Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/23

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Б.Т, Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Б-н Т, Б овогт Ц-н Г нарт холбогдох эрүүгийн 2317000090025 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Д аймгийн Х суманд төрсөн 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уламжлалт анагаах ухааны хүний их эмч мэргэжилтэй, малчин, ам бүл 7, эхнэр хүүхдийн хамт Г аймгийн С сумын 6 дугаар баг, И гэх газар оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Х овогт Б-н Т /РД: ЗМ/,

Монгол улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 22-ны өдөр З аймгийн Б суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 7, нөхөр хүүхдийн хамт Г аймгийн Б сумын 1 дүгээр баг, Л гэх газар оршин суух бүртгэлтэй, одоо Г аймгийн С сумын 6 дугаар баг, И гэх газар орших суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Ц-н Г /РД: ИВ/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Андууд” гэх нэртэй дэлгүүрийн гадна талд тус аймаг дахь Цагдаагийн хэлтсийн дэд ахлагч Г.З, Ө.Э, Б.Т нарын албан үүргээ биелүүлж “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тул зохих журмын дагуу шалгуулж цагдаагийн хэлтэс хамт явах ёстой” гэсэн шаардлагыг үл биелүүлж улмаар хүч хэрэглэн Г.З-гийн энгэрээс татаж нүүрэн тус газар гараараа цохих, Ө.Э-ын нүүрэн тус газар гараараа цохих, Б.Т-ийн мөрдсийг хуулж нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр эсэргүүцэж, Г.З-гийн биед духанд цус хуралт зулгаралт, Ө.Э-ын биед баруун шанаанд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учруулж хууль сахиулагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Яллагдагч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Андууд” гэх нэртэй дэлгүүрийн гадна талд тус аймаг дахь цагдаагийн хэлтсийн дэд ахлагч Б.Т, Б.Б, Н.А нарын албан үүргээ биелүүлж “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тул зохих журмын дагуу шалгуулж цагдаагийн хэлтэс хамт явах ёстой” гэсэн шаардлага нөхөрт нь тавьсанд дургүйцэн Б.Т авч явахад саад учруулж болохгүй хол бай гэсэн шаардлагыг үл биелүүлж улмаар хүч хэрэглэн Б.Т-ийн баруун хөлийн шилбэ мөн гар луу өшиглөх, баруун талын шанаа орчим гараараа цохих малгайг нь авч зугтах, Б.Б-ийн нуруу руу нь хөлөөрөө өшиглөх, гэрэл ойлгогчтой хантаазыг урах Н.А-ийн баруун гарын шуу хэсгээс хазах зэргээр эсэргүүцэж Б.Т-ийн биед зүүн гарын 2 дугаар хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл, Б.Б-ийн биед баруун бөөр орчим зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учруулж хууль сахиулагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т, Ц.Г нарт холбогдох Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000090025 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2022 оны 12 дугаар сарын 27-ны шөнө Сүмбэр сумын 6 дугаар багийн шинэ жил болсон. Хэсэг малчин залуус ирж, ширээний хүмүүстэй танилцсан. Сүмбэр сумын Засаг даргаас жуух бичиг аваад, баярлаад согтууруулах ундаа жоохон хэтрүүлэн хэрэглэсэн. Эхлээд цагдаа нартай ярилцсан. Цагдаа нарын үүрэгт ажил учраас хуулиа барьж надтай харьцсан байсан. Би тэрэн дээр нь алдаа гаргаад эсэргүүцэл үзүүлсэн. Хантааз, мөрдөсний мөнгө 55 000 төгрөг өгсөн. Мөн эрүүлжүүлэхийн мөнгө өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ямар ч байсан архины ачаар өөрийнхөө авир, араншинг мэдэж авсан. Цаашид архинаас татгалзана. Хоёрдугаарт цагдаагийн байгууллага, хуулийн байгууллага нь өөрсдийн дэг жаягтай. Бид нарын ойлгож мэдэхгүй зүйл зөндөө байдаг юм байна. Тэдний ажлыг хүндэтгэж ажиллана гэв.

2. Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2022 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө шинэ жил болсон. Шинэ жилээсээ гараад Халуун тогоо орсон. Тэгээд шинэ жил дуусаад гарч ирэхэд хүмүүс зодолдоод байсан. Хүмүүс зодолдоод байхаар нь машинаа асаагаад боржур даваад шороогоор явсан. Архи уусан байсан болохоор засмалаар явж болохгүй байх гэж бодсон. Дүүгээ машин бариулах гээд дуусан байсан. Дүүгээ хүлээж байхад цагдаа ирээд тийм асуудал болсон. Зарим зүйлийг нарийн сайн санахгүй байна. Цагдаа ирээд шалгуул, явъя гэж байсан. Их уусан байсан учраас сайн санахгүй байгаа. Тухайн үед манай нөхөр цагдаа нартай хөдөлгөөнд оролцоогүй гэдэг асуудлаас болж маргалдаад ийм зүйл болсон. Тухайн гаргасан зөрчилдөө гэмшиж байгаа учраас дахин ийм алдаа гаргахгүй гэв.

3. Шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Одоо дахин ийм үйлдэл гаргахгүй. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл дээрээ Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж торгуулийн арга хэмжээ авахуулсан. Би тухайн цагдаа нары бүгдийг нь анх удаа харж байгаа юм, би тэр хүмүүстэй урьд өмнөх ямар нэгэн өс хонзон өр авлагын асуудал байхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болчимгүй үйлдэл гаргасан байна, тийм болохоор өөрийнхөө энэ үйлдэлд гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 169 дүгээр хуудас/,

 

4. Шүүгдэгч Ц.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Одоо дахин ийм үйлдэл гаргахгүй гэж бодож байна. Би тухайн цагдаа нарын бүгдийг нь анх удаа харж байсан. Би тэр хүмүүстэй ямар нэгэн өс хонзон өр авлагын асуудал байхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд зарим асуудлыг санахгүй байгаа. Гэхдээ өөрийнхөө мэдэж байгаагаар бол цагдаагийн хантааз ураагүй шиг санагдаж байна. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болчимгүй үйлдэл гаргасан байна, тийм болохоор өөрийнхөө энэ үйлдэлд гэмшиж байна. Цаашид өөрийнхөө үйлдэлд анхаарах болно... гэх мэдүүлэг /хх-ийн 158 дугаар хуудас/,

