| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2023/0036/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/37 |
| Огноо | 2023-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Э |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/37
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн *******өд холбогдох эрүүгийн 2322000000059 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар баг “******* *******” гэх газар оршин суух, Улсын аварга малчин, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, *******жгин овогт *******гийн /РД:/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “ ” гэх газарт байрлах зүс таних иргэн Т.тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь өшиглөж, халуун зуух мөргүүлсний улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, 2 хөмсөг, 2 нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн хацарт 2 дугаар зэргийн түлэгдэлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2023 оны 01 сарын 28-ны өдөр Цагаандэлгэр сумын 4 дүгээр баг “Өлгий” гэх газарт нутаглах ын гэрт Чулуунхүүгийн хамт очсон. Тухайн үед Чулуунхүү бид хоёр бага зэрэг халамцуу байсан. , нартай учир зүйгээ олох санаатай очсон. Яагаад учир зүйгээ олох гэж очсон гэхээр өмнө нь манай адуу малыг хөөгөөд байхаар нь би энэ талаар хэлж уурлаж байсан. Чи намайг дээрэлхлээ гэх мэт зүйл ярьж байсан юм. Тэгээд нэг нутгийн хүмүүс учраас учир байдлаа ярилцах санаатай очсон. , хоёрын гэр нь хоорондоо 500 метр хүрэхгүй газарт байрладаг. Ингээд ын гэрт очиход , , 3 халамцуу сууж байсан. Тухайн үед манай адуу малыг хөөгөөгүй. Би архийг чинь хулгай хийж уугаагүй гэх зэргээр бага зэрэг агсрах маягтай болоод байсан. Тэрнээс хойш бид хоёр муудалцаад барилцаж аваад ын гэрээс гарсан. Тэгээд гадаа бид 2 зууралдаж аваад өнхрөлдөж байгаад салсан. Тэгээд буцаад ын гэрт орсон. Гэрт нь ороод би ын нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд хэсэг зодоон намжаад Чулуунхүү бөөлжөөд унтаад өгсөн. Тэр хооронд би мөн адил орон дээр хэвтэж байгаад хэсэг зуур унтсан. Сэрэхэд нэг шил архи , 2 хуваагаад ууж байсан. Тэгээд намайг сэрэхэд дахиад хүний дургүй хүргэсэн юм яриад байхаар нь эргэж барилцаж аваад ын нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэгтэл зуух мөргөөд унасан. Ийм л асуудал болсон. бид хоёр нэг нутгийн хүмүүс байгаа юм. хуц, ухна хөлсөөр малладаг юм. Би хөлсөөр хуц ухнаа маллуулж байсан. Уг нь зүгээр л харилцаатай хүмүүс байгаа юм. 2022 оны 12 сарын эхээр намайг эзгүй үед манай гэрт ороод гэрт байсан нэг шил архийг уугаад гэрийн гадаа шилийг нь хаясан байсан. Тэр үед , 2 уучихсан явж байсан талаар би хүнээс сонссон. Мөн 2023 оны 01 сарын 20-ны үеэр манай адууг бэлчээрт ойрхон ирлээ гэж хөөсөн байсан. Энэ талаар би болон т эзгүй хойгуур адуу мал хөөлөө гэрээс архи авч уулаа гэж өөрийнхөө хардлагыг хэлсэн. Энэ асуудлаас болж маргалдсан. Би ерөнхийдөө нэлээн халамцсан байсан. ынд очихоос өмнө гурвуулаа 3 шил 0.5 литрийн “Экс” нэртэй архи уусан.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/
