайн орой зодсоны улмаас биед нь ямар гэмтэл бэртэл учруулсан талаараа мэдээгүй. Харин маргааш нь эрүүлжүүлэх байрнаас гараад цагдаад мэдүүлэг өгчхөөд гэртээ очиход эхнэр гийн уруул нь хавдсан байсан. Миний анзаарснаар өөр ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй... гэх мэдүүлэг /хэргийн 82-83-р хуудас/
- Хохирогч гийн: Би хуульд заасан эрхтэйгээ танилцлаа. Эрхийнхээ дагуу нөхөр *******ын эсрэг мэдүүлэг өгөхгүй. Бид хоёр эвлэрсэн. Нөхөр ******* нь надаас уучлалт гуйсан. Бид хоёр одоо хэвийн харилцаатай амьдарч байгаа...” гэх,
...Би 2023 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 22 цагийн орчим ******* сумын 3 дугаар баг, ******* 805Б тоотод гэртээ Д.Марал, Д.Азбаяр нарын хамт унтаж амарч байх үед манай нөхөр ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ орж ирээд надтай гэр бүлийн асуудлаас болж маргалдсан. ******* нь надтай маргалдах үедээ “ намайг гэр орноо янзалсангүй, намайг үл тоолоо” гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэж, “пизда минь чамайг ална шүү” гэх зэргээр хэл амаар доромжлон, миний уруул хэсэгт 2-3 удаа цохиж, миний өмсөж байсан хувцасны захаас татаж гэрээс гаргаад сэгсрээд байсан...гэх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд /хэргийн 14,15-17-р хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогч : Би 2023 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 22.00 цагийн орчимд ******* сумын 3 дугаар баг ******* 805Б тоотод гэртээ өөрийн дүү Д.Азбаяр, ээж нарын хамт унтах гээд хэвтэж байх үед манай аав ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрт орж ирээд ээж тай маргалдаад байсан. Тэгээд аав ******* нь ээж тай маргалдах үедээ өмсөж байсан хувцаснаас нь чирээд гэрээс гаргасан. Тухайн үед манай аав ******* нь ээж г зодохыг хараагүй. Удалгүй аав ******* нь гэрийн хаалга тогшиж, гэрийн цонхыг гараараа цохиж хагалсан. Би тухайн үед аав *******аас айгаад унтаж байгаа юм шиг нүдээ аниад хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хэргийн 26-р хуудас/
- Гэрч гийн: Би 2023 оны 01 дүгээр сарын 31-н орой 19 цагаас 01 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 22 цагийн үед цагдаагийн газрын 102-н жижүүрээс станцаар “нөхөртөө зодууллаа гэсэн хүн гудамжнаас дуудлага өгч байна, яаралтай ******* сумын 3 дугаар баг ******* 805Б тоотод яваад очоорой ” гэсний дагуу би Нийтийн хэв журмын тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Оюунболдын хамт ******* 805Б тоотод явж очсон. Ц.Оюунболд нь тухайн үед ёс журмын эргүүлээр постуудаа шалгаж явж байсан. Тухайн үед гэрт нь ороход ах нь *******ыг гэрийнх нь таамбарт хөдөлгөөнийг нь хориод байж байсан. Тэгээд ах аас “юу болсон талаар асуухад” нь “Манай дүү эхнэрээ зодоод болдоггүй ээ, эхнэр нь над руу сая залгаад би дөнгөж сая гэрт нь ирлээ” гэж хэлж байсан. Мөн тэр үед станцаар 102-н жижүүрээс “хохирогч эмэгтэй нь хүүхэдтэйгээ ажил дээр ирчихсэн байна гэж хэлээд нөхрийг нь ажил руу шууд аваад ир” гэхээр нь *******ыг цагдаа руу авч явсан. *******ыг тухайн үед цагдаа дээр авчраад эрүүлжүүлэх саатуулах байрны эмчид үзүүлээд эрүүлжүүлэх байранд оруулсан...гэх мэдүүлэг /хэргийн 34-35-р хуудас/,
- Гэрч ы: Би 2023 оны 01 дүгээр сарын 31-ний орой гэртээ байхад манай дүү над руу 22 цаг өнгөрөөгөөд залгаад “******* ах, эгчийг зодоод байна та хүрээд ир ээ” гэсэн. Би дүүгийн гэр рүү очиход эхнэр нь гэртээ байхгүй байсан. Харин дүү ******* нь нэлээн согтуу хэнтэй юу ярьж байгаагаа мэдэх сөхөөгүй, гэрийнхээ үүдэнд таамбартаа хэвтэж байсан. Тэгэхээр нь би “согтуу хүн эхнэрээ зодоод байна” гээд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Миний зүгээс тухайн орой болсон асуудлыг өөрийн нүдээр хараагүй. Харин дүү над руу “ах эгчийг зодоод байна” гэж миний дугаар руу залгаж байсан...гэх мэдүүлэг /хэргийн 38-39-р хуудас/,
- ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай “... 1. гийн биед урууланд шарх, уланд цэврүү гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хэргийн 84-85-р хуудас/,
- Шинжээч эмч ийн “...Урууланд үүссэн шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хэргийн 68-р хуудас/,
-Яаралтай тусламжийн хуудас /хэргийн 62-р хуудас/,
-Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2023.02.03-ны өдрийн 2302014 дугаартай “150 см*180 см хэмжээтэй, 60 см-40 см хэмжээтэй вакум цонхны шил 203.900 төгрөг” гэх дүгнэлт /хэргийн 44-55-р хуудас/
-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хэргийн 8-10-р хуудас /
-Э.Дүүрэнбаярын ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан “... ******* ******* миний бие 2023 оны 03 сарын 14-ний өдрийн прокурорын тогтоолтой танилцсан. Миний бие мэдүүлэг өгөхөд өмгөөлөгч оролцуулахгүй, бичиг үсэг мэднэ” гэх хүсэлт /хэргийн 81-р хуудас /
- Э.Дүүрэнбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хэргийн 97,99-р хуудас/
- ******* аймгийн ******* сумын 3-р багийн Засаг даргын 2023.02.06-ны өдрийн 1/43 дугаартай тодорхойлолт /хэргийн 98-р хуудас/
- *******, нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа/хэргийн 101-р хуудас /
- 1110750074 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 102-р хуудас/
- ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.02.15-ны өдрийн 26/25 дугаартай албан бичиг,гийн эмчилгээний зардлын түүх/хэргийн 105-р хуудас/
-*******аас Эрүүл мэндийн даатгалын сангийн тоот дансанд 161000 төгрөг төлсөн баримт /хэргийн 118-р хуудас /
- *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 85-р хуудас /
- Хохирогч гийн ******* аймгийн Прокурорын газарт гаргасан “.. Миний бие овогтой нөхөр болох *******т гомдолгүй байгаа тул хэргийг хөнгөн журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хэргийн 119-р хуудас /
- *******ын ******* аймгийн Прокурорын газарт “.. Миний бие овогтой нөхөр болох *******т гомдолгүй байгаа тул хэргийг хөнгөн журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хэргийн 119-р хуудас / зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний орой 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн ******* 805Б тоот дахь гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр тай таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдан гэрийнхээ цонхыг хагалж, мөн эхнэр гийн нүүрэнд цохиж зодон эрүүл мэндэд нь “ урууланд шарх, уланд цэврүү гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “Ажлаа тараад ажлынхаа хоёр хүнтэй архи уугаад гэрлүүтээ явсан. Гэртээ очиход эхнэр өөдөөс уурлаж байсан. Бодвол намайг загнасан байх. Болсон асуудлыг санахгүй байна. Эхнэр өөдөөс загнаад бид хоёр муудсан байсан. Өглөө эрүүлжүүлэхийн байранд сэрсэн. Тэгээд зураг хараад эхнэрээ зодсоноо мэдсэн.Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй. Хоёр шил 0.75 литрын архи уусан байсан. Одоо бид хоёр хоорондоо хэвийн харилцаатай байгаа. Хамт амьдраагүй,гэхдээ үргэлж уулзаж байгаа...” гэх,
хохирогч гийн “...Би хуульд заасан эрхтэйгээ танилцлаа. Эрхийнхээ дагуу нөхөр *******ын эсрэг мэдүүлэг өгөхгүй. Бид хоёр эвлэрсэн. Нөхөр ******* нь надаас уучлалт гуйсан. Бид хоёр одоо хэвийн харилцаатай амьдарч байгаа...” гэх,
“...Би 2023 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 22 цагийн орчим ******* сумын 3 дугаар баг, ******* 805Б тоотод гэртээ Д.Марал, Д.Азбаяр нарын хамт унтаж амарч байх үед манай нөхөр ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ орж ирээд надтай гэр бүлийн дундын асуудлаас болж маргалдсан. Тэгэхэд ******* нь надтай маргалдах үедээ намайг гэр орноо янзалсангүй, намайг үл тоолоо гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэж, “пизда минь чамайг ална шүү” гэх зэргээр хэл амаар доромжлон, миний уруул хэсэгт 2-3 удаа цохиж, миний өмсөж байсан хувцасны захаас татаж гэрээс гаргаад сэгсрээд байсан...” гэх,
