| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00340/И |
| Дугаар | 367 |
| Огноо | 2019-09-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 367
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У би М корпораци ХХК-ий нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн ******* сумын 3-р баг ******* тоотод оршин суух, Бо овогт Да гийн Ц /*******/-т холбогдох 828100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 сарын 17-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай ‘’Үйлчилгээний нөхцөл’’-ийг хүлээн зөвшөөрч 30508389 тоот гэрээ байгуулан 99853349 дугаартай үүрэн холбооны үйлчилгээ мөн гар утас, төхөөрөмж худалдах худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei P-Smart /gold/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдлийг төлөхийг сануулж, анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 585736 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 106500 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 135864 төгрөг, нийт 828100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “М корпораци” ХХК-ий нэхэмжлэлтэй 30508389 гэрээний дугаартай 99853349 дугаарын эзэмшигч Да овогтой Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 828100 төгрөгийг тус компанид бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М корпораци нь Д.Цаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 585736 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 106500 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 135864 төгрөг, нийт 828100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 828100 төгрөгийг бүрэн төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24424 төгрөгөөс 12212 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 12212 төгрөгийг, хариуцагчаас 12212 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч , Бо овогт Да-гийн Ц /*******/ нь М корпораци ХХК –д 828100 /найман зуун хорин найман мянга нэг зуу/ төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24424 төгрөгөөс 12212 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 12212 төгрөгийг, хариуцагчаас 12212 төгрөгийг тус тус гаргуулан М корпораци ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.У