Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/58

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга М.Баярмэнд, улсын яллагч Н.*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* түүний өмгөөлөгч Б.******* /цахим/, хууль ёсны төлөөлөгч Д.******* /цахим/ түүний өмгөөлөгч Б.*******, шүүгдэгч Л.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******,  шинжээч П.*******, гэрч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Л.*******т  холбогдох 2223001620226 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн суманд төрсөн, , эрэгтэй, , боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Төв аймгийн сумын , тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ын *******, /регистрийн дугаар: /

ын  ******* нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт Toyota Sai маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, ослын улмаас Д., Б. нарын амь нас хохирсон  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч  Л.*******ын холбогдсон хэрэг нь  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д  заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр согтуурсан үедээ Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт Toyota Sai маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргасан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Амь хохирогч Д.гийн  хууль ёсны төлөөлөгч Д.*******гийн “...Ээж маань надад хэлэхдээ талийгаач Д. нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот явна гээд хувцсаа бэлдээд усанд орчхоод амрах гээд ороо засаад байж байтал гар утас нь дуугараад гэрийн хувцас, углааштайгаа шөнийн 22 цагийн орчимд гараад явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

Амь хохирогч  Б.ын  хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн “... 2022 оны 08 дугаар  сарын 19-ний өдрийн 14 цагийн үед ...дүү нь  Б.д утсаар нас барчихлаа гэж хэлсэн байсан. Тэгээд манай дүү Б. миний гар утас руу залгаад сая над руу яриад ах автын ослоор нас барсан байна гэхээр нь бид цуглаж байгаад орой 20 цагийн үед гараад маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 05-06 цагийн хооронд хэрэг гарсан гэх газар нь очсон. ...нэхэмжлэх зүйл гэвэл тухайн үед осолд орсон тээврийн хэрэгсэл, оршуулгын зардал мөнгө. ...Одоо эхнэр нь насанд хүрээгүй 3 хүүхдийн хамтаар үлдсэн. Цаашид 3 хүүхдийг насанд хүрэх хүртэл хугацааны сурч боловсрох мөн амьжиргааны зардал мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн сэтгэл санааны хохирлыг хуулийн дагуу гаргуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлгээр,

Ослын газарт дуудлагаар очсон талаараа мэдүүлсэн гэрч Г.ын “...2022 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн гэх газарт зам тээврийн осол гарч  машинд хүн хавчуулагдаад орилоод байна гэх дуудлага мэдээллийг хүлээн авч бүрэлдэхүүнтэйгээр дуудлага мэдээллийг очиж шалгахад аймгийн төвөөс 20 орчим км зайтай Загастайн даваа уруудах засмал замын баруун талд цагаан өнгийн улсын дугаартай  “Тоёото сай” маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу талын ус зайлуулах хоолой даваад жижиг жалга руу онхолдсон байдалтай байсан ба машин их хэмжээний эвдрэлтэй ертөнцийн зүгээр баруун тийш харсан байдалтай байсан. Машины копудны урдхан талд эмэгтэй хүний нас барсан цогцос мөн машины баруун талд газарт нүүрээрээ унаж нас барсан эрэгтэй хүний цогцос байсан. Харин машины жолооны хүрдний хойд талд жолоо барьж явсан бололтой эрэгтэй хүн суудлын бүсээ зүүсэн байдалтай толгойн арын дагз хэсгээс нь цус гарсан байдалтай ёолоод орилж байсан. Түүнийг машинаас гаргах гэхэд жолооч талын хаалга онгойхгүй байсан тул задаргааны багажаар хаалгыг нь хөшиж жолооны хүрдний суудал дээрээс аваад газарт аюулгүй буулгаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Т.ийн  “...Тухайн газар очиход цагаан өнгийн “Sai” маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу руу баруун тийш харсан байрлалтай жижиг жалга руу унасан байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь их хэмжээний эвдрэл гэмтэлтэй байсан. Тээврийн хэрэгслийн гадна 2 хүн шидэгдсэн байдалтай нэг нь машины урд хэсэгт, нөгөөх нь машины баруун талд газарт нүүрээрээ унаж нас барсан байсан. тухайн тээврийн хэрэгсэл дотор жолооны ард хамгаалах бүсийг дээрээсээ давуулж зүүсэн хүн нь жолооны ард хавчуулагдсан байдалтай амьд байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Т.*******гийн “...Загастайн давааны наана тээврийн хэрэгсэл онхолдож хүн хавчуулагдсан байна” гэсэн дуудлага ирээд бүлгийн даргын хамт явсан. Тухайн газар очиход цагаан өнгийн “Sai” маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу баруун тийш харсан байрлалтай байсан. Уг тээврийн хэрэгслийн гадна 2 хүн шидэгдсэн байрлалтай газарт байсан. тухайн тээврийн хэрэгсэл дотор жолооны ард хамгаалах бүсийг дээрээсээ давуулж зүүсэн хүн нь жолооны ард хавчуулагдсан байдалтай амьд байсан...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч Л.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  ...ямар нэгэн санал, хүсэлт байхгүй, маргах зүйл алга, дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. ...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгээр, хэргийн газрын үзлэгийн  тэмдэглэлийн “...цагаан өнгийн “Sai” маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр  баруун тийш онхолдсон байдалтай байна...” гэсэн  тэмдэглэлээр  тогтоогдож байна.

 Дээрх ослын улмаас иргэн Б., Д. нарын амь нас хохирсон болох нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №000000058 дугаартай шинжээчийн “1.Амь хохирогч Б.ын цогцост гавал болон суурь ясны хугарал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, элэгний язрал, уушгины цоорол, хоншоор ясны хугарал, зүүн талын хавиргануудын хугарал, зүүн хацарт, хамарт, зүүн дээд зовхинд, духны дунд хэсэгт, баруун хөмсгөнд, баруун мөрний үений дээд хэсэгт, зүүн мөрний үений дээд хэсэгт, зүүн долоовор хурууны арын үений хэсэгт, зүүн шилбэний хэсэгт, баруун өгзөгний дээд хэсэгт, зүүн өгзөгний дээд хэсгүүдэд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болох үед амьд байх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3.Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь зам тээврийн осолд орох үед үүссэн байх боломжтой гэмтлүүд. 4.Амь хохирогч Б.ын цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Амь хохирогч Б. нь гавал болон суурь ясны хугарал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. 6. Амь хохирогчийн цогцост үүссэн гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлтээр,

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №000000057 дугаартай шинжээчийн “ 1.Амь хохирогч Д.гийн цогцост гавал болон суурь ясны хугарал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дотор эрхтний цусны эргэлтийн алдагдал, элэгний язрал, уушгины цоорол, эрүү,  хоншоор ясны хугарал, зүүн талын хавиргануудын хугарал, сээрний 3-р нугалмын хугарал, зүүн тохойн үе, зүүн өвдөгний ил хугаралттай, баруун дунд чөмөг дунд хэсгийн битүү хугаралттай, хамрын нурууны зүүн талд, доод уруулын баруун хэсэгт шарх, өвчүүний дээд хэсэгт, зүүн хөх махны хэсэгт, баруун долоовор хурууны хэсэгт, баруун бугуйнд, зүүн шууны гадна хэсэгт, зүүн бугуй сарвууны ар хэсэгт, ууцны хэсэгт, багана нурууны гадна талд 10-р нугалмын түвшинд, зүүн шилбэний дотор дээд хэсэгт, баруун гуяны гадна доод хэсгүүдэд зулгаралт, баруун гуяны гадна дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болох үед амьд байх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3.Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь зам тээврийн осолд орох үед үүссэн байх боломжтой гэмтлүүд. 4.Амь хохирогч Д.гийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Амь хохирогч Д. нь гавал болон суурь ясны хугарал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. 6. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь зам тээврийн осолд орох үед үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлтээр болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тогтоогджээ.

Түүнчлэн  зам тээврийн ослын улмаас Toyota Sai маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу 26.800.000 төгрөгний хохирол учруулсан нь  2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгч Л.******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5112 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “*******” гэж хаягласан цусны дээж хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “*******” гэж хаягласан цусанд 1.6 промилл спиртийн агууламж илрэв. Цусанд 1.6 промилл спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна.

Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Л.******* согтуурсан үедээ Toyota Sai маркийн улсын дугаартай автомашины тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол  улсын Замын хөдөлгөөний  дүрмээр зөвшөөрөгдсөн хурдны дээд хэмжээг хэтрүүлснээс болсон нь шинжээчийн “...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” мөн дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн осолд зам, замын байгууламж, тэмдэг тэмдэглэл нөлөөлөөгүй гэж үзэж байна. Toyota Sai маркийн улсын дугаартай автомашины жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэргийн үйл баримттай хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх мэдүүлгүүд болон зам тээврийн ослын газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг хангалттай нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн болон бусад шинжээчийн дүгнэлтүүд зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй зохих мэдлэг туршлагатай хуулийн хүрээнд гаргасан, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид гаргасан байх тул хууль ёсны  үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ  хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Л.******* нь согтуурсан үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас  зам тээврийн осол гаргаж уг ослын улмаас хоёр хүний амь нас хохиросоон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.1, 4.2-д заасан “согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд  шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д заасан буюу согтуурсан үедээ,   хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.

                    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “хохирогч нас барсан түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ” гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон  зардлуудыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

Амь хохирогч Б.ын хууль ёсны төлөөлөгч Б.*******  амь хохирогчийг оршуулахтай холбогдон  гарсан  зардал болон бусад зардалд  нийт  59.977.840 төгрөг, хохирогчийн сэтгэл санаанд учруулсан хохирлыг, амь хохирогч Д.гийн хууль ёсны төлөөлөгч Д.******* амь хохирогчийг оршуулахтай холбогдон  гарсан  зардалд  нийт 8.898.681 төгрөг, хохирогчийн сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөгийг тус тус  шүүгдэгчээс  гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Шүүгдэгч Л.******* шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ид 10000000 / арван сая/ төгрөгийг, хууль ёсны төлөөлөгч Д.*******д  оршуулахтай холбогдон гарсан зардалд 12000000 /арван хоёр/ сая төгрөгийг  тус тус төлжээ.

Хэрэгт  авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар тогтоогдсон  хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал буюу хүнсний бүтээгдэхүүн ахуйн хэрэглээний зүйл  худалдан авсан зардал, шатахууны зардлууд  хуульд заасан журмын дагуу авагдсан нийт 59.977.840 төгрөгийн баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгчийн шүүхийн шатанд төлсөн 10000000 сая төгрөгийг хасаж 49.977.840  шүүгдэгчээс гаргуулж  амь хохирогч Б.ын хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.*******ид олгох нь зүйтэй. 

Харин амь хохирогч Д.гийн хууль ёсны төлөөлөгч Д.*******гийн амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд 8.898.681 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгч түүнд 12.000.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хууль ёсны төлөөлөгч Д.*******д оршуулахтай холбогдон  гарсан  зардлыг бүрэн төлсөн  гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4, 508.5 дахь хэсэгт “гэм хор учруулсан этгээдээс гэм хор учруулсны төлбөрийг  нас барагчид өөрт нь болон хөдөлмөрийн чадвартай төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн цалин хөлсний дундажаар тогтоож үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасч тооцохоор заажээ.

Амь хохирогч Д.гийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нь хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, мөн хохирогчийн сэтгэл санаанд учруулсан хохиролд 50 сая төгрөг  нэхэмжилсэн ч хэрэгт авагдсан нотлох баримтууд нь дээрх гэм хорын төлбөрийг тооцоход хангалтгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар дээрх гэм хор учруулсны төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн  жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Амь хохирогч Б.ын  хууль ёсны төлөөлөгч Б.*******  түүний өмгөөлөгч нар  амь хохирогч Б.ын  3 хүүхдэд  тэжээгчээ алдсаны тэтгэмж хэдэн төгрөгөөр тогтоогдсон талаарх баримт гаргаж өгөөгүй байх тул гэм хор учруулсны төлбөрийг энэ шүүх хуралдаанаар тооцох боломжгүй.

Мөн хохирогч Б.ын хууль ёсны төлөөлөгч Б.******* түүний өмгөөлөгч  “гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүдийн “сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулах  нэхэмжлэлийн  шаардлагыг иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах нь зүйтэй. 

Учир нь: Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар  сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад  хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж  заасан бөгөөд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дээрх хуулийн дагуу сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд   “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардлыг гэм  буруутай этгээдээс гаргуулахаар” заасан бөгөөд нь шинжээчийн дүгнэлтийн зардал болох 200.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Л.*******аас гаргуулж -д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.******* нь гэм буруугийн талаар маргаангүй,  хохирол хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг  дурдах нь зүйтэй.

                                 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч  Л.*******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн  хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгчид Л.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос зохих хэсгийг нөхөн төлснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх  шүүх хуралдаанд шүүдэгч болон  түүний өмгөөлөгчийн “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт оршуулахтай холбогдон гарсан зардлын  зохих хэсгийг  төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Энэ гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар  шүүгдэгчээс хор уршиг нэхэмжилж байгаа зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд заасан  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэхгүй.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг заавал ногдуулахаар заажээ. Шүүгдэгч Л.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасах ял ногдуулж, эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн  тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн  улмаас учирсан хохирол, хор уршиг шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа ирүүлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3,1.5, 1.7, 1.8,1.9, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1.Шүүгдэгч овогт ын *******ыг  Эрүүгийн  хуулийн  27.10 дугаар зүйлийн  4 дэх хэсгийн 4.1, 4.2-д заасан согтуурсан  үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д зааснаар шүүгдэгч Л.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6/ зургаан/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.*******т  ногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.*******аас 49.977.840 төгрөгийг  амь хохирогч Б.ын хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ид олгосугай.

5.Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь амь хохирогч Б.ын  3 хүүхдэд  тэжээгчээ алдсаны тэтгэмжийг, амь хохирогч Б.гийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нь  гэм хор учруулсны төлбөр, сэтгэцэд учруулсан гэм хорын нөхөн төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал 200.000 төгрөгийг шүүгдэгч Л.*******аас гаргуулж “” НҮТББ-д олгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ын 06 /зургаан/ жилийн хугацаагаар оногдуулсан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

8.Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа ирүүлсэн болохыг тус тус дурдсугай.

9.Шүүгдэгч  Л.*******т  2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Н.ДЭЛГЭРМАА