5. Хохирогч Г.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 17 цагаас шөнийн 02 цагийн хооронд замын эргүүлд дэд ахлагч Ө.Э-ын хамт үүрэг гүйцэтгэж байсан юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 01 цаг 40 минутын орчим Сүмбэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Халуун тогоо рестораны хашаанаас Саарал өнгийн Тоуота ланд крузер маркийн 55-82 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэл гарч замын хөдөлгөөнд Халуун тогооноос Төв андууд чиглэлтэй оролцож байгаад замын боржурыг давж яваад төв андуудын зүүн тал руу явж байхад нь дэд ахлагч Э-ын хамт тухайн тээврийн хэрэгслийг шалгахаар очиж зогсоосон. Тухайн тээврийн хэрэгслийг зогсоож цагдаагийн албаны үйл ажиллагааны код журмын дагуу харилцаж жолоочоос нь холбогдох бичиг баримтыг нь шалгуулахыг шаардахад жолооч Б.Т /ЗМ80122019/ регистрийн дугаартай бичиг баримт болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлсэн бөгөөд тухайн үед жолоочийг Т гэдгийг мэдсэн. Тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор тандагч багаж руу үлээхийг жолооч Б.Т-ас шаардахад Б.Т амьсгаагаа тасалдуулж үлээгээд байсан болохоор 2-3 удаа давтан үлээлгэсэн. Тэгээд болохгүй болохоор нь жолоочид хандан машинаасаа бууж ирэх шаардлагыг тавьсан. Гэвч жолооч шаардлагыг эсэргүүцэн машинаасаа бууж ирэхгүй байсан. Тухайн үед би Т-д хандан та цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй бол хуульд заасан албадлага хэрэглэж машинаас буулгах арга хэмжээ авах талаар сануулсан. Тэгтэл Т-н хажууд явж байсан эмэгтэй машинаасаа бууж ирээд намайг түлхэж миний биед халдсан. Мөн Т машинаасаа бууж ирсэн бөгөөд надад хандан чи арай голтойн байна, 2-лаа ийшээ явж уулзая гээд дүрэмт хувцасны зүүн энгэрээс татаж зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тухайн үед би яагаад цагдаагийн алба хаагчийн биед халдаж цохиод байгаа юм гэсэн. Тэгээд Т гэх хүн тавьсан шаардлага биелүүлэхгүй дайраад байсан болохоор хэв журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан д/а Т, д/а Б нарыг утсаар дуудсан. д/а Т, д/а Б нар 5 минутын дараа ирсэн бөгөөд д/а Т, д/а Б нар Т-д хандан Цагдаагийн хэлтэс рүү таныг авч явна, та цагдаагийн алба хаагчийн шаардлагагыг биелүүлээгүй тохиолдолд албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар сануулахад Т мөн адил шаардлагыг эсэргүүцэж цагдаа руу явахгүй машинд суухгүй гэж хэлсэн. Энэ үед таксинаас нэг эрэгтэй нэг эмэгтэй 2 бууж ирээд эмэгтэй нь өөрийгөө Т-н эгч нь байгаа юм гэж танилцуулаад юу болсон талаар надаас асуухад танай дүү Т гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогдсон, мөн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй байна, тийм болохоор бид нар ажил руу Т-г авч явах шаардлагатай байгаа талаараа хэлсэн. Тухайн таксинаас бууж ирсэн эмэгтэй энэ үед Монголын цагдаа нар ажлаа сайн хийдэг юм байна, баяр хүргэе, хулгайчдаа ингэж барьдаг болоосой гэж хэлж байсан. Гэтэл Т д/а Э-ын баруун шанаа руу нэг удаа, мөн д/а Тийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Хариуд нь д/а Э, д/а Т, д/а Б нар Т-д биеийн хүч хэрэглэж гавалсан бөгөөд тухайн үед жижүүрийн 00-76 ГСА улсын дугаартай цагаан өнгийн Тоёото пробокс ирчихсэн байсан тул Т-г машины арын суудалд суулгасан. Т-г гавлахаар д/а Э, д/а Т, д/а Б нар оролдож байхад таксинаас бууж ирсэн залуу д/а Т-ийн ар нуруу хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиж байгаа харагдсан. д/а Т тэр залууд хандан та шаардлага биелүүлээд хойшоо зогсож байгаарай гэж хэлж байсан. Т-г гавлаад жижүүрийн 00-76 ГСА улсын дугаартай цагаан өнгийн Тоёото пробокс маркийн машинд суулгасны дараа мөн Ттай цуг явж байсан эмэгтэйг машинд суух шаардлагыг тавьтал тухайн эмэгтэй тавьсан шаардлагыг эсэргүүцэж машинд суухгүй гээд жижүүрийн машины жолооч талын урд хаалгыг 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь д/а Т, д/а Б тухайн эмэгтэйд биеийн хүч хэрэглэж машинд суулгасан. Тэгээд би саарал өнгийн Тоёота ланд крузер маркийн 55-82 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажил руу авч явахаар жолоон дээр суугаад харж байтал Т-н хажууд байсан эмэгтэй жижүүрийн машины жолооны ард суучихсан хаалга нээхгүй байгаа бололтой харагдсан ба д/а Т жижүүрийн машины жолоочийн эсрэг талын хаалгыг татаж онгойлгон тухайн эмэгтэйг машинаас буулгаж байгаа харагдсан. Тэгээд нөгөө эмэгтэйг гавлаад машины арын суудалд суулгасан боловч хөлөөрөө жижүүрийн машины жолоочийн эсрэг талын арын суудлын дотор талаас хаалга руу жийгээд хаалга хаалгахгүй байсан. Тэгэхээр нь тухайн эмэгтэйг машинаас буулгаад өөр машинаар цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Жижүүрийн 00-76 ГСА улсын дугаартай цагаан өнгийн Тоёото пробокс маркийн машинд Т, таксигаар ирдэг эрэгтэй болон эмэгтэйг суулгаж цагдаа руу авч явсан. Миний толгой өвдөөд байгаа, өөр ямар нэгэн гэмтэл үүсээгүй. Миний тухайд гомдол санал гээд байх зүйл байхгүй. Тухайн хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авахуулах саналтай байна. Т гэх хүн миний өмсөж явсан албаны гэрэл ойлгогчтой хантаазны баруун талын холбоос хэсгийг оёдолоор нь урсан байсныг би тухайн өдрийн маргааш нь оёод өмсчихсөн байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