Хохирогч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн өдөр саахалт айлын залуу болох тай уулзаад хоёулаа гийнд очиж ирэхээр болоод “гээр морь тэжээлгэхээр ярьсан байсан түүний талаар уулзахаар” тай үдээс хойш 15 цагийн үед гийнд очсон. д нэг шил 0.75 литрийн “Экс” архи гаргаж өгтөл “та 2 уучих” би орой Говьсүмбэр явах ажилтай гээд уугаагүй. бид 2 юм ярьж сууж байгаад тэр архийг айлынх нь хүнтэй гурвуулаа хувааж уусан. Архиа уучихаад д манайд очиж морь тэжээх тэжээл авах уу гэж хэлсэн. тэгье гээд эхнэрээ дагуулаад машинтайгаа бид хоёр мотоциклтой манайх руу явсан. Манайхаас урдхан талд ынх байдаг юм. Бид дөрөв ынд буутал авдраасаа 0.5 литрийн “Экс” архи гаргаж ирээд ширээн дээр тавьсан. цай чаначихаад сууж байтал гадаа машин дуугарсан. Тэгтэл гаднаас , Чулуунхүү 2 ороод ирсэн. орж ирж ирээд ширээний баруун талд суучихсан юм яриад байсан. Гэтэл бууз оруулж ирье гээд гарсан. Намайг чи архи хулгайлсан энэ тэр гээд байсан. Тэгэхээр нь би намайг архи хулгайлсан гээд шинжилгээ хийлгэсэн гээд байсан хариу чинь ирсэн юм уу гээд асуутал би мэдэж байхад болно гээд маргалдсан. Чулуунхүү нэг хонхрын хүмүүс байж муудалцаж хэрэггүй эв зүйгээ олцгоо гэсэн. босч ирээд зүүн талын шанаа руу өшиглөөд авсан. Тэгтэл миний хамраас цус гоожсон зүүн талын хацар жоохон нарийхан зураас болоод зулгарсан. Тэгээд бид 2 барилцаад авсан. Гэр дотор муудалцтал гэр нураалаа гарцгаа гээд бид хоёрыг гаргасан. Гадаа гарчихаад бид 2 бас дахиад дээр, доороо ороод хэсэг муудалцсан. гийн эхнэр , , гурав салгах гээд татаж чангаагаад л байгаа болтой байсан. Тэгтэл рүү “чи манай эхнэрийг цохичихлоо” яаж байгаа юм гэсэн. тэгтэл “Ээгий бацаан их том болжээ” гээд тэй муудалцаад барилцаад авсан. г үсдээд тонгойлгочихсон байсан. Гэтэл больцгоо гээд салгасан. Тэгээд гэр рүү орцгоосон. Гэр рүү ороод байж байтал дахиад хэрүүл өдөөд байсан. Удалгүй Чулуунхүү бөөлжөөд байсан. Тэгээд Чулуунхүүгийн бөөлжсийг , , 3 цэвэрлэж байгаад , 2 харьлаа гээд явсан. тэр хавиар юм цэвэрлэж байгаад угаадас асгах гээд гарсан. Тэгтэл өө одоо цохилуур нь орлоо шүү дээ гээд баруун орон дээрээс босч ирсэн. Би зүүн орон дээр сууж байсан. Тэгтэл ирээд үсдэж аваад зуух нэг удаа мөргүүлсэн. Тэгтэл гаднаас ирээд юу болчхов яачихав гэхээр нь Баянаа намайг үсдэж аваад зуух мөргүүлчихлээ гэж хэлсэн. намайг чиний амьд явах хоногийн тоо чинь дууссан. Маргааш амьд явах эрхгүй гэсэн. Чулуунхүү, хоёрыг сэрээсэн. Чулуунхүү сэрээд та нар чинь юу болцгоож байна ийг явъя гээд дагуулаад гараад явсан. намайг гэрт нь хүргээд өгье гэсэн. Би хүргүүлэхгүй алхаад явна гээд үлдсэн. ынд жаал сууж байгаад шөнө гэр рүүгээ алхаад харьсан. Энэ үйл явдал болохоос 7 хоногийн өмнө шиг санаж байна. Цагаан өндөр овоон дээр хонио хараад сууж байтал ганцаараа хар машинтайгаа давхиж ирээд мэнд ус мэдчихээд чи энэ зүүн талд ирсэн отрын айлыг байлгаж суулгахгүй байна уу гэсэн. Тэгэхээр нь би манай хорооны гадаа үхэр нь ирэхээр нь туугаад урагшаа гаргалаа гэсэн чинь чи ганц отрын айл байлгаж чадахгүй нь уу гээд хөлийн шилбэ үү өшиглөөд байсан. Тэгээд бид хоёр зүгээр болоод нэг тамхи татчихаад 2 тийшээ явсан. Нүүр хэсэг зуух руу мөргүүлснээс болж түлэгдсэн өөр гэмтэл учраагүй. Нааш цааш явсан бензиний зардал болон цаашид эмчлүүлэх зардлаа гаргуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 /
Гэрч М.Чулуунхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн өдрийн өглөө Хонгор толгойн худаг дээр адуугаа услаад байж байтал манай саахалт айлын гэдэг залуу үхрээ услах гээд ирсэн. Бид 2 адуу, үхрээ усалчихаад машинд ганц юм байна хоёулаа хувааж ууя гээд 0.75 литрийн “Экс” гэсэн архи гаргаж ирсэн. Тэгээд бид 2 худаг дээр хувааж уучихаад манай гэр рүү очиж 0.5 литрийн цэнхэр шилтэй архи аваад манайхаас урагшаа нүүдлийн айл руу очсон. Тэр айлын залууг таньдаг юм байна лээ. Тэр айлын залуутай намайг танилц гээд хэлэхээр нь за гээд бид 2 тэр айлд очсон юм. Тэр отрын айлд би 0.5 литрийн архиа гаргаж өгөөд тэр айлын залуу бид 3 хувааж уусан. Нөгөө 0.5 литрийн архиа дуустал нөгөө отроор яваа залуу нэг шилтэй архи гаргаад ирсэн. Тэрийг хувааж уугаад талд нь оруулснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг бүү мэд. Нэг мэдсэн ынд байсан, намайг дугтраад сэрээгээд сэрсний дараа энэ 2 муудалцаад нэгнийгээ ийм болгочихож та ийг аваад яв гэхээр нь за гэсэн. Тэгээд гээд би ийг явъя гэсэн чинь ыг хүргээд өгье гэсэн. Тэгтэл би хүргүүлэхгүй гээд суугаад байсан. Тэгээд бид 2 явсан. Намайг сэрээх үед ын нүүр цус болчихсон тэй хэрэлдээд байгаа бололтой сууж байсан. ын нүүрийг хэн тийм болгосныг би хараагүй. Нэг мэдсэн ынд унтаж байсан. Би ер нь архи даадаггүй их хурдан согтдог юм. Би тэр хоёрыг муудах үед хажууд нь байсан юм шиг байгаа юм. Тухайн үедээ тасарчихсан байсан болохоор юу ч мэдэхгүй байгаа. Босч ирэхэд ын гэрт байж байсан. ыг хэн зодсоныг мэдэхгүй. Босоод иртэл өд чи намайг зодож болно зоригийг минь зодохгүй шүү гээд л хэрэлдээд байсан. Би янз бүрийн юм болчихно гэж бодоод ийг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/
Гэрч М.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай саахалт айлын хонь малаа бэлчээгээд хоёулаа зүүн тийшээ гийнд очиж ирье. гээр морь тэжээлгэхээр ярьсан юм гэсэн. Ингээд 15 цагийн үед гийнд очоод 0.75 литр “Экс” нэртэй архи гарган тэр айлын хүн бид гурав хувааж явсан. Архиа уучихаад манайд очиж морь тэжээх тэжээл ав гэж д хэлэхэд эхнэртэйгээ машинаар бид 2 мотоциклтой манайх руу явсан. Манайд бид 4 ирээд тэдэнд 0.75 литрийн “Экс” гэдэг архи гаргаж өгсөн. Цай чаначихаад бууз жигнэх гэж байтал Чулуунхүү 2 ирсэн. Би идээ авч өгчихөөд бууз оруулах гээд гараад ирэх хооронд 2 муудалцаад барилцаад авчихсан зогсож байсан. Би больцгоо гэр нураалаа гарцгаа гээд бид хоёр тэр хоёрыг гадаа гаргасан. Гадаа гараад тэр 2 муудалцаж, өнхөрч ноцолдож байсан. Тэр хоёрыг салгах гээд дундуур нь гийн эхнэр , бид 3 татаж чангааж байтал чи намайг цохичихлоо шүү дээ гэсэн. Гэтэл рүү “чи манай эхнэрийг цохичихлоо. Яаж байгаа юм бэ?” гэтэл “ээгий бацаан том болжээ” гээд тэй муудалцаад барилцаад авсан. Тэгээд ноцолдоод би очоод салгахад г үсдээд тонгойлгочихсон байсан. Тэгэхээр нь би больцгоо гээд салгасан. Тэгээд гайгүй болцгоогоод гэр рүү орсон. Чулуунхүү нэлээн согтуу тасрах гээд байхаар нь бид хоёр гэрт нь хүргэж өгье гээд гарах гэтэл Чулуунхүү зуухны урд талд бөөлжчихсөн. Тэгэхээр нь бид 3 бөөлжсийг нь цэвэрлэсэн. Тухайн үед , 2 дахиад хэрэлдээд маргалдаад байсан. Тэгж байгаад баруун орон дээр хэвтээд унтаад өгсөн. Чулуунхүү гуай бас бөөлжсөн газрынхаа урд талд хэвтээд өгөхөөр нь дээшлүүлэх гэсэн боловч дийлдэхгүй байсан. , хоёр “за за бид 2 явлаа” гээд яваад өгсөн. Би тэр хавиар юм цэвэрлэж байгаад угаадас асгах гээд гарчихаад орж ирэхэд ын нүүр цус болчихсон сууж байхаар нь юу болов гэхэд намайг зуух мөргүүлчихлээ гээд зүүн талын ор зуух хоёрын голд сөхрөөд сууж байсан. урд талд нь сууж байсан. Зуухны баруун урд тасраад унтчихсан ахыг би татаад сэрээрэй. Энэ 2 муудалцаад байна. Сэрээрэй гэхэд Чулуунхүү ах сэрээд та нар чинь юу болцгоож байгаа юм бэ? гээд ийг аваад явсан. ыг би хүргээд өгье гэсэн. би хүргүүлэхгүй гээд үлдсэн. манайд байж байгаад шөнө алхаад явсан. Намайг гараад ирэх хооронд л ын нүүр улаан нялга болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 321 дугаартай:
-Т.ын биед тархи доргилт, 2 хөмсөг, 2 нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн хацарт 2 дугаар зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо.
- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Тархи доргилт нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр, түлэгдсэн гэмтэл нь хэт өндөр хэмийн үйлчлэлээр үүссэн байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-47/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11/
Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/
Шүүгдэгч *******өөс хохирогчийн эрүүл мэндийг үзүүлэхэд 608.600 төгрөг зарцуулсан талаарх баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Т. нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт, 2 хөмсөг, 2 нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн хацарт 2 дугаар зэргийн түлэгдэлт гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар:
Хохирогч Т.ын эрүүл мэндэд учирсан тархи доргилт, 2 хөмсөг, 2 нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн хацарт 2 дугаар зэргийн түлэгдэлт” гэмтлийг шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр гэх газарт байх М.ын гэрт шанаа руу нь өшиглөх, халуун зуух руу мөргүүлэх үйлдлээр учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Т.ын “ босч ирээд зүүн талын шанаа руу өшиглөөд авсан. Тэгтэл миний хамраас цус гоожсон зүүн талын хацар жоохон нарийхан зураас болоод зулгарсан. ... Тэгтэл өө одоо цохилуур нь орлоо шүү дээ гээд баруун орон дээрээс босч ирсэн. ..Тэгтэл ирээд үсдэж аваад зуух нэг удаа мөргүүлсэн. Тэгтэл гаднаас ирээд юу болчхов яачихав гэхээр нь Баянаа намайг үсдэж аваад зуух мөргүүлчихлээ гэж хэлсэн. ...Нүүр хэсэг зуух руу мөргүүлснээс болж түлэгдсэн өөр гэмтэл учраагүй” гэх,
гэрч М.Ганбаряын “ын нүүр цус болчихсон сууж байхаар нь юу болов гэхэд намайг зуух мөргүүлчихлээ гээд зүүн талын ор зуух хоёрын голд сөхрөөд сууж байсан. ... Намайг гараад ирэх хооронд л ын нүүр улаан нялга болчихсон байсан” гэж хэлсэн гэх мэдүүлгүүд болон шинжээчийн 2023 оны 02 сарын 03-ны өдрийн 35 дугаартай “Т.ын биед тархи доргилт, 2 хөмсөг, 2 нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн хацарт 2 дугаар зэргийн түлэгдэлт” бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн хохирогч Т.ын шанаа руу өшиглөх, халуун зуух мөргүүлэх зэргээр эрүүл мэндэд нь “тархи доргилт, 2 хөмсөг, 2 нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн хацарт 2 дугаар зэргийн түлэгдэлт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ. Шүүгдэгч ******* хохирогчийн эрүүл мэндийг үзүүлэхэд 608.600 төгрөгийг зарцуулсан талаархи баримтыг шүүхэд ирүүлсэн, хохирогч Т. шүүхэд хохирлын талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан түүнээс хохиролтой холбоотой баримт ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар хохирогч Т. нь цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй гэсэн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэжээ. Прокуророос шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******өд холбогдох эрүүгийн 2322000000059 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна гэж дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын дагуу шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч *******жгин овогт *******гийн ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******жгин овогт *******гийн өд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар хохирогч Т. нь цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.УУГАНБАЯР