| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2023/0010/э |
| Дугаар | 2023/шцт/20 |
| Огноо | 2023-03-20 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2023/шцт/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2233000000092 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймаг Тэс суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ******* аймаг ******* сум ******* 1-р багт оршин суух, ******* ().
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Увс аймаг Өндөр хангай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, дүүгийн хамт ******* аймаг сум 1-р багт оршин суух, ******* (РД:).
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сард ******* аймгийн ******* сумын Цагаанчулуу гэх газраас хохирогч өмчлөлийн 1 тооны хүрэн зүсмийн 50 хувьтай эрлийз адууг хулгайлан 1,800,000 төгрөгийн хохирол учруулах, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* сумын гарам гэх газраас хохирогч өмчлөлийн буурал зүсмийн гал тамгатай нас гүйцсэн бүдүүн морь /1,800,000 төгрөгийн үнэтэй/, сартай хээр зүсмийн олмон тамгатай морь /1,800,000 төгрөгийн үнэтэй/ адууг хулгайлж хохирогч 3,600,000 төгрөгийн хохирол учруулах
Шүүгдэгч ******* нь *******тай үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж 2021 оны 12 дугаар сард ******* аймгийн ******* сумын Цагаанчулуу гэх газраас хохирогч өмчлөлийн 1 тооны хүрэн зүсмийн 50 хувьтай эрлийз адууг хулгайлан 1,800,000 төгрөгийн хохирол учруулах, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* сумын гарам гэх газраас хохирогч өмчлөлийн буурал зүсмийн гал тамгатай нас гүйцсэн бүдүүн морь /1,800,000 төгрөгийн үнэтэй/, сартай хээр зүсмийн олмон тамгатай морь /1,800,000 төгрөгийн үнэтэй/ адууг хулгайлж хохирогч 3,600,000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сард ******* аймгийн ******* сумын Цагаанчулуу гэх газраас хохирогч өмчлөлийн 1 тооны хүрэн зүсмийн 50 хувьтай эрлийз адууг хулгайлан 1,800,000 төгрөгийн хохирол учруулах, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* сумын гарам гэх газраас хохирогч өмчлөлийн буурал зүсмийн гал тамгатай нас гүйцсэн бүдүүн морь /1,800,000 төгрөгийн үнэтэй/, сартай хээр зүсмийн олмон тамгатай морь /1,800,000 төгрөгийн үнэтэй/ адууг хулгайлж хохирогч 3,600,000 төгрөгийн хохирол учруулах,
Шүүгдэгч ******* *******тай бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сард ******* аймгийн ******* сумын Цагаанчулуу гэх газраас хохирогч өмчлөлийн 1 тооны хүрэн зүсмийн 50 хувьтай эрлийз адууг хулгайлан авч 1,800,000 төгрөгийн хохирол, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* сумын гарам гэх газраас хохирогч өмчлөлийн буурал зүсмийн гал тамгатай нас гүйцсэн бүдүүн морь /1,800,000 төгрөгийн үнэтэй/, сартай хээр зүсмийн олмон тамгатай морь /1,800,000 төгрөгийн үнэтэй/, 2 тооны адууг нь хулгайлж хохирогч 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ын өгсөн:“...2021 оны 12 сарын эхээр гэж хүний хүрэн гүүг хулгайлсан хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна. Би буруу зүйл хийсэн байна. ын 2 адууг хулгайлсан хэрэгтээ буруугаа хүлээж байна. Энэ хэргийг хийсэндээ гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ын өгсөн:“... 2021 оны 12 сарын дундуур ах манайд ирсэн. Би 2 дүүтэйгээ байсан. Ах нь хүнээс бугуйл авсан юм. Энэ бугуйлын мөнгө өгмөөр байна. Адуу мал зохицуулмаар байна гэсэн. Тухайн үед юм бодоогүй за за гэж хэлсэн. 2 хоногийн дараа би очиход Орхон голын наад талаас хүрэн зүсмийн адууг барьж авсан. Гэрийнх нь урдхан талд гаргаад ирж авсан. Би сайн танихгүй. 2022 оны 1 сарын дундуур ах ирээд унаа мал солимоор байна. Ах нь нялх нойтон хүүхэдтэй зав гарахгүй байна чи надтай унаа солилцоод өг гээд бид 2 хамт долоогийн гарам руу явсан. Замдаа надад над руу яриад байна. Адуу хэрэгтэй байна гэнэ гэж хэлсэн. Удамбаяр ах адуу тууж ирээд Жамсран гэж хүний эзэнгүй хаваржаанд ирээд адуу шахаж барьсан. Намайг энэ адууг гол руу оруулчхаад ир гэсэн. Би гол гаргаад ирэхэд ирээд 2 адууг унагаасан байсан. 2,000,000 гаран төгрөг авсан гээд байна. Би тэр мөнгийг мэдэхгүй. Надад 1 адууг нь т өгч байгаа юм 1 адууных нь мөнгийг хоёулаа хувааж авна гээд надад 600,000 төгрөг өгч байсан. Хулгай хийсэн буруу би маш их гэмшиж байна. Хулгайн үйлдэл хийсэн гэм буруугаа хүлээж байна. Ахиж ийм үйлдэл хийхгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
