| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00312/И |
| Дугаар | 316 |
| Огноо | 2019-07-26 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Дэ сумын Ц гэх газар оршин суух, Д овогт Цийн О /ЗЕ /-ын нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О миний төрсөн аав А.М нь 1938 онд онцгой бүрэн эрхт комиссын ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж 1993 онд Дээд шүүхийн цэргийн коллегийн магадлалаар цагаатгагдсан билээ. Монгол улсын засгийн газрын 1998 оны 2 сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтын 3 дугаар хэсгийн дагуу нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн материал “Зууны мэдээ” сонинд 2019 оны 5 сарын 20-ны дугаарт 80000000 төгрөг олгохоор зарлагдсан тул нөхөн олговрыг олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.О нь нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
“Зууны мэдээ” сонины 2019 оны 5 сарын 20-ны өдрийн №103 дугаарын 7 дугаарт нүүрийн 2019 оны 5 сарын нэрсийн жагсаалтын 24 дугаарт Амгалангийн Мгийн төрсөн хүүхэд Цийн О гэж бичигдсэн байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019 оны 6 сарын 11-ний өдрийн 1/124 дугаартай тус сумын 2-р багийн өндөр настан Ц овогтой О нь 1927 онд төрсөн. 92 настай. Эмэгтэй, ам бүл ганцаар тус сумын 2-р багт оршин суудаг нь талаарх тодорхойлолт,
- Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2019 оны 2 сарын 19-ний өдрийн 03-4/622 дугаартай лавлагаа,
-Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2019 оны 2 сарын 20-ны өдрийн 03-4/643 дугаартай лавлагаа,
- Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2019 оны 2 сарын 20-ны өдрийн 03-4/642 дугаартай лавлагаа,
-Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2019 оны 2 сарын 20-ны өдрийн 03-4/641 дугаартай лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын 2019 оны 1 сарын 28-ны өдрийн 103/003359 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаа,
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 1 сарын 31-ний өдрийн 05/510 дугаартай архивын лавлагаа,
-Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 3 сарын 30-ны өдрийн 74 дугаартай магадлалын хуулбар,
-“Зууны мэдээ” сонины 2019 оны 5 сарын 20-ны өдрийн №103 дугаарын 7 дугаарт нүүрийн 2019 оны 5 сарын нэрсийн жагсаалтын 24 дугаарт Амгалангийн Мгийн төрсөн хүүхэд Цийн О гэж бичигдсэн дугаар,
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн зөвлөлийн төрөлжсөн архиваас олгосон Ц.Оын нөхөн олговорын 1000000 төгрөг гаргуулах тухай 1998 оны 5 сарын 26-ны өдрийн 183 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар зэрэг бичгийн баримтууд болно.
Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 5 сарын 26-ны өдрийн 183 дугаартай шийдвэрт “Ц.О нь А.Мгийн төрсөн охин болох нь Иргэний паспорт, Үндэсний төв архивын лавлагаа, 1933 оны хүн амын тооллогын бүртгэл, орон нутгийн захиргааны тодорхойлолтоор нотлогдож байх тул түүний төрсөн охин Ц.О нь нөхөн олговор гаргуулах хууль ёсны эрхтэй” байна гэж дүгнэн нөхөх олговор 1000000 төгрөгийг Ц.От олгохоор шийдвэрлэсэн байна. Шүүх хуралдаанд оролцсон прокуророос нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах санал гаргаж байх боловч нэхэмжлэгч Ц.О нь хэлмэгдэгч А.Мгийн төрсөн охин болохыг тогтоож нөхөх олговрыг олгохоор шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нэхэмжлэгчийн нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад оруулан нийтэд мэдээлсэн байдлыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1. 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У