Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 397

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 26 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00397                                                     Дундговь аймаг

 

 

Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийн гэрээг

 баталгаажуулж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би 

Нэхэмжлэгч: УлаанБ хот, Б  дүүрэг,                байр, 3 тоотод оршин суух, НЫ81110561  регистрийн дугаартай,  Хо  овогт Т-ийн Эгийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Го сум,             тоотод оршин суух  РД:ЗВ  регистрийн дугаартай, Б овогт Дгийн Нд холбогдох

33127592 /гучин гурван сая нэг зуун хорин долоон мянга, таван зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай 139/2019/00416/И индекстэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ба ийн гаргасан хүсэлтийг хянаад    

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б  шүүхэд гаргасан хүсэлтдээ:   ......Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2019 оны 9 сарын 20-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Д.Н нь  Т.Эгаас мөнгө зээлж, зээл төлөгдөөгүйн улмаас зээлдүүлэгч  Т.Э нь Д.Наас 33127592 төгрөг нэхэмжилж  шүүхэд хандсан. Талууд  тохиролцож  2019 оны 9 сарын 20-ны өдрөөс  2020 оны 9 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хэсэгчилж төлөхөөр  болсон.  Хариуцагч Д.Н нь 2019 оны 9 сарын 20-ны өдөр 127592 төгрөг, 2019 оны 12 сарын 20-нд 5000000 /таван сая/ төгрөг, 2020 оны 4 сарын 10-нд 10000000 /арван сая/ төгрөг, 2020 оны 7 сарын 20-нд 6000000 /зургаан сая/ төгрөг, 2020 оны 8 сарын 20-нд 6000000 /зургаан сая/ төгрөг, 2020 оны 9 сарын 20-нд 6000000 /зургаан сая/ төгрөг төлж  төлбөрийг барагдуулахаар тохиролцов  гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т.Э нь Д.Нд холбогдуулан 33127592 /гучин гурван сая нэг зуун хорин долоон мянгатаван зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд 2019 оны 09 сарын 20 өдрөөс 2020 оны 09 сарын 20 өдөр хүртэл нэхэмжилсэн мөнгөн дүнг хувааж төлөх, төлбөрийг  хувааж хүлээн авахаар харилцан тохиролцож 2019 оны 09 сарын 20 өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан  2019 оны 9 сарын 20-ны өдрийн 1801 бүртгэлийн дугаартай эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч Т.Э, хариуцагч Д.Н нарын 2019 оны 09 сарын 20 өдөр байгуулсан 1801 бүртгэлийн дугаартай эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 323590 /гурван зуун хорин гурван мянга таван зуун ерэн  / төгрөгөөс 161795  /нэг зуун жаран нэгэн мянга долоон зуун ерэн таван/ төгрөгийг төсвийн орлогоос,  161795  /нэг зуун жаран нэгэн мянга долоон зуун ерэн таван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

            ШҮҮГЧ                           Г.Б