| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00311/И |
| Дугаар | 376 |
| Огноо | 2019-09-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Дундговь аймгийн ******* сумын 7-р баг ******* тоотод оршин суух, С овогт Сү-н Б /*******/-ны ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн Сангийн далай бригадад 1979 оны 4 сарын 6-ны өдрөөс 1982 оны 6 сарын 7-ны өдөр хүртэл, 1985 оны 6 сарын 17-ны өдрөөс 1990 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл мал маллаж байсан. Иймд дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч С.Бы 1979-1990 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 6 сарын 18-ны өдрийн 229 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 6 сарын 19-ний өдрийн 08/383 дугаартай “тус аймгийн ******* сумын Хөгжил нэгдэл 1991 оны 3 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулсан...” гэх тодорхойлолт
-Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 6 сарын 18-ны өдрийн 229 дугаартай “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд 1979 оны 4 сарын 6-ны өдрөөс 1990 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл ажиллаж байсан талаарх С.Б-д холбогдох материал байхгүй учир тодорхойлолт гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт
-Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 3 сарын 22-ны өдрийн 05/1274 дугаартай “Сү-н Б нь Дундговь аймгаас НАХЯ-ны сайдын 1982 оны 6 сарын 7-ны өдрийн 491 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж, 0229 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1985 оны 5 сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 06 сарын 17-нд халагджээ” гэх архивын лавлагаа
-Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 4 сарын 4-ний өдрийн 28 дугаартай “...С.Б-ы Хөгжил нэгдэлд ажиллаж байсны 1989, 1990, 1991, 1992, 1993 оны цалингийн картыг хуулбарлан олгов” гэх архивын лавлагаа
-Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 8 сарын 6-ны өдрийн 67 дугаартай “...С.Б-ы Хөгжил нэгдэлд ажиллаж байсны 1980, 1981,1982,1985, 1986, 1988 оны цалингийн картыг хуулбарлан олгов” гэх архивын лавлагаа
-С.Б-ы 1979, 1987, 1990 оны цалингийн баримтууд
-Гэрч Ч.О-н “...С.Б 1979 онд илгээлтээр ******* сумын Хөгжил нэгдлийн Сангийн далай бригадад гарч 1982 оны 6 сард цэрэгт явах хүртлээ мал малласан. Цэргээс халагдаж ирээд нэгдэл тарах хүртэл мал малласан. Би 1978 оноос нэгдэл тарах хүртэл ******* сумын Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад малчин байсан” гэх мэдүүлэг
-Гэрч Д.Б-н “...С.Б-тай ******* сумын сургуульд нэг ангид суралцаж байгаад 1978 онд илгээлтээр малчин болж, 1982 оны 6 сард цэрэгт явах хүртлээ малчин байсан. Цэргээс халагдаж ирээд сумынхаа Хөгжил нэгдэлд нэгдэл тарах хүртэл хугацаанд малчин байсан. С.Б 1979-1982 оны 6 сар хүртэл, 1985 оны 8 сараас нэгдэл тарах хүртэл малчин байсан. Би 1978 оноос нэгдэл тарах хүртэл ******* сумын Хөгжил нэгдлийн Сангийн далай бригадад малчин байсан юм” гэх мэдүүлэг
-Гэрч Л.С-н “...С.Б нь Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд 1979-1982, 1985-1992 он дуустал төллөх мал малладаг малчин байсан хүн. 1982-1985 онд цэргийн алба хаасан. Би 1975-1993 он хүртэл Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд малчин байсан. Бид нэг нутагт амьдарч байсан, нэг бригадад ажиллаж бйасан учраас энэ хүнийг малчин байсан гэдгийг нь мэдэж байна...” гэх мэдүүлэг баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар С.Б нь 1979 оны 4 сарын 6-ны өдрөөс 1982 оны 6 сарын 7-ны өдөр хүртэл, 1985 оны 6 сарын 17-ны өдрөөс 1990 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У