Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/85

 

 

 

 

 

 

 

 

 

  2023           03          13                                   2023/ШЦТ/85

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа,

Улсын яллагч Ж.Батбаатар,

Шүүгдэгч З.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт З-ын Т-т холбогдох эрүүгийн 2225007210045 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Булган аймаг Сайхан суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт З-ын Т- /хх000000000/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах Худалдааны гудамж, Хүлэг хүнсний захын гадна хохирогч О.У-ийг мөргөж унагалаа гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах  болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч З.Т мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...ногооны захын хажууд байх цаг засварын жижиг ТҮЦ-ний урд байсан О- гэх хүнтэй маргалдаад байж байхад У- болон түүний нөхөр Б- хоёр ирээд бид хоёрыг салгах үед манай эхнэр Э- ирээд намайг салгаад чирээд явж байхад хальтарч унасан. У- ирээд чи яаж байгаа юм гээд намайг заамдаж байгаад миний нүүр хэсэг рүү 2 удаа мөргөх үед би газар унаад босож ирээд У-ийг баруун гараараа нүүрнийх нь зүүн нүд рүү 1 удаа цохисон юм. Удалгүй цагдаа ирээд бид нарыг аваад явсан... У-ийг цохисноос болоод Б- намайг зодсон байх...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой уулзаж хэдэн төгрөг өгөх гэтэл шүүх цагдаагаараа явна гээд аваагүй. Ажил төрөл байхгүй учраас мөнгө төгрөг өгөх боломжгүй байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогч О.У- мөрдөн шалгах ажиллагаанд: ... Би худалдааны гудамжид зохион байгуулагч хийдэг. Тухайн өдөр би ажил үүргийн дагуу ил задгай худалдаа болон гараас жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа хүмүүст хяналт тавиад явж байхад манай худалдааны гудамжид ажилладаг хоёр эрэгтэй хүн зодолдоод байж байхаар нь салгах гээд очтол тэнд Э-ийн нөхөр байсан... Э-ийг нөхрөө ирж ав гэж хэлснээс хойш 10 минутын дараа гүйж ирээд салгаад аваад явсан... Т- эхнэрийнхээ гараас бариад чирээд хамт хүрээд ирсэн. Над руу дөхөөд Т- чи О-гийн янхан, чи О-той янханддаг нь үнэн биздээ, танай нөхөр чинь саяхан архичин, гуйлгачин байсан шүү дээ гээд хэл амаар доромжилж эхэлсэн... нэг ухаан ортол нүд рүүгээ цохиулчихсан павилондоо байсан. Юу болоод өнгөрсөн талаар санахгүй байна... Би 13 настайгаасаа зүрх их өвддөг, өвдсөн үедээ юу болж байгаа, юу хийж байгаагаа мэддэггүй болохоор одоо санахгүй байгаа... Эмчилгээний талаарх нотлох баримтаа өгсөн. Нотлох баримтын дагуу эмчилгээний төлбөр 2,500,000 төгрөг нэхэмжилнэ...гэсэн мэдүүлэг, хүсэлт /хх-ийн 13-14х/,

 

- Гэрч О.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: ... Т-ийг авч явж байхад нөхөр мөсөн дээр хальтарч унахдаа намайг түлхээд унагаачихсан. Тэгтэл У- гутал засварын жижиг ТҮЦ-ээс гарч ирээд Т-ийг энгэрээс нь заамдаж байгаад дух хэсэг рүү нь хоёр удаа мөргөөд унагаачихсан. Т- газарт унаж босож ирээд баруун гараараа нэг удаа У-ийн зүүн талын нүд рүү нь цохьчихсон. Үүний дараа У-ийн нүд нь хөхрөөд хавдсан байсан. Удалгүй цагдаа ирээд бид нарыг аваад явсан... Ямар ч байсан гарч ирээд У- нь чи яахаараа эмэгтэй хүн дарамталдаг юм гэж хэлээд шууд мөргөчихсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18х/,

 

- Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд: ... Хүлэг захын урд явж байхад би халааснаасаа гар утсаа унагаахад У- таарч чи чинь архи уучихсан хамаг юм аа хаяж гээлээ гэж хэлээд миний гар утсыг эхнэрт аваачиж өгөхөөр авч явсан. Тэр хооронд үл таних эрэгтэй хүн ирээд наад Урнаа чинь өмнө нь Очироо гэх хүнтэй сууж байгаад одоо Б-тай суусан. Харин чамд ямар учраас халамж тавиад байгаа юм. Та хоёр суух гэж байгаа юм уу гэх зэргийг яриад байхаар нь бид хоёр хэрэлдэж маргалдаж эхэлсэн... Тэр хооронд У- ирчихсэн бид хоёрыг салгаж байхад удалгүй үл таних залуугийн эхнэр нь ирээд аваад явсан. Гэтэл удалгүй У-ийн нүд нь хавдчихсан байхаар нь асуухад наад нэг эргүү юм чинь цохьчихлоо гээд нөгөө үл тахих залууг заасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 65х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 856 дугаартай: “1. О.У-ийн биед зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байж болно.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

5. Нүдний ухархайн хананы хугарал болон хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

6. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай: “З.Тийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30х/,

 

- З.Тт мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40, 41х/,

 

- Хохирлын баримт /хх-ийн 51-52х/,

 

- Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 56-57х/,

 

- Эмнэлэгт иргэнийг илгээх цахим бүртгэлийн маягт /хх-ийн 58-60х/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.Тийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...шүүгдэгч З.Т нь О.У-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэсэн саналыг гаргасан.

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар З.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах Худалдааны гудамж, Хүлэг хүнсний захын гадна хохирогч О.У-ийн нүүр хэсэгт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч З.Тийн үйлдлийн улмаас хохирогч О.У-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь: хохирогч О.У-ийн ... Би худалдааны гудамжид зохион байгуулагч хийдэг. Тухайн өдөр би ажил үүргийн дагуу ил задгай худалдаа болон гараас жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа хүмүүст хяналт тавиад явж байхад манай худалдааны гудамжид ажилладаг хоёр эрэгтэй хүн зодолдоод байж байхаар нь салгах гээд очтол тэнд Э-ийн нөхөр байсан... Э-ийн нөхрөө ирж ав гэж хэлснээс хойш 10 минутын дараа гүйж ирээд салгаад аваад явсан... Т- эхнэрийнхээ гараас бариад чирээд хамт хүрээд ирсэн. Над руу дөхөөд Т- чи О-гийн янхан, чи О-той янханддаг нь үнэн биздээ, танай нөхөр чинь саяхан архичин, гуйлгачин байсан шүү дээ гээд хэл амаар доромжилж эхэлсэн... нэг ухаан ортол нүд рүүгээ цохиулчихсан павилондоо байсан...гэсэн мэдүүлэг,

гэрч О.Э-ийн ... Т-ийг авч явж байхад нөхөр мөсөн дээр хальтарч унахдаа намайг түлхээд унагаачихсан. Тэгтэл У- гутал засварын жижиг ТҮЦ-ээс гарч ирээд Т-ийг энгэрээс нь заамдаж байгаад дух хэсэг рүү нь хоёр удаа мөргөөд унагаачихсан. Т- газарт унаж босож ирээд бараан гараараа нэг удаа У-ийн зүүн талын нүд рүү нь цохьчихсон. Үүний дараа У-ийн нүд нь хөхрөөд хавдсан байсан...Ямар ч байсан гарч ирээд У- нь чи яахаараа эмэгтэй хүн дарамталдаг юм гэж хэлээд шууд мөргөчихсөн... гэсэн мэдүүлэг,

гэрч М.Оын ...үл таних эрэгтэй хүн ирээд наад Урнаа чинь өмнө нь Очироо гэх хүнтэй сууж байгаад одоо Б-тай суусан. Харин чамд ямар учраас халамж тавиад байгаа юм. Та хоёр суух гэж байгаа юм уу гэх зэргийг яриад байхаар нь бид хоёр хэрэлдэж маргалдаж эхэлсэн... Тэр хооронд У- ирчихсэн бид хоёрыг салгаж байхад удалгүй үл таних залуугийн эхнэр нь ирээд аваад явсан. Гэтэл удалгүй У-ийн нүд нь хавдчихсан байхаар нь асуухад наад нэг эргүү юм чинь цохьчихлоо гээд нөгөө үл тахих залууг заасан... гэсэн мэдүүлэг,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 856 дугаартай дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч З.Тийн хохирогч О.У-ийн биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүгдэгч З.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч О.У- нь хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд “Эрхэст Оргил” чих, хамар, хоолойн эмнэлэгийн 2,500,000 төгрөгний баримт, Бүсийн оношлогоо эмчилгээний төвд 36,000 төгрөгөөр үзүүлсэн баримтыг хавсаргасан байна. Хохирогч О.У- нь эмчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд 2,500,000 төгрөгний баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул 2,500,000 төгрөгний хэсгийг хэлэлцэхгүй орхиж, 36,000 төгрөгний баримт нь шаардлага хангасан тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, хохирогчийг уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тт 1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын газар нутгаас гадагш гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай гэв.

Шүүгдэгчээс “...хэлэх зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

      Шүүгдэгч З.Тийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч З.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч З.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т  заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч З.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт З-ын Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З-ын Т-ийг 1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч З.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч З.Тээс 36,000 төгрөгийг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух Б- овогт О-ийн У- /хх0000000, утас 00000000/-т олгож, О.У-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгний хэсгийг хэлэлцэхгүй орхиж, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч З.Тээс  нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