Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 382

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 19 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00382                                                    Дундговь аймаг

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У  даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дундговь аймгийн ******* сумын 6-р баг ******* тоотод оршин суух, Ол овогт Га ын Ур /*******/-гийн нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн ******* сумын 6-р баг ******* тоотод оршин суух, Х овогт П гийн Л /*******/-д холбогдох  гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох  тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 сарын 3-ны өдөр хүлээн авч,  2019 оны 7 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Ур, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ур шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие  П.Лтэй 2007 онд танилцаж, 2008 онд гэр бүл болсон, 12 жил хамт амьдарч 2 хүүхэдтэй болсон. Хүү АМ 2009 онд, охин Го 2015 онд төрсөн. Би хоёр хүүхдээ өөр дээрээ авна. П.Л нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, бид гурав гэртээ ч тайван амьдарч чадахгүй, айлаар хоног төөрүүлж явах нь хэцүү, хамт амьдрах аргагүй болсон байдлыг харгалзан үзэж миний асуудлыг хурдан шийдэж өгнө үү. Би гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэжээ.

 

Хариуцагч П.Л шүүхэд гаргасан тайлбартаа: Би Дундговь аймгийн ******* суманд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Би архи ууж, хардаж эхнэр хүүхдээ зовоож байсан. Одоо би ажил хийж хүүхдүүдээ болон эхнэрээ зовоохгүйгээр амьдрал ахуйдаа нэмэр болон амьдарна. Миний энэ байдлыг харгалзаж гэрлэлтийн баталгааг салгахгүй байж туслана уу гэжээ

Хариуцагч П.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ:Би шүүх хуралдааны товыг мэдсэн. Би Завхан аймагт ажилтай учраас очиж чадахгүй нь ээ. Миний эзгүйд хэргийг шийдвэрлэж, гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлэхэд надад татгалзах зүйл байхгүй гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ур нь П.Лд  холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох  тухай нэхэмжлэл гаргажээ.

Зохигч нь 2007 онд гэр бүл болж, 2008 оны 2 сарын 2-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 18 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Г.Ур  П.Л  нар нь гэрлэлтээ  батлуулж, тэдний дундаас  2009 оны 7 сарын 16-ны өдөр хүү Х овогт Лгийн АМ, 2015 оны 2 сарын 16-ны өдөр охин Х овогт Лгийн Го  нар төрсөн болох нь хэрэгт ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээний   нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь гэрлэлтээ цуцлуулахгүй гэх тайлбарыг шүүхэд гаргасан байх боловч түүний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй байдал тогтоогдож байна.

Хариуцагч П.Л  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  баривчлах шийтгэл эдэлж байсан болох нь хэрэгт авагдсан  Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 8-ны өдрийн 73 дугаартай шийтгэвэр,  цагдаагийн ажилтны тэмдэглэл, гэрэл зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд, нэхэмжлэгч шүүх хуралдаанд цаашид хамтран амьдрах боломжгүй, бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэсэн тайлбар гаргасан тул зохигчийн гэрлэлтийг цуцалж, хүү Л.АМ, охин Л.Го нарыг эх Г.Ургийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар  шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 133184 төгрөг төлсөн бөгөөд 133184 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 133184 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3,  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т  зааснаар Х овогт Пгийн Л /*******/, Ол овогт Гаын Ур /*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д  зааснаар 2009 оны 7 сарын 16-ны өдөр хүү Х овогт Лгийн АМ /ЗК09271612/, 2015 оны 2 сарын 16-ны өдөр охин Х овогт Лгийн Го /ЗЮ15221604/ нарыг эх Г.Ургийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  хүү Л.АМ, охин Л.Го нарыг  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг П.Л / *******/-ээс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133184 /нэг зуун гучин гурван мянга нэг зуун наян дөрөв/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Лгээс 133184 /нэг зуун гучин гурван мянга нэг зуун наян дөрөв/  төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч  Г.Ур /ЗЮ8609190/-д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                            Д.У