6. Хохирогч Ө.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би 17 цагаас шөнийн 02 цагийн хугацаанд замын эргүүлд д/а Згийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 01 цаг 50 минутын орчимд Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Халуун тогоо рестораны хашаанаас Саарал өнгийн Тоёото ланд крузер маркийн 55-82 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэл гарч замын хөдөлгөөнд халуун тогооноос Төв андууд чиглэлтэй замын хөдөлгөөнд оролцон замын боржурыг давж яваад төв Андуудын зүүн тал руу явж байхад нь дэд ахлагч Г.З-гийн хамт тухайн тээврийн хэрэгслийг шалгахаар очиж зогсоосон. Тухайн тээврийн хэрэгслийг зогсоож цагдаагийн албаны үйл ажиллагааны код журмын дагуу харилцаж жолоочоос нь холбогдох бичиг баримтыг нь шалгуулахыг шаардахад жолооч Б.Т бичиг баримт болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлсэн бөгөөд тухайн үед жолоочийг Т гэдгийг мэдсэн. Тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор тандагч багажаар үлээхийг жолооч Б.Т-ас шаардахад Т тандагч багаж руу үлээхээс татгалзаад би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, гэхдээ би замаар явж замын хөдөлгөөнд оролцоогүй, та нар хулгайчдаа барьж чадахгүй байж яах гэж хүний мууг үздэг пязда нар вэ, одоо дуудлагын жолооч дуудчихсан байгаа, би машинаасаа буухгүй гэх мэт хэл амаар доромжилж байсан. Тухайн үед жолоочийн хажуу талд нэг эмэгтэй суучихсан байсан бөгөөд Т машинаасаа З бид 2-н шаардлагыг биелүүлж бус харин З рүү уурлаад гарч ирсэн. Тэгээд д/а З-г заамдаж бариад гадуураа өмссөн байсан хантаазыг урсан. Мөн машинаас нэг эмэгтэй гарч ирээд би машинаа өгч явуулахгүй, би машинаа унаж явна гэж хэлж байсан. Тус эмэгтэй мөн миний албаны дүрэмт хувцаснаас зулгааж татах үйлдэл хийсэн. Т мөн түүнтэй явж байсан эмэгтэй алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй байхаар нь хэв журмын эргүүл болох д/а Т, Б нарыг дуудсан. Барагцаагаар 1-2 минутын дотор д/а Т, Б нар ирсэн бөгөөд д/а Т Т-д хандан та цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар сануулж жижүүрийн шуурхай алба руу залгаж энэ талаар мэдэгдэн жижүүрийн машиныг дуудсан. Жижүүрийн машиныг д/а А жолоодон ирсэн ба д/а Т Т-г машинд суухыг шаардсан боловч д/а Т-ийн шаардлагыг Т биелүүлэхгүй эсэргүүцсэн. Тэгэхээр нь би Т-д мөн адил шаардлага тавихад эсэргүүцэн миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тухайн үед дэд ахлагч Т бид 2 Тд биеийн хүч хэрэглэж гавлах гэтэл Тийн нүүрэн тус газар нь Т гараараа мөн адил нэг удаа цохиж баруун мөрдсийг нь урж ханзалсан. Т-тай хамт явж байсан эмэгтэй Т-г гавлахад саад учруулж надад болон бусад алба хаагч нарын биед халдаж хувцаснаас нь татах чангаах үсдэх зэрэг үйлдлийг үзүүлж байсан. Гэхдээ хэнийг нь үсдэж байсныг би тодорхой хараагүй. Энэ үед таксинаас нэг эрэгтэй, нэг эмэгтэй 2 хүн бууж ирээд Т-г гавлахаар ноцолдож байх үед бид нарт эрэгтэй нь хандан гэмт хэрэг илрүүлсэн баатруудад баяр хүргэе гэж хэлээд Т-г баривчлах үйлдэлд саад учруулж Т, З, Б нарыг өшиглөж хувцаснаас нь татаж байгаа харагдсан. Гэхдээ яг хэнийг нь өшиглөснийг би хараагүй. Ямар ч байсан намайг өшиглөөгүй. Т-г гавлаад жижүүрийн 00-76 ГСА улсын дугаартай цагаан өнгийн Тоёото пробокс маркийн машинд суулгаад мөн Т-тай цуг явж байсан эмэгтэйг машинд суулгах гэтэл тухайн эмэгтэй эсэргүүцэж жижүүрийн машины жолооч талын салхины шил рүү 3 удаа, хаалга руу 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тус эмэгтэйг жижүүрийн машины ард талын суудалд суулгаад жижүүрийн жолооч А жолооныхоо ард суух гэтэл нөгөө эмэгтэй арын суудлаас давж жолоочийн суудал дээр суучихаад машины хаалга түгжээд нээхгүй байсан. Тээврийн хэрэгслийн цонхыг дэд ахлагч А доошлуулж байгаад гараа оруулж хаалгаа нээж тус эмэгтэй гавласан. А машиныхаа хаалгыг нээхээр гараа дотогш оруулахад гарыг нь нөгөө эмэгтэй хазсан. Эмэгтэйг гавалчихаад хойд суудал руу суулгаад хаалгаа хаах гэтэл нөгөө эмэгтэй хаалганы дотор талаас нь хөлөөрөө жийгээд хаалга хаалгахгүй байсан болохоор жижүүрийн 00-76 ГСА улсын дугаартай цагаан өнгийн Тоёотой пробокс маркийн машинд Т, сүүлд ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёрыг суулгаж авч явсан ба Ттай хамт явж байсан эмэгтэйг өөр машинд суулган цагдаа дээр авч ирсэн. Тухайн үед сүүлд ирдэг эрэгтэйг яв гэж хэлсэн боловч тэр эрэгтэй өөрөө би цагдаа руу хамт явъя гэж хэлээд ирсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

7. Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр д/а Т-ийн хамт 18 цагаас 05 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Энэ үед 2022 оны 12 дугаар сарын 28-ны 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед тухайн өдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан д/а Ө.Э миний гар утас руу залгаад алба хаагчийн шаардлага эсэргүүцээд байна, яаралтай төв Андууд дээр хүрээд ирээч гэж хэлсэн. Мөн цагдаагийн хэлтсийн жижүүр шуурхай албанаас замын цагдаагийн эргүүл Андууд дэлгүүр дээр байна, түүн дээр яваад очоорой гэж хэлсний дагуу Сүмбэр сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Андууд худалдааны төвийн гадаа иртэл мөнгөлөг саарал өнгийн Ланд крузер 76 маркийн тээврийн хэрэгслийг замын цагдаагийн эргүүл зогсоосон байсан бөгөөд жолооч гэх эрэгтэй хүн, эмэгтэй хүн 2 цагдаагийн эргүүл д/а Э, З нар руу орилж хашгирсан байдалтай байсан. д/а Т бид хоёр очоод юу болоод байгаа талаар асуухад нөгөө эрэгтэй хүн хүний муу үзлээ, би та нараас гуйсан гэх мэт зүйл яриад орилж хашгирч эхнэр нь гэх эмэгтэй гар утсаа гаргаад ирсэн бичлэг хийгээд байгаа бололтой байсан бөгөөд та нарыг фэйсбүүк дээр тавина, та нар яасан их хүний муу үздэг юм бэ гэж хэлээд миний өмсөж явсан малгайг аваад царайгаа харуул гээд байсан. Тэгэхээр нь би та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байна, таныг цагдаагийн хэлтэс дээр аваачиж шалгах шаардлагатай байна гэж хэлтэл нөгөө эрэгтэй хүн бид нарын тавьсан шаардлагыг эсэргүүцэж битгий хуц, би явахгүй гэх мэт зүйл хэлж байснаа д/а Э-ын шанаа орчим гараараа нэг удаа цохисон. Аль хацрыг нь мэдэхгүй байна. Тухайн эрэгтэйд биеийн хүч хэрэглэн гарыг нь гавлах хооронд эхнэр нь миний ар нуруу хэсэг рүү хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн, мөн миний өмсөж явсан гэрэл ойлгогчтой хантаазны ар хэсгийн гэрэл ойлгогчийг урсан. Мөн д/а Б.Т-ийн баруун талын мөрдсийг ханзалж аваад шидсэн. Бас тэнд байсан цагдаа нарын малгайг аваад шидсэн. Тэгэхээр нь бид нөгөө эрэгтэй хүнийг нь гарыг нь нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу гаваар гавлаад албаны алаг машины арын суудалд суулгасан. Тэгээд эхнэр нь гэх эмэгтэй мөн машины арын суудалд суулгаад жолооч д/а А машиндаа суух гэтэл нөгөө эмэгтэй албаны машины урд талын жолоочийн суудал дээр суучихаад машиныг дотор талаас түгжчихээд онгойлгохгүй байсан. Энэ үед д/а А машины шилийг гадна талаас доошлуулаад завсраар нь гараа оруулаад хаалгаа онгойлгох гэтэл нөгөө эмэгтэй А-ийн гарыг хазсан. Тэгээд машины хаалгыг онгойлгоод нөгөө эмэгтэйг машинаас буулгаад гаваар гавлаад өөр машинд суулгаад цагдаагийн хэлтэс рүү авч явж эрүүлжүүлсэн. Надад гомдол санал гээд байх юм байхгүй. Миний гэрэл ойлгогчтой хантаазыг урсан болохоор хантаазаа нэхэмжилж байна. Би урагдсан хантаазаа нэхэмжилж байна. Би урагдсан хантаазаа мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримтаар гаргаж өгч байна. Ийм гэрэл ойлгогчтой хантааз зах зээлийн үнэ нь 30 000 төгрөг байдаг, үүнийгээ нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

8. Хохирогч Б.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр д/а Б-ийн хамт 18 цагаас 05 цагийн хооронд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Энэ үед 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед тухайн өдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан д/а Э миний гар утас руу залгаад алба хаагчийн шаардлага эсэргүүцээд байна, яаралтай төв Андууд дэлгүүр дээр хүрээд ирээч гэж хэлсний дагуу Сүмбэр сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Андууд худалдааны төвийн гадна иртэл мөнгөлөг саарал өнгийн Ланд крузер 76 маркийн тээврийн хэрэгслийг замын цагдаагийн эргүүл д/а Э, З нар зогсоосон байсан бөгөөд тухайн үед д/а Б бид 2 машинаас буухад нөгөө машины жолооч гэх эрэгтэй хүн д/а З-г заамдаж аваад нүүр орчим гараараа 2 удаа цохиж байгаа харагдсан. Тухайн үйл явдал машины гэрэлд болсон болохоор надад харагдсан. Тэгэхээр нь би албаны энгэрийн камераа асаагаад тухайн хүмүүс дээр очоод юу болоод байгааг асуухад нөгөө хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд түүний хажууд мөн л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэй хүн байсан. Тухайн эрэгтэй хүн халуун тогооны гадна хүмүүс зодолдоод байхаар нь би энд иртэл энэ 2 цагдаа араас дагаж ирээд намайг шалгасан гэх утгатай зүйл ярьж байсан. Тухайн үед эмэгтэй нь гар утсаа өмнөө барьчихсан бичлэг хийгээд байгаа бололтой байсан бөгөөд цагдаа нарын нүүрний маскийг хуулах гээд дайраад байсан. Тэр үед нөгөө эрэгтэй хүн чанга чанга хашгирч хаанаас машин барьж ирсэн талаараа тайлбар тавиад цагдаа нарыг битгий хүний муу үз гэх утгатай зүйл хэлээд байсан. Тухайн хүмүүст та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, тиймээс цагдаагийн хэлтэс рүү явж согтуурлын зэргийг шалгах шаардлагатай гэх зүйлийг хэлж ойлгуулах гэсэн боловч тухайн хүмүүс миний хэлж байгаа үгийг тоохгүй өөрийнхөөрөө авирлаад байсан. Тэгэхээр нь би тухайн хүмүүст бид хууль ёсны шаардлага тавьж байна, та бүгд бид цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй, хэрэв биелүүлэхгүй бол албадлага хэрэглэх эрхтэй гэх талаар хэд хэдэн удаа сануулсан боловч тухайн хүмүүс ерөөсөө үгэнд орохгүй байсан. Тэгэхээр нь жижүүр рүү ярьж жижүүрийн машин явуулаач гэж хэлтэл удалгүй жижүүрийн жолооч д/а Н.А албаны алаг машинтай ирсэн. Тухайн эрэгтэй хүнийг албаны машинд суулгах гэтэл эсэргүүцэл үзүүлж машинд суухгүй гээд миний баруун талын мөрдсийг хуулж хаясан. Мөн миний баруун талын шанаа орчим гараараа 1 удаа цохиод машинд суухгүй эсэргүүцэл үзүүлээд байхаар нь би д/а Этай нийлээд түүнийг нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу гаваар гавлах гэтэл гавлуулахгүй гээд бид нартай ноцолдож эхэлсэн. Тэгэхээр нь тухайн иргэнд биеийн хүч буюу газар унагаж байгаад өчиж 2 гарыг нь ард гавалсан. Энэ үед эхнэр нь гэх эмэгтэй миний баруун хөлийн шилбэ хэсэгт 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн дахиад хөлөөрөө өшиглөх үед нь түүний хөл миний толгой орчим ирэхээр нь би зүүн гараараа хаатал миний зүүн гарын долоовор хуруу руу өшиглөсөн. Миний өмсөж явсан ноосон малгайг булааж авчихаад өгөхгүй зугтаагаад байсан. Тэр үед таксигаар эрэгтэй эмэгтэй 2 ирчихээд том хэрэг илрүүлсэнд баяр хүргэе гэх зүйл яриад байсан. Мөн машины жолоочийг гавлаж байх үед миний өмдний араас барьчихаад хойш татаад байсан. Тэгээд жолооч гэх эрэгтэй албаны машины арын суудал буюу жолоочийн арын суудалд суулгачихаад эхнэр гэх эмэгтэйг машинд суулгах гэтэл тухайн эмэгтэй миний баруун талын шанаа орчим гараараа 1 удаа цохисон. Тухайн эмэгтэйг машины арын суудалд суулгаад гаднаас нь хаалгыг хаагаад жолооч д/а А машиндаа суух гэтэл нөгөө эмэгтэй машины урд талын жолоочийн суудал дээр суучихаад машиныг дотор талаас түгжчихээд онгойлгохгүй байсан. д/а А машины цонх буулга гэж шаардлага тавьтал нөгөө эмэгтэй машины цонхыг бага зэрэг доош буулгахаар нь д/а А гараа цонхоор оруулаад хаалгаа онгойлгосон. Тухайн үед тэр эмэгтэй машины жолооны хүрднээс гараараа тэвэрчихээд машинаас буухгүй болохоор нь А тухайн эмэгтэйн гарыг тавиулах гэтэл тэр эмэгтэй А-ийн гарыг хазчихсан. Тэгээд д/а А, Э нар тухайн эмэгтэй жолооны хүрднээс тэвэрсэн байхад гарыг нь тавиулаад машинаас гаргаж ирээд тус эмэгтэйг гавалсан. Тэгээд тэр эмэгтэйг албаны машины арын суудалд суулгах гэтэл эмэгтэй орилж хашгираад машинд суухгүй байсан. Машинд оруулаад хаалгыг нь хаах гэтэл машины хаалганы завсраар хөлөө хийчихээд мөн машины хаалга руу хөлөөрөө жийгээд байсан. Тэгэхээр нь нөгөө эмэгтэйг машинаас буулгаж ирээд өөр машинд суулгаад цагдаагийн байгууллага дээр авч ирж эрүүлжүүлсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

9. Хохирогч Н.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн жолоочоор 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 цаг 13 минутад 102 жижүүрийн шуурхай утсанд Сүмбэр сумын 3 дугаар баг төв Андуудын зүүн талд алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд байна гэсэн дуудлага мэдээлэл шөнийн эргүүлээс ирсэн. Тухайн үед шөнийн эргүүлд д/а З, д/а Э нар үүрэг гүйцэтгэж байсан. Дуудлага мэдээллийн дагуу жижүүрийн  00-76 ГСА улсын дугаартай цагаан өнгийн Тоёото Пробокс маркийн тээврийн хэрэгслээр Сүмбэр сумын 3 дугаар баг төв Андууд дээр очиход мөнгөлөг өнгийн Тоёото Ланд-76 маркийн 55-82 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байсан бөгөөд дуудлаганд нэмэгдлээр д/а Т, д/а Б нар ирсэн байсан. Тухайн үед мөнгөлөг өнгийн Тоёото Ланд-76 маркийн 55-82 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч бололтой Т гэх залуу, мөн түүний хажууд нэг эмэгтэй байсан бөгөөд Т машинаасаа буучихсан З, Э, Т, Б нартай маргалдаад байж байсан. Т болон хажууд байсан эмэгтэйгээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой архи үнэртэж байсан. Д/а Т Тд хандан таныг цагдаагийн хэлтэс рүү авч явж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тусгай багажаар шалгана, та жижүүрийн машинд суу гэсэн шаардлагыг тавьж байсан. Гэвч Т д/а Т-ийн албан шаардлагыг эсэргүүцэн би машин тээврийн хэрэгсэл жолоодоогүй, халуун тогооны гадаа хүмүүс зодолдох гээд байхаар нь би машинаа халуун тогооны хашаанаас гаргаад зогсчихсон байна, одоо дуудлагын жолооч хүлээж байна гэсэн. Тухайн үед Т-н найз болох үл таних нэг залуу, нэг эмэгтэй 2 таксигаар ирээд Т-г жижүүрийн машинд суулгахгүй гэж манай алба хаагч нартай маргалдаж тавьсан шаардлагыг эсэргүүцэх болсон. Мөн Т жижүүрийн машинд суухгүй зугтаагаад байсан болохоор д/а Т Т-г нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу гаваар гавалж машинд суулгасан. Т намайг очиход алба хаагч нарын тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл гаргасан эсэхийг би хараагүй. Намайг тус дуудлага мэдээлэлд очихоос өмнө би юу болсныг хараагүй болохоор мэдэхгүй байна. Т-г жижүүрийн машинд суулгах үед түүний эхнэр бололтой нэг эмэгтэй, мөн сүүлд ирдэг залуу д/а Т, З нарыг нуруу толгой руу гараараа цохих, үсдэх, дүрэмт хувцаснаас нь татах зэргээр хүч хэрэглэж эсэргүүцэл үзүүлж байсан бөгөөд д/а Э, д/а Б нарт хүч хэрэглэн эсэргүүцсэн эсэхийг би хараагүй. Тэгээд Ттай хамт явж байсан эмэгтэй болон сүүлд ирдэг залуу 2-г цагдаагийн алба хаагчийн биед халдсан, хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн тул мөн адил цагдаагийн хэлтэс рүү авч явж согтолтын зэргийг шалгах хэрэгтэй болсон. Гэвч тухайн эмэгтэй машинд суухгүй, би цагдаагийн хэлтэс явах шаардлагагүй гэж мөн адил эсэргүүцсэн. Би тухайн эмэгтэйг хойд талын суудалд суулгачихаад жолооны ард суухаар явж байх зуур хойд талын суудлаас давж жолоочийн суудалд суугаад машины хаалгыг түгжчихээд хаалга нээхгүй байсан. Тухайн үед жолооч талын цонх бага зэрэг нээлттэй байхаар нь би гараа оруулж байгаад жолооч талын хаалгыг нээхэд нөгөө эмэгтэй миний баруун гарын шуу хэсгээс хазсан. Тус хазуулсан газар одоо улайж шүдний ором үүссэн байсан, удаагүй зүгээр болчихсон. Тэгээд нөгөө эмэгтэйг машинаас буулгах гэтэл жолооны хүрднээс зуурчихаад буухгүй маргалдаад нилээн удаад байхаар нь д/а Т бид 2 машин дотор хүч хэрэглэж гавлаад машинаас буулгаад машины хойд талын суудалд дахин суулгатал машины жолоочийн эсрэг талын хойд хаалганы дотор талаас цонх руу болон хаалга руу хөлөөрөө жийгээд хаалга хаалгахгүй байсан. Тэгэхээр нь тухайн эмэгтэйг машинаас буулгаад Т, түүний найз болон найзтай нь хамт явж байсан эмэгтэйг машиндаа суулган цагдаагийн хэлтэс рүү явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

 

10. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Халуун тогоо гэх нэртэй газар 18 цагийн үед би найзуудаараа шинэ жилийн баяраа тэмдэглэх гээд эхнэр Х-н хамт орсон. Тухайн үед манай 11 найз байсан бөгөөд тэр дунд Т эхнэрийнхээ хамт байгаагүй. Тусдаа Халуун тогоонд шинэ жилээ тэмдэглэж байсан. Тэгээд 2 цагийн үед Халуун тогооноос гараад эхнэр Хын хамт гэр лүүгээ такси бариад явж байтал Т-н эхнэр Г над руу залгаад бид 2 машинтай явж байгаад төв Андуудын дэргэд цагдаад баригдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид 2 төв Андууд руу такситайгаа очсон. Намайг андууд дээр очиход Т мөнгөлөг өнгийн Тоёота ланд-76 маркийн тээврийн хэрэгслээ андуудын зогсоол дээр зогсоочихсон Т өөрөө машинаасаа буучихсан байсан. Тухайн үед 4 цагдаагийн алба хаагч ирчихсэн зогсож байсан бөгөөд 2 цагдаа нь Т-г гавлах гээд ноцолдоод Т гавлуулахгүй гээд цагдаагийн алба хаагч нартай тэмцэж байсан. Түүний хажууд эхнэр Г нь мөн зогсчихсон утсаараа бичлэг хийгээд байсан. Тэгээд цагдаа нар нийлээд Т-г гавлаад албаныхаа машинд суулгасан. Мөн цагдаа нар эхнэр Гг машиндаа суулгах гэтэл Г машинд суухгүй гэсэн бөгөөд Г-г цагдаа нар машинд суулгах гээд түлхээд чихээд байсан ба мөн газар унагааж гавалсан. Тэгэхээр нь би цагдаа нарт хандан та нар арай дэндэж байна, эмэгтэй хүнийг ингэж бариад цол нэмдэг юм уу гэж хэлсэн. Тухайн үед би эхнэртэй юм яриад зарим нэг зүйлийг анзаараагүй. Тэгээд цагдаа нар намайг яв гэж хэлэхээр нь үгүй ээ би цуг явна гэж хэлээд машинд суугаад цагдаа руу явсан. Надтай цуг цагдаагийн машинд Т, манай эхнэр Х нар цуг байсан. Цагдаа дээр очоод би согтолын зэрэг шалгадаг багажаар үлээхэд 1 бүхэл гарч байсан ба намайг эрүүлжүүлэхэд хонуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/,

11. Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Халуун тогоо гэх газар Сүмбэр сумын 6 дугаар багийн шинэ жилийн үйл ажиллагаа болсон. Тухайн үйл ажиллагаа 18-аас 00 цагийн хооронд явагдсан бөгөөд Халуун тогоо гэх газар хаахаар болоод үйл ажиллагаа дуусаад бүгд гадагшаа гарсан. Тухайн үед байсан хүмүүс такси барих нь бариад жолооч дуудах нь дуудаад явцгаасан. Шинэ жилийн арга хэмжээнд миний төрсөн дүү Т, эхнэртэйгээ хамт оролцсон бөгөөд өөрийнхөө мөнгөлөг саарал өнгийн жийп маркийн машинтайгаа ирсэн байсан бөгөөд бид тэдэнд машинаа орхиод яваарай такси дуудаарай гэж хэлсэн. Нэг харсан Т машинтайгаа хөдлөөд явчихсан байхаар нь би Т руу гар утсаараа залгаад ярьтал би андуудын өмнө зогсож байгаад жолооч дуудчихая гэсэн. Би нөхөртэйгээ хамт гэртээ харих гээд такси бариад Найрамдал хотхон руу явж байхад манай бэр Г манай нөхөр Б-н гар утас руу залгаад хүрээд ирээч, бид хоёр цагдаатай маргалдаад байж байна гэж хэлсэн. Тэгээд Б бид хоёр Т-н байгаа газар очтол Т-г 2 цагдаа газар унагаачихсан байдалтай ноцолдоод байсан. Мөн өөр 2 цагдаа Гтой маргалдаад зогсож байсан. Нөхөр Б бид хоёр та нар ингэж хүч хэрэглэж болохгүй шүү, наадах чинь хүн шүү дээ, адгуус биш шүү дээ гэж хэлсэн. Тэр үед цагдаа нар бидэнд та нар үйл ажиллагаа явуулж байхад саад болж болохгүй гэж хэлж байсан. Цагдаа нар Т-н гарыг хойно нь гавлаад цагаан өнгийн пробокс маркийн машины арын суудалд суулгасан. Бэр Гг машинд суулгах гээд нөгөө цагдаа нар ноцолдож эхэлсэн. Тэр үед Г машинд орохгүй гээд нилээн ноцолдсон. Тэгээд 2 цагдаа Г-г газар унагааж байгаад гавалсан. Тэгээд Т-г оруулсан байсан цагаан өнгийн пробокс машинд Г-г оруулах гээд дийлээгүй. Тэгж байгаад Г би өөрөө орчихоё гэж хэлээд тухайн машины жолооч талын урд хаалгаар нь ороод суучихсан. Тэгээд Г машиныг нь дотор талаас нь түгжээд цагдаа нарыг оруулахгүй хэрүүл маргаан болоод байсан. Нэг цагдаа цонхны завсраар гараа хийгээд цонхоо нээсэн. Тэгээд Г тухайн тээврийн хэрэгслээс гараад фургон маркийн машинд суулгаад цагдаагийн байгууллага руу аваад явсан. Тухайн цагдаа нар нөхөр Б бид хоёрыг та хоёр ч гэсэн яв гэхээр нь бид пробокс маркийн машинд суугаад цагдаа дээр ирсэн. Цагдаа нар яагаад Б бид хоёрыг авч явсан гэхээр цагдаа нар Г-г хүчээр гарыг нь гавлах зэрэг үйлдэл хийхээр нь Б эмэгтэй хүнтэй зүй бусаар харьцлаа, том хэрэг илрүүлсэн юм шиг харьцаж байна гэж хэлээд нэг цагдаагийн далан дээр нь миний дүү цол нэмээрэй гэж хэлээд нэг удаа алгадсан. Тэгтэл цагдаа нар та ч гэсэн явна шүү гээд манай нөхрийг аваад явахаар нь би хамт машинд нь суучихсан юм. Тэгээд цагдаагийн байгууллага дээр ирээд Т, Г, Б нарын согтолтыг шалгана гээд согтолт шалгадаг багаж үлээлгэх гээд байсан. Тэр үед Б үлээсэн. Т, Г нар үлээхгүй гээд байсан. Бийн согтолтын зэрэг өндөр гарсан байна гээд түүнийг эрүүлжүүлэх байранд оруулахаар нь би яваад өгсөн юм. Т, Г нар согтолт шалгадаг багаж үлээхгүй гээд хэрэлдээд хоцорсон. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр хуудас/,

12. Гэрч Ш.Дэнсмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай дүү Т эхнэр Г-тойгоо гэр бүл болж 5 хүүхдийн эцэг эх болсон. Одоо Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг Их уул гэх газар мал маллаж амьдарч байгаа. Манай дүү Т-н хувьд төлөв төвшин зантай, аливаа юмыг бодож байж дуугардаг, архи дарс уудаггүй, үр хүүхэд хань ижилдээ халамжтай, боловсрол өндөртэй, Анагаах ухааны харъяа хувийн дээд сургуульд багшилж байгаад өөрийнхөө сонирхолоор хөдөө мал маллаж байгаа хүн байгаа юм. Өөрөө эмч мэргэжилтэй, мал маллах ухаанд их сайн, багаасаа мал дээр өссөн их хөдөлмөрч ажилсаг хүн байгаа юм. Түүний эхнэр Г нь манай бэр болоод 5 хүүхдийн ээж болоод байгаа бөгөөд ажилсаг, хүнтэй харьцаа сайтай, үр хүүхэд хань ижилдээ халамж анхаарал сайтай хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 91 дүгээр хуудас/,

13. Гэрч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай дүү Т эхнэр Г-тойгоо гэр бүл болж 5 хүүхдийн эцэг эх болсон. Одоо Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг Их уул гэх газар мал маллаж амьдарч байгаа. Манай дүү Т-н хувьд даруухан, үг дуу цөөтэй, зохион байгуулах чадвартай, түүний аав Л.Б улсын сайн малчин бөгөөд тэд өндөр настай болохоор манай дүү Т л бүх ажлыг зохицуулж зохион байгуулдаг, их ажилсаг, хөдөөнийхөө бүх л ажлыг зохион байгуулдаг, сум багтаа нэр хүнд сайтай, 2022 онд Сумын аварга малчнаар тодорхойлогдсон боловч өөрөө татгалзсан байсан. Гэр бүлдээ халамжтай эхнэр хүүхэдтэйгээ хэрэлдэж муудалцаад байхгүй, үг дуу цөөтэй хүн байгаа юм. Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Түүний эхнэр Г нь яриа хөөрөө сайтай, хөөрхөн ааштай, ажилсаг, цэвэрч нямбай, хүнтэй их нийтэч, мал аж ахуйн ажилд их дайчин, эрэгтэй хүнээс дутахгүй, гадаа гэрийн ажлыг амжуулдаг хүүхэд байгаа юм. Т, Г нар хоёулаа дээд боловсролтой хүмүүс бөгөөд хөдөө гарч ирж мал маллаж амьдарч байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 93 дугаар хуудас/,

14. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаартай дүгнэлтэнд:

- Г.З-гийн биед духанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2022.12.28-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 96 дугаар хуудас/,

15. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дугаартай дүгнэлтэнд:

- Ө.Э-ын биед баруун шанаанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2022.12.28-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 100 дугаар хуудас/,

16. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 29 дугаартай дүгнэлтэнд:

- Б.Т-ийн биед зүүн гарын 2-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2022.12.28-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 104 дүгээр хуудас/,

 

17. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаартай дүгнэлтэнд:

- Б.Б-ийн биед баруун бөөр орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл  тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2022.12.28-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 108 дугаар хуудас/,

18. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 27 дугаартай дүгнэлтэнд:

- Н.А-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 104 дүгээр хуудас/,

19. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дугаартай дүгнэлтэнд:

- Ц.Г-гийн биед баруун шуунд, зүүн бугалганд, баруун өгзөгний дээд хэсэгт цус хуралтууд, баруун бугалганд, нурууны L2 L3 орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2022.12.28-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Баруун шууны дээд гадна хэсгийн цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Баруун шууны дунд гадна хэсгийн цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Баруун шууны дотор доод хэсгийн цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Баруун өгзөгний дээд хэсгийн цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Баруун бугалганд, нурууны L2 L3 орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 116-117 дугаар хуудас/,

20. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтэнд:

- Б.Т-н биед духанд, баруун хацарт, баруун гарын бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2022.12.28-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 126 дугаар хуудас/,

21. Ашид Билгүүн ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-923/6186 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 135-137 дугаар хуудас/

22. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-17 дугаар хуудас/

23. Албаны энгэрийн камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/

24. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-26, 30-31 дугаар хуудас/

25. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 214-217 дугаар хуудас/

26. Шүүгдэгч Б.Т-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 179 дугаар хуудас/,

27. Шүүгдэгч Ц.Ггийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 180 дугаар хуудас/,

28. Шүүгдэгч Б.Т-н Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 231 дүгээр хуудас/,

29. Шүүгдэгч Ц.Г-гийн Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт / хх-ийн 234 дүгээр хуудас/ зэрэг болно.

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Андууд” гэх нэртэй дэлгүүрийн гадна талд тус аймаг дахь Цагдаагийн хэлтсийн цагдаа дэд ахлагч Г.З, Ө.Э, Б.Т нарын албан үүргээ биелүүлж “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тул зохих журмын дагуу шалгуулж цагдаагийн хэлтэс хамт явах ёстой” гэсэн шаардлагыг үл биелүүлж улмаар хүч хэрэглэн Г.Згийн энгэрээс татаж нүүрэн тус газар гараараа цохих, Ө.Э-ын нүүрэн тус газар гараараа цохих, Б.Т-ийн мөрдсийг хуулж нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр эсэргүүцэж, Г.З-гийн биед духанд цус хуралт зулгаралт, Ө.Э-ын биед баруун шанаанд цус хуралт зулгаралт бүхий гэмтэл учруулж хууль сахиулагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Шүүгдэгч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Андууд” гэх нэртэй дэлгүүрийн гадна талд тус аймаг дахь цагдаагийн хэлтсийн цагдаа дэд ахлагч Б.Т, Б.Б, Н.А нарын албан үүргээ биелүүлж “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тул зохих журмын дагуу шалгуулж цагдаагийн хэлтэс хамт явах ёстой” гэсэн шаардлага нөхөрт нь тавьсанд дургүйцэн Б.Т-г авч явахад саад учруулж болохгүй хол бай гэсэн шаардлагыг үл биелүүлж улмаар хүч хэрэглэн Б.Т-ийн баруун хөлийн шилбэ мөн гар луу өшиглөх, баруун талын шанаа орчим гараараа цохих малгайг нь авч зугтах, Б.Б-ийн нуруу руу нь хөлөөрөө өшиглөх, гэрэл ойлгогчтой хантаазыг урах Н.А-ийн баруун гарын шуу хэсгээс хазах зэргээр эсэргүүцэж Б.Тийн биед зүүн гарын 2 дугаар хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл Б.Б-ийн биед баруун бөөр орчим зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учруулж хууль сахиулагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Т, Ц.Г нар нь хууль сахиулагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Түүнчлэн хууль сахиулагч гэдэгт цагдаа, дотоодын цэрэг, тагнуул, гааль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны болон авлигатай тэмцэх, хил хамгаалах, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийг ойлгоно.

Шүүгдэгч Б.Т, Ц.Г нар нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь хохирогч Г.З, Ө.Э, Б.Т, Б.Б, Н.А нарын мэдүүлэг, гэрч Б.Б, Б.Х нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Т, Ц.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т, Ц.Г нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Т, Ц.Г нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Т-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Ц.Г-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүлйин 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.З, Ө.Э, Б.Т, Б.Б, Н.А нар нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн ба хохирогч Б.Тийн мөрдөсний үнэ болох 10 000 /арван мянга/ төгрөг, хохирогч Б.Б-ийн гэрэл ойлгогч туузтай ногоон өнгийн хантаазны үнэ болох 45 000 /дөчин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Т, Ц.Г нар нь төлсөн байх тул тэднийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Т, Ц.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Т, Ц.Г нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Т, Ц.Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шүүгдэгч Б.Т-д прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2750 /хоёр мянга долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 750 000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,  

Шүүгдэгч Ц.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул уг прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Т, Ц.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

Иймд Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2750 /хоёр мянга долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 750 000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,  

Шүүгдэгч Ц.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 2750 /хоёр мянга долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 750 000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд,

Шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоов.

 

Шүүгдэгч Б.Т, Ц.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Т, Ц.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын 15 минут, мөн 11 минут 08 секундын бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, гэрэл ойлгогч туузтай ногоон өнгийн хантааз 1 ширхэгийг хохирогч Б.Б-д, цагдаагийн алба хаагчийн ахлагчийн өрөөсөн мөрдөс 1 ширхэгийг хохирогч  Б.Т нарт тус тус буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х-н овогт Б-н Т-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Б овогт Ц-н Г-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2750 /хоёр мянга долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 750 000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,  

Шүүгдэгч Ц.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 2750 /хоёр мянга долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 750 000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд,

Шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Т, Ц.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгч Б.Т, Ц.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын 15 минут, мөн 11 минут 08 секундын бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, гэрэл ойлгогч туузтай ногоон өнгийн хантааз 1 ширхэгийг хохирогч Б.Б-д, цагдаагийн алба хаагчийн ахлагчийн өрөөсөн мөрдөс 1 ширхэгийг хохирогч  Б.Т нарт тус тус буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Б.Т, Ц.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.ЭНХМАНДАХ