Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга *******

          Улсын яллагч *******

         Хохирогч *******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 2222001500166 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, Дундговь аймгийн ******* сумын Засаг дарга ажилтай,  ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг 1 тоотод оршин суух, улсаас авсан гавья шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /РД:/.

 

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

  Шүүгдэгч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд 2 өрөө байрны урьдчилгаа болох нь 40.000.000 төгрөгийг иргэн *******ыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Дүү тэй нийлж орон сууц барихаар төлөвлөж байсан. Үүний дагуу Цэрэнлхамаас байр авах хүсэлт гаргасан учир 37.000.000 төгрөг авсан. Харамсалтай нь дүүгийн байр барих ажил бүтээгүй учир больсон. Энэ хохирлыг барагдуулаад явж байгаа.” гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “40.000.000 төгрөгөөр байр авахаар тохиролцоод хямдарсан гэж 37.000.000 төгрөг болгосон. Хямдарсан ч юм байхгүй. Энэ хүний 40.000.000 төгрөгийг өгөх гэж банкнаас зээл авч, хувь хүнээс зээлсэн. 3 жил мөнгийг өгөхгүй явсан. Банкны хүүг төлөөд, замын зардлыг өгчихвөл гомдолгүй” гэв.

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би Цэрэнлхам гэдэг хүнтэй танил найз юм. Тэгсэн 2019 оны хавар Цэрэнлхамтай уулзахад аймгийн төвд байр сонирхож байгаа гэсэн. Түүний дагуу тухайн үед бизнесийн хамтрагч орон сууц барьж байсан Даваадорж руу мөнгийг нь шилжүүлсэн. Би Цэрэнлхамаас 3.000.000 төгрөгийг 2 удаа 30.000.000 төгрөгийг нэг удаа авч Даваадоржийн данс руу хийлгэсэн. Гэвч Даваадоржтой бизнесийн хамтын ажиллагаа зогсож Цэрэнлхамд байр өгч чадаагүй. Би Цэрэнлхамаас нийт 36.000.000 төгрөгийг авсан. Тийм учраас Цэрэнлхамд хохирлыг барагдуулж байгаа 26.000.000 төгрөгийг өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сард Улаанбатаар хотод Улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойд оролцож явахдаа Дундговь  аймгийн Сайнцагаан сумын Улаан загалмай нийгэмлэгийн дарга ажилтай *******той харилцан тохиролцож *******ийн өөрийн барьж байгаа барилгаас 2 өрөө байр авах талаар ярьж Цагдаагийн газрын баруун урд талд байрлалтай байрыг барьж байгаа гэж хэлээд аль давхарт хэдэн өрөө байр авах вэ? гэж асуусан. Тэгэхээр нь би 3 давхарт 2 өрөө 9 тоот хаягтай байрыг авъя байгаа юу гэж асуухад тухайн авах гэж байгаа байр нь наран талдаа цонхтой байр байгаа гэж хэлсэн. Тэгээд *******оос 2 өрөө байр авахаар болоход ******* гэх хүн 40.000.000 төгрөгөөс би чамд хямдрал үзүүлж 37.000.000 төгрөгөөр худалдъя гэж хэлсэн. Тухайн хүн намайг байрны мөнгөө өгөх юм уу гэж гар утсаар залгаад байсан. 2019 оны 07 сарын 09-ний өдөр мөнгөө шилжүүл гэж утсаар яриад би тухайн үед 3.000.000 төгрөг шилжүүлэх лимит байна гэж хэлээд 2019 оны 07 смарын 09-нд 3.000.000 төгрөгийг 5057107215 тоот дансанд, 2019 оны 07 сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөгийг тоот дансанд, 2019 оны 08 сарын 03-ны өдөр 3.000.000 төгрөгийг тоот дансанд шилжүүлэг хийсэн. Гэсэн ******* гэх хүн байрны үлдэгдэл мөнгөө бөөнөөр хийчих танай авах гэж байгаа байрны гал тогооны тавилга, гэрлийн авжур, хөшиг тогтоогч зэргийг үнэгүй хийж өгнө гэж хэлсэн. Тухайн үед гар утсаар ярьсан. Байрны үлдэгдэл мөнгө болох 31.000.000 төгрөгийг 2019 оны 08 сарын 12-ны өдөр тоот дансанд шилжүүлсэн. Би ******* гэх хүн рүү нийт 40.000.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгийг өөрийн Хаан банкны 5454027009 дугаарын данснаас шилжүүлж байсан. Шилжүүлэг хийх үедээ 9.000.000 төгрөгийг гар утсаараа мобайл банк ашиглаж, харин 31.000.000 төгрөгийг Гурвансайхан сумын Хаан банкаас шилжүүлсэн. Би Сайнцагаан сумын төвд байх Цагдаагийн газрын баруун урд талд баригдаж байгаа хүрэн алаг байрны гадуур очиж захиалсан байраа хартал тухайн байранд ганц, хоёр айл орсон байсан. Би *******той дугаарын утсаар холбогдож асуухад танай байрны дотор талын засал нь дуусаагүй байгаа гэж хэлсэн. Түүнээс хойш байрны түлхүүрээ авъя гэж хэлтэл ******* тэгье гэж хэлээд түүний хамт тухайн байран дээр очоод түлхүүрээ авах гэтэл ******* намайг тухайн байрны гадаа үлдээчихээд ганцаараа орсон. Төд удалгүй гарч ирснээ манай байрны түлхүүр хариуцаж байгаа хүн хөдөө явсан байна. Дараа ирээд авчих гэж хэлээд намайг буцаасан. Тэр өдрөөс хойш өдөр болгон шахуу гар утас руу нь залгаж асуухад ******* гэх хүн утсаа аваагүй. Нэг бол тухайн дугаар холбогдохгүй байсан. ******* гэх хүн тухайн байрыг нэг найзтайгаа хоёулаа нийлж барьж байгаа гэсэн. Тухайн үед ******* урд талд нь баригдаж байгаа байрыг мөн өөрийгөө барьж байгаа гэж хэлсэн. Тэр байранд манай сумын хүмүүс буюу ******* сумын айлууд орчихсон байгаа гэж хэлсэн. ******* гэх хүнтэй захиалсан байраа үзэхэд хүрэн алаг өнгийн 5 давхар байр байсан. ******* бид хоёр ямар нэгэн байдлаар гэрээ байгуулаагүй. Хоорондоо ярилцаж тохиролцсон. ******* 2019 оны 09 сард ашиглалтад орно гэж хэлсэн. Тэгээд хөл хорионы улмаас 2020 оны 09 сард ашиглалтад орохоор болсон гэж хойшлуулсан. Миний захиалсан 3 давхрын  9 тоот байранд өөр айл орсон байсан. ******* гэх хүн итгэл эвдэж хуурч залилсан тул гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 /

 

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд 3 дахь удаагаа өгсөн: “Би 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гаргасан өргөдөлдөө дансны мэдээллээ дутуу гаргаж өгсөн байна. ******* гэх хүн рүү 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн Хаан банкны 5454027009 дугаарын данснаас дугаарын дансанд 3.000.000 төгрөг шилжүүлсэн баримтаа дутуу өгсөн байна лээ. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байрны үлдэгдэл мөнгө болох 3.000.000 төгрөгийг ******* гэх хүнд дансаар шилжүүлсэн байсан.  Би 2019 оны 07 сарын 09-ний өдрөөс 2019 оны 11 сарын 04-ний өдрийн хооронд байрны нийт 40.000.000 төгрөгийг ******* гэх хүнд шилжүүлсэн байгаа. ******* худлаа хэлж надаас мөнгө авсан байна лээ. ******* гэх хүнтэй 2022 оны 09 сарын 13-ны өдөр өөрийн 85287988 дугаарын утаснаас тухайн хүний гэсэн дугаар руу залгаж мөнгөө авах талаар хэлэхэд миний мөнгийг 2022 оны 09 сарын 17-ны өдөр өгье гэсэн. Тэгээд 2022 оны 09 сарын 18-нд залгахад ******* гар утсаа аваагүй, мөнгийг өгөөгүй. Би Хаан банкны дугаарын данстай хүнийг мэдэхгүй, намайг мөнгө шилжүүлэхэд гэх хүний нэр гарч байсан.  ******* намайг ямар нэгэн хүнтэй уулзуулаагүй, өөрөө байр барьж байгаа гэж хэлж байсан. Би ын Даваадорж гэх хүнийг огт танихгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Би ******* гэх хүн рүү 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дугаарын дансанд хийсэн 3.000.000 төгрөг бол тухайн үед ******* утсаар залгаад “баригдаж байгаа барилга дээр материал дутсан мөнгө явуулаач, миний захиалсан байранд материал дутаад байна, ойрхон ашиглалтад оруулна гэсэн. Тэгээд тэр мөнгийг шилжүүлсэн. ******* 40.000.000 төгрөгөөр байр зарна гэж надад хэлээд хямдруулах юм ярьж байсан боловч хямдруулсан юм байхгүй, надаас байрны мөнгө гэж 40.000.000 төгрөгийг авсан. Би сүүлд 2019 оны 11 сарын 04-ний өдөр шилжүүлсэн мөнгө бол *******ид зээлсэн юм огт байхгүй. Байрны мөнгө л гэж шилжүүлсэн. Би гомдолтой байна. Байр зарна гэж ******* намайг хулхидсан. Одоо болтол төлж барагдуулаагүй. Энэ хэргээс болоод Гурвансайхан сумаас нийт 7 удаа наашаа, цаашаа явлаа. Нэг удаа ирж буцахад дизель машинаар явдаг болохоор 30 литр шатахуун зарцууллаа гэхэд багадаа 120.000 төгрөгөөр явж байна. Нийт 7 удаа явсан гэхээр 840.000 төгрөгийн зардал гарсан. *******ид 40.000.000 төгрөг өгснөөс болж цаг зав болон хүнээр малаа харуулахаас авахуулаад маш их ажил болж байна. Би энэ мөнгөө цуглуулах гэж хүнээс зээлсэн, банкнаас авсан малын ашиг шимээс өгч байж л бүрдүүлсэн мөнгө байгаа юм. Орон байрны түлхүүр авна гэж 2-3 удаа ирсэн. Энэ бүгдийг тоочоод байвал надаас их л мөнгө гарсан. ”гэх мэдүүлэг /хх-ийн 110-111/

Гэрч Ц.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай дүү болох Мядагмаагийн нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр миний данс болох 5057107215 тоот данс руу машин янзлуулах зардал 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би тухайн мөнгийг дүүгийн машин буюу 7892 ДУА улсын дугаартай Мазда машиныг янзлуулахад зарцуулсан. Машин янзлуулах мөнгөө явуул гэхэд 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Манай дүү  барилгын ажил хийж байгаагүй, багаасаа л мал маллан амьдарч байгаа аймгийн төв рүү ч тоотой ордог хүн байгаа.”  гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

         Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Ямар учиртай мөнгө орсон талаар би мэдэхгүй байна. Энэ дансны картыг тухайн үед манай ах *******ид байдаг, хэрэглэдэг байсан. Би ахтайгаа нийлээд байр барина гэж ярьж байсан. Тухайн үеийн нөхцөл байдлаас болоод чадаагүй. Би 2019 оны 7 сард төрсөн байсан учраас ажлаа хийгээгүй, гэртээ байсан. Жирэмсний амралттай гэртээ хүүхдээ харж Дундговь аймаг Улаанбаатар хот хоёрын хооронд ирэн очин байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

        Гэрч С.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Цагдаагийн баруун тал Мандал гудамжны наад талд 5 давхар шар хүрэн алаг байр байгаа юм. Энэ байрны 3 давхрын 09 тоотод манай ах Саадоржийн Батжаргал амьдардаг юм.  Ах Батжаргал нь энэ байранд 2018 онд захиалгаа Чанцал гэдэг хүнд өгөөд тухайн үедээ мөнгийг нь өгсөн. Миний санаж байгаагаар Батжаргал ахынх 2019 оны 6 сард шиг санагдаж байна энэ байрны 09 тоотод ороод гэрчилгээгээ 2021 онд авсан. Батжаргал ах энэ байрыг суурь цутгах үед мөнгийг нь өгөөд л тэр захиалсан байрандаа орсон. Батжаргал ах хөдөө Хулд суманд мал маллаж амьдардаг болохоор ирэх боломжгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/

         Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сард Таван богд ХХК-д борлуулалтын ажилтан хийж байсан. Би Таван богд ХХК-нд 2018 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа. Би борлуулалтын ажил эрхэлдэг. Миний дансаар мөнгө төгрөг орж гардаг юм. Надад Хаан банкны тоот цалингийн данс, тоот харилцах данс бий. Миний 2 дансны дугаараар мөнгө их орж гардаг байсан учраас 5454027009 тоот данснаас миний дансанд мөнгө орсныг нь мэдэхгүй байна. Миний данс руу мөнгө төгрөг шилжүүлчихлээ шүү гэж хэлсэн хүн байхгүй. Би ******* ахын данс руу мөнгө шилжүүлж байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Хэрэв шилжүүлж байсан бол 500.000 төгрөгөөс хэтрэхээр их хэмжээний мөнгө шилжүүлж байгаагүй. , тоот дансыг манай эхнэр бид 2 ашигладаг. Миний данснууд виза карт болон интернет банканд бүртгэлтэй картын нууц код болон гүйлгээ хийх нууц код манай эхнэр бид 2 мэддэг. Өмнө нь цагдаагаас ярихад нь би эхнэрээс дансаар мөнгө орж гарсан талаар тодруулахад манай эхнэр мэдэхгүй байгаа юм. Ерөнхийдөө тоот дансыг бол би тэр болгон ашиглаад байдаг данс биш. Хэрэв шилжүүлж байсан бол 50.000-100.000 төгрөг шилжүүлж байсан байж магадгүй. Их хэмжээний мөнгө шилжүүлж байгаагүй. Миний эзэмшдэг дансны нууц кодыг ******* мэддэг талаар сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 112/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /хх-ийн 03-06/

, Б. нарын хамтран эзэмшдэг дугаартай Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 31, 120/

*******ийн 5034608377 дугаартай Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга”  /хх-ийн 36-39, 116-119/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирол төлсөн талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

 Үйл баримтын талаар:

 

          Дээрх баримтуудаар хохирогч ******* нь шүүгдэгч *******оос 2 өрөө байр /орон сууц/ худалдаж авах зорилгоор түүний мөнгө шилжүүл гэсэн бусдын дансанд нийт 40.000.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

         Шүүгдэгч ******* нь хохирогч *******аас 40.000.000 төгрөгөөс чамд хямдрал үзүүлж 37.000.000 төгрөгөөр байрыг худалдъя, байрны үлдэгдэл мөнгөө бөөнөөр хийчих,  захиалсан байранд материал дутаад байна гэх мэтчилэн нийт 4 удаагийн гүйлгээгээр 40.000.000 төгрөгийг  өөрийн дүү Б., хүргэн нарын эзэмшдэг дугаарын Хаан банкны дансаар шилжүүлэн авсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг,  тэдгээрийн дипозит  дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

   

         Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар:

 

          Шүүгдэгч *******ийн хохирогч *******д 2 өрөө байрыг 40.000.000 төгрөгөөр  худалдан борлуулахаар тохирсон боловч уг байрыг хүлээлгэн өгөөгүй, мөнгийг бусдын дансыг ашиглан өөртөө шилжүүлэн авч, захиран зарцуулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогч *******тай танилын харилцаагаа ашиглан 2 өрөө байрыг  худалдахаар  тохиролцон хохирогчоос мөнгө шилжүүлэн авсан, хохирогчид өөр хүний барьсан орон сууцыг өөрийн барьж байгаа байр мэтээр ойлгуулан үзүүлж байгаа үйлдэл нь бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэж үзэх үндэслэл болж байна.

      Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “хохирогчоос 2019 оны 11 сарын 04-ний өдөр шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг ******* ашигласан болох нь тогтоогдохгүй байна” гэх дүгнэлтийг гаргаж байна. Гэвч хохирогч *******аас шүүгдэгч *******ийн төрсөн дүү Б., хүргэн нарын хамтран эзэмшдэг дугаартай Хаан банкны дансанд өөрийн 5454027009 дугаартай Хаан банкны данснаас 3.000.000 төгрөгийг 2019 оны 11 сарын 04-ний өдрийн 13 цаг 07 минутад “tsee” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлжээ. Уг 3.000.000 төгрөг , Б. нарын хамтран эзэмшдэг дансанд шилжсэнээс хойш шүүгдэгч *******ийн 5034608377 дугаартай Хаан банкны дансанд *******оос гэх утгатайгаар орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн талаарх дансны хуулга болон хохирогчийн гэх нэртэй данс руу мөнгө шилжүүлж байсан гэх мэдүүлэг зэргээр өмгөөлөгчийн дүгнэлт няцаагдаж байна.

       Иймд шүүгдэгч *******ийг  бусдын эд хөрөнгийг залилах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

         Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

         Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

        Шүүгдэгч ******* нь хохирол 40.000.000 төгрөг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

      Хохирол төлбөрийн талаар:

 

      Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч *******д 40.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хохирол төлсөн талаарх баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

       Харин хохирогч шүүх хуралдаанд “уг хэргийн улмаас аймаг, сум хооронд явсан бензиний мөнгө гаргуулна” гэж мэдүүлж байх тул уг хохирлын талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

           Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

          Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ид 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар хохирогч цаашид гарах хохирлын талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.УУГАНБАЯР