Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 413

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 10 өдөр                        Дугаар 139/ШШ2019/00413                          Дундговь аймаг

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд  нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, Боржигон 15-6 тоотод оршин суух, РД:ЗЮ  регистрийн дугаартай, Б овогт Эийн Мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Хт холбогдох 

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 08 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 сарын 15-ны өдөр 139/2019/00370/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.М, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э овогтой  М миний бие нь Дундговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэст  2013 оны 4 сарын 19-ний өдөр тус газрын даргын Б/17 тоот тушаалаар Төсөл хөтөлбөр  хариуцсан мэргэжилтэнээр томилогдон ажиллаж байх хугацаандаа  2015 оны 10 дугаар сарын 22-нд төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн юм. 

2016 онд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс хоёр нэгдэн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний  газар болсноор  2016 оны 10 сарын 06-ны өдрийн газрын даргын Б/29 тоот  Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэнээр  ажилласан. 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Монгол  улсын төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөн  “Төрийн жинхэнэ албан хаагч ” болсон билээ. Намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад хууль бусаар ажлаас чөлөөлсөн ба Дундговь аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний  газрын даргын  2018 оны 12 сарын 31-ний өдрийн  Б/78 дугаартай тушаал гаргаж чөлөөлсөн. Миний бие ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан  шатны шүүхэд нэхэмжлэл  гаргаж улмаар шүүхээс миний нэхэмжлэлийг  хангасан ба намайг ажилд  маань эргүүлэн тогтоож  2019 оны 6 сарын 03-ны өдрийн 01 тоот шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба ажилдаа буцаж орох гэж очиход  ажилд авахгүй гэж хэлсэн. Иймд би Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш одоог хүртэл  ажилгүй байсан хугацааныхаа цалин 1653000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.  

Нэхэмжлэгч Э.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 2019 оны 08 сарын 21 нд ажилдаа буцаан томилогдсон тул 2019 оны 06 сарын 03-аас 2019 оны 08 сарын 20 дуустал хугацааны цалин болох 1470060 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эийн Мын  2019 оны 8 сарын 08-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагад ажилгүй байсан хугацааны цалин 1653000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Уг албан хаагчийг эзгүй  байх хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 43.3.3 дахь заалтын дагуу албан тушаалын чиг үүрэг нь  хамгийн ойр хамааралтай албан тушаалтнаар  ажлыг давхар хариуцан гүйцэтгүүлж  тухайн албан тушаалтанд түр орлон гүйцэтгэж байгаа албан тушаалын цалингийн 15 хувийг 6, 7  сард олгосон.  2019 оны 6 сарын 24-нд Э.Мыг  ажилд эгүүлэн томилох шийдвэрийг  хүлээн авч, 2019 оны 8 сарын 13-нд ажилдаа ор гэж дуудсан боловч  Эрдэнэдалай суманд амьдарч байна гэсэн хариу өгсөн. Э.М нь 2019 оны 8 сарын 21-ний өдөр ажилдаа эргэн томилогдсон. Иймд Э.Мд  ажилгүй байсан хугацааны  цалинг нөхөн олгох боломжгүй гэж үзэж байна гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Э.М нь Дундговь аймгийнХт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Э.Мыг  Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 03 өдрийн 01 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил болох  Дундговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоосон байна /хэргийн 4-10 хуудас/

            Э.Мыг 2019 оны 08 сарын 21 өдөр шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажилд нь томилон ажиллуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.  

            Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд оногдох олговорыг  Монгол улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05 өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар  тооцоход 1606878 төгрөг /1 өдрийн цалин хөлсийг 29754 төгрөг , ажилгүй байсан хугацаа 54 хоног/  байх боловч  нэхэмжлэгч 1470060 төгрөг нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгээр хариуцагч талаас ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас ажилгүй байсан хугацааны олговор 1470060 /нэг сая дөрвөн зуун далан мянга жаран/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.М /ЗЮ /-д   олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41400 /дөчин нэгэн мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дундговь аймгийн Х 38480 /гучин найман мянга дөрвөн зуун наян / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Мд олгож олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.Б