Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/76

 

 

2023           03          07                                    2023/ШЦТ/76

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баянхүү,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн,

Шүүгдэгч Ү.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ү-ийн Т-т холбогдох эрүүгийн 2325000000043 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум ХХ баг 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ү-ийн Т /хх00000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ү.Т нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум хх баг 0-0 тоотод өөрийн найз охин 17 настай Э.Д-ыг үснээс нь зулгааж, алгадаж, хуванцар сандал болон галын хайчаар цохиж, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, нуруунд баруун далны хэсэг, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд учруулсан мөн Ч.Л-ийн толгойн тус газар галын хайчаар цохиж хуйханд зүсэгдсэн шарх, гэмтэл учруулан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ү.Т нь согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Хх баг 0-0 тоотод өөрийн найз охин 17 настай Э.Дыг үснээс нь зулгааж, алгадаж, хуванцар сандал болон галын хайчаар цохиж, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, нуруунд баруун далны хэсэг, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд учруулсан мөн Ч.Л-ийн толгойн тус газар галын хайчаар цохиж хуйханд зүсэгдсэн шарх, гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Уг үйл баримт нь шүүгдэгч Ү.Т шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Л-ид нийт 595,000 төгрөг өгсөн, Д-т нийт 680,000 төгрөг өгсөн...” гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан:

Шүүгдэгч Ү.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...Л-ийг босгож ирээд баруун гараараа толгойных нь ар дагз хэсэгт 2-3 удаа цохисон. Тэр үед Д- босож ирээд дундуур орохоор нь баруун гараараа толгой хэсэг рүү цохисон. Д-ын хамарнаас нь цус гарчихсан байхаар нь гар нүүрээ угаачих гэж хэлээд байж байх хооронд Л- бид хоёр зууралдаад байж байх хооронд Д- гараад гүйчихсэн... Хайгаад олдохгүй болохоор нь Б-ийн ахын гэрт ороход Цагдаа нар ирээд Л-ийг аваад явсан... Цагдаа нар хашаанд орж ирээд намайг аваад цагдаагийн байгууллагад ирсэн... Д-ын хувцсыг би тайлсан. Л-ийн толгойг өөрийн хэрэглэж байсан цагаан өнгийн Жи-5 загварын гар утсаар цохиж гэмтээсэн... Д-т 300,000 төгрөгийг эмчилгээ хийлгээрэй гэж өгсөн. 350,000 төгрөгөөр Л-ийн гэрт хивс авч өгсөн... Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ч.Л- мөрдөн шалгах ажиллагаанд: ...Т- гарын алга хэсгээрээ Д-ын дух хэсэгт цохиж унагаахаар нь би Д-ыг босгоход Т- байшингийн урд хэсэгт байх орон дээр унтахаар хэвтсэн. Би Д-ыг байшингийн хойд хэсэгт байх орон дээр аваачиж суулгахад Д- хамт гадагшаа гарч бие засъя гэхээр нь хамт гарсан... Буцаад гэрт орж ирээд би гутлаа тайлж, орон дээрээ очиж хэвтэж байхад Д- Т-ийн хажууд хэвтэхээр очсон. Энэ үед Т- босож ирээд Д-ын нүүр хэсэгт гарын алгаараа дахин цохиход Д-ын уруулнаас цус гарч эхэлсэн. Тэр үед би орноосоо босоод нойлын цаасыг Д-т өгсөн. Д-ыг цусаа арчиж байхад Т- надад хандаж, чи наад Д-ыгоо аваад унт гэсэн. Тэгэхээр нь би Д-ыг орон дээр хэвтүүлээд, хөнжил нөмрүүлээд, өөрөө хажуугаар нь ороод тусдаа хөнжил нөмрөөд хэвтэж байхад, Т- утсаа гаргаж ирээд ах нар руугаа 2-3 удаа залгаад энд нэг охиныг ирж шаа гэж яриад байсан. Т- ярьж дуусаад босож ирээд миний ард хэвтэж байсан Д-ыг босгож, хувцасыг нь тайлж шидсэн. Тэгээд манай гэрт байсан хуванцар ягаан өнгөтэй сандалаар 2-3 удаа Д-ын толгойн хэсэгт хүчтэй цохиход сандал эвдэрсэн. Намайг очиж салгахад Д- ханан пийшингийн хажууд гараа толгой дээрээ барьчихсан хамар, амнаас нь цус гарчихсан сууж байсан. Тэгээд Т-ийг салгаад цааш ор руу түлхэхэд Т- баруун гараараа миний зүүн талын шанаа хэсэг рүү цохисон. Би Т-ийг орон дээр суулгаад Д- руу эргэж харахад ямар нэгэн зүйлээр миний толгойн ар хэсэг рүү цохисон. Тэгээд миний ухаан балартаж газартаж унасан. Газарт унаад босох гэтэл босож чадахгүй байсан. Харин тэр хооронд Т- Д-ын үснээс чирээд гал тогоо хэсгийн өрөө рүү авч ороод модоор нүүр рүү нь цохиод байгаа харагдсан. Тэгээд Д- гал тогооны өрөөнөөс том өрөө рүү зугтаж гарч ирэхэд Т- гартаа галын хайч барьчихсан орж ирээд Д-ын гар, хөл рүү цохиод байсан. Тухайн хугацаанд би босоод Т-ийг салгахад Т- гартаа байсан галын хайчаар миний толгой хэсэгт цохиход нь гараараа дарж үзэхэд, толгойноос цус ихээр гарч эхэлсэн. Би Т-ийг орон дээр дараад сууж байхад Т- нь Д-ыг явж нүүр гараа угаа гэхэд Д- гараад зугтчихсан. Д-ыг гараад явахаар нь Т- араас нь гарсан боловч Д- байхгүй байна гэж орж ирээд машиныхаа түлхүүрийг аваад гарахаар нь араас нь гарч хамтдаа Д-ыг хайхад олдоогүй. Т- намайг гэрийн гадаа буулгасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23х/,

 

- Насанд хүрээгүй хохирогч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд: ...Т- ямар нэгэн зүйл ярилгүй шууд гарын алга хэсгээрээ миний дух хэсэгт цохих үед газарт унасан. Л- намайг босгоход Т- байшингийн урд хэсэгт байх орон дээр унтахаар хэвтсэн... Би Т-ийн хажуугаар унтахаар дөхөх үед Т- босож ирээд миний нүүр хэсэгт гарын алгаараа дахин цохих үед миний уруулнаас цус гарч эхэлсэн. Тэр үед Л- орноосоо босоод нойлын цаас авч өгсөн. Намайг цусаа арчиж байхад Т- Л-ид хандан Чи наад Д-ыгоо аваад унт гэсэн. Тэгээд Л- бид хоёр орон дээр хэвтэж байхад Т- утсаа гаргаж ирээд ах нар руугаа 2-3 удаа залгаад энд нэг охиныг ирж шаа гэж яриад байсан. Т- ярьж дуусаад Л-оо шаагаачээ гээд орилоод байсан. Тэгэхэд Л- хувцастайгаа миний дээр гарчихаад худлаа хөдлөөд болих үед Т- ээ ямар арчаагүй хар пизда вэ гэх зэргээр харааж байгаад босож ирээд миний хувцасыг тайлж шидээд, Л-ийн гэрт байсан ягаан өнгийн сандалаар олон удаа миний толгой хэсэгт хүчтэй цохих үед сандал эвдэрсэн... Тухайн үед миний хамар амнаас цус гарчихсан байсан. Нэг мэдэхэд Т- миний үснээс чирээд гал тогооны өрөө рүү авч ороод модоор миний толгой руу цохиод байсан. Тухайн үед миний ухаан балартаад байсан. Мөн Т- гартаа галын хайч барьчихсан миний гар, хөл бүхий л бие рүү цохиод байсан... Т- гартаа байсан галын хайчаараа Л-ийн толгой хэсэгт цохиход толгойноос нь цус ихээр гарч байсан... цагаан өнгийн приус машин зогсоод намайг цагдаагийн газарт хүргэж өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

 

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд: ...замын хажууд ямар ч хувцасгүй, нүүр болон бие нь тэр чигтээ цус болчихсон эмэгтэй хүн зогсож байхаар нь машинаа зогсоотол тухайн эмэгтэй машинд суугаад яваарай би хаашаа явахаа мэдэхгүй байна гэхээр нь би цагдаагийн газар руу явах уу гэхэд би 17 настай, согтуу, архи уучихсан цагдаагийн газарт очихоос айж байна гэхээр нь би зүгээрээ яах ч үгүй гэж хэлээд цагдаагийн газар руу явсан. Тэр охин замдаа юу болсон талаар ярьсан. Би найз залуугийнхаа найзын гэрт нь байж байхад манай найз залуу зодсон. Бас намайг хүчиндэх гээд 2 ах руугаа залгаад энд нэг охин байна ирж шаа гэсэн, мөн намайг сандал, галын хайч, гараараа зодсон. Тийм болохоор би цагдаагийн газарт авч ирсэн... Чармай нүцгэн байсан. Хөлдөө ч оймсгүй байсан... Цагдаагийн газарт авч ирэхэд цагдаагийн алба хаагч нар тухайн охинд нөмрөх зүйл авч ирж өгөөд цагдаагийн газар руу аваад орсон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32х/,

 

            - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12х/,

 

- Хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-19х/

 

            - Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 72 дугаартай ...1. Ч.Л-ийн биед хуйханд 2 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Гэмтэл тус бүр нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно.

6. Өөр гэмтэл, өвчин тогтоогдсонгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 41-42х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 70 дугаартай ...1. Э.Дын биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр нуруу, баруун далны хэсэг, зүүн гуянд цус хуралт, хоёр хөлний улын 2-р зэргийн хөлдөлт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр нуруунд баруун далны хэсэг, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хоёр хөлийн улны 2-р зэргийн хөлдөлт нь нам хэмийн үйлчлэлээр үүсгэгджээ.

2. Нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, нуруунд баруун далны хэсэг, зүүн гуянд цус хуралт, хоёр хөлийн улны 2-р зэргийн хөлдөлт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун өвдөгч үүссэн зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3.4. Магадлуулагчид үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгджээ.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 49-51х/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ү.Тийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Ү.Т нь хохирогч Э.Дыг үснээс нь зулгааж, алгадаж, хуванцар сандал болон галын хайчаар цохиж, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, нуруунд баруун далны хэсэг, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд учруулсан мөн Ч.Л-ийн толгойн тус газар галын хайчаар цохиж хуйханд зүсэгдсэн шарх, гэмтэл учруулан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан,

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ч.Л-ийн ...Т- гарын алга хэсгээрээ Д-ын дух хэсэгт цохиж унагаахаар нь би Д-ыг босгоход Т- байшингийн урд хэсэгт байх орон дээр унтахаар хэвтсэн. Би Д-ыг байшингийн хойд хэсэгт байх орон дээр аваачиж суулгахад Д- хамт гадагшаа гарч бие засъя гэхээр нь хамт гарсан... Буцаад гэрт орж ирээд би гутлаа тайлж, орон дээрээ очиж хэвтэж байхад Д- Т-ийн хажууд хэвтэхээр очсон. Энэ үед Т- босож ирээд Д-ын нүүр хэсэгт гарын алгаараа дахин цохиход Д-ын уруулнаас цус гарч эхэлсэн. Тэр үед би орноосоо босоод нойлын цаасыг Д-т өгсөн. ... Т- ярьж дуусаад босож ирээд миний ард хэвтэж байсан Д-ыг босгож, хувцасыг нь тайлж шидсэн. Тэгээд манай гэрт байсан хуванцар ягаан өнгөтэй сандалаар 2-3 удаа Д-ын толгойн хэсэгт хүчтэй цохиход сандал эвдэрсэн. Намайг очиж салгахад Д- ханан пийшингийн хажууд гараа толгой дээрээ барьчихсан хамар, амнаас нь цус гарчихсан сууж байсан. Тэгээд Т-ийг салгаад цааш ор руу түлхэхэд Т- баруун гараараа миний зүүн талын шанаа хэсэг рүү цохисон. Би Т-ийг орон дээр суулгаад Д- руу эргэж харахад ямар нэгэн зүйлээр миний толгойн ар хэсэг рүү цохисон. Тэгээд миний ухаан балартаж газарт унасан. Газарт унаад босох гэтэл босож чадахгүй байсан. Харин тэр хооронд Т- Д-ын үснээс чирээд гал тогоо хэсгийн өрөө рүү авч ороод модоор нүүр рүү нь цохиод байгаа харагдсан. Тэгээд Д- гал тогооны өрөөнөөс том өрөө рүү зугтаж гарч ирэхэд Т- гартаа галын хайч барьчихсан орж ирээд Д-ын гар, хөл рүү цохиод байсан. Тухайн хугацаанд би босоод Т-ийг салгахад Т- гартаа байсан галын хайчаар миний толгой хэсэгт цохиход нь гараараа дарж үзэхэд, толгойноос цус ихээр гарч эхэлсэн. Би Т-ийг орон дээр дараад сууж байхад Т- нь Д-ыг явж нүүр гараа угаа гэхэд Д- гараад зугтчихсан... гэсэн мэдүүлэг

Насанд хүрээгүй хохирогч Э.Дын ...Т- ямар нэгэн зүйл ярилгүй шууд гарын алга хэсгээрээ миний дух хэсэгт цохих үед газарт унасан. Л- намайг босгоход Т- байшингийн урд хэсэгт байх орон дээр унтахаар хэвтсэн... Би Т-ийн хажуугаар унтахаар дөхөх үед Т- босож ирээд миний нүүр хэсэгт гарын алгаараа дахин цохих үед миний уруулнаас цус гарч эхэлсэн. Тэр үед Л- орноосоо бусаад нойлын цаас авч өгсөн. Намайг цусаа арчиж байхад Т- Л-ид хандан Чи наад Д-ыгоо аваад унт гэсэн... миний хувцасыг тайлж шидээд, Л-ийн гэрт байсан ягаан өнгийн сандалаар олон удаа миний толгой хэсэгт хүчтэй цохих үед сандал эвдэрсэн... Тухайн үед миний хамар амнаас цус гарчихсан байсан. Нэг мэдэхэд Т- миний үснээс чирээд гал тогооны өрөө рүү авч ороод модоор миний толгой руу цохиод байсан. Тухайн үед миний ухаан балартаад байсан. Мөн Т- гартаа галын хайч барьчихсан миний гар, хөл бүхий л бие рүү цохиод байсан... Т- гартаа байсан галын хайчаараа Л-ийн толгой хэсэгт цохиход толгойноос нь цус ихээр гарч байсан... цагаан өнгийн приус машин зогсоод намайг цагдаагийн газарт хүргэж өгсөн... гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Т ...замын хажууд ямар ч хувцасгүй, нүүр болон бие нь тэр чигтээ цус болчихсон эмэгтэй хүн зогсож байхаар нь машинаа зогсоотол тухайн эмэгтэй машинд суугаад яваарай би хаашаа явахаа мэдэхгүй байна гэхээр нь би цагдаагийн газар руу явах уу гэхэд би 17 настай, согтуу, архи уучихсан цагдаагийн газарт очихоос айж байна гэхээр нь би зүгээрээ яах ч үгүй гэж хэлээд цагдаагийн газар руу явсан. Тэр охин замдаа юу болсон талаар ярьсан. Би найз залуугийнхаа найзын гэрт нь байж байхад манай найз залуу зодсон. Бас намайг хүчиндэх гээд 2 ах руугаа залгаад энд нэг охин байна ирж шаа гэсэн, мөн намайг сандал, галын хайч, гараараа зодсон. Тийм болохоор би цагдаагийн газарт авч ирсэн... Чармай нүцгэн байсан. Хөлдөө ч оймсгүй байсан... Цагдаагийн газарт авч ирэхэд цагдаагийн алба хаагч нар тухайн охинд нөмрөх зүйл авч ирж өгөөд цагдаагийн газар руу аваад орсон... гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 72 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 70 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч Ү.Т нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ү.Тийн насанд хүрээгүй хохирогч Э.Д, хохирогч Ч.Л- нарын биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл болох нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ү.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.           

 

Хохирол, хор уршгийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч Э.Д, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч Ч.Л- нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч Ү.Тт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай...” гэсэн санал гаргасан.

Шүүгдэгчээс “...хэлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Ү.Тийг гэм буруутай гэж шүүх дүгнэсэн тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ү.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Ү.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ү-ийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Үнэнхүүгийн Т-ийг дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ү.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин Т- болтол шүүгдэгч Ү.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НАРМАНДАХ