| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2023/0042/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/46 |
| Огноо | 2023-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Э |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******
Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******т холбогдох эрүүгийн 222000000022 дугаартай хэргийг 202 оны 0 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1982 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл , эцэг, эхнэрийн хамт Дундговь аймгийн Өлзийт сумын 5 дугаар баг Дэрт гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 0******* дугаар сарын 0-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сарын хугацаагаар баривчлах ялаар, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Жаргалсайханы ******* /РД:*******/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.******* нь 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 0-нд шилжих шөнө Дундговь аймгийн ******* сумын 5 дугаар багийн *******- тоотод зүс таних иргэн У.*******тэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд “зүүн чамархайн шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөг, нуруунд зулгаралт, нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч Ж.*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би нүүрэнд нь цохисноо хүлээн зөвшөөрч байна. Он сар өдрийг нь сайн санахгүй байна. ******* сумын 5 дугаар баг “Говийн ирээдүй” сургуулийн хажууд ын охин гийн гэрт унтах гээд хэвтэж байхад гаднаас ******* согтуу орж ирсэн. Тэгсэн *******г , хоёр унтуулах гэтэл ******* “хадмууд дээр очно, бүгдийг нь алчихаад ирье” гээд машиныхаа түлхүүрийг аваад гарсан. Тэгтэл намайг *******гээс машины түлхүүрийг нь аваад ирээч гэхээр нь би араас нь гартал машиндаа сууж байсан. Очоод машины кундактороос нь түлхүүрийг нь салгаад автал ******* “чи муу гуйлгачин машингүй, унах унаагүй гуйлгачин биз дээ” гэж хэлээд машинаас гарч ирснээ намайг цохих гээд байсан. Тэгэхээр нь би гарыг нь цааш нь түлхэхдээ түлхүүртэй гараараа нүүр хэсэгт нь цохичих шиг болсон. Тэгсэн , 2 боль гээд салгасан. Удалгүй ******* миний мотоциклыг унагаачихсан дээрээс нь дэвсэлж байхаар нь яагаад ингээд байгаа юм боль гэтэл “чи муу гуйлгачин” гээд намайг цохих гээд “алаад хаячихъя” гээд байхаар нь цааш түлхсэн. Бас 2- удаа бөгс рүү нь өшиглөчихөөд аавынх руу орсон. ******* бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Би Дундговь аймгийн ******* суманд 1982 онд төрсөн. Аав, ээжийн хамт мал дээр байдаг байсан. Сургуульд огт сураагүй, цэрэгт яваагүй. тай хамтран амьдраад олон жил болж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 /
Хохирогч У.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ******* сумын 5 дугаар баг Зоогийн *******- тоотод байх дүү гийнд очсон. Тэгтэл ээж , ******* ах нар унтах гэж байсан. Тэднийд байхад 2 цаг өнгөрч байсан. ******* ээж ыг загнаад байхаар нь би тухайн үед “дандаа ингэж байх юм, загнаж зандраад лайтай юм” гэж хэлсэн. Тэгээд би явах гээд гэрээс гараад машин руу явж байсан чинь ******* араас гарч ирээд машины түлхүүр авсан. Гэтэл ******* баруун талын нүд рүү цохиод хавсарч унагаад 2 хөл рүү өшиглөчихөөд бас толгой руу цохисон. Тэгээд дүү боль гээд салгасан. Ээж *******ыг аваад хажуу талын гэр рүү явсан болохоор би дүүгийн гэрт үзсэн чинь зүүн хөмсөгний хэсэгт урагдсан язарсан байсан болохоор би гэрээс эргэж гараад *******ын мотоциклыг гэрийн зүүн талд байхаар нь өшиглөж унагаасан. Тэгтэл ******* гарч ирээд дахиад намайг унагаагаад толгой руу өшиглөсөн. Тэгээд ээж салгаад би гэртээ харьсан. Гэрийн гадаа ******* толгой руу өшиглөж цохисноос болж хөмсөг язарсан. Гэрт баруун нүд рүү цохисноос болоод нүд хөхөрсөн. Ээж дүү нар байсан. Миний баруун талын нүд хөхөрч хавдсан. Зүүн талын хөмсөгний хажуу тал язарсан. Баруун талын хөмсөг шалбарсан, зүүн талын хөл өвдөг хэсгээр хөндүүр байгаа. Толгой бас их өвдөж байна. Би найз Ууганбаярын хамт нэг шил архи уусан. Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/
Гэрч У.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай ах ******* 2022 оны 12 сарын 29-ний өдөр 2 цагийн үед манайд ирсэн. Тэгэхэд манай ээж , ******* нар унтах гээд хэвтэж байсан. Анх ирэхдээ согтуу ирсэн. Тэгээд би ахыг унт гэсэн чинь унтахгүй байсан. Тухайн үед манай хоёр бага хүүхэд өвдөөд тэврээд эм өгөөд байж байсан. Ах ирснээс хойш ******* ээжийг “жин цохичихлоо бумба тавьж өгсөнгүй” гээд загнаад байсан. Тэр үед ах машинаа унаж явна гээд гараад явчихаар нь би ******* ахыг гараад ах *******г оруулж ирээд унтуулчих гэж хэлсэн. ******* ах гэрээс гараад явсан. Тэгтэл гэнэт гадаа пад пад хийгээд явчихаар нь гараад харсан чинь ******* ах газарт хэвтсэн ******* ах нүүр рүү нь өшиглөөд байхаар нь “би болиоч” гээд тэр хоёрыг салгасан. Тэгээд *******ыг ээж хажуу талын айл руу аваад орсон. Би ахыг аваад гэрт орсон. Тэгэхэд ах *******гийн нэг нүд нь хавдсан байсан. Нүүр нь нил цус болчихсон байсан. Тэгээд дахиад ах гадаа гарснаа ******* ахтай зодолдоод байх шиг дуу чимээ гараад байсан. Би хүүхдүүд өвдөөд байсан болохоор гэрээс гараагүй. ******* ах эргэж гэрт орж ирээгүй. ******* анх гэрт ирэхдээ ил харагдах шарх сорви гэмтэл байгаагүй. ******* ахтай гэрийн гадаа муудалцаж зодолдоод ******* биедээ гэмтэл авсан. ******* ахын биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Ах манайд ирэхдээ нэлээн согтуу ирсэн. ******* ах согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн 12 дугаартай:
1. У.*******гийн биед зүүн чамархайд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөг, нуруунд зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чамархайн шарх зовхины цус хуралт нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад биед үүссэн гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Биед үүссэн гэмтлүүд бүрдэл байдлаар хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.”гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-1*******/
Хохирогч У.*******гийн Дундговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4/
Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/
2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 89 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28-7/
2008 оны 0******* сарын 0-ны өдрийн Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 8-40/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
2022 оны 12 дугаар сарын 0-ны шөнө 01 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын 5 дугаар баг Зоогийн *******-0 тоотод хохирогч У.******* бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.
Уг үйл явдлын улмаас хохирогч У.*******гийн эрүүл мэндэд “зүүн чамархайд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөг, нуруунд зулгаралт, нуруунд цус хуралт” гэмтэл /хохирол/ учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогч гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч У.*******гийн эрүүл мэндэд учирсан “Зүүн чамархайн шарх, зовхины цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч Ж.******* 2022 оны 12 дугаар сарын 0-ны шөнө 01 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын 5 дугаар баг Зоогийн *******-0 тоотод нүүр рүү нь түлхүүртэй гараараа цохих, өшиглөх үйлдлээр учруулсан болох нь хохирогч У.*******гийн “...******* араас гарч ирээд машины түлхүүр авсан. ... баруун талын нүд рүү цохиод хавсарч унагаад 2 хөл рүү өшиглөчихөөд бас толгой руу цохисон. ... дүүгийн гэрт үзсэн чинь зүүн хөмсөгний хэсэгт урагдсан язарсан байсан ... Тэгтэл ******* гарч ирээд дахиад намайг унагаагаад толгой руу өшиглөсөн. Гэрийн гадаа ******* толгой руу өшиглөж цохисноос болж хөмсөг язарсан. Гэрт баруун нүд рүү цохисноос болоод нүд хөхөрсөн” гэх, гэрч У.гийн “Манай ах ******* 2022 оны 12 сарын 29-ний өдөр 2 цагийн үед манайд ирсэн. ...Анх ирэхдээ согтуу ирсэн. ...ах машинаа унаж явна гээд гараад явчихаар нь би ******* ахыг гараад ах *******г оруулж ирээд унтуулчих гэж хэлсэн. ... Тэгтэл гэнэт гадаа пад пад хийгээд явчихаар нь гараад харсан чинь ******* ах газарт хэвтсэн ******* ах нүүр рүү нь өшиглөөд байхаар нь “би болиоч” гээд тэр хоёрыг салгасан. ...Тэгэхэд ах *******гийн нэг нүд нь хавдсан байсан. Нүүр нь нил цус болчихсон байсан. Тэгээд дахиад ах гадаа гарснаа ******* ахтай зодолдоод байх шиг дуу чимээ гараад байсан. ... ******* анх гэрт ирэхдээ ил харагдах шарх сорви гэмтэл байгаагүй. ******* ахтай гэрийн гадаа муудалцаж зодолдоод ******* биедээ гэмтэл авсан.” гэх мэдүүлгүүд болон Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 12 дугаартай хохирогчийн эрүүл мэндэд “Зүүн чамархайн шарх зовхины цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Ж.*******ын хохирогч У.*******гийн нүүр рүү нь түлхүүртэй гараараа цохих, толгой хэсэгт нь өшиглөх үйлдлээр түүний эрүүл мэндэд зүүн чамархайн шарх, зовхины цус хуралт гэмтэл /хохирол/ учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 11.******* дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ж.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Ж.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.*******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Хохирогч У.******* нь хохирол төлбөрийн талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч хохирлын талаар баримт ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар хохирогч цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч У.******* гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1, *******.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, *******.*******, *******.7, *******.8, *******.10, *******.1, 8.1, 8.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Жаргалсайханы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Жаргалсайханы *******т *******00 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч У.******* гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч У.******* цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.УУГАНБАЯР