1.Хохирогч өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* сумын 7-н гарам гэх газраас 2 тооны адуугаа хулгайд алдсан юм. Тэгээд ойр хавиараа хайгаад олоогүй, 2 адуугаа алдаад 2 хоногийн дараа ******* сумын ам гэх газрын орчмоос малын сэвс гүзээгээ олсон. Тэр хавиар нь гэж залуу адуу мал хөөгөөд явж байсан сураг гарсан байсан, тухайн үед ажил гараад ерөөсөө араас нь явж чадаагүй байж байгаад 2022 оны 08 дугаар сард санагдаж байна тай уулзаад тулгаад чи миний адууг хулгай хийж нядалсан байна гээд хэлсэн чинь авсан гэдгээ надад хэлсэн. Тухайн адуунуудыг маань // гэж ченжид өгсөн талаараа хэлсэн. Буурал бүдүүн морь, гал тамгатай адуу байсан. Сартай хээр морь олмон тамгатай, ******* сумын гэж залуугаас бас олон жилийн өмнө авч байсан...”гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 61 дүгээр тал/,
2.Хохирогч өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сард яг хоног өдрийг нь одоо сайн санахгүй байна өөрийн эзэмшлийн хүрэн зүсмийн 1 тооны гүүгээ алдаад ******* аймгийн *******, сумын нутаг дэвсгэрээр бүхэл газраар явсан. Нээх содон инж тэмдэг гээд байх юм бахгүй тамга нь тод биш хадагтай зуутай тамгатай, хүрэн зүсмийн ланд татагдаад унаад арьс нь хуураад цагаан үс гэдсэн дээр нь ургаж байсан. Тухайн үед би гээд ченж залууг хардаж байсан юм. манай сумаар ирж мал авахаар л ямар нэгэн байдлаар айлын мал алга болоод байна гэсэн яриа гарчихсан байсан. Манайх гүүгээ алсан үеэр манай суманд ирж гэх залуугаас мал авсан байсан..., гэх мэдүүлэг/хавтас хэргийн 158-159 дүгээр тал/,
3.Гэрч Б.ын өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сараас хойш Орхон аймагт мал иргэдээс худалдаж авдаг ченж хийдэг болсон юм. 2022 оны 12 дугаар сарын дундуур л санагдаж байна. Орхон аймагт гэртээ байж байсан чинь миний хуучин амьдардаг байсан ******* аймгийн ******* сумын малчин // өөрийнхөө утаснаас залгаад адуу өгмөөр байна авах уу гэхээр нь тэгье тэгье гээд 20 цагийн орчим ******* сумын 1 дүгээр баг "Улаан чих" гэх газар гадаа ирэхэд адуугаа гэрийнхээ гадаа гаргачихсан байсан. Тэгээд би т бэлэн 900,000 төгрөг өгөөд махыг нь аваад явсан. Тухайн үедээ гарал үүслийн бичгийг нь өгөөрэй гэсэн чинь "Шүлхий" өвчин гарчихсан байгаа гээд суманд гарал үүсэл өгөхгүй байгаа, чи бид хоёр бие биеэ танихгүй хүмүүс биш найз нь хулгайн юм чамд юу гэж зарах вэ гээд байхаар нь би аваад Орхон аймаг руу явчихсан. Дараа нь 2022 оны цагаан сарын үеэр санагдаж байна 12, 13 цагийн орчимд байх намайг Орхон аймагт байхад над руу утсаар залгаад сумын ******* // бид хоёр 1,1 адуу зарах гэсэн юмаа авах уу гэхээр нь мал авч байгаа гээд 20 цагийн орчим гийнд очсон чинь байхгүй байхаар нь эхнэрээс нь асуусан чинь гараад явсан гэхээр нь тэндээ хүлээгээд сууж байсан чинь танихгүй скайтелын дугаараас залгаад *******ын "Шажи хурах" гэх газар хүрч ирээд адуугаа авчаач гэхээр нь би мэдэхгүй ш дээ гэсэн чинь Урнаа гээд ахаар заалгаад хүрээд ир гэхээр нь очиж Урнаа ахыг аваад заалгаад очсон чинь 2 адуугаа гаргачихсан хүлээж байсан. Урнаа ах бид хоёрыг очиход хоёулаа л байсан, тэгээд 1 кг махаа 6,000 төгрөгөөр бодоод худалдаж авсан. Тэгээд би шууд Орхон аймаг руу явсан.