Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/114

 

 

 

                                             2023/ШЦТ/114

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б    

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Н

Өсвөр насны шүүгдэгч: М.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Мийн Гт холбогдох 2312............... дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2005 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүү нарын хамт Архангай аймгийн ......... сумын ...........баг, ................... гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Мийн Г /РД:А/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч М.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч М.Г нь Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэр Петровис шатахуун түгээх станцын ар талд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр М.Г нь үл ялих зүйлээр шалтаглан согтуурсан үедээ Б.Дын нүүрэн тус газар нь цохиж, зодож, хохирогч Б.Дын биед зүүн шанаа хэсэгт зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Дын мэдүүлсэн “Би 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн үед Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг Петровис шатахуун түгээх станцын харалдаа арагшаа 200-300 метр орчим зайд хээр газар найз Ч, Д, С гуравтай Нийслэл нэртэй 2.5 литртэй пиво ууж байхад С өмнө уусан байсан болохоор согтоод машиндаа хэвтээд өгсөн. Тэгээд бид гурвыг сууж байхад А, Г нар мотоциклоор ирээд бид нар нийлээд Нийслэл нэртэй пиво хувааж уугаад юм яриад сууцгаасан. Тухайн үед би пивондоо нилээн халаад сууж байхад бид нар хурдан морины талаар ярихад  Г миний морь хурдан гээд юм яриад байхаар нь би чиний морь уяах гэж юу байдаг юм гэж хэлэхэд Г пиво ууж байсан стаканан аяга барьсан сууж байгаад тухайн аягаар миний толгой руу цохиход уг аяга хагарч бутраад миний толгой хагарч цус гарсан. Тэгтэл цус нь тогтохгүй байхаар нь А намайг сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгч эмчилгээ үйлчилгээ хийлгэж улмаар аймгийн эмнэлэг рүү явах шаардлагатай гэж Н эмчийг хэлэхээр нь би өөрийн эхнэр, ах, эгч болон Гийн ээж нартай аймгийн төвд Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлсэн юм. Надад Гийг цохиж зодсон асуудал байхгүй. Г нь пиво уухдаа ашиглаж байсан стаканан аягаар миний толгойг хага цохисон. Тухайн аяга нь намайг цохих үед хагарч бутраад уугаад сууж байсан газар үлдсэн. Миний толгойн зүүн урд хэсэг хагарсан, зүүн шанаа, хамрын зүүн талд хагарсан аяганы шилээр нарийхан зүсэгдэж гэмтэл учирсан. Уг гэмтлийг Г надад учруулсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй “ гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,  

 

Хохирогч Б.Дын мэдүүлсэн “Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, Г бид хоёр хоорондоо учраа олсон. Түүнд холбогдох хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү“ гэх мэдүүлэг /хх-ийн 94-95/, 

 

гэрч А.Дгийн мэдүүлсэн “...2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Өгийнуур сумын Зэгстэй багийн нутагт Д, Д, С, Ч Г нартай Өгийнуур сумын төвийн баруун хойно хээр талд Сэнгүүр пиво уусан. Бид хэд пиво ууж байхад Г, Д нар хоорондоо хурдан удмын морь ярьж байгаад маргалдсан. Д нь Гт хандан Нийг хурдан морийг гүйцэх адуу чамд байхгүй гэж хэлсэн. Тэгтэл Г гартаа барьж байсан сэнжтэй шилэн стакан аягаар Дын толгой руу хүчтэй цохисон. Д зүүн талын шанааны дээд талд хөмсөгний дээд талаас цус гарсан. А өөрийн мотоциклоор Дыг Өгийнуур сумын Хүн эмнэлэг рүү сундлаад аваад явсан.Тухайн өдөр 2 мотоцикль нэг машинтай явсан пиво уухдаа хээр сууж уусан. С машинд согтоод унтаад өгсөн байсан. Бусад хамт байсан залуус дээрх үйл явдлыг харсан эсэхийг би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/,

 

М.Гийн мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм бурууг хүлээж яллагдагчаар мэдүүлсэн “би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/,

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 105 дугаартай дүгнэлтэд:

  1. М.Гийн биед уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар

эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуудахгүй.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх

дүгнэлт /хх-ийн 56-57 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 106 дугаартай дүгнэлтэд:

  1. Б.Дын биед зүүн шанаа хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар

эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуудахгүй.
  2. Б.Д нь хоёр нүдний ухархайн дотор ханын хуучин хугарал, хамар ясны

хуучин хугарал гэмтэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 67-68 хуу/

 

 

Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 86/, М.Гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 89/, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.   

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч М.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, өсвөр насны шүүгдэгч М.Гийн хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

                                                                                                                                                                                      Иймд өсвөр насны шүүгдэгч М.Гт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналыг харгалзан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоож, оршин суугаа газар, суралцаж байгаа сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Өсвөр насны шүүгдэгч Х овогт Мийн Гийг Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7  дугаар  зүйлийн  1 дэх   хэсэгт

заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч М.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоосугай.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Гт тэнссэн хугацаанд оршин суугаа газар, суралцаж байгаа сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Г нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Өсвөр насны шүүгдэгч М.Гт тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, энэ хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Д.Н нарт тус тус даалгасугай.   

6. Өсвөр насны шүүгдэгч М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч М.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