насанд хүрээгүй хохирогч “... Би 2023 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 22.00 цагийн орчимд ******* сумын 3 дугаар баг ******* 805Б тоотод гэртээ дүү Д.Азбаяр, ээж нарын хамт унтах гээд хэвтэж байх үед манай аав ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрт орж ирээд ээж тай маргалдаад байсан. Аав ******* нь ээж тай маргалдах үедээ өмсөж байсан хувцаснаас нь чирээд гэрээс гаргасан. Тухайн үед ээж г зодохыг хараагүй. Удалгүй аав ******* нь гэрийн хаалга тогшиж, гэрийн цонхыг гараараа цохиж хагалсан. Би тухайн үед аав *******аас айгаад унтаж байгаа юм шиг нүдээ аниад хэвтэж байсан ” гэх,
гэрч гийн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 31-н орой хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 22 цагийн үед цагдаагийн газрын 102-н жижүүрээс станцаар “нөхөртөө зодууллаа гэсэн хүн гудамжнаас дуудлага өгч байна, яаралтай ******* сумын 3 дугаар баг ******* 805Б тоотод яваад очоорой ” гэхэд нь би Нийтийн хэв журмын тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Оюунболдын хамт ******* 805Б тоотод очсон. Тухайн үед гэрт ороход ах нь *******ыг гэрийнх нь таамбарт хөдөлгөөнийг нь хориод байж байсан. Ах аас юу болсон талаар асуухад “Манай дүү эхнэрээ зодоод болдоггүй ээ, эхнэр нь над руу сая залгаад би дөнгөж сая гэрт нь ирлээ” гэж хэлсэн. Тэр үед станцаар 102-н жижүүрээс “хохирогч эмэгтэй нь хүүхэдтэйгээ ажил дээр ирчихсэн байна, нөхрийг нь ажил руу шууд аваад ир” гээд би *******ыг цагдаа руу авч явсан. *******ыг тухайн үед цагдаа дээр авчраад эрүүлжүүлэх саатуулах байрны эмчид үзүүлээд эрүүлжүүлэх байранд оруулсан...” гэх,
гэрч ы “ 2023 оны 01 дүгээр сарын 31-ний орой гэртээ байхад дүү 22 цаг өнгөрөөгөөд залгаад “******* ах, эгчийг зодоод байна, та хүрээд ир ээ” гэсэн. Би дүүгийн гэрт очиход эхнэр нь гэртээ байхгүй байсан. ******* нь нэлээн согтуу хэнтэй юу ярьж байгаагаа мэдэх сөхөөгүй, гэрийнхээ үүдэнд таамбартаа хэвтэж байсан. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Миний зүгээс тухайн орой болсон асуудлыг өөрийн нүдээр хараагүй ” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 41 дугаартай “ 1. гийн биед урууланд шарх, уланд цэврүү гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт,
шинжээч эмч ийн “...Урууланд үүссэн шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлгүүд, Яаралтай тусламжийн хуудас,
шинжээчийн 2023.02.03-ны өдрийн 2302014 дугаартай “150 см*180 см хэмжээтэй, 60 см-40 см хэмжээтэй вакум цонхны шил 203900 төгрөг ” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Мөрдөгчөөс энэ хэрэгт г хохирогчоор тогтоож, түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоолгохоор тогтоол гаргаж дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 “Дараах тохиолдолд заавал шинжилгээ хийлгэнэ, 2.2. “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох ” гэж заасан журамд нийцсэн бөгөөд шинжээчийн 41 дугаартай дүгнэлтээр түүний биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар хохирогч болон шүүгдэгч нараас гомдол гаргаагүй байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч гийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
3. Шүүгдэгч ******* тухайн хэргийг үйлдэх үедээ ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн ******* 805Б тоот дахь байшингийн вакум цонхыг хагалсан хийгээд мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэж зааснаар тухайн эд зүйл, хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилон, дүгнэлт гаргуулсан нь хуульд нийцжээ.
Дээрх эд хөрөнгийн үнэлгээний талаар гарсан Хөрөнгө үнэлгээний “ Линзийн өгөөж” ХХК-н шинжээчийн 2023.02.03-ны өдрийн 2302014 дугаартай “150 см*180 см хэмжээтэй, 60 см-40 см хэмжээтэй вакум цонхны шил 203.900 төгрөг” гэх дүгнэлт нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн хийгээд уг дүгнэлтийн талаар хохирогч , шүүгдэгч ******* нараас маргаагүй байна.
