Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 377

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У  даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, ******* тоотод оршин суух, До овогт М ийн До /*******/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан

хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.До, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч М.До шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Саруул бригадад 1974 оны 1 сараас 1977 оны 6 cap хүртэл хоньчин, 1981 оны 1 сараас 1989 оныг дуустал хонь маллаж, мал тууж байсан. Иймд гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудыг үндэслэн дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжпэгчийн нэхэмжпэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжпэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжпэгч М.До ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжпэл гаргасан байна.

Нэхэмжпэгч М.До-ын 1981-1986 он дуустал хугацаанд Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 7 сарын 19-ний өдрийн 254 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Уүнд:

-Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 8 сарын 28-ны өдрийн 05/5769 дугаартай “М-ийн До нь Дундговь аймгаас НАХЯ-ны орлогч сайд, Хилийн ба ДЦХЭГ-ын даргын 1977 оны 6 сарын 20-ны өдрийн 335 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0129 дүгээр ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1980 оны 6 сарын 14-ний өдрийн 451 дүгээр тушаалаар 06 сарын 20-нд халагджээ” гэх архивын лавлагаа

-Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 7 сарын 19-ний өдрийн 254 дугаартай “М овогтой Доын 1981-1986 он хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажиллаж байсан тухай талаарх холбогдох материал байхгүй учир тодорхойлолт гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт

-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 7 сарын 17-ны өдрийн 08/439 дугаартай “тус аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэл 1954 оны 3 сарын 25-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 1991 оны 4 сарын 14-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулсан...” гэх тодорхойлолт

-Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлээс 1981 оны 11 сарын 6- ны өдөр М.Дот олгосон 1981-986 оны цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар

            -Гэрч А.Та-н “...М.До 1981-1986 онд Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Саруул бригадад бага мал маллаж байсан хүн. М.До Нь 1977-1980 онд цэргийн алба хаасан. М.До нь цэрэгт явахаасаа өмнө ч эцэг эхийн хамт бог мал маллаж байсан хүн. Би энэ хугацаанд би сумын орлогч дарга, намын үүрийн орлогч дарга зэрэг ажлуудыг хийж байсан...” гэх мэдүүлэг

-Гэрч Б.Ам-н “..М.До 1981-1986 онд Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд хонь маллаж байсан хүн. Би энэ хугацаанд бус тус нэгдэлд ажиллаж байсан, би 1956 оноос нэгдэл тарах хүртэл тус нэгдэлд мал маллаж байсан...” гэх мэдүүлэг баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар М.Д нь 1974 оны 6 сарын 15-ны өдрөөс 1977 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл, 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжпэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн
  1. 135 дугаар зүйлийн 135.2.6 -д зааснаар До овогт М-ийн До /*******/ нь 1974 оны 6 сарын 15-ны өдрөөс 1977 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл, 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
  1. 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжпэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧД.У