Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 379

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 19 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00379                                                    Дундговь аймаг

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У  даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн ******* сумын *******,******* тоотод оршин суух, Ч  овогт Э ын Ц /*******/-ийн нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн ******* сумын ******* тоотод оршин суух, Их   овогт Б ын Мө /*******/-т холбогдох  1 хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 7 сарын 31-ний өдөр хүлээн авч, 2019  оны 8 сарын 2-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Мөтай 2017 оноос хойш үерхсэн, бид 2018 оны 5 сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй. 2018.02.18-нд төрсөн хүү Хонгор нь миний асрамжинд байгаа. Хүү Хонгорын эцэг болох Б.Мө-аас хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мө шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Ц-ийн  гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй танилцлаа. Хүүхдийн тэтгэмжийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Хулд суманд ажилд ороод удаагүй байгаа тул чөлөө олдохгүй, шүүх хуралдаан зарлагдахад оролцох боломжгүй. Иймд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Ц нь Б.Мө-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч Э.Ц 2019 оны 2 сарын 18-ны өдөр хүү Ц.Хонгорыг  төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагч Б.Мө нь  хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөх эсэх талаар маргахгүй байх тул хариуцагч Б.Мө-аас нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч тус шүүхэд хэргийг эзгүйгээр шийдвэрлүүлэх тухай бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 31492 төгрөг төлсөн бөгөөд 31492 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31492 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 2 сарын 18-нд төрсөн хүү Чо  овогт Ц-ийн Хо  /ЗЮ19221852/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Их овогт Б-ын Мө/*******/-аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31492 /гучин нэгэн мянга дөрвөн зуун ерөн хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөаас  31492 /гучин нэгэн мянга дөрвөн зуун ерөн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Э.Цэд  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ                         Д.У