Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 388

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 23 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00389                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн А  сумын                  гэх газар оршин суух, Т овогт Д Х /ЗА /-ийн нэхэмжлэлтэй хэлмэгдэгч Уийн Дгийн нөхөх олговор гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чи , прокурор М.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жа  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэлмэгдэгч Уийн Дд холбогдох хэргийг Монгол Улсын дээд шүүхийн  хяналтын шатны шүүхийн  шүүх хуралдааны  2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 11-ний өдрийн  95 дугаар  магадлалаар цагаатгаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 3 сарын 06-ны өдрийн 139/ШШ2019/00084 тоот шийдвэрээр Д.Х намайг хэлмэгдэгч Уийн Дгийн төрсөн охин мөн болохыг тогтоосон.  ... Иймээс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг  цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13.2.1-т зааснаар  Д.Х надад нөхөх олговрын 80000000  төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Х нь  хэлмэгдэгч Уийн Дгийн нөхөх олговрыг  гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

“Зууны мэдээ” сонины 2019 оны 7 сарын 10-ны өдрийн №139 дугаарын  6-р нүүрт хэвлэгдсэн  нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 30 дугаарт “нэхэмжлэгчийн овог нэр Д Х, хэлмэгдэгчийн овог нэр Уийн Д,   хэлмэгдэгчийн юу болох-хүүхэд, нөхөн олговрын хэмжээ 80 сая” гэж зарлагдсан байгаа нь  нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.  /хэргийн 18 хуудас/

 

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Д.Хгийн  Дундговь аймгийн Адаацаг  сумын 2-р баг Ар урт гэх газар   оршин суух хаягийн бүртгэл бүхий Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 13 хуудас/

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 05/1581 дугаартай “Уийн Д нь Төв аймгийн Өнжүүл сумын 4-р багийн харьяат, ард, лам, нас 55 .... У.Дг  1938 онд улс төрийн хэрэгт баривчлан     Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 5 сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор ... хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 09 сарын 11-ний өдрийн 95 дугаар магадлалаар цагаатгажээ” гэх лавлагааны хуулбар /хэргийн 9 хуудас/

-БНМАУ-ын Дээд Шүүхийн Эрүүгийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1993 оны 09 сарын 11-ний өдрийн 95 дугаар магадлалын “тодорхойлох хэсгийн 64-д Төв аймгийн Өнжүүл  сум, 55 настай, гүрэмч, Уийн Д, тогтоох хэсэгт.... холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэднийг цагаатган, хэргийг ЭБШХ-н 6-р зүйлийн 2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэх бичиглэл бүхий магадлалын хуулбар /хх-ийн 10--11 хуудас/

- Дорж овогтой Х нь  хэлмэгдэгч Уийн Дгийн  хүүхэд мөн болохыг тогтоосон Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 139/ШШ2019/00084 дугаартай  шийдвэр   /хх-ийн 2-4 хуудас/ зэрэг бичгийн баримтууд болно.

 

Шүүх хуралдаанд  оролцсон прокуророос нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн тайлбар гаргасан болно.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Х нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн  10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн тасгаас  80000000 /наян сая/ төгрөгийн нөхөх олговрыг гаргуулан нэхэмжлэгч Д.Х /ЗА /-д олгосугай. 
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.9-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,  прокурор энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б