| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2023/0066/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/68 |
| Огноо | 2023-03-29 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/68
2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дугаар 2023/ШЦТ/68 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Хохирогч Б. /цахимаар/
Шүүгдэгч*******гийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг, шүүгдэгч *******,******* нарын өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч *******,*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,*******,******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар.
1.Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн *******анд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт, Сүхбаатар аймгийн ************** тоотод оршин суух хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Үүнд:
- Сүхбаатар аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №07а дугаартай шийтгэх тогтоолоор бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,
-Сүхбаатар аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №82 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын эд зүйлийг хулгайлсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
-Сүхбаатар аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр №38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,******* регистрийн дугаартай, овогт ,
2. Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн *******анд төрсөн, 49 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, ганцаараа, Сүхбаатар аймгийн ******* гэх газарт оршин суух хаягтай, урьд 5 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Үүнд:
- Сүхбаатар аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 -т заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
- Сүхбаатар аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 24а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцож 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,
- Сүхбаатар аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1, 220 дугаар зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 жил 11 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1 жил 23 хоногийн өмнө хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
- Сүхбаатар аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жил 7 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 8 сар 9 хоногийн өмнө хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 59 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 1 жил 5 сар 12 хоногийн өмнө хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаартай, овогт ,
3. Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн *******анд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт, Сүхбаатар аймгийн *******ын 2 дугаар баг Дэнжийн задгай гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай овогт Баатарсүхийн .
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч *******,*******,******* нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө Сүхбаатар аймгийн *******ын 3 дугаар баг, гэх газраас хохирогч 5 тооны хонийг маркийн ачааны автомашин ашиглан хулгайлж, хохирогч Б.д 633,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байтал*******, манай руу ахаа дүү нь хүнээс адуу авах гээд явах гэж байна. Цуг яваад ирье гэсэн. Тэгээд би цуг явсан. Гэтэл зам дагуу ахынх таараад бид 3 орсон жаахан архи согтууруулах ундааны зүйл уусан бололтой халамцуу сууж байсан. Бид хоёр хамаатнууд тул биднийг хоноод яв гээд бид ч хоносон. Өглөө хонь бэлчих гэж байсан тул мотоциклоор ,******* хоёр хонио хурааж ирээд 5 хонь барьж өгөөд 1 хонийг нь намайг шөл уу гээд өгсөн би тэгье гээд авсан.
Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байтал Д. намайг гэдэг айл руу хөдөө яваад адуу ачаад ирье гэсэн. Тэгээд замаараа *******ыг гэрээс нь аваад явсан. Гэтэл замын хажууд гэдэг айл таараад бид цуг орсон. Ах халамцуу гэртээ ганцаараа байж байсан. Д. машинаас нэг шил “хараа” нэртэй архи гаргаад бид 4 хувааж уусан. Архи ууж байхдаа ах*******од 4 хонь *******од нэг хонь өгнө гэж хэлсэн. Өглөө хонио зааж өгөөд 5 төлөг ачаад цааш явсан. гэдэг айлд очиход машин эвдэрсэн. Тэр гийнх ахын хүргэнийх байсан. Бид тэндээ 2 хоносон гэв.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид 3 тухайн өдөр гийн гэдэг айл руу адуунд явж байсан юм. Гэтэл зам дагуу байрлах гэдэг айл руу орсон. ах халамцуу сууж байсан тул бид 3 нэг шил архи задлаад хамт уусан. ах та гурав хоноод яв гэсэн. Өглөө босоод цай чанаж өгсөн. Хороондоо хонио хамт хашаад зүсэлж өгөөд 5 хонь барьж өгсөн надад 4 хонь *******од 1 хонь өгсөн. Тэгээд бид цааш явсан гэв.
Хохирогч Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ 3 хүн намайг гүтгэж байна. Би худал мэдүүлэг өгөхгүй хэрвээ худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээхдээ бэлэн байна. Тэр өдөр эхнэр төв рүү явсан байсан. Гэртээ ганцаараа халамцуу хэвтэж байтал орой 19 цагийн орчим 3 залуу ороод ирсэн. Тэгээд надад нэг шил “хараа” нэртэй 0.5 граммтай архи гаргаж өгөөд хамт уусан. Тэгээд өглөө сэрэхэд тэр 3 байхгүй миний толгойны хажууд 2 шил архи тавиад орхисон байсан. Би 1000 шахуу малтай хэдий ч юу гэж хамаагүй хүнд 5 хонь бэлэглэх билээ. Мал бэлэглээгүй гэв.
Хохирогч “Би Сүхбаатар аймгийн *******ын 3 дугаар багийн нутаг “” гэх газар эхнэр хүүхдийн хамт мал маллан амьдардаг юм. 2021 оны 08 дугаар сарын 31-нд манай эхнэр сургуулийн хүүхдээ аваад сумын төв яваад би ганцаараа малаа хараад үлдсэн юм. Тэгтэл 2021 оны 08 дугаар сарын 31-ний орой 18 цагийн үед саахалт айлын хүмүүстэй худаг дээрээ 0.75л архи 3 шилийг ууж дуусаад гэртээ ирээд байж байхад *******ын иргэн болох ,, нар ачааны машинтай манайд ирсэн юм. Тэгээд надад 0.5л нэг шил архи өгч бид нар хамт уугаад манайд унтсан юм. Тэгээд өглөө 06 цагийн үед би сэрэхэд тэр гурав яваад өгсөн байсан. Харин миний толгой дээр 0.75л хараа нэртэй архи 2 шилийг үлдээгээд явсан байсан. Тэгээд гэнэт муу санаад өглөө эрт яагаад надад хэлэлгүй явав гэж бодоод өдөр 11 цагийн үед хонио бэлчээр дээрээс нь хөөж ирээд хашиж байгаад тоолоход манай хониноос 17 тооны хонь дутсан, энэ талаар би цагдаагийн байгууллагад 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдэж ирээд эргээд хонио эрэхэд 12 тооны хонио тасраад хөдөө байхад нь олж авсан, одоо 5 тооны хонь дутаж байна... Би ,, нарт ямар нэгэн хонь мал бэлэгт өгөөгүй. Би тухайн үед архи уугаад согтоод унтаад өгсөн байсан. Намайг сэрэхэд манай хонь бэлчээрт гарсан байсан, мөн тэр 3 яваад өгсөн байсан... Манайд ирэхдээ цэнхэр өнгийн маркийн ачааны машинтай байх шиг харагдсан, би орой бие засахаар гарахдаа харсан. Өглөө явлаа гэж надад хэлээгүй, би явсныг нь мэдээгүй... Би ,, нарт ямар ч хонь бэлэгт өгөөгүй. Тэгээд бүр өөрөө хашиж барьж өгөөгүй. 2021 оны 08 дугаар сарын 31-ний орой манай хонь гадаа задгай хоносон би сайн санаж байна. Харин өглөө эрт манай хонин дээр машинтай хүн очоод хонь бөөгнүүлээд тоос гаргаад байсан гэж манай хажуу саахалт айлын хүн болох , нар харсан байсан. Тухайн үед манай хүүхдүүдийг ирээд хонь аваад явж байгаа юм байх гэж бодсон гэсэн. Надад эдгээр хүнд өгөх малын болон эд хөрөнгө мөнгөний өглөг байхгүй. Мөн авлага ч байхгүй. Би хулгайд алдсан хониныхоо хохирлыг төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 х/,
Хохирогч “... миний хувьд тухайн хүмүүст мал огт бэлэглээгүй. Тийм учраас нүүрэлдүүлэн мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би од хонио өөрөө барьж өгөөгүй, мөн од хонь бэлэглээгүй орой архи ууж байхдаа ч өглөө ч би хонь бэлэглэх талаар яриагүй. Би гомдолтой байна. Хулгайд алдсан 5 хонио төлүүлэх хүсэлтэй байна...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 14-15 х/
Гэрч А.ийн “...Би Сүхбаатар аймгийн *******ын 1 дүгээр багийн малчин иргэн юм. Манайх *******ын 3 дугаар багийн нутаг “” гэх газар нутагладаг юм. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 06 цагийн үед намайг босоход манайхтай ойрхон нутаглах Б. гэдэг айлын гадаа цэнхэр өнгийн /бараан цэнхэр/ ачааны машин зогсож байсан. Тэр үед би Б. ахын хүргэн нь ирсэн байна гэж бодсон юм. Тэр машин Б. ахын гаднаас хөдлөөд хонин дээр оччихсон хонийг хураагаад байж байсан. Б. ахын хонь гэрээсээ урагшаа 1км орчим хол газар байсан. Тэгээд би гэр лүүгээ ороод 20 орчим минут болоод гараад ирэхэд уг машин ахын гадаа ирсэн байсан. Тэгээд удалгүй зүүн урагшаа хөдлөөд явсан. ахынх манайх хоорондоо 1км орчим хол зайтай байдаг. Уг машин ахын хонин дээр очоод хонийг нь хураагаад байхаар нь хүүхдүүд нь ирсэн юм байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 х/,
