| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2023/0030/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/72 |
| Огноо | 2023-03-30 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/72
2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2023/ШЦТ/72 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Сүрэнхорлоо /томилолтоор/
Шүүгдэгч Ц., Б.Гансүх, Б.Идэрборгил нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч өмгөөлөгч Д.Зулаа,
Шүүгдэгч өмгөөлөгч Э.Амарсайхан,
Шүүгдэгч Д.Түвшинмөнх, Э. нарын өмгөөлөгч Ч.Энхцэцэг,
Шүүгдэгч Э., Ц., Ц., Э., Д.Түвшинмөнх, Б.Гансүх, Б.Идэрборгил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э., Ц., Ц., Э., Д.Түвшинмөнх, Б.Гансүх нарт, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Идэрборгил, Э. нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн ******* суманд 1987 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух боловч, Сүхбаатар аймгийн ******* оршин суух үндсэн хаягтай,
урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж байсан, /РД:*******/ ******* овогт *******,
2.Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн ******* суманд 1987 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 8 дугаар баг, ******* тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:/, овогт ,
3.Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 1960 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 63 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, охины хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг, тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:/, овогт ,
4.Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн ******* суманд 1978 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, “Онц сур хороолол”-ын 115-1 тоотод оршин суух,
урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж байсан, /РД:/, овогт ,
5. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 1983 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг, “Банзар”-ын 4-4 тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй /РД:/, овогт ,
6.Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 1986 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг, гэх газар оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:/, овогт ,
7.Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 1979 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, “Банзар”-ын 6-600 тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:/ овогт Бүтэдмаагийн.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
1. Шүүгдэгч Ц., Э., Ц. нар бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын дундуур Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс хохирогч ................зэмшлийн 3 адууг эзэмшлийн ........... маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 2,661,000 төгрөгийн хохирол,
2. Шүүгдэгч Д.Түвшинмөнх, Э., Б.Гансүх нар бүлэглэн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын эхээр хохирогч ................2 тооны үхрийг Б.Гансүхийн эзэмшлийн............ маркийн тээврийн хэрэгсэл болон..............цэнхэр өнгийн ........ маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 1,589,600 төгрөгийн хохирол,
3. Шүүгдэгч Ц., Э. нар бүлэглэн Сүхбаатар аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “.........” гэх газар 2020 оны 10 дугаар сарын сүүлээр хохирогч ........ 1 тооны үхрийг ........ эзэмшлийн ............улсын дугаартай ....... маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 957,000 төгрөгийн хохирол,
4. Шүүгдэгч Ц., Э. нар бүлэглэн Сүхбаатар аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “........” гэх газар 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр хохирогч .............. 1 тооны үхрийг .............. эзэмшлийн .......... улсын дугаартай ............маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 1,460,000 төгрөгийн хохирол,
5. Шүүгдэгч Э., Э. нар бүлэглэн Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “..........” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын дундуур хохирогч ..............2 тооны үхрийг ............. эзэмшлийн ............ СҮЭ улсын дугаартай “............” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 2,223,000 төгрөгийн хохирол,
6. Шүүгдэгч Ц., Э. нар бүлэглэн Сүхбаатар аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг “Хонгор” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын эхээр хохирогч ........... 1 тооны үхрийг ............ эзэмшлийн ............... СҮА улсын дугаартай ............ маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 847,500 төгрөгийн хохирол,
7. Шүүгдэгч Э., Ц. нар бүлэглэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын эхээр иргэн 1 тооны үхрийг эзэмшлийн улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 1,456,000 төгрөгийн хохирол,
8. Шүүгдэгч Э., Ц. нар бүлэглэн Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын эхээр хохирогч 1 тооны гүү, хохирогч П.ийн 1 тооны гүү буюу нийт 2 тооны адууг Э.Энхтулгын эзэмшлийн улсын дугаартай “...........” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 10,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан,
9. Шүүгдэгч Э., Б.Идэрборгил нар бүлэглэж, Хэнтий аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “Шивэр ам” гэх газрын ойгоос 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд гар цүдгэр хөрөө ашиглаж, 13 тооны хус модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль экологид 609,033 төгрөгийн хохирол учруулан Э.Энхтулгын эзэмшлийн улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, Мөн тухайн багийн “Онон” голоос 10 тооны бургас модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, байгаль экологид 101,462 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна мэдүүлэг гаргахгүй гэв.
Шүүгдэгч Ц. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Ц. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна мэдүүлэг гаргахгүй гэв.
Шүүгдэгч Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна мэдүүлэг гаргахгүй гэв.
Шүүгдэгч Д.Түвшинмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна мэдүүлэг гаргахгүй гэв.
Шүүгдэгч Б.Гансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна мэдүүлэг гаргахгүй гэв.
Шүүгдэгч Б.Идэрборгил шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э. гэдэг хүн намайг авч явсан цуг явсандаа гэмшиж байна. Би мод хөрөөдөөгүй. Би рашаанд явна гэж явсан би мод хөрөөднө гэж яваагүй. Би хохирсон, хэргээ задалж шийдүүлмээр байна. Энэ хүн чи мөрдөн байцаах шатанд очоод ингээд хэлчих гээд надад худал үг зааж өгч мэдүүлэг өгүүлсэн. Мод хөрөөдөж өгсөн хүн Хэнтий аймагт гэдэг хүн байгаа гэв.
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс “... Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг “” гэх газарт болсон гэх ба тус газар нь ******* сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун хойд талд 15 км байв. Тус газарт хэргийн газрын үзлэгийг цагийн зүүний дагуу үзлэгийг хийхээр тогтов. Тус газар нь нам доор газарт байрлах нутгийн иргэдийн яриа хэллэгээр хонь угаах зориулалттай ванн нь дотор эвхэж хураасан 3 ширхэг адууны арьс, 3 тооны адууны толгой, 12 ширхэг шир байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж 2 дугаараар дугаарлав. Тус 3 адууны арьсны тамгыг үзэх зорилгоор дэлгэх гэхэд адууны арьс нь хөлдсөн байсан учраас адууны тамгыг үзэх боломжгүй байв. Харин тус 3 адууны толгойг нь цагаан халиун, бор халиун, хээр зүсмийн толгой байв. Тус хонь угаах зориулалттай ванны ертөнцийн зүгээр зүүн талд 87 метр малын сэвснүүд байв. Хэргийн газрын үзлэгээр хэрэгт ач холбогдол ул мөр, эд мөрийн баримт илрээгүй болно...” гэх тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх1-6-9/
Хохирогч “...Би Сүхбаатар аймгийн ******* сумаас ертөнцийн зүгээр баруун хойд талд нь 15 км-т Билүүт гэх газар нутагладаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 15-нд манайх хар азаргатай нийт 8 тооны адуугаа алдсан юм. Алдсан адуунаасаа 5 адуугаа 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр уурхайн зүүн доороос олсон юм. Харин 3 гүү нь дутсан байсан бөгөөд би эрэл сурал хийгээд сураг гарахгүй байсан юм. Тэгсэн чинь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр миний эрэл хийгээд явж байхдаа сураад үлдээсэн байсан залуу надад утсаар ярьж хэлэхдээ манай угаалгын ванны тэнд таны сураад явж байсан адуутай ижил зүсмийн адууны толгой байна гэхээр нь би очиж үзэхэд миний алдсан 3 гүүг янзлаад арьс, шир, толгой, сэвсийг нь үлдээгээд махыг нь аваад явсан байна. Нэлээд удсан бололтой байна лээ. Тийм учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Зах зээлийн үнээр нь үнэлнэ. Би алдсан 3 гүүгээ олох байх гэж эрэл сурал хийж явсаар өнөөг хүрлээ. 2 гүү нь нас гүйцсэн бүдүүн гүү, 1 нь шүдлэн байдсан гүү байсан. Би гомдолтой байна. Хулгайд алдсан адуугаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх1-23-24/,
Гэрч “...Би гэх хүнийг танина.Манай төрсөн ах байгаа юм. Би мэдүүлэг өгнө. Татгалзах зүйл байхгүй. Энэ адууны махыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө манай төрсөн ах Ц. ах над руу залгаад “адууны авах хүн байна уу асуугаад өг” гэхээр нь би “юун адууны мах бэ, хэнийх юм бэ” гэхэд Ц. ах “би хүнээс адуу авах ёстой байсан юм тэрийгээ авсан” гэж байсан.Тэгээд би мал мах авдаг гэх хүн рүү 99516323 дугаар луу залгаж “та мах авч байгаа юу, адууны мах авах уу” гэхэд “авч байна” гэсэн.Тэгэхээр нь би өөрийнхөө улсын дугаартай тээврийн хэрэгслээр Ц. ахын гэр лүү очиж хажуу талынх нь ногоон воганчикоос нэг тооны адуу мах ачаад Зүүн бүсийн махны лангуун дээр эгчид аваачиж өгөөд өгөөд 960.000 мянган төгрөгийг миний данс руу шилжүүлсэн.Тэгээд би тухайн мөнгөнөөс 782.000 мянган төгрөгийг дансанд шилжүүлсэн. Би малын гарал үүслийн бичиг аваагүй өгсөн. Ц. ах надаас 2021 оны 10 дугаар сард бэлнээр 180.000 мянган төгрөг зээлж авсан байсан. Би тэр мөнгөө суутгаж авч үлдсэн. Би тухайн адууны махыг хулгайн адуу гэж мэдээгүй. Би тэр үед өөрөөс нь асууж байсан. Надад хүнээс авах байсан адуугаа авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх1-51-52/,
Гэрч Д.ийн “...Би ******* сумын 9 дүгээр багийн иргэн юм. Би Сүхбаатар аймгийн ******* сумын зүүн бүсийн худалдааны төвийн махны зах дээр лангуу түрээсэлж мах зардаг юм. надад адууны мах зарж байгаагүй. Харин ийн дүү гэдэг залуу 2022 оны 01 дүгээр сард /яг хэзээ гэдгийг нь санахгүй байна/ над руу утсаар яриад “Сараа эгчээ тал адууны мах байна авах уу” гэхээр нь “би авна” гэж хэлсэн. Тэгсэн удаагүй “эгчээ хот явуулах мах юм аа больчихлоо та бүтнээр нь адууны мах авах уу” гэхээр нь “би тэгье” гээд 1 кг-г нь 6500 төгрөгөөр бодоод жинлэхэд 140 кг татсан. Тэгээд би мөнгийг нь ын өгсөн данс руу шилжүүлсэн. Гарал үүслийн бичиггүй байсан. Би гарал үүслийн бичиг нэхээгүй авчихсан юм. Би ыг хот явуулах гэж байсан махаа өглөө гэж ярихаар нь идшинд хэрэглэсэн махаа зарж байна гэж бодоод авсан. Би өөрийнх нь байна гэж бодоод авсан. Би бүртгээгүй авсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх1-47-48/,
Сүхбаатар аймгийн ******* сумын хөрөнгө үнэлгээний “” ХХК-ны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2202089 дугаартай “...3 тооны адууны зах зээлийн үнэлгээ нь 2.661.000 /хоёр сая зургаан зуун жаран нэгэн мянган/ төгрөгөөр үнэлэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх1-57-66/,
Яллагдагч “... Миний санаж байгаагаар 2022 оны 01 дүгээр сарын дундуур хэдний өдөр гэдгийг одоог хүртэл мэдэхгүй байна, найз гэрт очоод хоёулаа ойрхон хөдөө адуу хөөгөөд ирье гэж хэлээд бид хоёр эзэмшлийн Приус-11 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй аймгийн төвөөс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 15 км орчим зайд тус сумын 5-р багийн нутаг “Хөшөө” гэх газрын урд дээр нь 8 тооны хар азаргатай адуунууд байхаар нь тус адуунуудыг тус машинаар хөөгөөд танил ах гадаа аваачсан.Тэгээд бид гурав тухайн адууны 8 тооны адуунаас 3 тооны адууг барьж байгаад газар дээр нь махалсан бөгөөд хүн тус бүр нэг адууны мах авцгаасан. Үлдсэн адуунуудыг нь хөөгөөд явуулсан.Ц., Ц. нар нь нядалсан адууныхаа арьс шир толгойг гэрийн ойролцоо байдаг малын ваннд аваачиж үлдээгээд ирэхээр нь Ц. бид хоёр махаа ачаад аймгийн төвд ирээд би өөрийнхөө махыг гэртээ аваад үлдсэн.Харин Ц.ийг хулгайн махаа яасан талаар мэдэхгүй байна, сүүлд нь дүүг Ц.аар дамжуулан аймгийн махны ченжид зарсан талаар надад хэлсэн.
Харин тухайн махыг гэрийнхээ илүү пинд хийсэн байсан боловч 3 хоногийн дараа тухайн махыг нохой идсэн байсан.Тэгээд тухайн махаа зарж чадахгүй нөхцөл байдал үүссэн учраас өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэсэн.Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх1-ийн 102-103/,
Яллагдагч “...Миний санаж байгаагаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус тоотод байх гэртээ ганцаараа байж байхад найз Э. залгаад хаана байгаа талаар асуухаар нь би гэртээ ганцаараа байна гэхэд танайх руу очлоо гээд утсаа тасалсан.Хэсэг хугацааны дараа Э. нь ганцаараа ирээд хоёулаа хөдөө адуу хөөгөөд ирье гэхээр би өөрийн эзэмшлийн Приус-11 маркийн машинтай явцгаасан.Тэгээд бид хоёр аймгийн төвөөс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 15 км орчим зайд байх тус сумын 5 дугаар баг “Хөшөө” гэх газарт очиход 8 тооны адуу байхаар нь тус адуунуудыг Цайртын уурхайн замд байдаг. гийн өвөлжөөний гадаа хөөж авчирсан.Тэгээд тухайн 8 тооны адууны 3 тооны адууг барьж аваад газар дээр нь янзлаад нядалсан.Үлдсэн адуунуудыг нь хөөж явуулсан. Тэгээд ах бид хоёр, 2 тооны адууг янзалсан бөгөөд тухайн адуунуудыг арьс, шир толгойг нь гийн гэрийн ойролцоо байх угаалгын ваннд хийж үлдээсэн.Нэг үгээр хэлэхэд тухайн 3 тооны адууны махыг нэг нэгээр нь бид гурав авсан гэсэн үг.Тэгээд би тухайн адууны махыг аймгийн төвд ирээд төрсөн дүү Ц. руу залгаад адууны мах авах хүн байна уу гээд залгахад Ц. нь юу нь адуу юм бэ гэхээр нь би хүнээс өрөндөө авсан адуу байгаа юм, чи ахдаа зараад өг гэж хэлээд дуудаж байгаад Ц.аар дамжуулан малын ченж т зарсан. Ц. нь тухайн адууны махыг нийт 960.000 төгрөг болсон гээд надад 782.000 төгрөгийг миний данс руу хийсэн. Би дүүдээ 180.000 төгрөгний өртэй байсан учраас тухайн мөнгийг авсан.Би 720.000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн. Хамгийн анх Э. нь намайг гэрээс аваад хөдөө явж байх замдаа “аймгийн төвөөс баруун хойд зүгт олон тооны адуу эзэнгүй байна, тухайн адуунуудыг очиж махалж хэдэн төгрөгтэй болъё” гэхээр нь зөвшөөрч тухайн хүнтэй хамт малын хулгай хийхээр болоод уг гэмт хэргийг үйлдсэн. Үйлдсэн хэрэгтээ ямар нэгэн маргаан байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх1-ийн 112-114/,
Яллагдагч “...2022 оны 01 дүгээр сарын дундуур хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна, оройны 20 цагийн үед гэртээ ганцаараа хоолоо хийгээд байж байхад гаднаас танил дүү Э., Ц. нарын хүмүүс нь манайд орж ирсэн. Тэгээд тухайн хүмүүс нь та адуу бариад өг гэхээр нь ямар учиртай адуу ийм орой хийж байгаа талаар асуухад Э. нь би идшиндээ адуу идэх гээдээ гэхээр нь тухайн хүмүүст туслах гээд гэрээс гарахад гэрийн гадаа азаргатай адуу буюу нийт 8 тооны адуу байсан. Тухайн адуунуудаас 3 тооны адуу буюу хоёр халиун бүдүүн гүү, нэг халтар байцан гүү, барьж аваад үлдсэн адуунуудыг нь нутаг руу хөөгөөд явуулсан. Тэгээд бид гурав тухайн 3 адууг барьж аваад газар дээр нь янзлаад тус адуунуудын махыг нь нэг нэгээр нь авсан. Тэгээд тус адуунуудыг арьс шир толгойг Ц. бид хоёр манай гэрээс ертөнцийн зүгээр зүүн урд доод 2 кмт орчим байх нутгийн иргэдийн яриагаар угаалгын ваннд хийж орхисон.Тэгээд тухайн хүмүүс нь махаа аваад манайхаас явцгаасан.Тухайн хүмүүс нь надад байц нь гүүний махыг өгөхөөр нь би тухайн махыг цагаан сарын буузандаа хэрэглээд дуусгасан. Тэгэхдээ хамгийн анх Э., Ц. нарын хүмүүс 8 тооны адуу авчраад 3 тооны адуу барьж хийлгэсэн би дотроо тухайн хүмүүсийг хулгай хийсэн гэдгийг нь мэдсэн боловч итгээгүй.Тэгээд би тухайн хүмүүсээс энэ хулгайн адуу биш биз дээ гэхэд эхлээд биш гээд байсан, манайх идшиндээ олон адуу иддэг болсон мэтээр Э. нь тоглоом хийгээд байсан.Адуунуудаа хийгээд дуусаж байхдаа тухайн хүмүүс нь надад уг адуунуудыг хулгайн адуу хийж байгаа талаараа хэлсэн. Тэгээд би Э.д хэлэхдээ чамаас авах ёстой адууныхаа оронд энэ адууг идшиндээ авлаа сүүлд нь янз бүрийн асуудал гарвал чи өөрөө учраа олоорой гээд авсан. Нэгэнт тухайн адууг би өөрөө хулгайн адуу гэдгийг мэдсээр байж тухайн хүмүүстэй тухайн адуунуудыг хийдэг нь миний буруу иймд би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.Үйлдэл холбогдолтойгоо маргах зүйл байхгүй.Хамгийн гол нь манайх тухайн үед махгүй байсан учраас махтай болох зорилгоор тухайн хүмүүстэй хамт хулгайн малыг янзлаад махтай болсон ...” гэх мэдүүлэг /хх1-ийн 123-125/
2.Яллагдагч Э., Д.Түвшинмөнх нарын банкны дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх1-178-182/
Хохирогч “...Би Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг гэх газар 2 хүүхдийн хамт амьдардаг.2021 оны 10 дугаар сарын эхээр /яг хэзээ гэдгийг нь санахгүй байна/ Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг гэх газраас 2 тооны гунжин үнээ алдаад одоог хүртэл хайгаад олохгүй байгаа юм.Тэгээд сая цагдаагийн хэсэгт малын хулгай хийсэн хүмүүс баригдсан гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Миний алдсан үхэр бол 2улаа гунжин үнээнүүд байсан.Нэг нь жижиг эвэртэй хар халзан гунжин үнээ, нөгөөдөх нь хар зүсмийн гунжин үнээ байсан.Им нь хоёулаа адилхан зөв талын чих сам имтэй үхэр байгаа.Би алдсан 2 үхрээ нэгийг нь 1.500.000 мянган төгрөгөөр үнэлж байна.Хоёулаа нийлээд 3.000.000 сая төгрөгөөр үнэлж байна.Надад сэжиглэж байгаа хүн байхгүй.Миний алдсан гэх үхрүүд тухайн үедээ тэр хавиас холддоггүй юм.Манай үхрийг хүн хулгайлсан байж болзошгүй.Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх1-196-197 /
Гэрч “...Би Мөнххаан сумын төвд Мөнх-Буянт дэлгүүрийг ажиллуулдаг юм.Би 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр намайг гэртээ Мөнххаан сумын иргэн Э. нь үхрийн мах авах уу гээд утсаар ярихаар нь би авна манай дэлгүүр дээр аваад ир гэхэд Э. нь Мөнххаан сумын иргэн жижиг машинтай авчирч өгсөн.Тэгээд би үхрийн махыг хиллэж үзэхэд 234 килограмм болсон.Тэгээд би тухайн үхрийн махны мөнгө болох 1.990.000 мянган төгрөгийг Э.Энхтулгын дансанд шилжүүлсэн.Би урьд өмнө нь энэ хүмүүсээс мал мах худалдаж авч байгаагүй. Би тухайн үедээ Э.Энхтулгын дансанд хийсэн.Одоо дансыг нь хэлж мэдэхгүй байна. Би тухайн үед хулгайн үхрийн мах гэж мэдээгүй.Тухайн үедээ Э. нь бие өвдөөд үзүүлэхээр явах гэж байгаа юм гэж байсан. Мөнххаан сумын иргэн хамт ирсэн. Машин нь Б.Гансүхийн жижиг тэрэг байсан. Ноймерыг нь сайн санахгүй байна. Тухайн үед надад малын гарал үүслийн бичиг өгж байсан...” гэх мэдүүлэг /хх1-212-213/,
Сүхбаатар аймгийн ******* сумын хөрөнгө үнэлгээний “” ХХК-ны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2202125 дугаартай “...2 тооны үхрийн зах зээлийн үнэлгээ нь 1.589.600 /нэг сая таван зуун наян есөн мянга зургаан зуун/ төгрөгөөр үнэлэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх1-ийн 218-226/
Яллагдагч Э.Энхтулгын “... Миний санаж байгаагаар 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус тоотод эхнэр хүүхдүүдийн хамт байж байхад манай сумын дүү Д.Түвшинмөнх нь өөрийнхөө дугаарын утаснаас залгаад хаана байгаа талаар асуухаар нь гэртээ байна гэхэд Б.Гансүх бид хоёр танай гэрийн гадаа ирсэн байна, гараад ир гээд утсаа тасалсан.Тэгээд би гэрээсээ ганцаараа гарахад тухайн хүмүүс нь Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн байсан бөгөөд уг машиныг Д.Түвшинмөнх нь жолоодож явж байсан. Тэгээд тухайн хүмүүст хэлэхдээ надад мөнгөний хэрэг байна гэхэд юунд ямар мөнгөний хэрэг гарсан талаар асуухаар нь банкны зээл болчхоод байна, амар хялбар аргаар мөнгө олох хэрэгтэй байгаа талаараа хэлсэн.Тэгээд бид гурав хоорондоо үгсэн тохиролцож, үхэр хулгай хийхээр болсон. Тэгээд тухайн өдрийн оройны 19 цагийн үед Д.Түвшинмөнх нь тухайн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй намайг манай гэрийн гаднаас авсан./Уг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна/ Тэгээд бид хоёр сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн тийш гараад явж байхад ардаас Б.Гансүх нь өөрийнхөө Приус-11 маркийн машинтай явж байсан.Тэгээд бид нар тус сумын 1 дүгээр баг “” гэх газарт очоод үхэр хайхад тус газрын ертөнцийн зүгээр зүүн талд замын хажууд 30 гаруй тооны үхрүүд байсан. Тэгээд би тухайн портерыг жолоодож Б.Гансүх, Д.Түвшинмөнх нар нь тухайн үхрүүдээс 2 тооны үхэр уг машинд ачаад бид нар манай гэрийн гадаа ирээд Түвшинмөнх нь тухайн портерыг унаад явсан.Тухайн өдрийн маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр суманд малын бой хийдэг Түвшин, Төгсөө гэх хүмүүсээр янзлуулаад сумын малын ченж гэх хүнд худалдан борлуулсан. Бид нарын хулгай хийсэн 2 үхэрний мах нь хэдэн кг болж байсныг санахгүй байна, ямар байсан гэх хүнээс 1.855.000 төгрөг орж ирж байсан.Тухайн мөнгөнөөс Б.Гансүхийн данс руу 900.000 төгрөг, дансанд 550.000 төгрөг үлдэгдэл 405.000 төгрөгийг би өөрөө авсан.Мөн бойны мөнгө 60.000 төгрөгийг хувиасаа өгсөн. Би тухайн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн. Тус үхрүүдийг бойлж байхад манай гэрийн хашаанд Түвшин, Төгсөө нарын хүмүүсээс өөр хүмүүс байгаагүй.Тэгээд би тус үхрүүдийн арьс шир толгойг хог нь дээр хаясан... Надад мөнгөний хэрэг гарсан учраас хулгай хийсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... Хаан банкны данс нь миний данс, Харин данс нь манай сумын ченж ын данс, данс нь данс, данс нь Б.Гансүхийн данс байна.Э.д хулгай хийсэн 2 тооны үхрийг махыг өгөөд 1.855.000 төгрөг надад орж ирсэн. Тухайн мөнгөнөөс Д.Түвшинмөнхөд 550.000 төгрөг, Б.Гансүхэд 900.000 төгрөгийг явуулсан. Бид гурав хулгай хийгээд ашиг олсон мөнгө тэнцүү хувааж авахаар хоорондоо тохиролцсон. Тэгэхэд Б.Гансүх нь надад мөнгөний хэрэг байна гээд гуйгаад байхаар нь илүү 300.000 төгрөгийг өгсөн. Тэрнээс бид гурав хүн тус бүр 600.000 төгрөг авахаар байсан... ” гэх мэдүүлэг /хх2-ийн 30-32/,
Яллагдагч “... Миний санаж байгаагаар 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн үед шиг санаж байна Мөнххаан сумын төвд байх найз Э.тай хамт байж байхад Б.Гансүх Э. руу залгаж байснаа Б.Гансүхийг манай гэрт хүрээд ир гээд утсаа тасалсан. Тэгээд удалгүй Б.Гансүх нь өөрийнхөө машин болох Приус-11 маркийн 02-87 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирээд бид хоёртой уулзсан.Тэгэхэд Э. нь надад мөнгөний хэрэг байна та хоёр надад туслаач гэхээр нь би зөвшөөрсөн, мөн Б.Гансүх нь зөвшөөрсөн.Тэгээд бид гурав тухайн өдрийн орой үхрийн хулгай хийхээр болоход бид нарт ачааны машин байхгүй байсан тул манай гэрийн хашаанд байсан манай найз хөх цэнхэр өнгийн портер байгаа талаар тухайн хүмүүст хэлэхэд тухайн машинаар яваад ирье гэхээр нь би тэгье гэж зөвшөөрсөн. Б.Ариун-Олз нь тухайн машиныг намайг засаад янзлаад өгөөрэй гээд манай хашаанд үлдээж машиныхаа түлхүүрийг надад өгсөн. Тэгээд би найз эзэмшлийн машиныг жолоодож клонкоос түлш авах хооронд Б.Гансүх нь өөрийнхөө машинтайгаа Э.Энхтулгын хамт түрүүлээд яваад өгөхөөр нь тухайн хүмүүсийн ардаас явсан. Тэгээд бид нар тус сумын 1-р баг “” гэх газрын ойролцоо очиход 20-30 тооны үхрүүд харагдсан.Тухайн үхрүүдээс бид гурав нийлж байгаад хар халзан зүсмийн гунжин үнээ, нөгөөдөх нь зүсмийн гунжин үнээнүүдийг тус портерт ачаад Э. бид хоёр Энхтулгын гэр рүү явахад Б.Гансүх нь цаашаа хөдөө гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд бид хоёр тухайн үхрүүдийг буулгаад би гэр рүүгээ явсан. Түүнээс цааш юу болсныг би мэдэхгүй байна.Ямар ч байсан Э. нь тухайн үхрүүдийг нь маргааш нь суманд бой хийдэг 2 хүнээр хийлгээд махыг нь сумын ченжид өгсөн гээд миний хаан банкны данс руу 550.000 төгрөг хийсэн. Харин Б.Гансүхэд 900.000 төгрөг өгсөн талаар надад хэлсэн.Би тухайн мөнгийг өөрийн хувийн хэрэглээндээ хэрэглэсэн. Хамгийн анх үхэр хулгай хийх санааг Э. гаргасан бөгөөд тухайн хүнийг хулгай хийхийг мэдсээр байж Б.Гансүх бид хоёр уг хэрэгт хамтран оролцож хулгайн үхэр зарсан мөнгөнөөс нь аваад тухайн мөнгийг бид хоёр хоёулаа үрсэн гэхээр уг хэрэгт шууд оролцоотой болсон гэсэн үг. Иймд би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх2-ийн 41-43/
Яллагдагч Б.Гансүхийн “... 2021 оны 10 дугаар сарын хэдний өдөр гэдгийг нь мартсан байхад өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нь яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг уншиж өгөхөөр нь гэмт хэрэг үйлдсэн өдрийнхөө он сар, өдрийг санаж байна. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус сумын төвд найз хамт байж байхад найз Э. нь Д.Түвшинмөнх рүү утсаар залгаад тухайн хүмүүс нь хоорондоо утсаар ярьж байгаад тасалсан. Тэгээд Д.Түвшинмөнх нь надад хэлэхдээ Э. нь чи бид хоёрыг гэрийн гадаа хүрээд ир гээд дуудаж байна хоёулаа хамт явъя гээд Э.Энхтулгын гэр рүү явж очсон. Тэгээд бид гурав уулзахад Э. нь надад мөнгөний хэрэг байна, та хоёр надад туслаач гэхээр нь бид хоёр тусалж чадах юм болвуу юу юм бол гэхэд 3-лаа өнөөдөр орой үхэрт гаръя, үхрийн хулгай хийе гэхээр нь би тухайн хүмүүст хандаж хэлэхдээ би бол айж байна шүү гэхэд Э. нь цагдаад баригдах юм бол би ганцаараа хэргээ даагаад гарна гэхээр нь Д.Түвшинмөнх бид хоёр тухайн хүнд туслахаар болоод бид гурав орой шар шингэхээр үхрийн хулгай хийхээр болсон. Тэгээд би өөрийн эзэмшлийн Тоёото приус-11 маркийн 02-87 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, миний хажуу талд Э. суугаад харин Д.Түвшинмөнх нь найзынхаа хөх цэнхэр өнгийн портер машиныг аваад бид гурав хоёр машинтай тус сумын 1 дүгээр баг “” гэх газрын зүүн талд явж байхад олон тооны үхрүүд тааралдсан. Тэгээд бид гурав тухайн үхрүүдээс 2 тооны үхрийг хамжиж байгаад жолоодож явж байсан портер машинд ачсан.Тэгээд би тухайн хүмүүсийн үхрийг ачиж өгөөд хөдөө гэр рүүгээ явсан. Тухайн үед харанхуй байсан учраас тухайн үхрүүдийг им нь сайн харагдахгүй байсан, ямар ч байсан жижиг эвэртэй хар халзан зүсмийн шүдлэн гунж, нөгөөдөх нь хар зүсмийн шүдлэн гунж байсан. Тэгээд тухайн өдрийн маргааш нь сумын төв ороод Э.тай уулзаад нөгөө 2 үхрээ яасан бэ гэхэд тухайн үхрүүдээ нядалсан удахгүй д өгнө гэхээр нь махаа өгөөд надад хэлээрэй гээд явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Э. махаа өгсөн нийт 1.800.000 төгрөг болсон хүн тус бүр 600.000 төгрөг болж байна, дансаа өгөөрэй гэхээр нь та надад нэмээд 300.000 төгрөг зээлээч гээд тухайн хүнээс нийт 900.000 төгрөг авсан./Э. нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр миний данс руу 900.000 төгрөг хийсэн./ Мөн Д.Түвшинмөнхөд Э. нь 600.000 төгрөг өгсөн талаар надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх2-ийн 52-54/
3. Хохирогч “...Би ******* сумын 8 дугаар багийн нутаг гэх газар нөхөр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм.Би 2020 оны 10 дугаар сард ******* сумын 8 дугаар багийн нутаг гэх газраас улаан алаг зүсмийн сувиа хязаалан насны үнээ алдаад олохгүй байгаа юм.Тэгээд саяхан цагдаагийн байгуулга манай нутгийн ойр хавиас хулгай хийдэг хэсэг бүлэг хүмүүсийг барьсан гэхээр би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна.Миний алдсан гэх үхрийн зүүн чих нь үзүүрээсээ тасархай, баруун чих араасаа ганзага имтэй байсан.Би тухайн үед хайгаад олчих болов уу гээд цагдаагийн байгууллагад хандаагүй юм.Надад сэжиглэж байгаа хүн байхгүй.Би тухайн алдсан үхрээ 2.000.000 сая төгрөгөөр үнэлж байна.Миний энэ алдсан үхэр нутгаасаа гардаггүй байсан юм. Энэ үхрийг хулгайч аваад явчихлаа гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх2 154-155/
Хохирогч “...Манай үхрийг хулгайлсан гэх Э., Ц. нар нь надаас ирж уучлалт гуйгаад миний хохирлыг удахгүй барагдуулж өгсөн учраас би тухайн хүмүүст гаргах гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх дахин мэдүүлэг /хх2 157/
Гэрч “...2020 оны 10 дугаар сарын сүүлээр би Сүхбаатар аймагт явж байхад Ц. Э.Адьяа нартай таарсан юм.Тэгээд тэр хоёр танай хөдөө гэр лүү явъя гэхээр нь “би арай болоогүй байна, оройхон явна” гэж хэлсэн.Тэгээд 18 цагийн үед манай хөдөө гэр болох гэх газар очсон.Тэгээд манай гэрт ирээд бид гурав 3-н шил архи хувааж уусан. Би 2 дахь шил архийг ууж дуусаад согтоод унтаж байсан. Тэгэхэд Э.Адьяа Ц. хоёр “ачааны машинаа өгчих айл руу яваад ирье” гэж надад ярьж байсан. Тэгээд орой 22 цагийн үед Э.Адьяа Ц. нар нь намайг татаж сэрээгээд “бид хоёрыг аймаг руу хүргээд өг” гэхээр би босоод машиндаа суух гэхэд нэг тооны үхрийн мах ачсан байсан. Тэгэхээр нь би Э.Адьяагаас “юун үхрийн мах бэ? хэний үхэр юм бэ?” гэхэд Э.Адьяа нь “би хүнээс үхэр авах ёстой байсан юм, тэрийгээ авчраад танай гадаа махалчихлаа” гэж байсан. Тэгээд би өөрийн эзэмшлийн 13-87 СҮЭ улсын дугаартай жолоодож аймгийн төвд Э.Адьяа Ц. хоёрыг гэрт буулгачхаад хөдөө гэр лүүгээ явсан. Тухайн үед арьсыг нь дэлгэсэн байсан, Улаан алаг зүсмийн үхэр байсан.Эр эмийг нь би хараагүй.Тухайн үед толгойг нь уутанд хийсэн болохоор би имийг нь анзаараагүй. Би хэний үхэр байсан талаар мэдэхгүй. Би тухайн үед тасраад унтаж байсан. Намайг сэрэхэд тэр хоёр миний машинаар яваад үхэр аваад ирсэн нядлаад миний машин дээр ачсан байсан.Тэр өдрөөс хойш Э.Адьяа Ц. нар нь миний тээврийн хэрэгслийг аваагүй.Би тэр хоёрыг үхэр хулгайлсан гэж мэдээгүй. Тухайн үед надад мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх2 -160-161/,
Сүхбаатар аймгийн ******* сумын хөрөнгө үнэлгээний “” ХХК-ны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2202187 дугаартай “...1 тооны үхрийн зах зээлийн үнэлгээ нь 957,000 /есөн зуун тавин долоо мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх2-ийн 174-182/,
Яллагдагч “... Миний санаж байгаагаар 2020 оны 10 дугаар сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна, найз Г.Ганбаяр, Э. нартай хамт аймгийн төвд архи уугаад хөдөө гэр болох гэх газарт очсон. Тухайн айлын гэр нь ******* сумын 8 дугаар багт байдаг. гэрт бид гурав нийт 3 шил архи уухад Г.Ганбаяр нь уусан архиндаа тасраад унтаад өгсөн.Тэгээд Э. бид хоёр эзэмшлийн портер маркийн машиныг Г.Ганбаярыг дуудаж сэрээж байгаад хэлээд аваад явахдаа Э. нь тухайн хүний машиныг бариад явсан. гэрээс ертөнцийн зүгээр зүүн тийш “” гэх газарт явж байхад 20 гаран тооны үхэр байхаар нь бид хоёр хоорондоо үгсэн тохиролцож тухайн үхрүүдээс үхэр хулгай хийхээр болоод уг машины өндөрлөгөөг уясан байсан уяаг тайлж аваад Э.г тухайн үхрүүдийг хурааж бай гэж хэлээд би улаан алаг зүсмийн бүдүүн сувиа үнээг бугуйлдаж аваад хамт ачаад гэрийн гадаа буулгаад тухайн үхрийг бид хоёр нядалсан. Тэгэхэд Г.Ганбаяр гэртээ согтуу унтаж байсан бөгөөд бид гурваас өөр ямар нэгэн хүн байхгүй байсан.Үхрээ нядалж дуусаад Г.Ганбаярыг машинд нь суулгаад Э. тухайн машиныг бариад аймгийн төвд ирээд тухайн үхрийн махыг манай гэрийн илүү пин /амбаарт/ хийгээд түлхүүрийг аваад явсан. Тухайн өдрийн маргааш нь Э. над руу залгаад очоод махаа авлаа шүү гэхээр нь тэгээ тэг чамд түлхүүр нь байгаа биз дээ гэхэд за гэж хэлээд утсаа тасалсан.Уг махыг авснаас хойш 2 хоногийн дараа Э. гэрийн гадаа чинь ирсэн байна гэж хэлэхээр нь гэрээс гараад тухайн хүнтэй уулзахад надад бэлнээр 300.000 төгрөгийг өгсөн шиг санаж байна. Мөн Г.Ганбаяр нь хулгай хийж байгааг мэдээгүй, уг асуудлын талаар тухайн хүнд хэлсэн зүйл огт байхгүй. Г.Ганбаярт Э. бид хоёр хэлэхдээ Э. нь хүнээс үхэр авсан юмаа тухайн малын махаа ажиллаад явж байгаа талаар хэлсэн.Манай гэрт өдөртөө ямар нэгэн хүн байдаггүй учраас Э. өдөр очиж уг малын махыг авсан гэсэн...Улаан алаг зүсмийн бүдүүн сувиа үнээ. Имийг нь мартсан байна.Яагаад гэвэл тухайн хэргийг үйлдээд удаан хугацаа өнгөрсөн байна...Мөнгөний хэрэг гарсан учраас хулгай хийх болсон. Уг хулгай хийх санааг Э. гаргасан.Би уг хэрэгт хамтран оролцож үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх2-ийн 216-217/
Яллагдагч “... Миний санаж байгаагаар 2020 оны 10 дугаар сарын сүүлээр найз хамт тус сумын төвд архи ууж байгаад найз Ц.тэй тааралдаж бид гурав хөдөө гэр рүү явцгаасан.Тухайн айлын гэр нь ******* сумын 8 дугаар баг гэх газарт байдаг. Тухайн айлд бид гурав 2 шил архи уусан шиг санаж байна, Г.Ганбаяр нь уусан архиндаа согтоод байхаар нь Г.Ганбаяраас би машинаа өгөөч Ц. бид хоёр ойрхон юманд яваад ирье гэж хэлээд тухайн хүнийг машиныг аваад явсан. Тэгээд бид хоёр тухайн айлаас оройны 20 цагийн үед гараад ертөнцийн зүгээр хойд зүгт байх тус сумын 8-р баг “Хонгор- Овоо” гэх газарт очиход тухайн газрын ойролцоо олон тооны үхрүүд байхад Ц. нь тус үхрүүдээс 1 үхэр аваад авъя гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Ц. нь хүрэн алаг зүсмийн бүдүүн сувиа үнээг барьж авахаар нь бид хоёр цуг тухайн үхрийг хамжиж байгаад машинд ачаад тухайн айлын гадаа авчраад тухайн үнээг газар дээр нь янзалж дуусаад Г.Ганбаярыг сэрээгээд тухайн хүнээр машиныг нь бариулаад бид хоёр аймгийн төв рүү хүргүүлэхдээ тухайн үнээний арьс, шир толгойг нь замдаа хог нь дээр хаясан.Тэгэхэд Г.Ганбаяр нь та хоёр хэнээс ямар учиртай үхэр авсан талаар асуухаар нь хүнээс авах ёстой үхрээ аваад ажиллаад явж байна гэж хэлсэн.Тэгээд тухайн үхрийг махыг пинд хийгээд тухайн өдрийн маргааш нь аймгийн ченжид өгөхөд 970.000 төгрөг болсон, би 500.000 төгрөг аваад үлдсэн мөнгийг нь Ц.т өгөөд би тухайн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн.Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Үйлдсэн хэрэгтэйгээ маргах зүйл байхгүй. ..” гэх мэдүүлэг /хх2-ийн 226-227/
4.Хохирогч “...Би Сүхбаатар аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг хажуу булаг гэх газар нутагладаг.2021 оны 09 дүгээр сарын 24-нээс 09 дүгээр сарын 27-ны хооронд яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, үхрээ хураагаад явж байсан чинь үхрүүд малын сэвсэн дээр бөөгнөрөөд байхаар нь үхрээ тоолоод бүртгэсэн чинь зүүн чих онь, баруун урдаасаа догол имтэй мухар хүрэн зүсмийн шүдлэн эр үхэр алга болсон байсан.Тухайн үед би гэртээ ганцаараа байсан болохоор би бүртгүүлж чадаагүй. Зүүн чих онь баруун чих урдаасаа догол имтэй мухар хүрэн шүдлэн эр үхэр алдсан. Би малын А дансандаа 80 гаран тооны үхэртэй.2019-2020 он хүртэл гэх хүн маллаж байсан. Сүүлийн жил өөрөө маллаж байна. Би алдсан үхрээ зах зээлийн ханшаар буюу 1.500.000 мянган төгрөгөөр үнэлнэ. Манай үхрээс 2020 оны 07 дугаар сарын сүүлээр нэг тооны хар зүсмийн бяруу, 08 дугаар сарын сүүлээр нэг тооны хар мухар улаан шүдлэн гунж, 10 дугаар сард хар шүдлэн эр үхэр, улаан бяруу цуг алга болсон...” гэх мэдүүлэг /хх2-244-245/,
Хохирогч “...Э., Ц. нар нь надаас ирж уучлалт гуйгаад удахгүй миний хохирлыг барагдуулж өгнө гэж хэлээд одоог хүртэл хохирлыг маань барагдуулж өгөхгүй байгаа тул би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх2-247/
Сүхбаатар аймгийн ******* сумын хөрөнгө үнэлгээний “” ХХК-ны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай “...1 тооны үхрийн зах зээлийн үнэлгээ нь 1,460,000 /нэг сая дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр үнэлэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх3-ийн 10-18/,
Яллагдагч “... Миний санаж байгаагаар 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна, найз Э. руу залгаад хоёулаа ойрхон хөдөө үхэрт явмаар байна гэхэд тухайн хүн зөвшөөрөөд өөрийнхөө байгаа газрыг зааж өгөхөөр нь тухайн газарт очиж аваад бид хоёр аймгийн төвийн засмал замаас ертөнцийн зүгээр баруун тийш 10 гаруй кмт явж байгаад засмалаар баруун тийшээ буугаад тус сумын 8 дугаар баг “Хонгор Овоо” гэх газрын хойд талд явж байхад олон тооны үхрүүд бэлчиж байхаар нь бид хоёр энэ үхрүүдээс нэгийг нь хулгайлж мах болгоё гээд Э. машинаас буугаад цагаан өнгийн мяндсан бугуйлаар мухар хүрэн зүсмийн шүдлэн эр үхрийг бугуйлдаж барьж авахаар нь би тухайн үхрийг сүхдэж унагасан. Тэгээд би хоёр газар дээр нь үхрээ нялаад арьс шир, толгойг нь тухайн газрын ойролцоо байх хог нь дээр хаяад махаа машиндаа ачаад ээжийн гэрийн пинд нь очиж жижиглээд бид хоёр хувь хүмүүст зарсан. Зарсан мөнгөө бид хоёр тэнцүү хувааж авсан бөгөөд хэдэн төгрөг болсон талаар одоо санахгүй байна.Өвөл болохоор манай ээжийнх хөдөө гэр рүү явчихдаг учраас тухайн үед нь гэрт нь хүнгүй байсан.Мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ би өөрийн эзэмшлийн Тоёото приус-11 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж үйлдсэн. ...” гэх мэдүүлэг /хх3-32-33/,
Яллагдагч “... Миний санаж байгаагаар 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг одоог хүртэл мэдэхгүй байна, Ц. рүү би залгасан юм уу эсвэл Ц. над руу залгасан гэдгийг бас мартсан байна, ямар ч байсан Ц.тэй оройны 19 цаг өнгөрөөд харанхуй болсон хойно аймгийн төвд уулзаад тухайн хүний приус-11 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй аймгийн төвөөс ертөнцийн зүгээр баруун зүгт засмал замаар 15 орчим км яваад замын урд зүгт байх тус сумын 8-р багийн нутаг “Хонгор-Овоо” гэх газрын ойролцоо очиход миний нүд баримжаагаар 30 гаруй тооны үхрүүд байхаар нь тухайн үхрүүдээс мухар хар хүрэн зүсмийн шүдлэн эр үхрийг би мяндсан цагаан өнгөтэй бугуйлаар бугуйлдаж аваад тухайн үхрийг бэлчээр дээр нь нядлаад сэвсийг нь тухайн газраа асгаад, хогны цэг дээр арьс шир толгойг нь хаяаад махыг нь машиндаа хийгээд ээжийнхэн гэрийн илүү пинд хийсэн. ээж нь өвөлдөө хөдөө гэррүүгээ явчихдаг болохоор тухайн айлын гэрийн пинд хийсэн. Тэгээд тухайн махаа хэн гэх хүнд өгснөө мартсан байна, ямар ч байсан тухайн малын махны үнэ нь 760.000 төгрөг болохоор нь бид хоёр тэнцүү хувааж авсан.Тэгэхдээ тухайн шүдлэн эр үхэр нь бие нь жижиг боловч шүд нь шүдлэн үхрийн шүдтэй байсан. Тийм болохоор тухайн үхрийн мах нь бага татсан...Мухар хар хүрэн зүсмийн шүдлэн эр үхэр байсан. Имийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан тамгагүй байсан...” гэх мэдүүлэг /хх3-40-41/,
5. Хохирогч “...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн малчин иргэн юм. Манайх Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр гэдэг газар өвөлжсөн юм. 2022 оны 01 дүгээр сарын дундуур 2 тооны үхрээ алдаад олохгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Хар зүсмийн зүүн чих цуулбар имтэй, баруун чих имгүй, 2 чихэндээ бөөрөнхий шар өнгийн ээмэгтэй шүдлэн гунжин үнээ, улаан саарал зүсмийн зүүн чих цуулбар имтэй, баруун чих имгүй, 2 чихэндээ бөөрөнхий шар өнгийн ээмэгтэй бүдүүн үнээ алдсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Зах зээлийн үнээр нь үнэлнэ. Би алдсан малаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх3-62-63/,
Гэрч “...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн малчин иргэн юм. 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр /яг хэзээ гэдгийг нь санахгүй байна гэх/ намайг гэртээ байж байхад , танихгүй залуутай цуг ирсэн. Араас нь машинтайгаа ирсэн. Тэгээд намайг гэрээс авч яваад замын хажууд хэвтэж байсан үхрээс 2 үхэр ачъя гэхээр нь би буухгүй гээд буугаагүй юм. Тэгээд 2 бараан үхэр ачаад явсан. Харанхуйд 1 нь хөх ягаан үнээ байх шиг харагдаж байсан. Нөгөөх нь бараан үхэр байсан. Би өөрөө буугаагүй учраас сайн харж чадаагүй. Тэгээд аваад явсан. Хаана яаж борлуулсныг нь мэдэхгүй байна. Миний хувьд мөнгө төгрөг аваагүй. Тулга нь гийн хамт саарал өнгийн машинтай байсан. Харин өөр 1 цагаан өнгийн Приус машин дагуулаад явж байсан. Приус машины жолоочийг би танихгүй хүн байсан. Би хэний үхэр гэдгийг сайн мэдээгүй. Харин 2 үхэр ачаад явсны дараа Содномдаш 2 үхэр алдсан гээд хайгаад явж байхаар нь мэдсэн. Би Содномдашид үхрийнх нь талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх3 70-71/,
Гэрч “...Би Сүхбаатар аймаг Улаанбаатар хот хооронд таксинд яваад 3 жил болж байна. 2022 оны оны өвөл /яг хэзээ гэдгийг нь санахгүй байна/ намайг Сүхбаатар аймгийн ******* сумын авто зогсоол дээр зогсож байхад хуучны танил нь ирээд ойрхон зүүн хойшоо хөдөө айл руу явчхаад ирье гээд 20.000 төгрөгт бензин хийгээд аймгаас зүүн хойшоо 10 орчим км яваад 2 гэртэй айл дээр очсон. Тэгээд ороод 1 танихгүй өвгөн дагуулаад гарч ирсэн. Тэгээд тэр өвгөнийг аваад гэрээс нь зүүн зүгт явсан. Тэр өвгөний гэрийн зүүн урд талд нь ойрхон 1 машин байсан. д бууж үлдээд г дагуулаад зүүн урагшаа 6-7 км явж байгаад замын хажуу талд хэвтэж байсан үхрээс 2 үхэр ачсан. Би уг 2 үхрийг , 2-той цуг машинд хамжиж ачилцаж өгөөд нь яваад өгсөн. Би өвгөн 2-ыг машиндаа суулгаад өвгөнийг гэрт нь буулгаж өгөөд гийн хамт аймагт ирээд аймгийн төвд буугаад үлдсэн. Би хөдөө явж байхдаа гаас ямар ажилтай явж байгааг нь асуухад хүнээс мал авна гэхээр нь чи буруу зүйл хийх гэж байгаа бол би явахгүй шүү өмнө нь хаширсан гэхэд нь асуудал байхгүй гэж надад хэлсэн. Тэгээд би үнэндээ таксинд явж өгсөн юм. Намайг машинд сууж байтал нь үхэр ачиж байгаад энэ үхрийг ачилцаад өгөөч гэхээр нь би араас нь түлхээд ачилцаж өгсөн. Надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй...” гэх мэдүүлэг /хх3-76-77/,
Сүхбаатар аймгийн ******* сумын хөрөнгө үнэлгээний “” ХХК-ны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2202120 дугаартай “...2 тооны үхрийн зах зээлийн үнэлгээ нь 2,223,000 /хоёр сая хоёр зуун хорин гурван мянган/ төгрөгөөр үнэлэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх3-85-94/
Яллагдагч Э.Энхтулгын “... манай найз Э. нь 2022 оны 01 дүгээр сарын дундуур хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна, залгаад би аймгийн зүүн хойд байна, энд үхрүүд байна, үхэрт явъя гээд гуйхаар нь би өөрийнхөө эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа байгаа газарт нь очсон.Тэгэхэд нь жижиг цагаан өнгөтэй приус маркийн машинтай танихгүй, эрэгтэй хүнтэй байсан бөгөөд аймгийн төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойд талд 20 гаруй кмт явж байхад энд зогсоож байж бай гээд тухайн хүмүүс нь цааш нь яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа нь танил ах тэй хамт ирээд, Э. нь миний машинд нь тухайн приус машинтай урд гараад зам заагаад явсан.Тэгээд чулуун хашаа нь дээр очиход олон тооны үхрүүдээс Э. нь 2 үхэр миний машинд ачаад намайг явуулсан. Тэгээд тухайн өдрийн маргааш нь Э. нь 2 хүнтэй ирээд ухаа халзан үнээ, имийг нь санахгүй байна, тэгэхдээ анх хулгай хийхдээ очиж байсан приус машины жолооч биш өөр хүн байсан.Тэгээд тухайн үхрийг ажиллаад аваад яваад өгсөн.Хар халзан охин шүдлэн гунжийг суманд бой хийдэг бойлуулаад сумын төвд гадны ченжид худалдан борлуулсан. Мал худалдан борлуулсан мөнгө бэлнээр авсан шиг санаж байна, миний санаж байгаагаар 800.000 гаруй мянган төгрөг болж байсан.Би тухайн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан.Харин хувьд тухайн махыг аваад явсан болохоор сайн хэлж мэдэхгүй байна.Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх3-ийн 124-125/,
Яллагдагч “... 2022 оны 01 дүгээр сарын дундуур хэдний өдөр гэдгээ мартсан байна, танил ах Ц. нь над руу залгаад намайг машин олоод хүрээд ир, хоёр үхэр борлуулмаар байна гэсэн.Тэгэхээр нь би найз Э. руу залгаад хаана байгаа талаар асуухад Мөнххаан суманд гэртээ байна гэхээр нь тухайн хүнийг аймгийн төвд хүрээд ир гээд дуудсан. Э. нь хэсэг хугацааны дараа над руу залгахаар нь би байгаа газраа зааж өгөөд тухайн хүнтэй уулзсан. Тэгэхэд Э. нь өөрийнхөө маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирсэн. Харин би гэр рүү очихдоо аймгийн төвөөс такси хөлслөөд очсон.Тэгээд бид хэд гэрийн гадаа очоод Ц.г аваад таксиндаа суулгасан, харин би Э.Энхтулгын машин суусан. Тэгээд Ц.гээр эзэнгүй үхрүүд байгаа газрыг заалгаж тухайн газарт нь очиход эзэнгүй айлын өвөлжөөн дээр очиход олон тооны үхрүүд байсан, тухайн үхрүүдээс Э. бид хоёр 2 тооны үхэр ачаад түрүүлээд явсан.Аймгийн төв ирээд би гэртээ буугаад харин Э. нь тухайн үхрүүдийг аваад явсан.Тухайн өдрийн маргааш нь би аймгийн төвөөс эхнэр, нөхрийг аваад Э.Энхтулгын гэрт нь очоод ногоон алаг зүсмийн үнээг тухайн хүмүүстэй хамжиж нядалаад махаа аваад, арьс шир толгойг нь хог нь дээр хаяаад тухайн хүмүүсээр гэртээ буулгуулсан.Тэгээд би махаа аймгийн төвд Хэрлэн гэх ченжид 1.050.000 төгрөгөөр зарсан.Би тухайн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Үйлдэл холбогдолтойгоо маргах зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх3-ийн 133-134/
6.Хохирогч “...Миний мал ******* сумаас баруун тийш “” гэх газар миний төрсөн Сүхбаатарын дээр байдаг юм. Би сардаа нэг очиж малаа тоолдог юм. Би 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр /яг хэзээ гэдгээ санахгүй байна/ аавын дээр очиж малаа бүртгэж үзэхэд 1 тооны хар зүсмийн шүдлэн эр үхэр байхгүй алга болсон байсан. Тэгээд тэрнээс хойш ойр хавийн айл өрхийн үхрүүдээр хайсан боловч олдохгүй байсан юм. Тэгээд тэрнээс хойш хайгаад олохгүй байсан юм.Саяхан манай аавын нутагладаг газар буюу “” болон “” гэх газраас үхэр хулгай хийсэн хүмүүс баригдсан гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаж байна. Би зах зээлийн ханшаар үнэлж байна.Шүдлэн эр үхрээ 1.500.000 мянган төгрөгөөр үнэлж байна. Миний алдсан үхэр баруун чих урдаасаа ганзага, зүүн чих урдаасаа ухам имтэй, хар зүсмийн шүдлэн үхэр байгаа. Би гомдолтой байна. Миний үхэр бол ижлээсээ салдаггүй үхэр байгаа юм. Тийм болохоор хүн гаргасан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх3-144-145/,
Хохирогч “...Э., түүний найз Ц. нар нь миний үхрийг хулгай хийсэн талаараа өөрсдөө хүртэл ирж хэлээд надаас уучлалт гуйгаад удахгүй хохирлыг барагдуулж өгнө гэж хэлээд одоог хүртэл миний хохирлыг барагдуулж өгөөгүй байна...” гэх мэдүүлэг /хх3-147/
Хохирогч 1 тооны үхрийн зах зээлийн үнийг нийт 847,500 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч Ц.Энхжаргалын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2202226 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх3-ийн 159-169/,
Яллагдагч “... Миний санаж байгаагаар 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр хэдний өдөр гэдгээ одоог хүртэл мэдэхгүй байна. Ямар ч байсан орой болоод нар шингэх үеэр гэхээр миний бодлоор оройны 20 цагийн үед байх би утас руу залгаад хаана байгаа талаар асуухад гадуур явж байна, ямар учраас залгав гэхээр нь хоёулаа үхэрт гарах уу гэхэд тэгье гэсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн ...... маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод байгаа газраас тухайн хүнийг аваад ******* сумын 8 дугаар баг “..............” гэх газрын хойд талд явж байхад тухайн газрын ойролцоо олон тооны /хэдэн тооны гэдгийг нь мартсан байна/ үхрүүд байхаар нь бид хоёр хамжиж байгаад мяндсан цагаан өнгийн бугуйлаар бугуйлдаж байгаад бид хоёрын нэг нь сүхдэж унагааж газар дээр нь нядалсан. Одоо уг гэмт хэргийг үйлдээд удсан учраас хэн нь сүхдэж унагаасан талаар мартсан байна.Ямар ч байсан уг гэмт хэргийг үйлдэхдээ .......... хамт үйлдсэн.Тэгээд мах, арьс, шир толгойгоо бүгдийг нь ачаад аймгийн төвд ирээд Э.г буулгаад тухайн махыг гэрийнхээ илүү пинд хийсэн.Тухайн өдрийн маргааш нь тус сумын 8-р багт үйл ажиллагаа явуулах ................... худалдааны төвд тухайн махаа зарах гээд явж байхад гадны танихгүй хүн үхрийн мах авна нь гэхээр нь тухайн хүнийг авто зогсоол байж байгаад гээд би гэрээсээ тухайн махыг ачаад уг танихгүй хүнд махаа худалдан борлуулсан. Тухайн хүнээс мөнгө авахдаа бэлнээр авсан. Миний санаж байгаагаар 1 кг махыг 6000 төгрөгөөр бодож өгсөн бөгөөд 800.000 гаруй мянган төгрөг болоод Э.д бэлнээр 400.000 төгрөг өгсөн. Тухайн үед гадуур үхрийн цул мах 8000-12000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд махаа худалдан борлуулахын тулд маш хурдан зарахын тулд зах зээлийн үнээс доогуур ихэвчлэн 6000 төгрөгөөр худалдан борлуулдаг байсан. Надад мөнгөний хэрэг гарсан учраас хулгай хийсэн. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх3-ийн 182-183/ ,
Яллагдагч Э.гын “... Миний санаж байгаагаар 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг нь одоог хүртэл мэдэхгүй байна, Ц.тэй уулзаад бид хоёрт мөнгөний хэрэг гарсан байсан учраас үхэр хулгай хийхээр хоорондоо үгсэн тохирч эзэмшлийн ........маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгтэй тус аймгийн төвөөс ертөнцийн зүгээр 20 орчим кмт байх тус сумын 8-р баг “........” гэх газарт очиход тус газрын ойролцоо 10 гаруй тооны үхэр байхаар нь тухайн үхрүүдээс хар хүрэн зүсмийн шүдлэн эр үхрийг хар өнгийн мяндсан уяагаар бугуйлдаж аваад тухайн үхрийг тус газарт нь нядлаад мах, арьс шир толгойг нь машиндаа хийгээд аваад явсан.Тэгээд Ц. нь тус махаа маргааш нь борлуулаад хэдэн төгрөг өгснийг санахгүй байна. Ямар ч байсан тухайн махны мөнгө 2 тэнцүү хувааж авч байсныг санаж байна.Мөн хулгай хийсэн махыг Ц. нь хэнд өгснийг бас санахгүй мэдэхгүй байна.Уг гэмт хэргийг бид хоёр 2-лаа хийсэн.Үйлдсэн хэрэгтээ маргах зүйл байхгүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ц. нь тухайн үхрийн арьс, шир толгойг хаана хаясан талаар мэдэхгүй байна. Ер нь бол бид хоёр хулгайлсан үхрийнхээ арьс, шир толгойг ихэвчлэн хог нь дээр аваачиж хаядаг. Би мөнгө олох зорилгоор хулгай хийсэн. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх3-190-191/
7.Хохирогч “...Миний мал ******* сумаас баруун тийш гэх газар миний төрсөн Сүхбаатарын дээр байдаг юм. Би сардаа нэг очиж малаа тоолдог юм. Манай аавын мал ******* сумын “” Уулбаян сумын “” гэх газруудаар бэлчээрлэдэг юм. Би 2021 оны 10 дугаар сарын эхээр /яг хэзээ гэдгээ санахгүй байна/ аавын дээр очиж малаа бүртгэж үзэхэд 1 тооны улаан хүрэн зүсмийн хязаалан эр үхэр байхгүй алга болсон байсан. Тэгээд тэрнээс хойш ойр хавийн айл өрхийн үхрүүдээр хайсан боловч олдохгүй байсан юм.Тэгээд тэрнээс хойш хайгаад олохгүй байсан юм. Саяхан манай аавын нутагладаг газар буюу болон гэх газраас үхэр хулгай хийсэн хүмүүс баригдсан гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаж байна. Би зах зээлийн ханшаар үнэлж байна. Хязаалан эр үхрээ 1.800.000 мянган төгрөгөөр үнэлж байна. Миний алдсан үхэр баруун чих урдаасаа ганзага, зүүн чих урдаасаа ухам имтэй, улаан хүрэн зүсмийн хязаалан үхэр байгаа. Би гомдолтой байна. Миний үхэр бол ижлээсээ салдаггүй үхэр байгаа юм.Тийм болохоор хүн гаргасан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх3-ийн 200-201/,
Хохирогч ...........“..., түүний найз Ц. нар нь миний үхрийг хулгай хийсэн талаараа өөрсдөө хүртэл ирж хэлээд надаас уучлалт гуйгаад удахгүй хохирлыг барагдуулж өгнө гэж хэлээд одоог хүртэл миний хохирлыг барагдуулж өгөөгүй байна ...” гэх дахин мэдүүлэг /хх3-203/
Хохирогч 1 тооны үхрийн зах зээлийн үнийг нийт 1,456,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч Ц.Энхжаргалын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2202225 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх4-ийн 216-224/,
Яллагдагч “... . бид хоёр 2021 оны 10 дугаар сарын эхээр орой нар шингэсний дараа би өөрийн эзэмшлийн Тоёото приус-11 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож аймгийн төвөөс засмал замаар ертөнцийн зүгээр баруун тийш 20 гаруй кмт явж байхад замын урд талд маш олон тооны үхрүүд байхаар нь тухайн үхрүүд дээр очоод тухайн үхрүүдийг хашиж байгаад мяндсан цагаан өнгийн бугуйлаар улаан хүрэн зүсмийн том биетэй шүдлэн эр үхрийг бугуйлдаж аваад тухайн газартаа нядалсан.Тэгээд арьс, шир толгойг нь хүртэл машиндаа хийгээд ачаад аваад яваад аймгийн хог нь дээр хаясан.Тэгээд бид хоёр тухайн үхрийн махыг голоор нь тэнцүү хувааж авсан.Тэгээд би тухайн махыг өөрийн хүнсэндээ хэрэглэсэн.Тухайн үед манайх махгүй болсон байсан учраас уг санааг Э. бид хоёр хоёулаа гаргасан. Мөн би болон Э. бид хоёр нийлээд олон малын хулгайн гэмт хэрэг үйлдээд тус цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх3-ийн 237-238/,
Яллагдагч “...Миний санаж байгаагаар 2021 оны 10 дугаар сарын эхээр нь хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна найз Ц. бид хоёр уулзаад бас л үхэр хулгай хийхээр болоод машинтай тус сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун тийш 20 орчим кмт байх Уулбаян сумын 4 дүгээр баг “” гэх газарт очиход олон тооны үхрүүд байхаар нь тус үхрүүдээс улаан хүрэн зүсмийн том биетэй шүдлэн эр үхрийг бид хоёр хамжиж байгаад бугуйлдаж аваад тухайн газраа нядлаад махыг аваад арьс, шир толгойг нь тухайн газрын ойролцоо хаясан.Тэгээд бид хоёр махаа ачиж авч яваад би махыг өөрийн хүнсэндээ хэрэглэсэн.Эхлээд би Ц.тэй үхэр хулгай хийж мөнгө олох зорилготой байсан боловч манай өөрийн гэр махгүй болсон байсан учраас тухайн махыг нь өөрийн хүнсэндээ хэрэглэсэн. Ц. бид хоёрын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга, бугуйл сүх гэх мэт зүйлс одоо байхгүй. Хаана нь байгаа нь олдохгүй байна.Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна.Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо удахгүй төлж барагдуулна....” гэх мэдүүлэг /хх3-ийн 245-246/,
8. Хохирогч ................. “...Би Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн иргэн юм. Манай адуу Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр гэх газарт байдаг бөгөөд Энхбаяр гэдэг залуугаар маллуулдаг юм. 2021 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө манай адуунаас 2 сувай гүү алдлаа гэж надад хэлэхээр нь би адуунаасаа салсан байж магадгүй эрж сураад яв гэж хэлсэн. Би тухайн үед хадланд гарсан байсан учраас эрэлд явж чадаагүй. Тэгээд эрэл суралд яваад олохгүй байна гэхээр нь би Энхбаярыг цагдаад гомдол гаргуулсан юм. Хүрэн зүсмийн зөв талын гэр гуяндаа эвэртэй онгин тамгатай сувай гүү, хар буурал /будан/ зүсмийн гэр гуяндаа нүдтэй чойндон тамгатай сувай гүү байсан. Хүрэн гүү нь миний гүү байсан. Харин хар буурал /будан/ гүү нь гэдэг хүний гүү байгаа юм. Миний цэвэр англи азарганд 2021 онд хураалгасан байсан гүү юм. Цэвэр англи азаргандаа хураалгаж хээл авуулчхаад туршуул азаргандаа хураалгасан байхдаа 2 гүүгээ алдсан байна. Би өөрийнхөө хүрэн гүүг 5.000.000 төгрөгөөр үнэлнэ. Учир нь миний хүрэн гүүнээс гарсан хээр халтар үрээг би Төв аймаг руу Зандан гэдэг хүнд зарсан нь очоод олон айраг түрүү авсан байдаг юм. Тэгээд би цэвэр эрлийз азаргандаа хураалгаад хээл авхуулчихсан байсан юм. Харин хар буурал /будан/ гүүний үнэлгээг мэдэхгүй байна. гэдэг хүнээс өөрөөс нь асуух хэрэгтэй гэж бодож байна. гэдэг хүний утас нь 99082257 гэсэн дугаартай байгаа. Би хохирлоо барагдуулмаар байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх4-ийн 12-13 /,
Хохирогч П.ийн “...Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр гэх газарт нутаглах ахын эрлийз азарганд өөрийнхөө буудан гүүг хураалгаад 2 жил болж байсан юм. Гэтэл ах нь 2021 оны намар /яг хэзээ гэдгийг нь санахгүй байна гэх/ надтай биеэрээ уулзаад эрлийз азарганыхаа адуунаас 2 гүү хулгайд алдчихлаа, тэр 2 гүүний 1 нь танай буудан гүү чинь явчихсан байна гэж хэлсэн. Цагдаагийн байгууллагад өгөөд шалгуулж байгаа гэж хэлсэн. Шингэн оодон сүүлтэй хүрэн буурал зүсмийн чойндон тамгатай гүү байсан. Цэвэр англи азаргандаа хураалгаж хээл авуулчхаад туршуул азаргандаа хураалгасан байхдаа алдсан гэсэн. Би өөрийнхөө буурал гүүг 6.000.000 төгрөгөөр үнэлнэ. Учир нь миний буурал гүүнээс гарсан хүрэн буудан адуу даагандаа овоо, уулын тахилганд 3 удаа орж байсан. Шүдлэн үрээ болоод Дорнод аймгийн Булган сумын наадамд айрагдаж байсан адуу бөгөөд одоо би азарга тавьсан байгаа. Тэгээд би хурдан төл гаргадаг гээд ахын цэвэр эрлийз азарганд хураалгасан байсан юм. Одоо үед ер нь бол цэвэр азарганд гүү тавиулах гэж 2-3 сая төгрөг төлдөг. Гэхдээ миний хувьд ахын эрлийз азарганд өөрөө хувь оруулж авсан байдаг учраас үнэгүй тавьсан байсан. Би хохирлоо барагдуулмаар байна. Хохирлоо барагдуулчихвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх4-ийн 18-19/,
Гэрч мэдүүлэгт: ..... “Би Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн иргэн юм. Би гэдэг хүний адууг 2020 оны 11 дүгээр сараас хойш маллаж байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын 04-ний шөнө адуугаа хураахад манай адуу бүрэн байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 2 бүдүүн гүү дутсан байсан. Уг 2 гүү нь сувай гүүнүүд байсан бөгөөд тарган байсан. Гэр гуяндаа нүдтэй чойндон тамгатай хар буурал /будан/ нас гүйцсэн гүү байгаа. Нөгөөх нь гэр гуяндаа сэнжтэй онгин тамгатай хүрэн нас гүйцсэн бүдүүн гүү байгаа. Манайхтай ойролцоо нутагладаг гэдэг хүнийг сэжиглэж байна. нь надаас өмнө ахын адууг олон жил малласан бөгөөд ямар адуу нь номхон, ямар нь маягтай гээд ахын адууг бүгдийг нь сайн мэддэг хүн юм. Намайг ....... ахын адууг авснаас хойш ...... та 2-ыг янаглана гээд загнаад байдаг болсон. Яагаад тэгдгийг нь мэдэхгүй байна ... ” гэх мэдүүлэг /хх4-ийн 22-23/,
Гэрч “...Би Сүхбаатар аймгийн ******* сумын 8 дугаар багийн иргэн юм. 2021 оны 10 дугаар сарын эхээр /яг хэзээ гэдгийг нь санахгүй байна/ гэдэг өвгөн над руу утсаар яриад хүрээд ир адуу өгье гэхээр нь би унаа машингүй байна гээд Мөнххаан сумын найз д гийн утсыг өгөөд би өөрөө цуг яваагүй юм. Би хаанаас ямар адуу ачсан талаар мэдэхгүй байна. Би болон гээс ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Би ажилтай байсан болохоор явж чадаагүй юм...” гэх мэдүүлэг /хх4-ийн 39-40/,
Гэрч “...2021 оны 10 дугаар сарын эхээр /яг хэзээ гэдгийг нь санахгүй байна гэх/ Мөнххаан сумын иргэн буюу бүдүүн Тулга нь манай гадаа машинтайгаа ирээд дүү уйдаж байна уу ганц нэгэн шил архи ууя гэхээр нь би түүнтэй цуг яваад машинд нь 1 шил архи уусан юм. Архиа уугаад сууж байтал нь 1 хүнтэй утсаар ярьчхаад 2-уулаа аймаг руу яваад хүнээс адуу ачаад ирье цуг явчхаад ирье би хүнээс авлагатай юм гэхээр нь би цуг явсан юм. нь утсаар дуудаж машинаа бариулаад бид 3 цуг явсан юм. Аймгийн баруун хойд хаалган дээр ирээд утсаар яриад байсан. Тэгээд шууд аймгаар дайраад нэвт гараад аймгаас зүүн хойш Дорнод аймаг явдаг замаар яваад зам дээр мотоциклтой 2 хүн амдаж авсан. 1 өвгөн, 1 жоохон хүүхэд байсан. Тэр хүүхэд нь малын эрэлд явж байхдаа тэднийд хоног тааруулж хонож байгаа гэж ярьж байсан. Харин өвгөн нь өөрийнхөө адуунаас барьж өгнө гэж яриад өгөх адуугаа зүсэлж яриад байсан. Нэлээн олон адуу хашсан байснаас 2 гүү машины ард ачаад аваад явсан. Би тухайн үед машины гадаа архи хундаглаад уугаад байж байсан. Адуунаас өвгөн зүслээд бариад байсан. надад хэлэхдээ хүнээс авлагатай гэж хэлсэн. Тэгээд хөдөө ирэхэд гэдэг өвгөн нь өөрийнхөө адуунаас өгч байгаа гээд ачаад байсан болохоор би хулгайн адуу гэж мэдээгүй. Мөнххаан суманд ирээд хамгийн түрүүнд гэрт нь буулгаж өгсөн. Тэгээд би гэрийнхээ гадаа буугаад үлдсэн. Тэгээд нь машинаа унаад яваад өгсөн. Уг 2 адууг хаана буулгасан талаар нь мэдэхгүй байна. ас би мөнгө төгрөг аваагүй. мөнгө төгрөг авсан үгүйг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх4-ийн 43-44/,
Гэрч “...2021 оны 10 дугаар сарын эхээр /яг хэзээ гэдгийг нь санахгүй байна гэх/ намайг Мөнххаан суманд найзындаа байж байхад над руу утсаар яриад аймаг руу машин бариад яваад өгчих хүнээс юм авах гэсэн юм, би өөрөө жоохон архи уусан байна гэхээр нь би хийх ажилгүй байгаа юм чинь тэгье гэж хэлээд уулзахад Түвшинмөнх, 2 нэлээн согтуу машинд сууж байсан. Би Энхтулгын маркийн машиныг унаад аймагт ирэхэд утсаар ярьж байгаад аймгаас зүүн хойшоо Дорнод аймаг явдаг замаар гарна гэж хэлээд явсан. Тэгээд аймгаас зүүн хойшоо 20 гаруй км яваад мотоциклтой хүнтэй очиж уулзсан. Тэгээд уг мотоциклтой хүн биднийг 1 барилган дээр үлдээгээд байж байгаарай гэж хэлээд яваад удаагүй 10-аад минутын дараа адуу хөөгөөд ирсэн. Тэгээд уг адуунаас 2 гүү бариад гийн ард хийгээд шууд Мөнххаан сум руу явсан. Мөнххаан суманд ирээд би найзынхаа гэрийн гадаа буугаад үлдсэн. Харин нь машинаа бариад Түвшинмөнх тэр 2 явсан. Би дахиж тай уулзаагүй. Би уг адууг хулгайн адуу гэж мэдээгүй. өвгөн ачиж өгөхдөө өөрийнхөө адууг гэж ярьж байсан. Уг 2 адууг хаана буулгасан талаар мэдэхгүй. Надад мөнгө, төгрөг өгөөгүй ... ” гэх мэдүүлэг /хх4-ийн 46-47/,
Сүхбаатар аймгийн ******* сумын хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ны 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2202177 дугаартай “...1 тооны гүүний зах зээлийн үнэ цэнийг 5.000.000 /таван сая / төгрөгөөр үнэлэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх4-ийн 53-68/,
Сүхбаатар аймгийн ******* сумын хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2202186 дугаартай “...1 тооны гүүний зах зээлийн үнэ цэнийг 5.000.000 /таван сая / төгрөгөөр үнэлэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх4-ийн 76-88/,
Яллагдагч Э.Энхтулгын “...Би сумын төвд байх гэртээ байж байхад найз Э. над руу залгаад адуу авах уу би чамд хүний утасны дугаарыг өгье тухайн хүнтэй утсаар холбогдож байгаад уулзаад тухайн адууг авчих гээд Ц. ахын утасны дугаарыг өгсөн. Адуу авах уу гэхэд адууны хулгай хийх үү гэж байгаа юм.Тэгэхээр нь би тухайн үед зөвшөөрөөд хамт адууны хулгай хийхээр болоод Мөнххаан сумаас аймгийн төвд ирээд Ц. гэх хүнтэй утсаар ярихад аймгийн төвөөс зүүн хойд зүгт Дорнод явах замд Чулуун овоо байгаа би яваад очлоо гээд утсаа тасалсан.Тухайн хүний хэлсэн замаар тус чулуун овооны хажууд нь очоод зогсоход Ц. нь мотоциклтой хүнтэй ирээд эндээ зогсож байгаарай гээд тухайн хүнтэйгээ яваад өгсөн, удалгүй Ц. нэг азаргатай адуу хөөж ирээд эзэнгүй айлын хашаанд хийсэн.Тухайн азаргатай адуунаас 2 тооны хүрэн гүү, будан гүүг барьж өгөхөөр нь тухайн адуунуудыг амьдаар нь ачаад машиндаа хийгээд Мөнххаан суманд байх гэртээ очоод тухайн өдрийн маргааш нь тус 2 тооны адууг нухсан. Анх Ц. ахтай уулзахад тухайн хүн би чамд 2 тооны адуу барьж өгье нэг нэгээр авъя гэхээр нь би зөвшөөрөөд тухайн хулгайн гэмт хэргийг үйлдсэн. Тус хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийнхөө маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж үйлдсэн.Өмнөх мэдүүлэгт дурдагдсан хүмүүс уг хэрэгт ямар ч оролцоо байхгүй. Мөн тухайн 2 адууны махыг одоо хэн гэх хүнд зарснаа санахгүй байна. Ямар ч байсан тухайн 2 адууны махны нэгнийхэн нь мөнгийг Ц. ахад өгсөн. Би тухайн үед найз Ганзориг, Түвшинмөнх нарын хүмүүстэй явсан бөгөөд тухайн хүмүүст хулгай хийх гэж Мөнххаан сумаас аймгийн аймгийн төвд ирсэн, мөн аймгийн төвд ирээд Ц.тэй хулгай хийж байгаагаа огт хэлээгүй, хамгийн гол нь тухайн хүмүүсийг би авч явдаг нь өөрийнхөө гар хөлийн үзүүрт туслуулахаар авч явсан. Уг асуудал эхлээд баригдаагүй байж байгаад Ц. ах үйлдсэн хэргийнхээ талаар анх цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа бүгдийг нь хэлсэн байсан учраас би хүртэл үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч уг асуудлын талаар тухайн үед болсон асуудлын талаар үнэн зөвөөр нь мэдүүлж байна. Үйлдсэн хэрэг болон хэргийн зүйлчлэлд маргах зүйл байхгүй.Тэгээд би үйлдсэн хэрэгтээ гэмшээд тухайн 2 адууны нэг адууны эзэн юм уу миний бусдад зарсан адууны эзэн болох гэх хүнд хохирлын 5 сая төгрөгийг төлөөд байна. ....” гэх мэдүүлэг /хх4-ийн 105-106/,
Яллагдагч “...Орой 23 цагийн үед маркийн автомашинтай ирэхээр нь усанд ороод гарч байсан адууг нийлж хөөж ирээд 2 гүү ачиж өгөөд явуулсан. Тухайн 2 гүүг хаана, хэрхэн борлуулсан талаар нь мэдэхгүй байна. Тухайн 2 гүүг ачиж явснаас хойш 4-5 хоногийн дараа миний өөрийн эзэмшлийн данс руу 800,000 төгрөг 1 гүүний гэж шилжүүлсэн. Тэр мөнгөөр нь бие өвдөөд байхаар нь эм, тариа аваад хэрэглэсэн...Надад мөнгөний хэрэг гараад 2 гүү хулгайлсан ..” гэх мэдүүлэг /хх4-ийн 116/
9. хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх4-ийн 146-151/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх4-ийн 152-155/
Хохирогч “...Миний хувьд сум дундын ойн ангиас гаргах ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан нөхөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үед албан ёсоор гомдолгүй гэсэн хүсэлтээ гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /хх4-ийн 168-169/
Хэнтий аймгийн сумын Сум дундын ойн ангийн 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай “...Ойн санд учруулсан эдийн засгийн хохирлын хэмжээ 710,495 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 187-191/
Яллагдагч Э.Энхтулгын “...Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны үед Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт байдаг “Цагаан дэв” гэх рашаанаас авчирч хэрэглэх санаатай нутгийн таньдаг залууыг замын хань болгоод рашаанд явалцаад өгөөч гэж хэлээд зөвшөөрөхөөр нь биыг дагуулаад өөрийн эзэмшлийн маркийн улсын дугаартай автомашинаар рашаан руу явсан. Тэгээд бид хоёр рашаанаа авчхаад буцаад харих замдаа сумаас хойд зүгт байрлах модтой ууланд өглөө эрт гэгээ орж байхад очиж, гурван ширхэг уяаны мод авъя гэж бодож очсон юм. Тэгээд би Идрээтэй хамт цүрдэн хөрөөг ашиглаж гурван ширхэг “Хус” модыг хөрөөдөж унагаад гайгүй хөрөөдөж болохоор юм шиг байхаар нь битой хамт ахиад 10 ширхэг “Хус” модыг хөрөөдөж аваад өөрийн эзэмшлийн маркийн улсын дугаартай машиндаа тааруулж, 3 метрийн урттайгаар хөрөөдөж ачсан. Тэгээд бид хоёр үдээс хойш нар шингэж байхад 13 ширхэг модоо очиж хөдлөөд явах үедээ зүүн хойд талд нь замын хажуухантай байсан бургаснаас би ганцаараа очиж 10 гаран ширхэг бургасыг хөрөөдөж авч машиндаа ачаад тэгээд л бид хоёр сум руугаа явсан...” гэх мэдүүлэг /хх4-ийн 208-210/,
Яллагдагч Б.Идэрборгилын “...Намайг 2022 оны 01 дүгээр сарын эхэнд сумын төвд дээр гудамжинд явж байхад миний танил нь надтай таараад “хөгшин чинь Дорнод аймгийн Баян-Уул сумаас “” авчрахаар явах гэж байна хань болоод яваад ирээч” гэж надад хэлэхээр нь би зөвшөөрөөд Энхтулгын улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээр тэр өдөртөө гарч явсан юм. Тухайн үед рашаанд очоод ирэх үедээ бид хоёр Хэнтий аймгийн сумын дамжиж шороон замаар явсан. Буцаж ирэх замдаа Онон голын гүүрнээс урагш гараад баруун урд талынх нь модтой уулнаас нь “уяаны мод авъя” гэж хэлээд машинаасаа цүдгэр хөрөө гаргаж ирэхэд нь би “танихгүй газраас хамаагүй мод авч болж байгаа юм уу?” гэж хэлсэн чинь “гайгүй байлгүй дээ” гэж хэлээд би тай хамт хөрөөдөөд яг хэдэн мод авснаа мэдэхгүй 10 гаран ширхэг Хус мод тайрч унагааж аваад дээр доороос нь таслаад машинд ачаад цааш хөдөлж яваад удалгүй машинаа зогсоож буугаад бие зассан. Тэгээд ирэхдээ “уурганы мод авъя” гэж хэлээд 10-аад ширхэг бургас авчирч машиндаа ачсан. Тэгээд тэндээс хөдлөөд бид хоёр Мөнххаан суманд шөнө ирээд намайг хашааны гадна үлдээгээд явчихсан...Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх4-ийн 213-216/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 06-р сарын 06-ны өдрийн 14 дугаартай Прокурорын тогтоол /хх1-ийн 33-34/
улсын дугаартай Приус 11 маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх1-ийн 12/
Шүүгдэгч оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 129-130 х /
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх1-ийн 132/
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоол /хх1-ийн 134-161 х/
И.ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх1-ийн 162 х /
И.ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 164-165 х /
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх1-ийн 166 х /
оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 169-170 х /
Э.Энхтулгын хаан банкны депозит дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 179-180 х/
хаан банкны депозит дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 182-183 х/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 06-р сарын 06-ны өдрийн 12 дугаартай Прокурорын тогтоол /хх1-ийн 188-189 х/
02-87 СҮЭ улсын дугаартай Приус 11 маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх1-ийн 186 х/
Шүүгдэгч Э.Энхтулгын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 57-58 х /
Э.Энхтулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх2-ийн 62/
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоол /2-р хх-ийн 64-92 х/
Шүүгдэгч Б.Гансүхийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 110-111 х /
Б.Гансүхийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх2-ийн 114/
Шүүгдэгч оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 123-124 х /
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх2-ийн 127/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 06-р сарын 06-ны өдрийн 12 дугаартай Прокурорын тогтоол /хх2-ийн 143-146 х/
13-87 СҮЭ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх2-ийн 143 х/
Мал тэжээвэр амьтад хашаа худгийн тооллогын баримт /2-р хх-ийн 230-232 х/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 06-р сарын 06-ны өдрийн 11 дугаартай Прокурорын тогтоол /хх3-ийн 53-54 х
улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх3-ийн 51 х/
Хохирол төлсөн талаарх баримт /4-р хх-ийн 118 х /
Б.Идэрборгилын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх4-ийн 225 х/
Шүүгдэгч Б.Идэрборгилын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /4-р хх-ийн 227-228 х /
Шүүх хуралдаанд гаргаж өгсөн
Шүүгдэгч амбулаториор эмчлүүлэгсдийн карт, томографын шинжилгээний хариу,
Шүүгдэгч Б.Гансүхийн хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оншилгоонд орсон шинжилгээний хариу, Б.Гансүх нь хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж грүүпэд байдаг тухай Сүхбаатар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Ц., Э., Ц. нар бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын дундуур Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс хохирогч эзэмшлийн 3 адууг эзэмшлийн маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 2,661,000 төгрөгийн хохирол,
2. Шүүгдэгч Д.Түвшинмөнх, Э., Б.Гансүх нар бүлэглэн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын эхээр хохирогч 2 тооны үхрийг Б.Гансүхийн эзэмшлийн Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл болон Ариун-Олзын цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 1,589,600 төгрөгийн хохирол
3. Шүүгдэгч Ц., Э. нар бүлэглэн Сүхбаатар аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газар 2020 оны 10 дугаар сарын сүүлээр хохирогч 1 тооны үхрийг эзэмшлийн 13-87 СҮЭ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 957,000 төгрөгийн хохирол,
4. Шүүгдэгч Ц., Э. нар бүлэглэн Сүхбаатар аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Хонгор-Овоо” гэх газар 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр хохирогч 1 тооны үхрийг эзэмшлийн улсын дугаартай Тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 1,460,000 төгрөгийн хохирол,
5. Шүүгдэгч Э., Э. нар бүлэглэн Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын дундуур хохирогч 2 тооны үхрийг Э.Энхтулгын эзэмшлийн улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 2,223,000 төгрөгийн хохирол,
6. Шүүгдэгч Ц., Э. нар бүлэглэн Сүхбаатар аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг “Хонгор” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын эхээр хохирогч 1 тооны үхрийг эзэмшлийн улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 847,500 төгрөгийн хохирол,
7. Шүүгдэгч Э., Ц. нар бүлэглэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын эхээр иргэн 1 тооны үхрийг эзэмшлийн улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 1,456,000 төгрөгийн хохирол,
8. Шүүгдэгч Э., Ц. нар бүлэглэн Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын эхээр хохирогч 1 тооны гүү, хохирогч П.ийн 1 тооны гүү буюу нийт 2 тооны адууг Э.Энхтулгын эзэмшлийн улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 10,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан,
9. Шүүгдэгч Э., Б.Идэрборгил нар бүлэглэж, Хэнтий аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “Шивэр ам” гэх газрын ойгоос 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд гар цүдгэр хөрөө ашиглаж, 13 тооны хус модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль экологид 609,033 төгрөгийн хохирол учруулан Э.Энхтулгын эзэмшлийн улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, Мөн тухайн багийн “Онон” голоос 10 тооны бургас модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, байгаль экологид 101,462 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд дээр дурдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э., Ц., Ц., Э., Д.Түвшинмөнх, Б.Гансүх, Б.Идэрборгил нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: Шүүгдэгч Э. нь Ц., Ц., Э. нартай бүлэглэж Сүхбаатар аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын дундуур хүртэл үргэлжилсэн 6 удаагийн үйлдлээр нэр бүхий таван хохирогчийн олон тооны буюу 9 бод малыг эзэмшлийн 26-76 СҮЭ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл, эзэмшлийн 13-87СҮЭ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл, Э.Энхтулгын эзэмшлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 9,604,500 төгрөгийн хохирол учруулсан буюу бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Ц. нь Э., Ц. нартай бүлэглэн Сүхбаатар аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газар 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын дундуур хүртэл үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 4 хохирогчийн олон тооны буюу 7 бод малыг өөрийн эзэмшлийн 26-76 СҮЭ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл, эзэмшлийн 13-87 СҮЭ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 7,300,500 төгрөгийн хохирол учруулсан буюу бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Ц. нь Ц., Э., Э. нартай бүлэглэж Сүхбаатар аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын дундуур хүртэл үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр нэр бүхий гурван хохирогчийн олон тооны буюу 5 бод малыг эзэмшлийн 26-76СҮЭ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл, Э.Энхтулгын эзэмшлийн 77-55СҮЭ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 12,661,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Э. нь Д.Түвшинмөнх, Б.Гансүх, Э., Ц. нартай бүлэглэн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газраас 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын дундуур хүртэл үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр нэр бүхий дөрвөн хохирогчийн олон тооны буюу 6 бод малыг өөрийн эзэмшлийн 77-55СҮЭ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл, Ариун-Олзын цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 13.812,600 төгрөгийн хохирол учруулсан буюу бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан,
Мөн Б.Идэрборгилтой бүлэглэж Хэнтий аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “Шивэр ам” гэх газрын ойгоос 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд гар цүдгэр хөрөө ашиглаж, 13 тооны хус модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 77-55СҮЭ улсын дугаартай “” маркийн автомашинаар тээвэрлэж байгаль экологид 609,033 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Идэрборгилтой бүлэглэж тус сумын 3 дугаар багийн нутаг “Онон” голоос 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд гар цүдгэр хөрөө ашиглаж, 10 тооны бургас модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, байгаль экологид 101,462 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,
Шүүгдэгч Д.Түвшинмөнх нь Э., Б.Гансүх нартай бүлэглэн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын эхээр 2 тооны үхрийг Б.Гансүхийн эзэмшлийн Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл болон Ариун-Олзын цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл тус тус ашиглан хулгайлж, бусдад 1.589.600 төгрөгийн хохирол учруулсан буюу бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Б.Идэрборгил нь Э.тай бүлэглэж Хэнтий аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “Шивэр ам” гэх газрын ойгоос 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд гар цүдгэр хөрөө ашиглаж, 13 тооны хус модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 77-55СҮЭ улсын дугаартай “” маркийн автомашинаар тээвэрлэж байгаль экологид 609,033 төгрөгийн хохирол учруулсан,
Э.тай бүлэглэж тус сумын 3 дугаар багийн нутаг “Онон” голоос 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд гар цүдгэр хөрөө ашиглаж, 10 тооны бургас модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, байгаль экологид 101,462 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна....гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц., Б.Гансүх, Б.Идэрборгил нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг: Ц.ийн хувьд гэм буруу дээр маргах зүйлгүй 7.381.500 төгрөгийн хохирол учруулсан байдаг Баярбат, Энхсайхан нараас бусад хохирогч нарийн өөрт ногдох хувийн төлсөн байна удахгүй үлдсэн хохирогч нарийн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа, шүүгдэгч Б.Гансүхийн хувьд гэм буруугийн талаар маргах зүйлгүй хохирол төлбөрөө төлсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Түвшинмөнх, Э. нарын өмгөөлөгч Ч.Энхцэцэг: Миний үйлчлүүлэгч Д.Түвшинмөнх, Э. нарын хувьд үйлдсэн хэргээ хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас эхлээд чин шударгаар мэдүүлж байсан. Үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа маргах зүйлгүй. Хохирол төлбөрийн хувьд бүрэн төлөгдсөн. Намхайдоржийн 1 хар үхрийн хохирол төлөгдөөгүй байгаа, Энэ хэрэг дээр Э.Энхтулгын эзэмшлийн 7755СҮЭ маркийн тээврийн хэрэгсэл битүүлэгдэж хураагдсан байгаа энэ хураагдсан машиныг улсын орлого болгохдоо Намхайдоржийн төлбөр болох 839000 төгрөгийг энэ орлогоос төлүүлэхийг хүсэж байна. Мөн шүүгдэгч Э.тай хамт үйлдсэн төлбөрийг шүүгдэгч Э. хүлээн зөвшөөрвөл төлбөрийг гаргуулах саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч өмгөөлөгч Г.Амарсайхан: Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн талаар улсын яллагчийн зүгээс гэм буруугийн дүгнэлтээ гаргаж байна. Үйлчлүүлэгч минь өөрийн буруутай үйлдлийн талаар мөрдөн байцаалтын шат болон өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүлээн мэдүүлж байгаа учир улсын яллагчийн уншин танилцуулсан хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаан байхгүй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч өмгөөлөгч Д.Зулаа: гийн хувьд Э., Ц. нар бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын дундуур Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс эзэмшлийн 3 адуу буюу олон тооны бод малыг эзэмшлийн маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 2.661.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Ц. нь Э.тай бүлэглэн Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын эхээр иргэн 1 тооны гүүг, П.ийн 1 тооны гүүг буюу нийт 2 тооны морийг 77-55 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхэлж үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд гэм буруугийн талаар маргаан байхгүй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Идэрборгил: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх саналыг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Э., Ц., Ц., Э., Д.Түвшинмөнх, Б.Гансүх, Б.Идэрборгил нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарын эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Прокуророос шүүгдэгч Э., Ц., Ц., Э., Д.Түвшинмөнх, Б.Гансүх нарын бүлэглэн, олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/ олон тооны мал хулгайлж/, 2.2. /бүлэглэж/, 2.4. машин механизм ашиглаж/ -т зааснаар, шүүгдэгч Э., Б.Идэрборгил нарын бүлэглэж Хэнтий аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “Шивэр ам” гэх газрын ойгоос машин механизм ашиглан 13 тооны хус модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль экологид 609,033 төгрөгийн хохирол учруулсан, мөн тухайн багийн “Онон” голоос 10 тооны бургас модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, байгаль экологид 101,462 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.
Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч Э., Ц., Ц., Э., Д.Түвшинмөнх, Б.Гансүх нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлтээр үйлдэж, бусдад зарж борлуулан гэмт хэргийг төгс үйлджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах, “олон тооны мал” гэдэг нь найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохыг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Ц., Э., Ц. нар бүлэглэн хохирогч 3 тооны адууг, Д.Түвшинмөнх, Э., Б.Гансүх нар бүлэглэн хохирогч 2 тооны үхрийг, Ц., Э. нар бүлэглэн хохирогч 1 тооны үхрийг, 1 тооны үхрийг, 1 тооны үхрийг, шүүгдэгч Э., Э. нар бүлэглэн хохирогч 2 тооны үхрийг, Э., Ц. нар бүлэглэн хохирогч 1 тооны гүү, ийн 1 тооны гүүг тус тус хулгайлж нийт 12 тооны бог малыг хулгайлсан нь олон тооны малд хамаарах ба олон тооны мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон хийгээд хэргийн баримтаар шүүгдэгч Э., Ц., Ц., Э., Д.Түвшинмөнх, Б.Гансүх нар нь харилцан ярилцаж дээрх гэмт хэргүүдийг үйлдэх санаачилгыг гарган дээрх гэмт хэргүүдийг хамтран үйлдсэн нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон ба “бүлэглэн мал хулгайлах” үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилжээ.
“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалтай машин, механизмууд хамаарах юм. Машин механизм ашиглан мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэх шинж болгон тогтоосон ба шүүгдэгч нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ эзэмшлийн улсын дугаартай Тоёота приус-11 маркийн автомашин, Б.Гансүхийн эзэмшлийн 02-87 СҮЭ улсын дугаартай Тоёота приус-11 маркийн автомашин, эзэмшлийн 13-87 улсын дугаартай “Porter” маркийн тээврийн хэрэгсэл, Э.Энхтулгын эзэмшлийн улсын дугаартай маркийн автомашин, Ариун-Олзын эзэмшлийн цэнхэр өнгийн улсын дугааргүй Портер маркийн автомашинуудыг бог малыг тээвэрлэх, хөөж туух зэргээр ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон хийгээд эдгээр тээврийн хэрэгсэлийг зах зээлийн үнээр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хуулийн дагуу гаргуулсан байна.
Мөн шүүгдэгч Э., Б.Идэрборгил нар бүлэглэж, Хэнтий аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “Шивэр ам” гэх газрын ойгоос 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд гар цүдгэр хөрөө ашиглаж, 13 тооны хус модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, улсын дугаартай “” маркийн автомашинаар тээвэрлэж байгаль экологид 609,033 төгрөгийн хохирол учруулсан,
тус сумын 3 дугаар багийн нутаг “Онон” голоос 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд гар цүдгэр хөрөө ашиглаж, 10 тооны бургас модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, байгаль экологид 101,462 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлтэйгээр буюу бүлэглэж үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Э., Ц., Ц., Э., Д.Түвшинмөнх, Б.Гансүх, Б.Идэрборгил нар нь дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ, шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлтээр бусдын олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.
Хэргийн баримтаар тогтоогдож буй шүүгдэгч Э., Ц., Ц., Э., Д.Түвшинмөнх, Б.Гансүх нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг машин ашиглан хулгайлсан үйлдэл нь хэрэгт бүрэн дүүрэн нотлогдож, тогтоогдсон хийгээд прокуророос шүүгдэгч нарт холбогдох олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч Э., Б.Идэрборгил нарын машин механизм ашиглан ойгоос 13 тооны хус модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, “Онон” голоос 10 тооны бургас модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдлүүд тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх ба шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагч: Шүүгдэгч Э. нь гэмт хэргийг зохион байгуулж үргэлжилсэн 7 удаагийн үйлдэлтэй бусдыг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан. Хохирол төлбөрийг бүрэн гүйцэт төлж барагдуулаагүй байгаа зэрэг байдлыг харгалзан 4 жилийн хорих ял.
Шүүгдэгч Д. нь үргэлжилсэн 5 удаагийн үйлдэлтэй. Хохирол төлбөрийг бүрэн гүйцэт төлж барагдуулаагүй байгаа зэрэг байдлыг харгалзан 3 жил 10 сарын хорих ял оногдуулах саналтай.
Шүүгдэгч Ц. нь үргэлжилсэн 2 удаагийн үйлдэлтэй. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа зэрэг байдлыг харгалзан 3 жил хорих ял оногдуулах саналтай.
Шүүгдэгч Д.Түвшинмөнх нь үргэлжилсэн 1 удаагийн үйлдэлтэй. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгаа зэрэг байдлыг харгалзан 2 жил 5 сарын хорих ял оногдуулах саналтай.
Шүүгдэгч Б.Гансүх нь үргэлжилсэн 1 удаагийн үйлдэлтэй. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгаа зэрэг байдлыг харгалзан 2 жил 5 сарын хорих ял оногдуулах саналтай.
Шүүгдэгч нь үргэлжилсэн 3 удаагийн үйлдэлтэй. Хохирогч Намхайдоржоос бусад хохирогчийн төлбөрийг төлж барагдуулсан байгаа зэрэг байдлыг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1,2.2,2.4 дэх хэсэгт заасан үйлдэлд нь 3 жил 6 сарын хорих ял. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь 2.2 т заасан гэмт хэрэгт нь зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэгт нь 2 жил 6 сарын хугацаагаар өөрийн оршин суух газраасаа явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай.
Шүүгдэгч Б.Идэрборгил нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь 2.2-т заасан гэмт хэрэгт нь зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэгт нь 2 жил 6 сарын хугацаагаар өөрийн оршин суух газраасаа явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай.
Дээрх оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, Д. нь 61 хоног цагдан хоригдсон түүний цагдан хоригдсон ялыг эдлэх ялд оруулан тооцох саналтай байна. Битүүмжилсэн тээврийн хэрэгсэл болох Доржпүрэвийн 2670СҮЭ улсын дугаартай прусс 11, Энхтулгын 7755СҮЭ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл, Гансүхийн эзэмшлийн 0287СҮЭ улсын дугаартай прүсс 11 тээврийн хэрэгслийг тус тус хурааж улсын орлогод оруулах саналтай байна. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан 11 ширхэг хус модыг зохих байгууллагад хүргэх, цүдгэр хөрөөг устгах саналтай байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ бусдын тээврийн хэрэгслийг ашигласан байгаа Д.Түвшинмөнх, , Б.Гансүх нар нь Ариун-Олзийн цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийг ашигласан. Үүний үнэлгээ болох 3.031.250 төгрөгийг Д.Түвшинмөнх, Э., Б.Гансүх нараас гаргуулах, мөн Д., Э. нар нь Ганбаярын эзэмшлийн 1387СҮА портер маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь тогтоогдсон байх тул тус тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 4.200.000 төгрөгийг Д., Э. нараас гаргуулах хүсэлтэй байна ” гэх саналыг,
Шүүгдэгч Ц., Б.Гансүх, Б.Идэрборгил нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг: Шүүгдэгч Д.ийн хувьд дөрвөн хохирогчийн хоёрынх нь хохирлыг барагдуулсан байдаг. Энэ байдлыг харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Б.Гансүх нь хохирлоо нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй. Эрүүл мэндийн хувьд элэгний хавдартай мөн тулгуур эрхтний группэд байдаг зэргийг харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах, шүүгдэгч Б.Идэрборгил нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналтай байна. Шүүгдэгч Д. Б.Гансүх нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн талаар гаргах саналгүй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Түвшинмөнх, Э. нарын өмгөөлөгч Ч.Энхцэцэг: Шүүгдэгч Д.Түвшинмөнх нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлж ялын доод хэмжээ буюу нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.
Шүүгдэгч Э. гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нийт 13,800,000 төгрөгийн хохирол учруулсан үүнээс ихэнх хувийг төлсөн одоо 1,100,000 төгрөгийг төлөөгүй байгаа учир хохирлоо төлсөн гэж үзнэ. Эрүүл мэндийн хувьд сахарын өвчтэй 10 гаруй жил болж байна. Энэ өвчин хүндэрч грүпт байдаг. Мөн бөөрний өвчтэй бөөрний аппаратад орох цаг хугацаа болсон боловч аймгийн бөөрний аппарат очиртой байгаагаас болоод орж чадахгүй хүлээгдэж байна. Иймд түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзаад ял шийтгэлийн хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт прокуророос 2 жил 6 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна үүнийг хамгийн багаар буюу 1 жил хугацаагаар тогтоож, хулгайн гэмт хэргийн хувьд дээрх нөхцөл байдлыг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг, хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож өгнө үү гэх саналыг,
Шүүгдэгч өмгөөлөгч Г.Амарсайхан: Улсын яллагчаас миний үйлчлүүлэгч Э.д 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр санал гаргаж байна. шүүгдэгч Э. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Хохирогч Энхсайханы хохирлыг төлсөн бусад хохирогч нарын хохирлыг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсээр ирсэн. Иймд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэх саналыг,
Шүүгдэгч өмгөөлөгч Д.Зулаа: Миний үйлчлүүлэгч Ц. үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг. Эрүүл мэндийн хувьд Монголд эмчлэгдэх боломжгүй байдлыг харгалзан үзэж 3 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч Э., Ц., Ц., Э., Д.Түвшинмөнх, Б.Гансүх, Б.Идэрборгил нарын хувийн байдлыг авч үзэхэд Э., Э. нар нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээс удаа дараагийн ял шийтгүүлж байсан нь тэдгээрийн эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдсон ба шүүгдэгч Ц., Ц., Д.Түвшинмөнх, Б.Гансүх нарын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөн энэ гэмт хэрэгт Э. нь 6, Ц. нь 5, Э. 4, Ц. 2, Б.Гансүх, Д.Түвшинмөнх нар нь 1 удаагийн үйлдлээр тус тус гэмт хэрэгт оролцсон шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, Ц., Э., Ц., Э. нар нь хохирол төлөөгүй, мөн шүүгдэгч Ц., Б.Гансүх, Э. нарын эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Э. нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Б.Идэрборгил нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзнэ.
Шүүгдэгч Э., Ц., Ц., Э., Д.Түвшинмөнх, Б.Гансүх, Б.Идэрборгил нарт ял шийтгэл оногдуулахад шүүгдэгч Б.Гансүх, Д.Түвшинмөнх, Э. нар нь хохирогч С.Үүрийнтуяад 1,589,600 төгрөгийн, шүүгдэгч Ц., Э. нар нь хохирогч Н.Энхсайханд 957,000 төгрөгийн, шүүгдэгч Ц. нь Ц.Баярбатад 730,000 төгрөгийн, шүүгдэгч Э. нь Д., П. нарт 5,000,000 төгрөгийн, шүүгдэгч Э., Б.Идэрборгил нар нь байгаль экологид учирсан 710,945 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, үйлдлийн тоо хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, шүүгдэгч нарын хохирогчид учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Идэрборгилын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял”-тай хөнгөн ангиллын гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь шүүгдэгч Б.Идэрборгилд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч Б.Гансүх, Д.Түвшинмөнх нарын хувьд анх удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа байдал хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Гансүх, Д.Түвшинмөнх нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялтай бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь шүүгдэгч Б.Гансүх, Д.Түвшинмөнх нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч Э.д 3 жил 6 сар, Ц.д 3 жил, Ц., Э. нарт 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Түвшинмөнх, Б.Гансүх нарт 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр,
мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Энхтулгыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Идэрборгилыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 8 сарын хугацаагаар тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Идэрборгилыг дээрх тэнссэн хугацаанд оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахыг дурдъя.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц., Э., Ц. нарын үйлдлийн улмаас М.Ханджавт 2,661,000, Д.Түвшинмөнх, Э., Б.Гансүх нарын үйлдлийн улмаас С.Үүрийнтуяад 1,589,600, Ц., Э. нарын үйлдлийн улмаас Н.Энхсайханд 957,000, С.Баярбатад 1,460,000, С.Бат-Эрдэнэд 2,303,500, шүүгдэгч Э., Э. нарын үйлдлийн улмаас С.Намхайдоржид 2,223,000, Э., Ц. нарын үйлдлийн улмаас Д.д, П. нарт 10,000,000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Э., Б.Идэрборгил нарын үйлдлийн улмаас байгаль экологид 710,945 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, болон Хэнтий аймгийн сумын ойн ангийн дүгнэлт зэргээр тогтоогдсон бөгөөд хохирогч нар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийг хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй болно.
Дээрх хохирлоос шүүгдэгч Б.Гансүх, Д.Түвшинмөнх, Э. нар нь хохирогч С.Үүрийнтуяад 1,589,600 төгрөгийн, шүүгдэгч Ц., Э. нар нь хохирогч Н.Энхсайханд 957,000 төгрөгийн, шүүгдэгч Ц. нь Ц.Баярбатад 730,000 төгрөгийн, шүүгдэгч Э. нь Д., П. нарт 5,000,000 төгрөгийн, шүүгдэгч Э., Б.Идэрборгил нар нь байгаль экологид учирсан 710,945 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч нартай утсаар ярьсан тэмдэглэл, дансны хуулга зэргээр нотлогдож байна.
Харин зарим хохирогч нарын хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Ц., Э., Ц. нараас 2,661,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тооцож, тус бүрээс 887,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Ханджавт, шүүгдэгч Э.гаас 730,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Баярбатад, шүүгдэгч Э., Э. нараас 2,223,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тооцож, тус бүрээс 1,111,500 төгрөгийг гаргуулж хохирогч С.Намхайдоржид, шүүгдэгч Э., Ц. нараас 2,303,500 төгрөгийг хувь тэнцүүлэн тооцож, тус бүрээс 1,151,750 төгрөгийг гаргуулж хохирогч С.Бат-Эрдэнэд, шүүгдэгч Ц.гээс 5,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч П.ид тус тус олгохоор шийдвэрлэлээ.
2.4. Бусад асуудлаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэх төдийгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Түвшинмөнх, Э., Б.Гансүх нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Гансүхийн эзэмшлийн 02-87 СҮЭ улсын дугаартай “Prius 11” маркийн тээврийн хэрэгсэлийг, мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ ашиглах Ариун-Олзын эзэмшлийн цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3,031,250 төгрөгийг Д.Түвшинмөнх, Э., Б.Гансүх нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод, Э., Ц. Э., Б.Идэрборгил нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Э.Энхтулгын эзэмшлийн улсын дугаартай “Istana” маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Ц., Э., Ц. нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эзэмшлийн улсын дугаартай “Prius 11” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод тус тус оруулж, Ц., Э. нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Г.Ганбаяр эзэмшлийн 13-87 улсын дугаартай “Porter” маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ 4 158 000 төгрөгийг шүүгдэгч Ц., Э. нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулан Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э., Ц., Э., Д.Түвшинмөнх, Б.Гансүх, Б.Идэрборгил нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй.
Шүүгдэгч Э., Ц., Ц., Э., Д.Түвшинмөнх, Б.Гансүх, Б.Идэрборгил нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ц. нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ. Иймд шүүгдэгч цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 13 ширхэг хус модыг улсын орлогод оруулж, 1 ширхэг төмөр хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгахыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******, овогт , овогт , овогт , овогт , овогт нарыг бүлэглэж олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд
шүүгдэгч овогт Бүтэдмаагийн, овогт нарыг бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Э.д 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Ц.д 3 /гурав/ жилийн хугацаагаар, Ц., Э. нарт 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар Д.Түвшинмөнх, Б.Гансүх нарт 1 /нэг/ 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Идэрборгилыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 8 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.д оногдуулсан 3 жил 6 сар, Ц.д оногдуулсан 3 жилийн, Э.д оногдуулсан 3 жил 8 сар, Ц.д оногдуулсан 2 жил 8 сар, Д.Түвшинмөнх, Б.Гансүх нарт оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч цагдан хоригдсон 60 хоногийг, эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Идэрборгилыг тэнссэн хугацаанд оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Идэрборгилд мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э., Ц., Ц., Э., Д.Түвшинмөнх, Б.Гансүх нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Идэрборгилд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 13 ширхэг хус модыг улсын орлогод оруулж, 1 ширхэг цүдгэр хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц., Э., Ц. нараас 2,661,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тооцож, тус бүрээс 887,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Ханджавт, шүүгдэгч Э.гаас 730,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Баярбатад, шүүгдэгч Э., Э. нараас 2,223,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тооцож, тус бүрээс 1,111,500 төгрөгийг гаргуулж хохирогч С.Намхайдоржид, шүүгдэгч Э., Ц. нараас 2,303,500 төгрөгийг хувь тэнцүүлэн тооцож, тус бүрээс 1,151,750 төгрөгийг гаргуулж хохирогч С.Бат-Эрдэнэд, шүүгдэгч Ц.гээс 5,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч П.ид тус тус гаргуулж олгосугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Түвшинмөнх, Э., Б.Гансүх нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Гансүхийн эзэмшлийн 02-87 СҮЭ улсын дугаартай “Prius 11” маркийн тээврийн хэрэгсэлийг, мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ ашиглах Ариун-Олзын эзэмшлийн цэнхэр өнгийн Портер маркийн тээврмйн хэрэгслийн үнэ 3,031,250 төгрөгийг Д.Түвшинмөнх, Э., Б.Гансүх нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод, Э., Ц. Э., Б.Идэрборгил нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Э.Энхтулгын эзэмшлийн улсын дугаартай “Istana” маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Ц., Э., Ц. нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эзэмшлийн улсын дугаартай “Prius 11” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод тус тус оруулж, Ц., Э. нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Г.Ганбаяр эзэмшлийн 13-87 улсын дугаартай “Porter” маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ 4 158 000 төгрөгийг шүүгдэгч Ц., Э. нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулан Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
12. Шүүгдэгч Э., Ц., Э., Д.Түвшинмөнх, Б.Гансүх, Б.Идэрборгил нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Гансүх, Д.Түвшинмөнх, Э. нар нь хохирогч С.Үүрийнтуяад 1,589,600 төгрөгийн, шүүгдэгч Ц., Э. нар нь хохирогч Н.Энхсайханд 957,000 төгрөгийн, шүүгдэгч Ц. нь Ц.Баярбатад 730,000 төгрөгийн, шүүгдэгч Э. нь Д., П. нарт 5,000,000 төгрөгийн, шүүгдэгч Э., Б.Идэрборгил нар нь байгаль экологид учирсан 710,945 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР