Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 16

 

 

                                          Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд,

Улсын яллагч Б.Догмиддорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мэндсайхан,

Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1979 оны 10 сарын 04-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл:

-Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 12 сарын 15-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 1231 дүгээр зүйлийн 3-т зааснаар нийт 7 жилийн хорих ялаар, 

-Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийт 5 жил 4 сарын хорих ялаар,

-Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 03 сарын 28-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийт 4 жилийн хорих ялаар,

-Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 12 сарын 12-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сарын баривчлах ялаар,

-мөн  шүүхийн  2012  оны  07  сарын  25-ны  өдрийн  20  дугаар шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар,

-Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 01 сарын 13-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын баривчлах ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жилийг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 57 дугаар шүүгчийн захирамжаар 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 01 сар 03 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******.

Шүүгдэгч Ж.******* нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 03 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн нутаг “Сугын гүн” гэх газарт оршин суух иргэн Э.*******ийн эзэмшлийн үхэр сүргээс хар алаг зүсмийн охин бяруу, ухаа халзан зүсмийн охин бяруу зэрэг нийт 2 тооны бярууг хулгайлж, бусдад 1100000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ******* хулгайлсан 2 бяруугаа аваачиж өгөөд ирэхдээ 7 бяруу хулгайлж ирсэн. Иймд энэ хэргийг нэгтгэж шалгуулмаар байна. ******* 2 бяруугаа буцааж авсан. Бензиний мөнгөнд нэхэж байгаа 150000 төгрөгийг нь өгнө гэв. 

     Хохирогч Э.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: "…Манайх үхрүүдээ оройдоо гэрийнхээ ойролцоо задгай хонуулдаг юм. 2016 оны 3 сарын 28-ны өглөө 12 цагийн орчимд үхрүүдээ худаг руу гаргахад бүгд бүрэн байсан. Тэр үед ******* гэдэг залуу үхрээ услахаар худаг руу туугаад ирж байгаа харагдсан. Орой 19 цагийн орчим үхрээ хураагаад бүртгэхэд 2 бяруу дутсан байсан. Маргааш өглөө нь ойр хавийн айлуудаар хайгаад олоогүй. *******аас асуухад танай 2 бяруу худгийн хажууд хэвтэж байсан даа гэж хэлсэн... Тэгээд би 2016 оны 05 сарын 16-ны өдөр Дашбалбар суманд очоод гэх хүний үхэр дотроос харахад манай алдсан 2 тооны бяруу яг зүсээрээ үхэрт нь байж байсан. Хар алаг зүсмийн им тамгагүй, эвэртэй охин бяруу, ухаа халзан зүсмийн эвэртэй охин бяруу /имгүй/ тус тус байсан. Дашбалбар сумаас бяруугаа очиж авахад гарсан бензиний зардал болох 150000 төгрөгийг *******аас гаргуулж авмаар байна" гэжээ /хх-ийн 35-36/

Гэрч Ц. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “…******* надад хэлэхдээ манай үхэр байгаа юм танай үхэрт тавиад үлдээе дүү нь дараа ирээд авна гэж хэлэхээр нь би таньдаг болохоор үгүй гэж хэлж чадаагүй. Ингээд би *******аас энэ хэний үхэр вэ хулгай хийсэн биш биз гэж хэлэхэд би юу гэж хулгай хийхэв дээ энэ миний үхэр байгаа юм манай ахын үхэрт миний хэдэн үхэр байсан, тэгээд би ахынхаа үхэрнээс авсан юм гэж хэлсэн. Ингээд ******* дээрх үхрээ манайд буулгаж орхиод явсан….*******ын авч ирсэн хоёр тооны бярууг эзэн нь гэх залуу ирээд аваад явсан…” гэжээ. /хх-ийн 62/

-Гэрч Ж. байцаасан тэмдэглэл /хх-ийн 222 хуудас/

-Ж.*******ыг яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл /хх-ийн 178-179/

-Мал эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68, 75/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 78, 219/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 217/ болон тухайн  хэрэгт  хамааралтай,  хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан  бусад  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.******* нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 03 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн нутаг “Сугын гүн” гэх газарт оршин суух хохирогч Э.*******ийн үхэр сүргээс хар алаг зүсмийн охин бяруу, ухаа халзан зүсмийн охин бяруу зэрэг 2 тооны бярууг хулгайлж 1100000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, эдгээрийг давхар нотолсон гэрч Ц., Ж. нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, мал эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч   Ж.*******т холбогдох   хэргийг   Прокурорын   газраас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэв.

     Иймд шүүгдэгч Ж.*******ыг давтан үйлдлээр бусдыг эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.******* нь ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

     Шүүгдэгч Ж.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Би *******ийн 2 бярууг хулгайлж аваачиж өгөөд буцахдаа 7 бяруу хулгайлсан. Иймд энэ хэргийг нэгтгэж шалгуулмаар байна” гэж мэдүүлж байх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцэн шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй ба хэрэгт баримт бичгээр ирүүлсэн Цагдаагийн Ерөнхий газрын хайлтын сангийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албаны Цагдан хорих байранд хүргүүлбэл зохино.

Хохирогч Э.******* нь Дашбалбар сумаас бяруугаа очиж авахад зарцуулсан бензиний зардалд 150000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байх тул энэ тухай иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Иймд хохирогч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй юм.

Гэрч Ж.ийн эзэмшлээс “Портер” маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 20-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298   дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ын эд хөрөнгийг хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.*******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ялтан Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй ба хэрэгт баримт бичгээр ирүүлсэн Цагдаагийн Ерөнхий газрын хайлтын сангийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албаны Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

5. Гэрч Ж.ийн эзэмшлээс “Портер” маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 20-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгосугай.

6. Хохирогч Э.******* нь бензиний зардалд нэхэмжилж буй 150000 төгрөгийн баримтыг бүрдүүлж иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ж.*******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2017 оны 01 сарын16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                   Ж.ДОЛГОРМАА