Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 381

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 19 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00381                                                     Дундговь аймаг

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У  даргалж тус шүүхийн “Б” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар:

Дундговь аймгийн ******* сумын 6-р багт оршин суух, Б овогт Ре ийн От /*******/-гийн  нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн ******* сумын 6-р багт оршин суух, Бо  овогт Ш гийн Б /*******/-д холбогдох гэрлэлт цуцлуулах, нэг хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох  тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 сарын 3-ны өдөр хүлээн авч, 2019  оны 7  сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд  нарийн бичгийн дарга С.У оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.От шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ш.Бтэй 1998 онд танилцаж, 2003 онд гэр бүл болсон. 1999 онд  охин У, 2001 онд охин А , 2008 онд охин Мө  нар төрсөн. 2012 оны 1 сарын 2-ны өдөр гэрээсээ явсан. Энэ олон жилийн хугацаанд хүүхдүүдээ харж хандаагүй. Иймд бага охиндоо хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие 2019 оны 9 сарын 17-ны өдөр гэхэд хүүхэд төрүүлж, эмнэлэгт байх тул дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.От нь Ш.Б-д  холбогдуулан гэрлэлт цуцлуулах, нэг хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох  тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Зохигч нь 1998 оны 07 сарын 10-ны өдөр гэр бүл болж, 1998 оны 10 сарын 8-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн 2019 оны 6 сарын 21-ний өдрийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “...хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ…” гэж заажээ. Хариуцагч Ш.Б-д 2019 оны 8 сарын 1-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2019 оны 8 сарын 15-ны өдрийн дотор хариу тайлбар өгөх үүрэгтэй болохыг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсэх талаараа бичгээр хариу тайлбар ирүүлээгүй,  хариуцагч Ш.Б-д шүүх хуралдааны товыг 2019 оны 9 сарын 12-ны өдөр, 2019 оны 9 сарын 13-ны өдөр мэдэгдсэн болох нь шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн баримтаар тогтоогдож байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. 

Нэхэмжлэгч Р.От  нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан бөгөөд эхний уулзалтаар талууд “эвлэрэхгүй, дахиж уулзах шаардлага байхгүй” гэсэн байх тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг ажиллагааг дуусгавар болгосон байх тул зохигчийн  гэрлэлтийг цуцалж, охин  Б.Мө-г эх Р.От-гийн асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.  Нэхэмжлэгч Р.От нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121073 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 121073 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 82 дугаар зүйлийн 82.1.3,  100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бо  овогт Ш-гийн Б /*******/, Б овогт Реийн От /*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 7 сарын 5-ны өдөр төрсөн охин Бо овогт Б-гийн Мө-г эх Р.От-гийн асрамжинд үлдээсүгүй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 7 сарын 5-ны өдөр төрсөн охин Бо  овогт Б-гийн Мө/ЗП08270503/-г  11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Бо овогт Ш-гийн Б /*******/-ээс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.От-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121073 /нэг зуун хорин нэгэн мянга далан гурав/  төгрөгийг  төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б-гээс  121073 /нэг зуун хорин нэгэн мянга далан гурав/  төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Р.От-д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

         ДАРГАЛАГЧ                         Д.У