4. Прокуророос шүүгдэгч *******ын согтуурсан үедээ гэрийнхээ цонхыг хагалан, эхнэр г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “Шүүгдэгч ******* нь эхнэр гийн эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дах хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг үйлдсэн нөхцөл байдал нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай...” гэх дүгнэлт гаргасныг шүүгдэгч *******аас “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, улсын яллагчаас санал болгосон ялыг зөвшөөрч байна... ” гэж хүлээн зөвшөөрч гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байхаар хуульчилсан бөгөөд тухайн хэргийн хувьд энэ хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан шинжээр тодорхойлогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй” - г гэр бүлийн хүчирхийлэл,
6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус тодорхойлжээ.
Гэр бүлийн хүчирхийллийн бие махбодын хүчирхийллийн хэлбэр нь хохирогчийг зодсон, биед халдсан, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан зэрэг үйлдэл, шинжээр илрэх бөгөөд шалтгаан нь үл ялих зүйл болон тодорхой шалтгааны аль алинаар үйлдэгддэг болно.
Энэ хэргийн шүүгдэгч *******, хохирогч нар 1999 онд гэр бүл болсон, албан ёсны гэр бүлийн хүмүүс бөгөөд тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******ын зүгээс согтуурсан үедээ “ гэр орноо янзалсангүй, намайг үл тоолоо ” гэх ахуйн асуудлаас эхнэр тай маргаан үүсгэн, улмаар уг үл ялих шалтгаанаар түүний эсрэг бие мах бодь, хүйсийн тэгш бус, давамгайлсан байдлаар илтэд хүч хэрэглэн нүүрэн хэсэгт цохих, хувцасны захаас татан гэрээс гаргаж сэгсрэх зэргээр зодож “урууланд шарх, уланд цэврүү” бүхий гэмтэл гэмтэл учруулсан хийгээд үүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдалд хамааруулах үндэслэлтэй байна.
Иймд прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ын согтуурсан үедээ түүнийг цохиж зодон гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.
5. Шүүх шүүгдэгч *******ыг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ ахуйн маргаан, үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлдсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай ” гэх дүгнэлт гаргасныг шүүгдэгч ******* “....Хэргийн зүйлчлэл болон тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна..” гэж мэдүүлж хүлээн зөвшөөрчээ.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай бөгөөд прокуророос түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гарган, тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол, хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу прокурортой тохирсон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1. Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь өөрт учирсан гэмтэл, эмчилгээний зардлын нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлээгүй бөгөөд тэрээр “Миний бие овогтой нөхөр болох *******т гомдолгүй байгаа тул хэргийг хөнгөн журмаар шийдвэрлэж өгнө үү ”/хх-119/ гэх хүсэлтийг гаргажээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.
Иймд хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт эмчилгээний болон бусад хохирол учирсан гэж үзвэл Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан гэм хорын хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй .
Хохирогч нь дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 161.000 төгрөгийг зарцуулсан, уг төлбөрийг шүүгдэгч ******* нөхөн төлсөн болох нь ******* аймгийн ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.02.15-ны өдрийн 26/25 дугаартай албан бичиг,гийн эмчилгээний зардлын түүх/хэргийн 105-р хуудас/ зэргээр нотлогдох бөгөөд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
3. Шүүгдэгч ******* тухайн хэргийг үйлдэх үедээ ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн ******* 805Б тоот дахь өөрийн байшингийн вакум цонхыг хагалсан бөгөөд тухайн эд хөрөнгийн үнэлгээг Хөрөнгө үнэлгээний “ Линзийн өгөөж” ХХК-н шинжээчийн 2302014 дугаартай дүгнэлтээр “150 см*180 см хэмжээтэй, 60 см-40 см хэмжээтэй вакум цонхны шил 203.900 төгрөг” гэж тогтоожээ.
Хохирогч гаас дээрх хохирлыг нэхэмжлээгүй, энэ талаар “...гомдолгүй, шүүх хуралд суухгүй” гэж мэдүүлсэн хийгээд шүүгдэгч өөрийн эд хөрөнгөд хохирол учруулах нь гэмт хэрэг, зөрчилд тооцогдохгүй тул уг хохирлыг шүүгдэгч *******аас гаргуулах, нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар тухайн шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд энэ хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй эрхгүй юм.
Дээр дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд зааснаар тодорхойлж, ойлгохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй ба шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн эмчилгээний зардал 161.000 төгрөг нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмтлийн улмаас өөрт эмчилгээний болон эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН