| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00345/И |
| Дугаар | 378 |
| Огноо | 2019-09-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Дундговь аймгийн ******* сумын Онги 1-р баг, ******* тоотод оршин суух, О овогт М ын Да /*******/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ш , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Да шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дундговь аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд 1979-1981, 1984-1993 он дуустал мал маллаж байсан. Иймд дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй байгаа тул бусад баримт гэрчийн мэдүүлгийг үндэслэн дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Да нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч М.Даийн 1981-1993 оныг дуустал Дундговь аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 7 сарын 4-ний өдрийн 246 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-2019 оны 7 сарын 5-ны өдөр М.Даоос Ж.Ширмэнтогоод 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл-
-Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 7 сарын 4-ний өдрийн 246 дугаартай “М.Даийн 1981-1993 оныг дуустал Дундговь аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх холбогдох материал байхгүй учир тодорхойлолт гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт
-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 7 сарын 1-ний өдрийн 08/416 дугаартай “тус аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэл 1991 оны 4 сарын 28-нд улсын бүртгэлд бүртгэгсэн үйл ажиллагаа явуулсан, 1992 оны 2 сарын 18-нд Оргил ХК болж өөрчлөгдөн, 1994 оны 6 сарын 13-нд Оргил ББХК болж бүртгэгдсэн байна...” гэх тодорхойлолт
-М.Да-ид Дундговь аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлээс 1987 оны 1 сарын 1-ний өдөр олгосон, 299739 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нүүр хэсгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
- Дундговь аймгийн ******* сумын засаг даргын тамгын газрын 2019 оны 7 сарын 5-ны өдрийн 2/42 дугаартай “М.Даийн 1985. 1986, 1987, 1989, 1990 оны цалингийн лавлагааг тус сумын архивт хадгалагдаж буй эх баримтаас хуулбарлан олгосон нь үнэн болно” гэх тодорхойлолт
-М.Даийн 1983, 1986, 1987, 1989, 1990 онуудын цалингийн баримт,
-Даид 1988 оны 10 сарын 5-ны өдөр Дэлгэрхангай сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас олгосон дурсамж
-М.Даид 1987 оны 7 сарын 11-ний өдөр ******* сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлөөс олгосон Баярын бичиг
-М.Даид 1979 оны 7 сарын 25-ны өдөр олгосон 09932 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэх
-Гэрч Г.Ху-н “...М.Да нь 1979-1981 онд Дундговь аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд бага мал маллаж байсан хүн. М.Да нь 1981-1984 онд цэргийн алба хаасан. 1984 онд цэргээс халагдаж ирээд Дундговь аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлдээ бага мал малласан хүн. Одоо ч мал маллаж байгаа хүн. Би ******* сумын дунд сургуулийн сурагч байсан, бид хамтдаа сурагчийн дотуур байранд амьдардаг байсан. Би 1987-1993 он хүртэл Дундговь аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчин байсан учраас энэ хүнийг малчин байсан гэж мэдэж байна...” гэх мэдүүлэг
-Гэрч М.Ба-ын “...М.Да нь 1979-1981 оны 6 сар хүртэл Дундговь аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд бага мал маллаж байсан хүн. М.Да нь 1981-1984 онд цэргийн алба хаасан. 1984 онд цэргээс халагдаж ирээд Дундговь аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлдээ 1993 он хүртэл буюу нэгдэл тартал мал малласан хүн. Одоо ч мал маллаж байгаа хүн. Би тэр үед ******* сумын дунд сургуулийн сурагч байсан, М.Да-ийн гэртэй манай аавын гэр нэг бригадад байсан, айл саахалт нутагладаг байсан учраас энэ хүнийг малчин байсан гэж мэдэж байна. Би 1986-1993 он дуустал Дундговь аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчин байсан хүн” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар М.Да 1979 оны 6 сарын 15-ны өдрөөс 1981 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл, 1984 оны 6 сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 сарын 18-ны өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд, 1992 оны 2 сарын 18-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн ******* сумын Оргил ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У