Гэрч А.Оюунтуяагийн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 06 цагийн үед боссон бөгөөд манайхтай ойрхон нутагладаг ахын гадаа бараан цэнхэр өнгийн ачааны машин зогсож байсан. Тэгээд удаагүй уг машин ахын хонин дээр оччихсон хонийг нь хураагаад байсан. Би нөхөр д “ ахын гадаа байсан машин чинь хонин дээр нь очоод хонийг нь хураагаад байна, хүргэн нь ирсэн юм болов уу” гээд ярьж байсан юм. Тэгээд хонин дээр нь айхтар удалгүй 10-аас 20 минут болсон байх уг машин ахын гэрийн гадаа ирээд удаагүй яваад өгсөн юм. Явахдаа зүүн урагшаа явдаг замаар явсан... ахынх манайхтай 1 км орчим зайтай байдаг, ахын хонь мөн гэрээсээ баруун урагшаа 1 км орчим хол зайтай байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 х/,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2302018 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “ дугаартай маркийн автомашины зах зээлийн үнэлгээ 10.076.700 төгрөг болно” гэх дүгнэлт /хх-ийн 33-44 х/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай үнэлгээний дүгнэлтээр “алдагдсан гэх 5 тооны төлөгний зах зээлийн үнэлгээ нь 633.300 /Зургаан зуун гучин гурван мянган гурван зуун/ төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 51-61 х /,
Яллагдагч*******ын “... Би 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн *******ын төвөөс өдөр 13 цагт, нарын хамт хөдөө “Арын Ус” гэдэг газар луу гэх айл руу очиж адууны наймаа хийхээр миний улсын дугаартай маркийн машинтай гарцгаасан. Бид гурав зам зуур гэх айлынд ороход ах ганцаараа байж байсан. Тэгээд тэднийд ах бид 4 нэг шил Хараа гэх архи хувааж ууцгаасан. ах та гурав хоночхоод яваа өглөө ганц нэг хонь аваад яв гээд бид гурав тэднийд хоносон. ах нийт 5 хонь өгөхөөр нь машин дээрээ ачаад гэр лүү нь орчхоод цай уучхаад явах гэсэн чинь ахдаа 2 шил архиа үлдээчхээд яваарай гэхээр нь би машинаас 2 шил Хараа архийг оруулж өгчхөөд бид гурав хөдлөөд ынх дээр очсон. ...суман дээр очоод ах нэг хонио аваад гэр лүү гээ явсан. 3 хонийг нь машин янзалж өгөөрэй гээд өгчихсөн. Үлдсэн нэг хонийг нь би өөрөө аваад тухайн үед яг хэнд өгснөө санахгүй байна. 80.000 төгрөгөөр хүнд өгчихсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 102-104 х/,
Яллагдагч *******ын “...Би 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэртээ ганцаараа байж байтал манай сумын дүү нар болох , нар ирээд гурвуулаа хамт “” гэх газарт нутагладаг гийн руу явъя гэхээр нь би гэртээ ганцаараа байж байгаа юм чинь гээд хамт явсан. Тэгээд замаараа Мөнхболд Болдын гэх айлаар оръё гээд ортол гэртээ ганцаараа эхнэр хүүхэд сургууль орохоор явсан гээд жаахан халамцуу сууж байсан. Тэгээд од ах нь дүүдээ нэг тус болох болно, хоночхоод яв гэхээр нь ганц хоёр шил архи уугаад байж байхдаа ах өглөө 4 хонь барьж өгнө гэсэн. Тэгээд маргааш өглөө нь босоод цай чанаж өгөөд хонь руугаа мотоциклтойгоо яваад хонь дөнгөж бэлчих гэж байсан болохоор хураахаар нь бид гурав машинаа асаагаад хөдлөөд хониных нь хашаан дээр очиж зогссон. Тэгээд бид хэд хонийг нь хашилцсан. Тэгээд ах өөрөө 4 хонь барьж өгөөд, надад 1 шөлний хонь гээд нийт 5 хонь ачсан. Би н хонийг хашаандаа авч үлдээд идсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 х/
Яллагдагч*******гийн “... Бид нар замд явж байгаад ахынхаар оръё гээд ортол ах ганцаараа жоохон халамцуу сууж байсан. машинаасаа Хараа архи гаргаад ахад өгсөн чинь ах бид гуравтай хамт тэр архийг ууж байгаад бид гурвыг хоночхоод яв гээд ууж байхдаа дүүд тус болно гээд 4 хонь аваад яв,од нэг шөлний хонь өгнө гээд ярьсан, тэгээд өглөө ах хамт босоод цай чанаж уучхаад ах өөрөө босоод хонио хашаад 5 хонь барьж өгөөд бид гурав тэднийхээс гэх газар руу ахынх руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 х/,
Шүүгдэгч******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105 х/
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 х/
Шүүгдэгч*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107 х/
-Сүхбаатар аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр №38 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 111-116 х/
Сүхбаатар аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №07а дугаартай шийтгэх тогтоолоор /хх-ийн 118-119 х/
-Сүхбаатар аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №82 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 120-121 х/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 125 х/
Шүүгдэгч*******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 140-147 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч *******,*******,******* нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө Сүхбаатар аймгийн *******ын 3 дугаар баг, гэх газраас хохирогч 5 тооны хонийг маркийн ачааны автомашин ашиглан хулгайлж, хохирогч Б.д 633,300 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь
Хохирогч ... Тэгээд өглөө 06 цагийн үед би сэрэхэд тэр гурав яваад өгсөн байсан. Харин миний толгой дээр 0.75 литрийн хараа нэртэй архи 2 шилийг үлдээгээд явсан байсан. Тэгээд гэнэт муу санаад өглөө эрт яагаад надад хэлэлгүй явав гэж бодоод өдөр 11 цагийн үед хонио бэлчээр дээрээс нь хөөж ирээд хашиж байгаад тоолоход манай хониноос 17 тооны хонь дутсан, энэ талаар би цагдаагийн байгууллагад мэдэгдэж ирээд эргээд хонио эрэхэд 12 тооны хонь тасраад хөдөө байхад нь олж авсан, одоо 5 тооны хонь дутаж байна... Би ,, нарт ямар нэгэн хонь мал бэлэглээгүй тэгээд бүр өөрөө хашиж барьж өгөөгүй. 2021 оны 08 дугаар сарын 31-ний орой манай хонь гадаа задгай хоносон би сайн санаж байна. Харин өглөө эрт манай хонин дээр машинтай хүн очоод хонь бөөгнүүлээд тоос гаргаад байсан гэж манай хажуу саахалт айлын хүн болох , нар харсан байсан...гэх,
Хохирогч мөрдөн байцаалтад дахин өгсөн “...миний хувьд тухайн хүмүүст мал огт бэлэглээгүй. Тийм учраас нүүрэлдүүлэн мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би од хонио өөрөө барьж өгөөгүй, мөн од хонь бэлэглээгүй орой архи ууж байхдаа ч өглөө ч би хонь бэлэглэх талаар яриагүй. Би гомдолтой байна. Хулгайд алдсан 5 хонио төлүүлэх хүсэлтэй байна...” гэх,
Гэрч А.ийн “...2021 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 06 цагийн үед намайг босоход манайхтай ойрхон нутаглах Б. гэдэг айлын гадаа цэнхэр өнгийн /бараан цэнхэр/ ачааны машин зогсож байсан. Тэр машин Б. ахын гаднаас хөдлөөд хонин дээр оччихсон хонийг хураагаад байж байсан. Б. ахын хонь гэрээсээ урагшаа 1км орчим хол газар байсан. Тэгээд би гэр лүүгээ ороод 20 орчим минут болоод гараад ирэхэд уг машин ахын гадаа ирсэн байсан...гэх,
