| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00431/И |
| Дугаар | 412 |
| Огноо | 2019-10-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 412
2019 оны 10 сарын 10 өдөр Дугаар 139/ШШ2019/00412 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Б дүүрэг, тоотод оршин суух, Б овогт Г О /ЗЛ /-ийн ажилласан жил сэргээн тогтоолгох тухай 139/2019/00431/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....миний бие улсад 30 гаруй жил ажилласан юм. .... 1992 оны 10 сарын 01-ны өдрөөс 1994 оны 8 сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхановоо сумын сургуульд багш, 1994 оны 9 сарын 01-ний өдрөөс 1995 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл Сайнцагаан сумын 8 жилийн сургуульд багшаар ажилласан хугацааны тушаалууд архиваас олдоогүй, ажилласан жил тооцогдохгүй байгаа тул хөдөлмөрийн дэвтэр, хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, цалингийн цэсүүд зэрэг холбогдох баримтыг үндэслэн ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь ажилласан жилийг сэргээн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Г.От хамаарах 1992 оны 10 сарын 01-ний өдрөөс 1995 оны 9 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Сайхановоо сумын дунд сургууль, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-н жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 4 хуудас/
Нэхэмжлэгч Г.О нь 1992 оны 10 сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын дунд сургуульд математикийн багшаар, 1994 оны 9 сараас 01 өдрөөс 1994 оны 12 сарын 11-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-н жилийн дунд сургуульд математикийн багшаар ажиллаж байсан болох нь:
-Дундговь аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 7 сарын 06-ны өдрийн 58 дугаартай “Шинээр төгсөж ирсэн багш нарыг хуваарилах тухай” тушаалын хуулбар /хэргийн 5 хуудас/
-Дундговь аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1992 оны 9 сарын 30-ны өдрийн 41 дугаартай “Ажлаас өөрчлөх тухай” тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/
- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 09 сарын 18-ны өдрийн 08/530 “ Сайнцагаан сумын 8-н жилийн дунд сургууль”-ын талаарх, 2019 оны 09 сарын 18-ны өдрийн 08/531 “ Сайхан-Овоо сумын 8-н жилийн дунд сургууль”-ын талаарх хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 7-8 хуудас/
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын засаг даргын тамгын газрын 2019 оны 9 сарын 19-ний өдрийн 2/56 дугаартай “Г.Оийн 1992-1994 оны цалингийн лавлагааг олгосон” тухай тодорхойлолт /хэргийн 9 хуудас/
- Г.Оийн 1992-1994 онуудын цалингийн баримтуудын хуулбар /хэргийн 10-14 хуудас/
-Улсын багшийн дээд сургуулиас Г.От олгосон 060686 дугаартай, 1987 оны 07 сарын 08-аас 1994 оны 12 сарын 31 дуустал Сайхановоо сумын 8 жилийн сургууль, Сайнцагаан сумын 8 жилийн сургуульд математикийн багшаар ажиллаж байсан тухай бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 18-19 хуудас/
-Гэрч Д.А-ийн “ Г.О нь 1987 онд Улсын багшийн дээд сургуулийг математикийн багшийн ангийг төгсөж Сайхан-Овоо сумын сургуульд багшаар 1994 оны хичээлийн шинэ жил хүртэл ажилласан. 1994 оны хичээлийн 9 сарын 01-ний өдрөөс Сайнцагаан сумын сургуульд математикийн багшаар шилжиж байсан. Сайнцагаан сумын сургууль руу шилжих хүртэлээ Сайхан-Овоо сумын сургуулийн математикийн багшаар ажиллаж байсан. Сайнцагаан сумын сургуульд 1 жил ажилласан байх. Би 1987 онд Отэй хамт Сайхан-Овоо сумын сургуульд хамт очиж 2013 он хүртэл багшаар ажиллаж байсан. Бид хамт очиж нэг сургуульд багшлаж байсан учраас Оийн ажиллаж байсан гэдгийг нь сайн мэднэ. ....” гэх мэдүүлэг /хэргийн 25-р хуудас/
-Гэрч С.Ча-ын “ Намайг Сайхан-Овоо сумын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байхад Г.О нь 1987 онд Улсын багшийн дээд сургуулийн математикийн багшийн ангийг төгсөж Сайхан-Овоо сумын сургуульд багшаар 1994 оны хичээлийн шинэ жил хүртэл ажилласан. 1994 оны 9 сарын 01-ний өдрөөс Сайнцагаан сумын сургуульд математикийн багшаар шилжиж явсан. ... Сайнцагаан сумын сургуульд 1 жил ажилласан байх. Г.О нь шатар сайн тоглодог шатарын спортын мастер хүн байгаа юм. .... Бид хамт нэг сургуульд багшилж байсан учраас Оийн ажиллаж байсан гэдгийг нь сайн мэднэ Өөр ажил хийж байгаагүй, багшаар ажиллаж байгаад 1994 оны 8 сард аймгийн төв рүү шилжиж мөн сургуульд багшилж байсан. ...”гэх мэдүүлэг /хэргийн 26-р хуудас/ зэргээр шууд байдлаар тогтоогдож байна.
1995 оны 01 сарын 01 өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын тухай хууль үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан ажилласан жилийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаар тооцох нь зүйтэй бөгөөд 1995 оны 01 сараас 1995 оны 08 сарыг дуустал Г.О нь шимтгэл төлөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас дээр дурьдсан хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.О нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйгээр хийлгэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Г О /РД:ЗЛ /-г 1992 оны 10 сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 8-н жилийн сургуульд багшаар , 1994 оны 9 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-н жилийн сургуульд багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн үлдэх хэсэг /1995 оны 01 сарын 01 өдрөөс 1995 оны 09 сарын 01 өдөр хүртэл багшаар ажиллаж байсан болохыг тогтоолгох/-ийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б