Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/380

 

 

 

 

 

 

 

 

 

   2023           05            10                                          2023/ШЦТ/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн, 

улсын яллагч Ц.Ганцэцэг, 

шүүгдэгч *** нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *** овогт ***ын ***ид холбогдох 2303001960186 дугаартай эрүүгийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, геологич ажилтай, ам бүл З , эхнэр охины хамт *** дүүргийн *** хороо, *** хотхоны *** тоотод оршин суух хаягтай, урьд яд шийтгэлгүй,

*** овогт ***ын *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ буюу “...2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 16 цаг 47 минутын орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн баруун урд уулзварт Тоёота приүс маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/... эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.9-т заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, улаан гэрэл дохиогоор хөдөлгөөнд оролцож, улмаар Тоёота приүс маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Тоёота приүс маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ***, зорчигч *** нарын эрүүл мэндэд хөнгөн, зорчигч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёота приүс маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эвдэж, 10.450.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол тус тус учруулсан...гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь согтуурсан үедээ буюу “...2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 16 цаг 47 минутын орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн баруун урд уулзварт Тоёота приүс маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/... эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.9-т заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, улаан гэрэл дохиогоор хөдөлгөөнд оролцож, улмаар Тоёота приүс маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Тоёота приүс маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ***, зорчигч *** нарын эрүүл мэндэд хөнгөн, зорчигч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёота приүс маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эвдэж, 10.450.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол тус тус учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 4 тал/,

3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 тал/,

Тоёота приүс маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл гэрэг зургийн үзүүлэлт /хх-ийн 12 тал/,

Тоёота приүс маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13 тал/,

Арвижих-Эстимейт ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 22277/№26140116 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 68-73 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-ийн 17 тал/,

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14 тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 15 тал/,

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын хохирогчоор өгсөн “...Миний бие 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өглөө 09 цагт ирээд эвдрэл гэмтэлтэй ATM засварлах дуудлагын дагуу Дэнжийн мянга, Хороолол, Андууд гэсэн 3 бүсээр явж байсан. 04 цагийн орчимд Хорооллын Их хүрээ Хаан банкны ATM эвдэрсэн дуудлагын дагуу засварлаад 04 цаг 25 минутын орчимд хөдлөөд Таван шарын Дашваанжил төв салбарт очих гэж яваад 04 цаг 50 минут орчимд Гэмтлийн эмнэлгийн ертөнцийн зүгээр зүүн урд гэрлэн дохиотой уулзвар дээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан. Уулзварын гэрлэн дохио босоо ногоон гэрэл асаалттай байсан, гэнэт миний хажуу талаас мөргөсөн. Би тухайн үед жолоочийн хажуу талын урд сандал дээр хамгаалах бүс зүүгээгүй сууж явсан. Манай жолооч осол болох үед ойролцоогоор 50-60 км цагийн хурдтай явж байсан. Тухайн осол болсны дараа компаниас шууд эмчилгээний бүх зардлыг гаргаж эмчлүүлсэн, мөргөсөн жолооч харин компанид төлбөрийг төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “..Тухайн Тоёота приүс маркийн *** улсын дугаартай автомашин нь 2017 оноос *** ХХК-д явж байгаа. 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр баруун салбарт автомат мөнгөний машины алдааг засварлахаар явж байгаад 16 цагийн орчимд Өргөө салбарын Хаан банкнаас Таван шарын оффис явах замдаа зам тээврийн осолд холбогдсон. Тухайн үед манай байгууллагын автомашинд 3 зорчигч явж байсан. Зорчиж байсан 2 зорчигч болон жолооч хөнгөн гэмтсэн бөгөөд тухайн үед гэмтлийн эмнэлэгт очин үзүүлсэн. Манай байгууллагын автомашиныг мөргөсөн жолооч манай хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул манай байгууллагад цаашид гаргах гомдол санал байхгүй. Тоёота приүс маркийн *** улсын дугаартай автомашиныг Улсын үнэлгээний газарт үнэлүүлэхэд 10.450.000 төгрөгийн хохирол гарсан бөгөөд уг зардлыг мөргөсөн машины жолооч бүрэн төлсөн. Мөн мөргөсөн жолооч зорчиж явсан зорчигч, манай байгууллагын жолоочийн эмчилгээний зардал 4.260.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Миний бие 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өглөө 09 цагт Дашваанжил төвийн 5 давхарт *** ХХК-ийн ATM хариуцсан харуулын ахлахаар ажилладаг. 04 цаг 50 минут орчимд Гэмтлийн эмнэлгийн ертөнцийн зүгээр зүүн урд гэрлэн дохиотой уулзвар дээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан. Уулзварын гэрлэн дохио босоо ногоон гэрэл асаалттай байсан бөгөөд уулзвар нэвтрэх үед би жолоочийн арын суудал дэр сууж байсан. Тэгээд урдуур улаан гэрлээр нэг машин орж ирж байгааг ойролцоогоор 15-20 м харсан. Тэгсэн хажуу талаас гэнэт л мөргөсөн. Манай жолооч осол болох үед ойролцоогоор 40-50 км цагийн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны ***ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Миний бие “***” ХХК-д ажилд ороод 10 cap жолоочоор ажиллаж байна. 2023 оны 03 дугаар сарын 18-нь өглөө 08 цаг 30 минутад ажилдаа ирээд *** улсын дугаартай Тоёота приүс 30 маркийн автомашин жолоодон Хаан банкны ATM засварладаг ажил хийж яваад 16 цаг 50 минутын орчимд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд гэмтлийн эмнэлгийн баруун урд уулзвараар ногоон гэрэл асаалттай байсан. Уулзвар нэвтрэх үед зүүн талаас машин гэнэт л гарч ирсэн. Би уг автомашиныг хараагүй байсан, гэнэт л ирээд мөргөсөн. Уг осол болох үед би ойролцоогоор 50 км цагийн хурдтай явж байсан. Миний биеийн толгойны орой хэсэгт хагарч, зүүн гар, хөлийн зөөлөн эд гэмтсэн. Надаас гадна 2 хүн байсан, манай инженер, хамгаалагч 2 хамт явж байсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 30-32 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн гэрчээр өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манай нөхрийн ажлын хамт олон цэргийн баяр гээд баярлаад шөнө 3 цагийн орчимд гэртээ ирээд хоносон. Маргааш өглөө гэрээс гараад ажилдаа явсан. Би уусан байсан талаар нь мэдээгүй, шөнө уусан архи нь гарсан байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3416 дугаартай шинжээчийн “...***ийн биед зүүн шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3914 дугаартай шинжээчийн “...***ийн биед зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, 2 өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 372 дугаартай шинжээчийн “...***ын биед зүүн атгаал ясны хугарал, булчингийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 59-60 тал/,

Нийслэлийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 203 дугаартай албан бичиг /хх-ийн 63 тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Нямбаярын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Мөрдөгчийн магадлагаа” /хх-ийн 78-79 тал/,

“***” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 33/840, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 55/841 дугаартай албан бичгүүд /хх-ийн 106, 117 тал/,

Хохирогч, яллагдагч нараас гаргасан “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтүүд /хх-ийн 135-136 тал/,  

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 101 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ***ид холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч *** нь согтуурсан үедээ буюу “...2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 16 цаг 47 минутын орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн баруун урд уулзварт Тоёота приүс маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/... эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.9-т заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, улаан гэрэл дохиогоор хөдөлгөөнд оролцож, улмаар Тоёота приүс маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Тоёота приүс маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ***, зорчигч *** нарын эрүүл мэндэд хөнгөн, зорчигч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёота приүс маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эвдэж, 10.450.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол тус тус учруулсан... болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох 102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, Тоёота приүс маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл гэрэг зургийн үзүүлэлт, Тоёота приүс маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Арвижих-Эстимейт ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 22277/№26140116 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, *** хохирогчоор өгсөн мэдүүлэг, ***ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг, ***ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг, ***ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг, ***ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3416 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3914 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 372 дугаартай шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 203 дугаартай албан бичиг, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Нямбаярын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Мөрдөгчийн магадлагаа”, “***” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 33/840, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 55/841 дугаартай албан бичгүүд зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдсэн  байхыг шаардана.

 

Шүүгдэгч *** нь согтуугаар Тоёота приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/... эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.9-т заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчиж ***, *** нарын эрүүл мэндэд хөнгөн, зорчигч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч ***ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Тээврийн Прокурорын Газраас шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийг хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг шүүхээс хянаж тодруулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.6-д  заасан “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх”  үндэслэл тогтоогдоогүй тул шүүхээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дах хэсгийг удирдлага болгон хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч ***, ***, *** нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ “...ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтийг гаргасан болохыг дурдаж байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 4,260,000 төгрөг, тээврийн хэрэгслийн засварын зардалд 10,450,000 төгрөгийг тус төлж барагдуулсан болохыг тэмдэглэж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч ***ид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хөдөлмөрлөх эрх, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг болон хувийн байдалд нь шүүх дүгнэлт хийсэн болохыг тэмдэглэж байна.

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирол төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ***ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6/ зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч ***ид шүүхээс оногдуулсан ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар *** нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирол төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргагдаж ирүүлсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч ***ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд тогтоолын хувийг хүргүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