| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00419/И |
| Дугаар | 410 |
| Огноо | 2019-10-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 410
2019 оны 10 сарын 10 өдөр Дугаар 139/ШШ2019/00410 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Г сум, 4-р баг, Гурвансайхан гэх газар оршин суух, Ц овогт Сын О /РД:ЗГ /-ийн ажилласан жил сэргээн тогтоолгох тухай 139/2019/00419/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сын О миний бие... Гурвансайхан суманд ерөнхий боловсролын сургуулийн 8-р анги төгсөөд илгээлтийн эзэн малчнаар 1985 оны 6 сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй сумынхаа Давших зам нэгдэлд мал маллаж байсан. .... Хөдөлмөрийн дэвтэр Давших зам нэгдлийн конторын барилга 2000 онд гал түймэрт өртөн шатаж үгүй болоход устаж үрэгдсэн. Иймд 1985 оны 6 сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл Давших зам нэгдэл, Давших зам ХК-д малчнаар байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.О нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэл, Давших зам ХК-д 1985 оны 6 сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
С.От хамаарах Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэл, Давших зам ХК-д 1985 оны 6 сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 13-р хуудас/
Шүүх дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 05 сарын 16-ны өдрийн 08/299 дугаартай “ Гурвансайхан сумын Давших зам нэгдэл, Давших зам ХК”-ны талаарх хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 12 хуудас/
- Дундговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 5 сарын 16-ны өдрийн 25/08 дугаартай “Гурвансайхан сумын Конторын барилга, эд хөрөнгө баримт бичиг 2000 оны 01 сарын 15 өдөр гал түймэрт өртсөн“ тухай тодорхойлолт /хэргийн 06 хуудас/
-“№7. Давших зам нэгдэлд 1995 оноос өмнө ажиллаж байсан хүмүүсийн хөдөлмөрийн дэвтэр” гэх бичиглэл бүхий Давших зам нэгдлийн контор шатахад үрэгдсэн зүйлийн тодорхойлолтын хуулбар /хэргийн 08-10 хуудас/
-Гэрч З.Б-ийн “ О нь манай багийн тэмээчин С гэж хүний охин байгаа юм. Аав С нь насаараа нэгдэлдээ тэмээ маллаж байсан. С.О нь 1985 оны 6 сард илгээлтээр гарч 1993 онд хувьчлал тарах хүртэл аавынхаа тэмээнээс малласан. С.О гэр бүлийн хүн Баярхүүтэй хамт нэгдэлд тэмээ малладаг байсан. С.Отэй нэг нэгдлийн нэг бригадад малчин байсан учраас сайн мэдэж байна. С.О нь одоо Гурвансайхан сумандаа малчин. Бид айл саахалт олон жил нутаглаж байсан учраас малчин байсан үеийг нь мэднэ. Би цэргээс халагдаж ирээд 1985 оноос 1992 оныг дуустал Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Гурвансайхан бригадад адуучинаар ажиллаж байсан. ...” гэх мэдүүлэг /хэргийн 18 хуудас/
-Гэрч Т.Г-ын “ С.О нь 1985 оны 6 сард илгээлтээр гарч 1993 онд хувьчлал тарах хүртэл аавынхаа тэмээнээс малласан. С.О гэр бүлийн хүнтэйгээ хамт Давших зам нэгдэлд тэмээ малладаг байсан. С.Отэй нэг нэгдэлд хамт ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. С.О нь одоо Гурвансайхан сумандаа малчин. Би тушаал шийдвэрийг бичдэг байсан учраас С.Оийг нэгдэлд тасралтгүй тэмээ маллаж байсан үеийг нь мэднэ. С.О нь манай багийн тэмээчин С гэж хүний охин. Гэр бүлтэй болохоос өмнө бол аав Стайгаа нэгдэлд тэмээ маллаж байсан. Би 1979 оноос Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд бичээчээр хувьчлал тарах хүртэл ажилласан. С.О нь насаараа мал маллаж байгаа.... ”гэх мэдүүлэг /хэргийн 21 хуудас/
-Гэрч Г.Г-ын “ С.О нь манай багийн тэмээчин С гэж хүний охин байгаа юм. Аав С нь насаараа нэгдэлдээ тэмээ маллаж байсан. Тэр тэмээнээс нь С.О нь 1985 оны 6 сард илгээлтээр гарч 1993 онд хувьчлал тарах хүртэл малласан. ... С.О нь одоо Гурвансайхан сумандаа малчин. Бид айл саахалт олон жил нутаглаж байсан учраас малчин байсан талаар нь мэднэ. Би 1979 оноос нэгдэлд 1992 оныг дуустал Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Гурвансайхан бригадад бог мал адуу, тэмээ маллаж малчинаар ажиллаж байсан. ... ” гэх мэдүүлэг /хэргийн 25 хуудас/
-“Их хувьчлалын тасалбараар өгөгдсөн хөрөнгийн жагсаалтын 63-д С.О, паспорт регистрийн дугаар-69102106” гэх бичиглэл бүхий Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Чулуут бригадын өмч хувьчлалын материалын хуулбар /хэргийн 28-31 хуудас/ зэрэг шууд баримтууд,
- З.Бат-Эрдэнэд Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс 1981 оны 4 сарын 13-ны өдөр олгосон 1981-1982, 1985-1990 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 19-20 хуудас/
- Т.Гүндсамбад Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс 1981 оны 1 сарын 01-ний өдөр олгосон 1979 оны 10 сарын 25 өдөр Давших зам нэгдлийн бичээчээр томилсон, 1992 оны 01 сарын 01 өдөр Давших зам нэгдлийн бичээчийн үүрэгт ажлаас чөлөөлж Давших зам ББХК-н бичээчээр ажиллуулсан тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 22 хуудас/ зэрэг дам баримтууд болно.
Нэхэмжлэгч С.Оийн нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан шууд болон дам баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц овогт Сын О /РД:ЗГ /-г 1985 оны 6 сарын 20-ны өдрөөс 1992 оны 03 сарын 23 хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар, 1992 оны 03 сарын 23 өдрөөс 1992 оны 12 сарын 31 хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б