Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 322

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Бы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У.Мт холбогдох

 

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.М бид хоёр 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж, охин Б, хүү М нарыг миний, охин А, Э нарыг эх У.Мийн асрамжинд байлгах шүүхийн шийдвэр гарсан. Одоо У.М нь тодорхой ажилгүйн дээр бие нь өвдөж эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул бид харилцан ярилцаж охин Эг миний асрамжинд шилжүүлэхээр тохиролцсон тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч У.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Бы гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул охин Эг аав Бых нь асрамжинд шилжүүлж өгнө үү.

Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул намайг оролцуулалгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч У.Мт холбогдуулан Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч У.М нар нь гэрлэлтээ цуцлуулж, охин Э эх У.Мийн асрамжинд өсч, хүмүүжиж байгаа болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 325 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.

 

Хариуцагч У.М нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хүнд өвчний улмаас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул 2015 оны 10 дугаар сарын 15-нд төрсөн охин Б.Эг эцэг Б.Бы асрамжинд шилжүүлэхээр зохигчид харилцан тохиролцсон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул шүүх охин Пагнар овогт Бы Эг эцэг Б.Бы асрамжинд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Нэхэмжлэгч Б.Бы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Мээс улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгох нь зүйтэй байна.

 

            Хариуцагч У.Мт шүүх хуралдааны товыг 2019 оны 8 дугаар сарын 07-ний өдөр мэдэгдэж гарын үсгээр баталгаажуулсан байх ба хариуцагч нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Пагнар овогт Бы Эг эцэг Б.Бы асрамжинд шилжүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б, хариуцагч У.М нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх болохыг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Мээс улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