| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00404/И |
| Дугаар | 401 |
| Огноо | 2019-09-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 401
2019 оны 09 сарын 27 өдөр Дугаар 139/ШШ2019/00401 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн С сумын тоотод оршин суух Б овогт Чгийн А /РД:ЗЮ /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00404/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.А миний бие .... улсад 11 жил ажилласан. Үүнээс 1984 оны 9 сарын 22-ны өдрөөс 1985 оны 11 сарын 23-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын сургуульд багш, 1985 оны 11 сарын 23-ны өдрөөс 1993 оны 11 сарын 23-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн 1-р арван жилийн сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул тухайн үеийн ажилд орсон гарсан тушаал зэрэг баримтуудыг үндэслэн ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.А нь 1984 оны 09 сарын 22-оос 1993 оны 11 сарын 23-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын 8 жилийн сургууль, Дундговь аймгийн Сайнцагаан сумын арван жилийн 1-р сургуульд багшаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Ч.А нь 1984 оны 09 сарын 22 өдрөөс 1985 оны 11 сарын 23 хүртэл Дундговь аймгийн Луус сумын сургуульд, 1985 оны 11 сарын 23-ны өдрөөс 1993 оны 11 сарын 23-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын арван жилийн 1-р сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь:
Дундговь аймгийн Луус сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 9 сарын 22-ны өдрийн 19 дугаартай “Хоёр ээлжээр хичээл заалгах тухай” тушаалын хуулбар /хэргийн 05 хуудас/
Дундговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1985 оны 11 сарын 23-ны өдрийн 76 дугаартай “Багш ажилд түр авах тухай” тушаалын хуулбар /хэргийн 06 хуудас/
Мандалговь сумын 10-н жилийн 1-р сургуулийн захирлын 1993 оны 11 сарын 23-ны өдрийн 45 дугаартай “Хоёр ангид хичээл заалгах тухай” тушаалын хуулбар /хэргийн 07 хуудас/
Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 08 сарын 14-ний өдрийн 08/489 дугаартай “ Сайнцагаан сумын 1-р 10-н жилийн сургууль”-ийн талаархи, 2019 оны 09 сарын 27 өдрийн 08/554 дугаартай “Луус сумын 8 жилийн сургууль”-ийн талаархи тодорхойлолтууд /хэргийн 12, 25 хуудас/
Гэрч А.Цэ-ын “Би Намайг Сайхан-Овоо сумаас 1-р арван жилийн сургуульд шилжиж ирэхэд А нь бага ангийн багшаар ажиллаж байсан. А нь 1985 оноос 1993 оныг дуустал бага ангийн багшаар ажилласан. Би 1989 оны 9 сараас 2018 оныг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р арван жилийн сургуульд тасралтгүй хэл уран зохиолын багшаар ажиллаж байсан. Бид Аийг шилжих хүртэл нь хамт ажиллаж байсан учраас багшаар ажиллаж байсан талаар нь сайн мэднэ. Өөр ажил хийж байгаагүй, 1994 онд Улаанбаатар хот шилжсэн. Бага ангийн сайн багш нарын нэг байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 21 хуудас/
Гэрч С.Ө-ын “ Би 1986 онд 1-р арван жилийн сургуульд зураг хөдөлмөрийн багшаар ажилд ороход А нь бага ангийн багшаар ажиллаж байсан. А нь 1-р сургуульд бага ангийн багшаар ажиллаж эхлэхээс өмнө Луус сумын сургуульлд багшилж байсан байх. А нь 1985 оны 9 сараас 1993 оныг дуустал бага ангийн багшаар 1-р арван жилд тасралтгүй ажилласан. Дараа нь Улаанбаатар хот шилжсэн санагдаж байна. Би 1986 онд 1-р арван жилийн сургуульд зураг хөдөлмөрийн багшаар ажилд ороод 1998 он хүртэл ажиллаж байсан. Би Аийг шилжих хүртэл нь хамт ажиллаж байсан учраас багшаар ажиллаж байсан талаар нь сайн мэднэ. Бага ангийн сайн багш нарын нэг байсан ” гэх мэдүүлэг /хэргийн 22-23 хуудас/
Гэрч А.Цэ-ын “ Би 1988 онд Багшийн дээд сургууль төгсөж 1-р арван жилийн сургуульд Монгол хэл уран зохиолын багшаар ажилд ороход А нь бага ангийн багшаар ажиллаж байсан. А нь 1-р сургуульд бага ангийн багшаар ажиллаж эхлэхээс өмнө Луус сумын сургуульд багшилж байсан. А нь 1985 оны 9 сараас 1993 оныг дуустал бага ангийн багшаар 1-р арван жилд тасралтгүй ажилласан. Би 1988 онд 1-р арван жилийн сургуульд Монгол хэл уран зохиолын багшаар ажилд ороод 2017 он хүртэл багшаар ажиллаж байсан. Би Аийг шилжих хүртэл нь хамт нэг боловсролын байгууллагад ажиллаж байсан учраас багшаар ажиллаж байсан талаар нь сайн мэднэ. ....” гэх мэдүүлэг /хэргийн 24 хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бо овогт Чгийн А /ЗЮ /-ийг 1984 оны 9 сарын 22-ны өдрөөс 1985 оны 11 сарын 23-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын 8-н жилийн сургуульд бага ангийн багшаар, 1985 оны 11 сарын 23-ны өдрөөс 1993 оны 11 сарын 23-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын арван жилийн 1-р сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б