Гэрч А.Оюунтуяагийн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 06 цагийн үед боссон бөгөөд манайхтай ойрхон нутагладаг ахын гадаа бараан цэнхэр өнгийн ачааны машин зогсож байсан. Тэгээд удаагүй уг машин ахын хонин дээр оччихсон хонийг нь хураагаад байсан. Би нөхөр д “ ахын гадаа байсан машин чинь хонин дээр нь очоод хонийг нь хураагаад байна, хүргэн нь ирсэн юм болов уу” гээд ярьж байсан юм. Тэгээд хонин дээр нь айхтар удалгүй 10-аас 20 минут болсон байх уг машин ахын гэрийн гадаа ирээд удаагүй яваад өгсөн юм...” гэх мэдүүлгүүд,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2302018 дугаартай үнэлгээний дүгнэлтээр дугаартай маркийн автомашины зах зээлийн үнэлгээ 10.076.700 төгрөг болно” гэх дүгнэлт,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай үнэлгээний дүгнэлтээр “алдагдсан гэх 5 тооны төлөгний зах зээлийн үнэлгээ нь 633.300 /Зургаан зуун гучин гурван мянган гурван зуун/ төгрөг” гэх дүгнэлт зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас:*******, *******,******* нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө Сүхбаатар аймгийн *******ын 3 дугаар баг, гэх газраас хохирогч 5 тооны хонийг маркийн ачааны автомашин ашиглан хулгайлж, хохирогч Б.д 633,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хуульд заасан үндэслэл журмын дагуу, цуглуулж бэхжүүлсэн хавтаст хэрэгт авагдсан болон өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож тогтоогдож байна. Иймд*******, *******,******* нар тухайн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна. Иймд тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,
Шүүгдэгч*******, ******* нарын өмгөөлөгч Д.Зулаа: *******,******* нар нь тухайн хэргийг үйлдээгүй байна гэсэн цагаатгах талын байр суурьтай оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоох гэсэн заалт байдаг. Энэ хэрэгт таван хонины асуудал яригддаг. Энэ тухай миний хоёр үйлчлүүлэгч мөрдөн байцаах шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгч байсан. Энэ хүмүүсийн анхны зорилго гэдэг айл руу очиж адуу авах байсан. руу явж байх замдаа гэх нутгийн ах руугаа орсон байдаг. Гэтэл халамцуу байсан тул тэй нэг шил архи хувааж уусан өмнө нь архи уусан байсан учир нэлээн согтолттой болж ярилцаж сууж байхдаа хонь өгөх тухай ярьж бас хоноод яв гэж хэлсэн байдаг. Түүнийгээ согтолтоосоо болж санахгүй байгаа хэдий ч цуг байсан*******,******* нар хэлдэг. Тэгээд өглөө намрын хонь байсан тул эрт бэлчсэн тул тэд хурааж ирээд хониноосоо зүсэлж өгөөд тэд барьж аваад машиндаа ачсан байдаг. Энэ үйлдлээс харахад хонио бэлэглэсэн гэдэг нь харагдаж байна. Гэсэн хэдий ч хохирогч би бэлэглээгүй гэдэг. Иймд хохирогч шүүхийн шатанд мэдүүлэг үнэн зөв өгсөн гэдэгт эргэлзэж байна. Мөн мөрдөн байцаах шатанд би 5 хонийг *******од 1 хонь, Д.од 4 хонь бэлэглэсэн нь үнэн гэсэн бичиг гаргаж гарын үсэг зурсан байдаг боловч нэг бол бэлэглэсэн нэг бол бэлэглээгүй гээд байгаа нь хохирогч худал мэдээлэл өгч байх боломжтой нөхцөл байдал үүсэж байна. Иймд хэргийн бодит байдлыг тогтоох нотлох баримт хангалттай биш байна гэж үзэж байна. Прокурорын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоохын тулд нотлох баримтыг тал бүрээс нь судалж бүрдүүлэх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй байна. Энэ хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, шинж байхгүй, санаа зорилго байхгүй байхад *******,******* нарыг хүнд хэрэгт холбогдуулан шалгасан байна. иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримталж шүүгдэгч *******,******* нарыг цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч*******гийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг: Өнөөдрийн шүүх хуралдаанд*******гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Цагаатгах байр сууринаас оролцож байна.
Нэгдүгээрт: Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд******* нь яллагдагч биш харин энэ хэргийн гэрч. Учир нь тухайн үйл явдал болоход гэртээ байсан. Тэгээд адуу ачихаа явахад нь хамт явдаг. Замдаа гэх айлаар орж архи уусан. Тэнд байсан хүмүүс хоорондоо юу ярьсныг гэрчилдэг. Өглөө нь хонио хашихад нь хониноос хашиж өгсөн талаараа ярьдаг. Хавтаст хэргийн 22, 23 дугаар хуудсанд авагдсан гэрч нар хонь ачсан талаар мэдүүлээгүй. Бэлчээрт байгаа хонинд дээр тоос манараад байхаар нь ахын хүргэн ирсэн гэж бодсон. Хонь ачаад явсан талаар хараагүй гэж мэдүүлсэн. Түүнчлэн хохирогч 2023 оны 08 дугаар сард хонио тоолсон. Мөн 09 дүгээр сарын 03-ны өдөр хонио тоолоход 17 тооны хонь дутсан байсан. 12 хонь нь олдоод, 5 хонь алга байхаар нь цагдаагийн газарт гомдол гаргасан. Энэ үйл явдлаас харахад******* нь хэргийн яллагдагч биш гэм буруугүй гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгчийн үйлдэлд мал хулгайлах гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинж алга байна. Мал хулгайлах овьектив, субьектив талын ямар ч санаа зорилго байгаагүй. Гол зорилго нь айлд очоод адуу ачилцах гэж явсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1-т заасан гэмт хэргийг шинжийг агуулаагүй гэж үзэж байна. Шүүхийн шатанд хэрэг маань ирсэн та өмгөөлөгчөөр оролцоод өгөөч гэсэн учир би энэ хэрэгт 2023 оны 03 дугаар сарын 23-наас эхлээд оролцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1, 32.3 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу прокурорын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалт байж болох байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хуулийг буруу тайлбарлах эргэлзээ төрвөл сэжигтэн яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэсэн боломж байгаа учир эрүүгийн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч *******,*******,******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Прокуророос шүүгдэгч *******,*******,******* нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т /бүлэглэж/, 2.4-т /машин механизм ашиглаж/ гэж заасан гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.
Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч *******,*******,******* нарыг бүлэглэж, бусдын малыг машин механизм ашиглан хулгайлан авч, шунахайн сэдэлтээр үйлдэж гэмт хэргийг төгс үйлджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон хийгээд хэргийн баримтаар шүүгдэгч *******,*******,******* нар нь харилцан ярилцаж дээрх гэмт хэргийг үйлдэх санаачилгыг гарган хамтран үйлдсэн нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон хийгээд “бүлэглэн мал хулгайлах” үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилжээ.
“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалтай машин, механизмууд хамаарах юм. Машин механизм ашиглан мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэх шинж болгон тогтоосон байна.
Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******,*******,******* нар нь хохирогч 5 тооны хонийг хулгайлсны улмаас хохирогч Б.д 633,300 төгрөгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
Шүүгдэгч *******,*******,******* нар нь дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлтээр бусдын хонийг архи уугаад тасраад унтсан хойгуур нь өөрт нь мэдэгдэлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.
Хэргийн баримтаар тогтоогдож буй шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын малыг машин ашиглан хулгайлсан үйлдэл нь хэрэгт бүрэн дүүрэн нотлогдож, тогтоогдсон хийгээд прокуророос тэдгээрт холбогдох үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдлүүд тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх ба шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******,*******,******* нар нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “ ... нь од ах нь дүүдээ нэг тус болно, хоночхоод яв гэхээр нь ганц хоёр шил архи уугаад байж байхдаа ах өглөө 4 хонь барьж өгнө гэсэн. Тэгээд маргааш өглөө нь босоод цай чанаж өгөөд хонь руугаа мотоциклтойгоо яваад өөрөө*******од 4 хонь барьж өгөөд, *******од 1 шөлний хонь гээд нийт 5 хонь ачсан. Бид нар хулгай хийгээгүй гэж,
Шүүгдэгч *******,******* нарын өмгөөлөгч Д.Зулаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан гэм буруугийн талаарх саналдаа: Миний үйлчлүүлэгч *******,******* нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдохгүй байна. Орой нь архи уугаад сууж байхдаа хоноод яв өглөө хонь өгнө гэж хэлсэн байдаг. Тэгээд өглөө намрын хонь эрт бэлчсэн тул тэд хурааж ирээд хониноосоо зүсэлж өгөөд тэд барьж аваад машиндаа ачсан байдаг. Энэ үйлдлээс харахад хонио бэлэглэсэн гэдэг нь харагдаж байна. Гэсэн хэдий ч хохирогч би бэлэглээгүй гэдэг. Иймд хохирогч шүүхийн шатанд мэдүүлэг үнэн зөв өгсөн гэдэгт эргэлзэж байна. Мөн мөрдөн байцаах шатанд би 5 хонийг *******од 1 хонь, Д.од 4 хонь бэлэглэсэн нь үнэн гэсэн бичиг гаргаж гарын үсэг зурсан байдаг боловч нэг бол бэлэглэсэн нэг бол бэлэглээгүй гээд байгаа нь хохирогч худал мэдээлэл өгч байх боломжтой нөхцөл байдал үүсэж байна. Иймд хэргийн бодит байдлыг тогтоох нотлох баримт хангалттай биш байна гэж үзэж байна. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримталж шүүгдэгч *******,******* нарыг цагаатгаж өгнө үү гэж,
Шүүгдэгч*******гийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан гэм буруугийн талаарх саналдаа: Миний үйлчлүүлэгчийн үйлдэлд мал хулгайлах гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинж алга байна. Мал хулгайлах овьектив, субьектив талын ямар ч санаа зорилго байгаагүй. Гол зорилго нь айлд очоод адуу ачилцах гэж явсан. Энэ үйл явдлаас харахад******* нь хэргийн яллагдагч биш гэрч гэж үзэж байна. Учир нь 5 хониноос өөрт аваагүй үнэхээр хулгайлах зорилготой байсан бол 5 хониноос өөртөө авах байсан гэтэл тэгээгүй, гэрт ямар үйл явдал болсон нь од 4 хонь,од 1 хонь нийт 5 хонь барьж өгснийг гэрчилж удаа дараа мэдүүлэг өгсөн. Иймд Б.Гэрэлт-Орчлонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж тус тус гэм буруугийн талаар марган мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч *******,*******,******* нар нь бүлэглэн хохирогч 5 тооны хонийг маркийн ачааны автомашин ашиглан хулгайлж, хохирогч Б.д 633,300 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хохирогч мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд 3 удаагийн мэдүүлэгтээ “ шүүгдэгч нарт 5 хонь өгөөгүй, мөн өглөө сэрэхэд нь шүүгдэгч нар нь яваад өгсөн байсан гомдолтой байгаа талаараа мэдүүлсэн” мөн гэрч А.ийн “...намайг босоход манайхтай ойрхон нутаглах Б. гэдэг айлын гадаа цэнхэр өнгийн /бараан цэнхэр/ ачааны машин зогсож байсан. Тэр машин Б. ахын гаднаас хөдлөөд хонин дээр оччихсон хонийг хураагаад байж байсан. Б. ахын хонь гэрээсээ урагшаа 1км орчим хол газар байсан. Тэгээд би гэр рүүгээ ороод 20 орчим минут болоод гараад ирэхэд уг машин ахын гадаа ирсэн байсан...гэх, гэрч А.Оюунтуяагийн “...нөхөр д “ ахын гадаа байсан машин чинь хонин дээр нь очоод хонийг нь хураагаад байна, хүргэн нь ирсэн юм болов уу” гээд ярьж байсан юм. Тэгээд хонин дээр нь айхтар удалгүй 10-аас 20 минут болсон байх уг машин ахын гэрийн гадаа ирээд удаагүй яваад өгсөн юм...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч*******гийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нь миний үйлчлүүлэгч яллагдагч биш гэрч гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч******* нь 5 тооны хониноос өөртөө ашиг аваагүй ч *******,******* нартай үгсэн тохиролцож 5 хонийг барилцаж, машинд ачсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг гэмт хэрэгт санаатай нэгдэж хамтран оролцсон гэж үзэх үндэслэл болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа нь хохирогч Б. мөрдөн байцаах шатанд би 5 хонийг *******од 1 хонь, Д.од 4 хонь бэлэглэсэн нь үнэн гэсэн бичиг гаргаж гарын үсэг зурсан байдаг боловч нэг бол бэлэглэсэн нэг бол бэлэглээгүй гээд байгаа нь хохирогч худал мэдүүлэг өгч байх боломжтой нөхцөл байдал үүсэж байна гэж маргасныг үндэслэлгүй гэж үзлээ.
Хохирогч Б.д хууль сануулж мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүд, шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “дээрх бичигт******* нь намайг айлгаж дарамталж байгаад гарын үсэг зуруулсан. Мөн эхнэр хүүхэд маань Сүхбаатар аймагт байдаг өөрөө хөдөө гэртээ ганцаараа малаа маллаж амьдардаг тул энэ 3 хүнээс айж байгаа тул тусгай өрөөнөөс оролцуулж өгнө үү” гэх хүсэлт зэргээс дүгнэхэд хохирогчийг шүүгдэгч нарт хонь бэлэглэсэн гэж үзэх боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан тул шүүгдэгч нар нь үгсэн тохиролцож худал мэдүүлэг өгч байх боломжтой юм.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагч: Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь гэмт хэрэгтээ чинь сэтгэлээсээ гэмшихгүй мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар нь удаа дараа өөр өөр мэдүүлэг өгч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан мөн хохирогчид учирсан хохирол төлөгдөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэрэг байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2,4-т заасныг үндэслэн шүүгдэгч *******, Д.,******* нарт тус бүр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Дээрх ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл бусдынх болох нь тогтоогдсон мөн тээврийн хэрэгслийг зарж борлуулсан байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 10076700 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн хувааж төлүүлэх саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч *******,******* нарын өмгөөлөгч Д.Зулаа: Үйлчлүүлэгчийнхээ ялыг цагаатгах байр суурьтай оролцож байгаа учир эрүүгийн хариуцлагын ялын санал дээр санал байхгүй байна гэх саналыг
Шүүгдэгч*******гийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг: Үйлчлүүлэгчийнхээ ялыг цагаатгах байр суурьтай оролцож байгаа учир эрүүгийн хариуцлагын ялын санал дээр санал байхгүй байна гэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч*******: Би гомдолтой байна. Үнэн зөвөөр хэргийг шийдэж өгнө үү. Миний талын гэрчээс ганц ч мэдүүлэг аваагүй гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч *******,*******,******* нарын хувийн байдлыг авч үзэхэд*******, ******* нар урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээс удаа дараагийн ял шийтгүүлж байсан нь тэдгээрийн эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдсон ба шүүгдэгч*******гийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа, хохирол төлөөгүй зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******,************** нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч*******гийн хувьд анх удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж авсан 5 хониноос өөрт аваагүй, шүүгдэгч *******,******* нар нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа байдал, хохирлоо нөхөн төлөөгүй зэрэг тэдгээрийн оролцоо зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч*******, ******* нарт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч*******д 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******,************** нарын үйлдлийн улмаас хохирогч Б.д 633,300 төгрөгийн хохирол учирсан болох нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч Б. уг үнэлгээг хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй болно.
Шүүгдэгч *******,************** нараас 633,300 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.д олгох нь зүйтэй байна.
2.4. Бусад асуудлаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэх төдийгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан болно.
Иймд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ц.Энхчулууны эзэмшлийн Bongo-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 10.076.700 төгрөгийг шүүгдэгч *******,************** нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******,*******,******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******,*******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт , овогт , овогт Баатарсүхийн нарыг бусдын малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******,******* нарыг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар, шүүгдэгч*******д 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар, шүүгдэгч*******д 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******,*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,******* нараас хохирогч 633,300 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.д олгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ц.Энхчулууны эзэмшлийн маркийн улсын дугаартай авто машины үнэ 10.076.700 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Шүүгдэгч *******,*******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР