Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/90

 

 

 

 

 

 

 

 

 

2023           03         16                                      2023/ШЦТ/90

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг,

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасанжав,

Шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-ын Т-т холбогдох эрүүгийн 2325000000076 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Х- овогт О-ын Т- /ХХ00000000/,

                                                                                

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Дулуун-Уул багийн Панзын далиу гэх газар ууланд зөвшөөрөлгүйгээр ойд 2,2м3 мод бэлтгэж, байгаль экологид 371,041 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг хүртэл өөрийн эзэмшлийн Мицубиши Кантер загварын 00-00 ХХХ улсын дугаартай автомашин ашиглан гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах  болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч О.Т мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн төрсөн дүү О.С-ийн хамт Булган аймаг Орхон сум Халиун 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ойгоос мод бэлтгэсэн... 4 босоо мод унагаж, моднуудыг дундуур нь тайрч мод бэлтгэсэн... Манай дүү модыг машинд ачиж өгсөн. Хөгшин түлээгүй болоод гоожин авах гэж А- гэх хүн рүү 2 өдөр залгахад утас нь холбогдохгүй байсан. Аргагүй мод бэлтгэсэн. Би мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45х/,

 

- Иргэний нэхэмжлэгч Д.Баттөр мөрдөн шалгах ажиллагаанд: ...Буруутай этгээдээр ойн санд учруулсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна... Төрийн сангийн 100210200988 дансанд хохирлыг авна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 32х/,

 

- Гэрч О.С- мөрдөн шалгах ажиллагаанд: ...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай төрсөн ах Т- урагшаа яваад аавынд түлээний мод аваад ирье гээд бид хоёр 15 цагийн үед Вокзалаас урагшаа ууланд гарсан. Ах түрүүлж уулын мод руу орсон. Машин нь хий эргээд байхаар нь би дугуйнд нь гинж хийгээд араас нь мод руу ороход, ах модыг тайраад, бэлтгэсэн байхаар нь тэр модыг нь ахтай хамт машинд ачсан. Тэгээд Орхон аймаг руу орохоор Дэнж багийн нутаг дэвсгэрт явж байхад цагдаа таарч шалгаад бичиг баримтгүй гээд цагдаагийн байгууллагад авч ирсэн... Би зөвшөөрөлтэй болоод л модонд явж байна гэж бодсон. Аавынх түлээгүй болоод мод бэлтгэсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36х/,

 

- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: ...О.Т, О.С- гэх хүмүүст огт мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөөгүй. Тус Панзын далиу гэх газарт 2022, 2023 онд тусгаарлалт хийгээгүй байсан учир хэн нэгэнд мод бэлтгэх эрхийн бичиг олгосон байх ёсгүй... Мод бэлтгэх эрхийн бичигт мод бэлтгэх хугацаа болон мод тээвэрлэх хугацааг тус тусад нь тодорхой зааж өгсөн байдаг. Мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, тэдгээрийг хэрэглэх, хяналт тавих журам”-аар зохицуулан зөвшөөрөл олгодог... гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41х/,

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5х/,

 

- Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12, 13-14х/,

 

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20х/,

 

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 24-25х/,

 

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 26-27х/,

 

- Орхон аймгийн сум дундын ойн ангийн 2023 ны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1 дугаартай ... Орхон аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд байгаа 2.2 метр куб модны экологи, эдийн засгийн үнэлгээ тогтооход төлбөрийн муж тогтоох тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын 2013 оны 11 сарын 13 өдрийн 325 тоот тушаалын хавсралтад заасан ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалын нэгдүгээр муж, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцож, экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 371,041 төгрөгөөр тогтоов.гэсэн дүгнэлт /хх-ийн 49-50х/,

 

- Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 42 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 62-66х/,

 

- Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1206 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-70х/,

 

- О.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120х/,

 

- О.Тт мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт /хх-ийн 122х/,

 

- Хохирол төлсөн талаарх баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

  1. Үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймаг Жаргалант сум Дулуун-Уул багийн Панзын далиу гэх газарт зөвшөөрөлгүйгээр 2,2м3 шинэс мод бэлтгэж, улмаар бэлтгэсэн шинэс модыг Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг хүртэл өөрийн эзэмшлийн Мицубиши Кантер загварын 00-00 ХХХ улсын дугаартай автомашинаар тээвэрлэж, байгаль экологид 371,041 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, Орхон аймгийн сум дундын ойн ангийн 2023 ны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1 дугаартай дүгнэлт, Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 42 дугаартай үнэлгээний тайлан, Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1206 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Тын үйлдлийн улмаас байгаль экологид 371,041 төгрөгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой болох нь:  иргэний нэхэмжлэгч Д.Баттөрийн ...Буруутай этгээдээр ойн санд учруулсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна... Төрийн сангийн 100210200988 дансанд хохирлыг авна...гэсэн мэдүүлэг,

гэрч О.С-ийн ...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай төрсөн ах Т- урагшаа яваад аавынд түлээний мод аваад ирье гээд бид хоёр 15 цагийн үед Вокзалаас урагши ууланд гарсан. Ах түрүүлж уулын мод руу орсон. Машин нь хий эргээд байхаар нь би дугуйнд нь гинж хийгээд араас нь мод руу ороход, ах модыг тайраад, бэлтгэсэн байхаар нь тэр модыг нь ахтай хамт машинд ачсан. Тэгээд Орхон аймаг руу орохоор Дэнж багийн нутаг дэвсгэрт явж байхад цагдаа таарч шалгаад бичиг баримтгүй гээд цагдаагийн байгууллагад авч ирсэн... Би зөвшөөрөлтэй болоод л модонд явж байна гэж бодсон... гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Бгийн ...О.Т, О.С- гэх хүмүүст огт мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөөгүй. Тус Панзын далиу гэх газарт 2022, 2023 онд тусгаарлалт хийгээгүй байсан учир хэн нэгэнд мод бэлтгэх эрхийн бичиг олгосон байх ёсгүй... Мод бэлтгэх эрхийн бичигт мод бэлтгэх хугацаа болон мод тээвэрлэх хугацааг тус тусад нь тодорхой зааж өгсөн байдаг. Мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, тэдгээрийг хэрэглэх, хяналт тавих журам”-аар зохицуулан зөвшөөрөл олгодог... гэсэн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Орхон аймгийн сум дундын ойн ангийн 2023 ны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1 дугаартай дүгнэлт, Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 42 дугаартай үнэлгээний тайлан,  Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1206 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргаагүй.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл ,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч О.Т нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, байгаль экологид 1,113,123 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч О.Т нь  зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж. тээвэрлэж буй өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч О.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Дулуун-Уул багийн Панзын далиу гэх газар ууланд зөвшөөрөлгүйгээр ойд 2,2м3 мод бэлтгэж, байгаль экологид 371,041 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг хүртэл өөрийн эзэмшлийн Мицубиши Кантер загварын 00-00 ХХХ улсын дугаартай автомашин ашиглан гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч О.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн. Шүүгдэгч О.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг шүүгдэгчид олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 3,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах  саналтай гэж,

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс: Гэм буруугаа хүлээж байна. Прокурорын санал болгосон ял болон албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэж тус тус дүгнэлт санал гаргасан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүх хуралдаанд хүсэлтийг гаргаж, улсын яллагчийн сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, улсын яллагчтай тохиролцсон байна.

 

Шүүгдэгч О.Тын үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч О.Тын буруутай үйлдлээс байгаль экологид 1,113,123 төгрөгийн шууд хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр буюу 1,113,123 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч нь модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр буюу 1,113,123 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохиролцсоныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

3.Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэхь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 371,041 төгрөгний үнэтэй 47 ширхэг 2.2 метр куб шинэс мод, цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг улсын орлого болгуулахаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, прокурорын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, уг тогтоолоор битүүмжлэгдсэн Мицубиши кантер маркийн 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч О.Тт буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 3,000,000 төгрөгийг О.Таас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

     Шүүгдэгч О.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүйг дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн 03858884 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Х- овогт О-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ын Т-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

         4. Шүүгдэгч О.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүйг дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн 0000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

 

        5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 371,041 төгрөгний үнэтэй 47 ширхэг 2.2 метр куб шинэс мод, 50,000 төгрөгний үнэ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор 00-00 ХХХ улсын дугаартай Мицубиши кантер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг О.Тт олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 3,000,000 төгрөгийг шүүгдэгч О.Таас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