Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 403

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 01 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00403                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У  даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Төрийн банк ны Дундговь салбарын нэхэмжлэлтэй

Дундговь аймгийн ******* сумын Аривжих 5-р баг ******* сууц 1 гудамж 0 тоотод оршин суух, Бо  овогт Норовын Цэ /*******/,

Дундговь аймгийн ******* сумын А******* тоотод оршин суух, Бо овогт Ба-н М- Э /*******/ нарт холбогдох

48273577 төгрөгийн төлбөрийг зээлийн барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  нэхэмжлэлийг 2019 оны 7 сарын 3-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Цэ, Б. М-Э нар нь Төрийн банкны Дундговь аймаг дахь ******* тооцооны төвөөс 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 221100149599 тоот тээлийн гэрээгээр 50,000,000 /Тавин сая/ төгрөгийн Хөрөнгө оруулалтын зээлийг 40 сарын хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэйгээр авсан. Хариуцагч Н. Цэ, Б. М-Э нар нь Зээлийн гэрээний үүргээ зөрчин бидний ажилд хүндрэл учруулж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй 158 хоног хугацаа хэтрээд байна. Иймд хариуцагч Н.Цэ болон Б.М-Э нараас Төрийн банктай байгуулсан гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 42,169,490.93 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 6,029,676.91 төгрөг, хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 74,409.24 төгрөг, нийт 48,273,577.1 төгрөгийн төлбөрийг зээлийн барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлөлт огт хийгдээгүй тул өөрчлөх зүйл байхгүй гэв.

 

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Дундговь салбар нь хариуцагч Н.Цэ, Б.М-Э нарт холбогдуулан 48273577 төгрөгийн төлбөрийг зээлийн барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “...хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ…” гэж заажээ.

Хариуцагч Н.Цэ, Б.М-Э нарт 2019 оны 7 сарын 26-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, 2019 оны 8 сарын 10-ны өдрийн дотор хариу тайлбар өгөх үүрэгтэй болохыг тайлбарласан боловч хариуцагч нар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсэх талаараа бичгээр хариу тайлбар ирүүлээгүй болно. Мөн хариуцагч Н.Цэ, Б.М-Э нарт шүүх хуралдааны товыг 2019 оны 9 сарын 26-ны өдөр мэдэгдсэн, хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. 

Нэхэмжлэгч Төрийн банкны Дундговь салбар, хариуцагч Н.Цэ, Б.М-Э нар нь харилцан тохиролцож 2018 оны 3 сарын 30-ны өдрийн 221100149599 дугаартай зээлийн гэрээг /хх-ийн 4-6–рт/ байгуулсан гэж үзэв. Учир нь хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн, зээлийн гэрээ байгуулсан эсэх, нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрөх эсэх талаар маргаагүй байна.

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.2-т зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай зохицуулсан байх бөгөөд банк зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцлах болсон тухай /хх-ийн 14–рт/ зээлдэгчид мэдэгдсэнэээр зээлийн гэрээ хугацааны өмнө цуцлагдсан байна.

 

              Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжинд 399318 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 82 дугаар зүйлийн   82.1.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451.1, 453.1-д зааснаар Бо овогт Но-н Цэ /*******/, Бо овогт Ба-н М-Э /*******/ нараас 48273577 төгрөг 1  мөнгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банкны Дундговь салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  399318 /гурван зуун ерэн есөн мянга гурван зуун арван найм/ төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Н.Цэ, Б.М-Э нараас  399318 /гурван зуун ерэн есөн мянга гурван зуун арван найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банкны Дундговь салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

    

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ                               Д.У