| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2023/0027/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/33 |
| Огноо | 2023-05-15 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Иргэний нэхэмжлэгч ******* (цахимаар),
Шинжээч *******,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
******* аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2333000000012 тоот хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 хүүхдийн хамтаар ******* аймгийн ******* сумын 1-р баг *******т тосгон ******* ******* тоотод оршин суух овгийн ()
2.Монгол улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 14-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг эхийн хамтаар ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг *******т тосгон ******* ******* тоотод оршин суух овгийн ()
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь *******той бүлэглэж 2023 оны 01 дүгээр сарын 12 ний өдөр ******* аймгийн сумын 2 дугаар багийн нутаг гэх газарт улсын дугаартай КИА бонго Жи-3 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж 5 метр урт,1,6 метр өргөн 23 ширхэг бургас модыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн ойн санд 328.476 (гурван зуун хорин найман мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг)-ийн хохирол учруулан, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно гэж заасны дагуу 985,428 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэж 2023 оны 01 дүгээр сарын 12 ний өдөр ******* аймгийн сумын 2 багийн нутаг гэх газарт улсын дугаартай КИА бонго ЖИ-3 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж ,5 метр урт,1,6 метр өргөн 23 ширхэг бургас модыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн ойн санд 328.476 (гурван зуун хорин найман мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг)-ийн хохирол учруулсан, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно гэж заасны дагуу 985,428 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь *******той бүлэглэж 2023 оны 01 дүгээр сарын 12 ний өдөр ******* аймгийн сумын 2 дугаар багийн нутаг гэх газарт 5 метр урт,1,6 метр өргөн 23 ширхэг бургас модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэн ойн санд 985,428 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэж 2023 оны 01 дүгээр сарын 12 ний өдөр ******* аймгийн сумын 2 багийн нутаг гэх газарт 5 метр урт,1,6 метр өргөн 23 ширхэг бургас модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэн ойн санд 985,428 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт нь:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...би Засаг даргын тамгын газарт 3 дахь жилдээ ажиллаж байна ******* ******* нар нь хууль бусаар мод бэлтгэж байгаль орчинд хохирол учруулсан байна. ******* аймгийн сумын засаг даргын тамгын газраас иргэдэд бургас мод бэлтгэх зөвшөөрөл өгдөггүй дүгнэлтэд заасан хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 59-60-р хуудас),
2.Иргэний нэхэмжлэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Харилцагч ******* нь 2022 оны 09 сарын 09-ний өдөр манай байгууллагад хандаад 15,500,000 төгрөгийн зээл олгохыг хүссэн. Бид зээлдэгчийн хүсэлтийг үндэслээд 2022 оны 09 сарын 09-ний өдөр 30 сарын хугацаатай 2.9%-ийн хүүтэй 15,500,000 төгрөгийг зээлэх гэрээ байгуулан олгосон байгаа. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Киа бонго-3 маркийн авто машиныг манай компани өмчлөлд мөн тухайн өдрийн ЗБ-1003220444 дугаартай эд хөрөнгө өмчлөх шилжүүлэх гэрээг байгуулан шилжүүлж тус гэрээний дагуу шилжүүлж авсан байгаа. Одоо зээл нь хэвийн төлөлттэй явж байгаа. Зээлийн гэрээ дуусах хугацаа болоогүй. Өмчлөл манай байгууллагын нэр дээр эзэмших ашиглах нь ******* дээр байгаа. Манайх тээврийн хэрэгсэл барьцааг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,
3.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би сумын ажлын хэсэгтэй 2023 оны 01 дүгээр сарын 12 ний өдөр ******* аймгийн сумын 2 багийн нутаг гэх газарт эргүүл хяналт шалгалт хийж явахад улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хүмүүс мод бэлтгэж байсан ингээд шалгаж үзэхэд зөвшөөрөл байгаагүй тэгээд цагдаад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-р хуудас),
4.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 11 ний өдөр гэдэг манай эхнэрийн дүү нь дүүгийнхээ хамт ******* сумын 1 дүгээр багт манайд ирж хоночхоод маргааш нь түлээний мод бэлтгэхээр бургас руу явсан юм... тэгээд ургаа бургасыг цавчиж 2 машиндаа ачиж байтал цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 82-р хуудас),
5. Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 11 ний өдөр , нарт тусалжтүлээний мод бэлтгэхээр бургас руу явсан юм... тухайн модыг зарж борлуулъя гэсэн санаа байгаагүй ...бургасаа манай гэрийн модон иштэй сүхээр бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 84-р хуудас),
6.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 2-9-р хуудас),
7.Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хх-ийн 10-16-р хуудас),
8. Шинжээч ы 2023 оны 01 дүгээр сарын 20 ний өдрийн №01 тоот шинжээчийн:
******* аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлах улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачигдсан бургас мод нь 4,09 метр куб болж байгаа бөгөөд мод модон материалын экологи эдийн засгийн үнэлгээ нь 4,09 м.куб х 80,312 төгрөг х1/итгэлцүүр / 328.476/ гурван хорин найман мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг/ болж байна.
Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1-р хавсралтын дагуу нэг шоо метр модны эзлэхүүний мөнгөн үнэлгээг ойн сангийн 3 дугаар мужлалаар түлээний мод тул 1 итгэлцүүрээр үржүүлж тооцов гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 38-39-р хуудас),
9.******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн №01/29-01/068/02 тоот актанд:
******* сумын иргэн *******, ******* нарын зохих зөвшөөрөлгүйгээр бургас мод бэлтгэсэн гэх хэрэгт аймгийн сум дундын ойн ангийн шинжээч ы гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1 дэх заалтыг үндэслэн тооцоход 328.476*3=985428 төгрөг болж байна гэх акт (хх-ийн 50-р хуудас),
10. Хөрөнгө үнэлгээний “” ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд:
Киа Бонго-3 маркийн улсын дугаартай хөх өнгийн бага оворын ачааны машины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 4,500,000 төгрөгийн үнэлгээтэй байна гэх дүгнэлт (хх-ийн 24-25-р хуудас),
11. Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр өглөө Ганболд бид 2 эрт мод түүвэрлэхээр очсон. Мод түүвэрлээд очихдоо өөрийнхөө тээврийн хэрэгсэлтэй очоод мод түүвэрлээд зөөвөр мод зөөвөрлөөд байж байсан. Тэгэхэд дээрээс нь Бямбахүү ах ирээд цавчсан. Бид хоёр унасан унагаа мод зөөвөрлөөд байж байсан. Тэгээд байж байхад байгаль хамгаалагч ирсэн гэх мэдүүлэг,
12.Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Ярихдаа жоохон тааруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаарх дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ.
Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги (байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан) иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно.”гэж заажээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 4.09 м.куб бургас мод бэлтгэсэн үйлдэл зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэжээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь 4.09 м.куб бургас модыг зохих зөвшөөрөлгүйгээр санаатайгаар үйлдлээрээ нэгдэж бэлтгэсэн тул гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн байна гэж дүгнэв.
Иймд *******, ******* нарыг бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь *******, ******* нараас байгаль орчинд учруулсан хохиролд 985,428 төгрөг нэхэмжилсэн ба *******, ******* нар төрийн сангийн дансанд 985,428 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна гэж дүгнэв. (хх-ийн 165-р хуудас)
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна .
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
*******, ******* нарын үйлдлийг Прокуророос бүлэглэн “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.
Шүүгдэгч нар нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 4.09 м.куб бургас мод бэлтгэн Киа Бонго-3 маркийн улсын дугаартай хөх өнгийн бага оворын ачааны машинд ачиж байх үедээ байгаль орчны хяналтын байцаагч, багийн дарга, сумын цагдаа нарын хамтарсан эргүүлийн багийнхантай тааралдаж энэ үйлдэл таслан зогсоогдож бургасыг тээвэрлэж чадаагүй байна.(х.х-ийн 80-рт )
Шүүгдэгч нар тухайн тээврийн хэрэгслийг гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх зэргээр гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй тул хураан авч улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авах хуулийн үндэслэлгүй гэж дүгнэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 80,312 төгрөгийн үнэ бүхий 5 метр урт 1.6 метр өргөн 23 ширхэг, 4.09 м.куб бургас модыг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын дугаартай Киа бонго Жи-3 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч ХХК, эзэмшигч ******* нарт буцаан олгож тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорыг тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч нарын өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт ыг бүлэглэн “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. овогт г бүлэглэн “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр *******, ******* нарыг 02 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 80,312 төгрөгийн үнэ бүхий 4.09 м.куб, 5 метр урт 1.6 метр өргөн 23 ширхэг бургас модыг хураан авч улсын орлого болгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол Прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг *******, ******* нарт мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын дугаартай Киа бонго Жи-3 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч ХХК, эзэмшигч ******* нарт буцаан олгож тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорыг тогтоолыг хүчингүй болгосугай.
9.Энэ хэрэгт 5 метр урт, 1.6 метр өргөнтэй 23 ширхэг бургас модыг хураан авч битүүмжилсэн болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА