Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 377

 


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Н.Э, У.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2015.01.28-нд төрсөн хүү Г.Дийг эх Н.Эын асрамжинд  байлгасугай.

3. Нэхэмжлэгч Н.Э, хариуцагч У.Гаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 5–д зааснаар Н.Э, У.Г нар гэрлэлтээ цуцлуулсан боловч хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг эхийн хүлээх үүрэг нь хуульд заасныг дагуу хэвээр байх болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26.6-д зааснаар Хүүхдийн ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлт цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай.

6. Нэхэмжлэгч Н.Эыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 –т заасныг баримтлан хариуцагч У.Гаас  улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.  

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газарт / Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага/ хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Алтанцэцэгт даалгасугай.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                        





ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ш.ОЮУНГЭРЭЛ