Эхлээд өгсөн 1 тооны адуу нь хүрэн зүсмийн гүү байсан, тамгыг нь анзаараагүй. Тэр адууг миний өөрийн адуу гэж надад хэлж байсан. Дараа нь өгсөн 2 адууг надад хэлэхдээ бид хоёр нэг нэгээр нь зарж байгаа юм хэлээд өгсөн, 1 адуу нь хул зүсмийн морь байсан нөгөөх нь хээр халтар зүсмийн морь байсан. Эхний 1 тооны адууг 900,000 төгрөгөөр худалдаж авсан. Дараагийн хоёр адууг нийлүүлээд 2,600,000 төгрөгөөр авсан санагдаж байна. Эхний адууг 900,000 төгрөг бэлэн өгсөн. Дараагийн 2,600,000 төгрөгийг хуваагаад эхлээд бэлэн 1,300,000 төгрөг өгсө. Үлдэгдлийг нь тай ярьж байгаад нэг дансаар шилжүүлсэн, одоо дансыг нь сайн санахгүй байна. Би тухайн үед гарал үүслийн бичгээ авч өгөөрэй гэж хэлж байсан боловч надад шүлхий өвчин гарсан гээд сумаас гарал үүслийн бичиг өгөхгүй байгаа тэгээд бие биенээ мэддэг хүмүүс чамд буруу гарын юм юу гэж зархав гээд өгөөгүй юм. Би олон газраас мал авдаг байсан учраас хаана зарснаа сайн санахгүй байна. Таван-Эрдэнэ зах дээр үүрээр оруулаад л гайгүй үнэ ханш хэлсэн хүнд өгчихдөг байсан сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/,
4.Гэрч өгсөн: “...2021 оны 12 дугаар сард байх гэртээ нөхөр хүүхэдтэйгээ байхад үдээс хойш гэдэг залуу ирсэн тэгээд манай нөхрийг морь барилцаад өг гээд аваад явсан тухайн үед тэр 2 морьтой явсан тэгээд харанхуй болсон хойно манай нөхөр гэртээ ирсэн тэгээд маргааш нь нөгөө залуу манайд ирээд нөхөр малд явсан хойгуур ахад хэдэн цаас үлдээлээ гээд явсан би юун мөнгө юм болоо гээд гайхаад үлдсэн...,... гэрт орж ирэхэд л 20,000 дэвсгэрт унинд харагдаж байсан хэдэн төгрөг байсныг мэдээгүй, тэгээд манай нөхөр малаас ирээд мөнгөө аваад хэрэглээд дууссан гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар тал/,
5.Иргэний нэхэмжлэгч өгсөн: “...******* нь манай тэр хавьд малладаг ******* сумын харъятай залуу байгаа юм. Зүс танихаас цаашгүй. Хааяа нэг мал ахуйд явж таардаг. манай 2 дахь хүүхэд юм. нь 6 дугаар анги төгсөөд мал дээр гарсан. Тэрнээс хойш аав ээжтэйгээ буюу бид нартай хамт амьдардаг. одоогоор өрх тусгаарлаагүй учраас мал таслаж өгөөгүй учраас өөрийн гэсэн мал гээд байх юм байхгүй, Би эхнэрийн хамт 2021 оны 12 сард Увс аймаг руу буяны ажилд оролцохоор яваад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ирсэн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын дундуур Дархан-Уул аймаг руу явж эхнэр эмнэлэгт хэвтэж би хоол цайг нь зөөсөн. Бид нарыг явсан үед ганцаараа малаа харж үлддэг юм. Би хэрэгт холбогдсон талаар нь тухайн үед мэдээгүй. Харин 2022 оны 06, 07 сарын үед гэдэг хүний 2 адууг нийлж авсан гэж яригдаад 2 адууны 5 сая төгрөгийн 3,500,000 төгрөгийг ын өөрийн данс руу Батням гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн санагдаж байна. Харин 1 тооны адууны талаар огт мэдэхгүй байна. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. Би өөрийн эзэмшлийн хээр зүсмийн морийг өөрийн эзэмшилд авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 49 дүгээр тал/,
6.2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хавтаст хэргийн 01 дүгээр тал/,
7. ******* аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл/хавтаст хэргийн 02 дугаар тал/,
8.2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 06 -07 дугаар тал/,
9.******* аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр эд зүйл хураан авах тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 08-10 дугаар тал/,
10.******* аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн/хавтаст хэргийн 13-18 дугаар тал/,
11.2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Капитал зууч” ХХКомпанийн үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээний “...1.Халтар зүсмийн соёолон насны адуу, нэг бүрийн үнэ 600,000=00, тоо хэмжээ 1, бүгд 600,000 төгрөг, 2.Хээр зүсмийн нас гүйцсэн хөгшин морь, нэг бүрийн үнэ 500,000=00, тоо хэмжээ 1, бүгд 500,000 төгрөг, нийт 1,100,000=00 төгрөг...” жагсаалт/хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,
12.2022 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн Капитал зууч” ХХКомпанийн үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээний “...Халтар зүсмийн соёолон насны адуу нэг бүрийн үнэ 600,000 тоо хэмжээ 1, бүгд 600,000 төгрөг, 2.Хээр зүсмийн нас гүйцсэн хөгшин морь нэг бүрийн үнэ 500,000=00, тоо хэмжээ 1, бүгд 500,000 төгрөг, нийт дүн 1,100,000=00 төгрөг...” жагсаалт/хавтаст хэргийн 177-178 дугаар тал/
13.2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Капитал зууч” ХХКомпанийн үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээний “...1.Суран хазаар 20,000=00, тоо хэмжээ 1, бүгд 20,000 төгрөг, 2.Мяндсан хазаар 10,000=00, тоо хэмжээ 1, бүгд 10,000 төгрөг, 3.Эмээл 30,000=00 тоо хэмжээ 2, бүгд=60,000 төгрөг, нийт дүн=90,000 төгрөг...” жагсаалт/хавтаст хэргийн 41-42 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд:
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн *******, *******т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж 2021 оны 12 дугаар сард ******* аймаг ******* сумын Цагаан чулуут гэх газраас хохирогч 1 тооны адуу, 2022 оны 1 сарын 20-ны өдөр ын өмчлөлийн 2 тооны адууг хулгайлж, бусдын олон тооны бод малыг хулгайлж нийт 5,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр санаатай үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, үнэлгээний баримтууд, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэргээр нотлон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эмээл, хазаар, морь зэргийг улсын орлого болгох саналтай байна. Энэ мөрийн баримтаар хурааж авсан зүйл байхгүй, ын өмчлөлийн хээр зүсмийн нас нийлсэн адуу, өмчлөлийн халтар зүсмийн соёолон адууг улсын орлого болгох саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******: “...Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн маргах зүйлгүй. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь улсын яллагч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцэх зүйлгүй, тусгайлсан саналгүй байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч : “...Шүүгдэгч ******* энэ хэргийг үйлдсэн талаараа анхны мэдүүлгээс эхлээд өнөөдрийг хүртэл үнэн зөв өгч хэргээ хүлээж, бага залуу хүн хохиролтой, айхтар хэрэг төвөгт орооцолдсон гэдгээ ухамсарлаж байна. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч санал нэг байна...” гэв.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэмт буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд халдлагын зүйл нь хулгайлагдсан мал байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2 заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болсон байна. Шүүгдэгч нар 2021 оны 12 дугаар сард хохирогч 1 тооны адууг, 2022 оны 01 сарын 20-нд хохирогч В.ын 2 тооны адууг хугайлсан нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хийсэн гэмт хэрэг байна.
Иймд Шүүгдэгч *******ыг шүүгдэгч *******тай бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг шүүгдэгч *******тай бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний нэхэмжлэлийн талаар :
2022 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн Капитал зууч” ХХКомпанийн үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээний “...1.Хүрэн зүсмийн 50%-тай эрлийз адуу нэг бүрийн үнэ 1,800,000=00, тоо хэмжээ 1, бүгд 1,800,000=00 төгрөг нийт дүн 1,800,000...” жагсаалт/хавтаст хэргийн 168-169 дүгээр тал/
2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Капитал зууч” ХХКомпанийн үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээний “...1.Буурал зүсмийн нас гүйцсэн морь, нэг бүрийн үнэ 1,800,000=00, тоо хэмжээ 1, бүгд 1,800,000 төгрөг, 2.Сартай хээр зүсмийн морь, нэг бүрийн үнэ 1,800,000=00, тоо хэмжээ 1, бүгд 1,800,000 төгрөг, нийт 3,600,000=00 төгрөг...” жагсаалт/хавтаст хэргийн 22-23 дугаар тал/ алдагдсан адуунуудын өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.
Шүүгдэгч Б.Уламбар нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хохирогч 1,100,000 төгрөг /хавтас 2, хуудас 43-44/, шүүгдэгч ******* нь 2023 оны 01 сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг бэлнээр төлж/хавтас 2, хуудас 25/ барагдуулсан бол хохирогч Б. ******* нь 2,500,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 30-нд / хавтас 1, хуудас 232/, шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 02-нд 3,500,000 төгрөг/хавтас 2, хуудас 234/ төгрөг, малаа эрж хайхад зарцуулсан тээврийн зардал 400,000 төгрөг тус тус төлж хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар :
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэжээ.
Мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийн гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна гэжээ. Шүүгдэгч ******* хулгайлах гэмт хэргийг санаачилсан байдал тогтоогдсон тул шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч нар бусдад учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2-т заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах боломжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2-т зааснаар шүүгдэгч *******ыг 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2-т зааснаар шүүгдэгч *******ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эдлэх 01 жил, 01 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******ыг эдлэх 01 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар хээр зүсмийн адуу иргэний нэхэмжлэгч х болох нь мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогоор 42 адуутай, 2021 оны тооллогоор 39 адуутай гэх хэсэг/1 дүгээр хавтас, хуудас 52-53/ болон иргэний нэхэмжлэгч ... манай 2 дахь хүүхэд юм. нь 6 дугаар анги төгсөөд мал дээр гарсан. Тэрнээс хойш аав ээжтэйгээ буюу бид нартай хамт амьдардаг. одоогоор өрх тусгаарлаагүй учраас мал таслаж өгөөгүй учраас өөрийн гэсэн мал гээд байх юм байхгүй, Би эхнэрийн хамт 2021 оны 12 сард Увс аймаг руу буяны ажилд оролцохоор яваад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ирсэн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын дундуур Дархан-Уул аймаг руу явж эхнэр эмнэлэгт хэвтэж би хоол цайг нь зөөсөн. Бид нарыг явсан үед ганцаараа малаа харж үлддэг юм.Би өөрийн эзэмшлийн хээр зүсмийн морийг өөрийн эзэмшилд авах хүсэлтэй байна... гэх / хавтас 2, хуудас49/ мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож иргэний нэхэмжлэгч шар хээр зүсмийн адууг олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан адууны үнэ 500.000 төгрөг , шүүдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар хээр зүсмийн адууг тус тус гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хуурагдаж ирсэн төмөр бүүрэгтэй 30,000 төгрөгийн үнэ бүхий орос эмээл 1 ширхэг, 10,000 төгрөгийн үнэ бүхий мяндсан хазаар 1 ширхгийг шүүгдэгч *******т, 30,000 төгрөгийн үнэ бүхий орос эмээл 1 ширхэг, 10,000 төгрөгийн үнэ бүхий суран хазаар 1 ширхгийг шүүгдэгч *******т тус тус буцаан олох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нараас гаруулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******ыг шүүгдэгч *******тай бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг шүүгдэгч *******тай бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2,1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 01 жил, 01 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2,1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эдлэх 01 жил, 01 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******ыг эдлэх 01 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
5.Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь хохирогч Б. 3,800,000 төгрөг, 1,800,000 төгрөгийн хохирол, шатахууны зардал 400,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болохыг дурдсугай.
6.Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар хээр зүсмийн 1 тооны адууг гаргуулж,шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан адууны үнэ 500,000 төгрөгийг гаргуулж тус бүр улсын орлогод оруулж, иргэний нэхэмжлэгч шар хээр зүсмийн адууг буцаан олгосугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хуурагдаж ирсэн төмөр бүүрэгтэй 30,000 төгрөгийн үнэ бүхий орос эмээл 1 ширхэг, 10,000 төгрөгийн үнэ бүхий мяндсан хазаар 1 ширхгийг шүүгдэгч *******т, 30,000 төгрөгийн үнэ бүхий орос эмээл 1 ширхэг, 10,000 төгрөгийн үнэ бүхий суран хазаар 1 ширхгийг шүүгдэгч *******т тус тус буцаан олгосугай.
9.Шүүгдэгч нараас гаруулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА