| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2023/0085/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/90 |
| Огноо | 2023-04-24 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/90
2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2023/ШЦТ/90 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Г.Бат-Оргил /томилолтоор/
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Мал зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******, ******* овогт *******дондовын Сүхбаатар.
Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь ******* Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын хооронд тус байгууллагын данс бүртгэлд байсан нийт 2 үхэр, 18 ямааг зарж борлуулж 4,953,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сард үхэр зарсан мөнгөнөөс 200,000 төгрөг тус тус хувьдаа авч нийт 5,153,000 төгрөг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Гэм буруугаа сайн дүрээр хүлээн зөвшөөрч байна хохирлоо нөхөн төлсөн гэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын хооронд тус байгууллагын данс бүртгэлд байсан нийт 2 үхэр, 18 ямааг зарж борлуулж 4,953,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сард үхэр зарсан мөнгөнөөс 200,000 төгрөг тус тус хувьдаа авч нийт 5,153,000 төгрөг завшсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэрч,,,,,,,,,,,,, нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн санхүүгийн хяналт аудитын 2019, 2020 оны ажлын тайлан /хх-ийн 91-103 х/ мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх-ийн 104-117 х/, *******ыг ажлаас чөлөөлөх тухай Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамж Б/15 /хх-ийн 118 х/ ******* сумын “*******” ОНӨААТҮГазар малын нэг бүхийн үнийн байдал /хх-ийн 121 х/, Сүхбаатар аймгийн ******* сумын ОНӨААТҮГазарын 2019 оны үйл ажиллагааны тайлан /хх-ийн 137-159 х/, *******” ОНӨААТҮГазарын 2019, 2020 оны зах зээлд борлуулсан болон зүй бусаар хорогдсон малын судалгаа /хх-ийн 160-161 х/, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын ахлах байцаагчийн дүгнэлт /хх-ийн 166-167 х/ хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2202459 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 173-186 х/, *******ын “хөрөнгө гаргах тухай” “Мал заазлан худалдан борлуулах тухай” тушаалууд, шүүгдэгч *******ын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / 2-рхх-ийн 13 х/ 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 14-16х/ яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай санал / 2-р хх-ийн 17-18 х/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч *******ын ******* Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа нийт 5,153,000 төгрөгийг хувьдаа завшсан үйлдэл нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогүй болно.
Энэ хэргийн улмаас ******* Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 5,153,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч ******* нь хохирлыг нөхөн төлсөн болох нь иргэний нэхэмжлэгчын прокурорын газарт гаргасан “Тус байгууллагын даргаар ажиллаж байсан *******дондов овогтой Сүхбаатар нь санхүүгээр илэрсэн өр төлбөрийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төлж барагдуулсан үнэн болно” гэх албан бичгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 / арван сая/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлын талаар:
Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******дондовын Сүхбаатар албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ыг 10,000 /арван мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 2 жил 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч *******т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу иргэний нэхэмжлэгчд хохирлыг нөхөн төлсөн иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР