| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2023/0023/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/49 |
| Огноо | 2023-03-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.3., 17.1.2.4., |
| Улсын яллагч | О.Э |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Хохирогч Д.Отгон, Д.Санжямтав /биечлэн/, О.Ундрах, Б.Шатар, Н.Гэрлээ, Э.Хишигбаяр, Д.Баасанванжүг нар /цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч У.Дэлгэрмөрөн нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Дэлгэрмөрөнд холбогдох эрүүгийн 2218002520260 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1998 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Тээвэрчдийн 16-3 тоотод оршин суух хаягтай, урьд Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Дэгэн цагаан овогт Удаанжаргалын Дэлгэрмөрөн /РД: ТА98011311/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч У.Дэлгэрмөрөн нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирт 9 дүгээр хэсгийн 4-94 тоотод буюу Б.Жавзангийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, шүрэн толгойтой, мөнгөн нуух, мөнгөн халбагатай дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, Тошиба маркийн l3 нөүтбүүкийг хууль бусаар авч 3.270.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирт 7 дугаар хэсгийн 6-62 тоотод буюу Д.Наранцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч Aser l3 маркийн нөүтбүүкийг хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 12-1205 тоотод буюу Б.Шатарын хүн байнга амьдрах зориулалттай, орон байранд хүч хэрэглэхгүйгээр нууцаар нэвтэрч 1 ширхэг даалин, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, 3 граммын LV гэсэн бичиг бүхий монетон бөгж, 4 граммын монетон зүүлт 2 ширхэг, ээмэг бөгжний савыг хууль бусаар авч 5.730.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг Жавхлантын хэсгийн 803 тоотод буюу Ц.Адъяажавын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч мөнгөн бугуйвч, хүүхдийн мөнгөн бугуйвч, эрэгтэй мөнгөн гол 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг, Шүр, Оюу, Энэтхэг оюу шигтгээ, Алмазны хольцтой шүрэн ээмэгний жижиг шүр, мөнгөний жижиг хэсгүүд, цагариг хэлбэртэй ээмэг, кулон, бөгж, гинжний хослол, хар мөнгөн ээмэг, ягаан шигтгээтэй мөнгөн ээмэг, цэнхэр шигтгээтэй мөнгөн бөгж, бэлэн 300.000 төгрөгийг хууль бусаар авч 984.300 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Чингистэй багийн Жавхлант хэсгийн 6-601 тоотод буюу Д.Баасанванжүгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч 21 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бэлэн 1.500.000 төгрөгийг хууль бусаар авч 6.550.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Жавхлантын хэсгийн 6-601 тоотод буюу Д.Доржийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч 7 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 8 ширхэг мөнгөн аягыг хууль бусаар авч 6.530.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 4 дүгээр хэсгийн 256 тоотод буюу Ц.Золзаяагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр нууцаар нэвтэрч, монетон ээмэг 1 хос, алтан ээмэг 1 ширхэг, гоёлын ээмэг, бөгж, гинжний хослол, хар өнгийн цаг 1 ширхэг, эрэгтэй мөнгөн гинж 1 ширхгийг хууль бусаар авч 780.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 4 дүгээр хэсгийн 407 тоотод буюу Ц.Уранчимэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн ээмэг 4 ширхэг, хуучны сүүжин ээмэг 1 ширхэг, эрэгтэй мөнгөн гинж 2 ширхэг, эмэгтэй мөнгөн гинж 1 ширхгийг хууль бусаар авч 950.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 4-15 тоотод буюу Т.Оюунчимэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч манан хөөрөг, даалинг хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Түлээтийн 3-104 тоотод буюу Н.Гэрлээгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч дунд гарын шаазан хөөрөг, мөнгөн бөгж 3 ширхэг, 2 хос мөнгөн ээмэг, 2 ширхэг мөнгөн гинж, дунд гарын мөнгөн аяга, iphone 6 маркийн гар утас, бэлэн 300.000 төгрөгийг хууль бусаар авч 1.815.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын 3 дугаар баг Малчны 4-62 тоотод буюу О.Ундрахын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг хууль бусаар авч 710.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 баг Түлээтийн 2-89 тоотод буюу Ц.Оюуны хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга, dell маркийн нөүтбүүк, 2 хос мөнгөн ээмэг, эмэгтэй монетон бөгж, мөнгөн кулон, эрэгтэй мөнгөн бөгжийг хууль бусаар авч 1.760.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэнгийн 1-9 тоотод буюу Ж.Анхбаярын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр нууцаар нэвтэрч dell маркийн нөүтбүүк, мөнгөний гахай 1 ширхэг, бэлэн 345.000 төгрөгийг хууль бусаар авч 520.000 хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сард 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 10 дугаар хэсэг Хапитатын 102 тоотод буюу Э.Идэрхангайгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч дунд гарын мөнгөн аягийг хууль бусаар авч 210.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 37-01 тоотод буюу Э.Хишигбаярын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч мөнгөн аяга 6 ширхэг, мөнгөн бүсний тоног 1 ширхэг, манан хөөрөг 1 ширхгийг хууль бусаар авч 2.520.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 35-10 тоотод буюу Ц.Батсайханы хүн амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр нууцаар нэвтэрч Dell i5 маркийн нөүтбүүкийг хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Баянхайрхан хэсгийн 10-1000 тоотод буюу Ш.Бадамрагчаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, зүү ороож оёсон даалинтай хаш хөөрөг, эмэгтэй хүний монетон ээмэг 1 хос, бэлэн 100.000 төгрөгийг хууль бусаар авч 2.130.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг Арцатын 10-4 тоотод буюу Д.Пүрэвсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, зэвсгийн чанартай зүйл ашиглан нууцаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, нэг төгрөгийн мөнгөн зоос 6 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн гинж, 2 ширхэг эмэгтэй хүний хүзүүний мөнгөн гинж, эмэгтэй хүний хүзүүний монетон гинж, 3 ширхэг хүүхдийн жижиг ээмэг, эмэгтэй хүний унждаг мөнгөн ээмэг, 2 ширхэг эмэгтэй хүний шигтгээтэй мөнгөн бөгжийг хууль бусаар авч 1.135.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон баг Мойлтын 8-13 тоотод буюу Н.Жамбалмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч мөнгөн аяга 8 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бүс 2 ширхэг, их гарын халтар манан хөөрөг, вааран хөөрөг, эмэгтэй хүний мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, Турк мөнгөн ээмэг, Турк мөнгөн бөгж, Турк мөнгөн хүзүүний зүүлт, саран хэлбэртэй ногоон оюу шигтгээ, хазаарын ороолт, 10 долларын дэвсгэрт нэг ширхгийг хууль бусаар авч 10.466.190 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг, Арцатын 13-09 тоотод буюу А.Дагиймаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аягийг хууль бусаар авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын ганган Орхон баг Дэнжийн 4-3 тоотод буюу Н.Норжинсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, нууцаар нэвтэрч эрэгтэй мөнгөн бүс, дунд гарын мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга, том шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч, манан хөөрөг 2 ширхэг, сүүжин хөөрөг, монетон эрэгтэй бөгж, 2 ширхэг монетон эмэгтэй бөгж, энгэрийн саран зүүлт, шүрэн шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн бөгж, эмэгтэй хүний мөнгөн бөгж, эмэгтэй мөнгөн гинжийг хууль бусаар авч 3.580.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ толгой баг Арцатын 5-7 тоотод буюу Н.Гантулгын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч бэлэн 160.000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн бүсийг хууль бусаар авч 560.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо баг Өлийн 3-22 тоотод буюу С.Баттөмөрийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч эрэгтэй хүний мөнгөн бүс, эмэгтэй хүний мөнгөн бүс, эмэгтэй хүний мөнгөн бөгж, Самсунг-А52 маркийн гар утас, цэнэглэгчийг хууль бусаар авч 1.005.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн 41-14 тоотод буюу Ц.Ганчимэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч 1 ширхэг мөнгөн бугуйвч, монетон бөгж 2 ширхэг, мөнгөн бөгж, мөнгөн хавчаар, энгэрийн зүүлт, мөнгөн ээмэг, бөгж, зүүлтийн хослол, 5 ширхэг мөнгөн товч, мөнгөн ээмэг, бөгж зүүлтийн хослол, монгол загвартай мөнгөн ээмэг, 5 ширхэг мөнгөн гинж, 7 ширхэг мөнгөн аяга, 8 лан цул мөнгийг хууль бусаар авч 4.654.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багийн Өлийн 12-9 тоотод буюу Д.Оюунгэрэлийн хүн амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр нууцаар нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн бүсийг хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар баг 21-02 тоотод буюу Б.Батсайханы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч, 5 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн бөгж, бэлэн 500.000 төгрөгийг хууль бусаар авч 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айргийн 9-17 тоотод буюу Д.Отгоны хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр нууцаар нэвтэрч эрэгтэй хүний цул алтан бөгж, эмэгтэй хүний мөнгөн бүсийг хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айргийн 9-19 тоотод Д.Санжмятавын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч дунд гарын аяга 7 ширхэг, бага гарын мөнгөн аяга 3 ширхгийг хууль бусаар авч 2.650.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Равжихын 6-7 тоотод буюу Б.Дүгэрсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч 10 ширхэг дунд гарын мөнгөн аягыг хууль бусаар авч 2.150.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт 68.039.490 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч У.Дэлгэрмөрөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэв.
Шүүгдэгч У.Дэлгэрмөрөн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “ Яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Тогтоолд дурдагдсан гэмт хэрэгт санал хүсэлт байхгүй. Тухайн айлуудын хашаа болон гэрээс алх, төмөр авч айлын хаалга, цонх онгойлгоход ашигласан. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 123/
Хохирогч Б.Шатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хүргэн ахындаа очиж байж байгаад гэртээ иртэл хулгай орсон байсан. Авдарт байсан бүгдийг ухсан байсан. Ээмэг бөгжний савыг хулгайлсан. Байшингийн баруун талын цонхоор ороод тэр цонхоороо буцаж гарсан юм шиг байсан. Монтен ээмэг, бөгж байсныг аваад явсан байсан. Хулгайд алдсан эд зүйлээс буцаан авсан зүйл байхгүй” гэв.
Хохирогч Б.Шатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 14 цаг 10 минутын орчимд чүдэнзний ар дахь гэртээ ирсэн. Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн эгч Должин хүргэн ах Болд нарынд оччихсон байсан юм. Би гэрээс гарахдаа байшингийн хаалгаа 2 эргүүлж түгжээд хашаагаа хааж түгжээд явсан. Өнөөдөр намайг гэртээ ирэхэд манай хашааны хаалга онгорхой байшингийн хаалга нэг удаа эргэж онгойсон. Тэгээд би байшинд ороход гал тогооны хэсэгт байх шүүгээнүүд хаалга нь онгойчихсон байсан. Баруун талын цонх онгорхой ялааны хамгаалалтын даавуун тор нь урагдаж тогтоосон цэнхэр саваа нь газарт уначихсан байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэхэд хөргөгч дээр байсан төмөр хийцтэй ээмэг бөгжний сав байхгүй байхаар нь хайтал унтлагын өрөөний орон дээр байсан. Хайрцаг дотор байсан төмөр бөгжнүүд алга байсан. Цагаан өнгийн шүүгээнд байсан ээмэг бөгжний сав байхгүй. Түүний дотор LV гэсэн бичигтэй монетон бөгж, 5.85 орцтой монетон зүүлт, Гүнбилэгт гэсэн бичиглэлтэй монетны тасархай зүүлт, мөн шүүгээн дотор байсан 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, унтлагын өрөөний шүүгээн дотор байсан хар өнгийн даавуун материалтай цахилгаантай хоосон үедээ дэлгээд тавьдаг бичгийн цаасны хэмжээтэй цүнх нийт 3.500.000 төгрөгийн хохирол учраад байна. LV бичиглэлтэй монетон бөгжийг манай эгч Батцэцэг 590.000 төгрөгөөр, Гүнбилигт гэх бичигтэй зүүлтийг эгч Батцэцэг 450.000 төгрөгөөр худалдаж авч байсан.” гэх мэдүүлэг /2-хх-ийн 64-65/
Хохирогч Б.Шатарын мөрдөн байцаалтын дахин шатанд өгсөн: “Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв байсан. Надад дахиж нэмж мэдүүлэх зүйл байна. Сүүлд гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд алдагдсан зүйл нэмэгдсэн. Шаргал өнгийн морины зурагтай даалин 5.000.000 төгрөгөөр үнэлж байна. Шүрэн толгойтой мөнгөн нуухтай манан хөөрөг. Би тухайн хөргийг 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Ингээд миний нэхэмжлэл нийт 10.500.000 төгрөг болсон.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 80-81/
Хохирогч Б.Шатарын мөрдөн байцаалтын шатанд 3 дахь удаагаа өгсөн: “Би шар өнгийн морины зурагтай даалинг 5.000.000 төгрөгөөр үнэлсэн. Учир нь би өөрийн гараар хатгаж хийсэн даалин байгаа юм. Яг хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байсан. Мөн тухайн дайланг их цаг хугацаа, хүч гаргаж оёсон болохоор би 5.000.000 төгрөгөөр үнэлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 99-100/
Хохирогч Д.Баасанванжүг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Манайх хөдөө явсан хойгуур том өрөөний цонхоор орж мөнгөн аяга, хүүхдийн гахайтай мөнгө авсан. Манай аавын гэрийн унтлагын өрөөний цонхоор орж мөнгөн аягануудыг авсан байсан. Хөөрөг авдрын хойд талаар унасан байсныг сүүлд олсон. Алдагдсан эд зүйлээс буцаан авсан зүйл байхгүй.” гэв.
Хохирогч Д.Баасанванжүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн орчимд эхнэр, хүүхэд болон дүү Оюун-Эрдэнэ нарын хамт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум руу аав Доржийн гэр рүү яваад 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цаг 30 минутын орчимд гэртээ ирсэн. Тэгээд хашаа руугаа машинаа оруулаад гэртээ орох гэтэл манай гэрийн хойд талын вакум цонхны жижиг салхивч онгорхой хашааны баруун талд байх аав Доржийн байшингийн зүүн талын вакум цонх нь онгорхой хулгайч орсон байдалтай байсан. Гэртээ ороод үзэхэд том өрөөний авдар дотор байсан эд зүйлийг бүгдийг нь гаргаад мөн мөнгөний гахайг хагалаад 500.000 орчим төгрөгийг авсан байсан. Ханын стейк унтлагын өрөөний гоо сайхны шүүгээ хувцасны шкаф зэргийг онгичсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би хөдөө явсан талаараа хүнд хэлээгүй. Би вакум цонх гадна талаасаа онгойсон байхаар нь цонхныхоо хажууд очиж харсан. Эхнэр бид хоёр 2019 онд хуримаа хийсэн. Хурим хийж байхад 20 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга бэлэгт өгч байсан. Уг аягануудад содон шинж тэмдэг байхгүй. Нэг мөнгөн аяга нь Бат-Эрдэнэ ахынх нь гэр бүлээс 2019 оны 10 сарын 15 гэсэн бичиглэлтэй байсан. Мөн хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга манан хөөрөг байсан. Манан хөөрөг нь 1992 онд манай ах 100.000 төгрөгөөр Улаанбаатар хотоос аавд худалдан авч өгч байсан. Би одоо түүнийг хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. Манай аав Эрдэнэхайрхан суманд байгаа аавтайгаа холбогдож байгаад асуугаад үнийг нь хэлье. Манай аавын гэрээс мөнгөн аяганууд нь алдагдсан. Хэдэн аяга алдагдсан талаар мэдэхгүй байна. Манай аав хөдөө сүлжээгүй газар байгаа болохоор одоогоор холбогдож чадаагүй байгаа. Би шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга нэг ширхгийг нь 300.000 төгрөгөөр үнэлж байна. Хуучин цагийн нэг ширхэг мөнгөн аягаа 600.000 төгрөгөөр үнэлнэ. Хүүхдийн мөнгөний гахайд миний тооцоолсноор 500.000 төгрөг байсан. Тухайн дэвсгэртүүд нь 5.000, 10.000, 20.000 төгрөгийн дэвсгэрт байсан. Өөр алдагдсан зүйл байхгүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй манай хашаанд нохой ч байхгүй. Манай үүдний амбаар болон аавын үүдний амбаарт ил зүүдэг цоожтой байсан. Гэхдээ хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Хулгайч манай байшингийн цонхоор орсон байсан. 21 ширхэг мөнгөн аягыг цагаан өнгийн даавуун торон хийгээд хөөргөө цэнхэр өнгийн даалинд хийгээд авдартаа хийсэн. Авдраа шар өнгийн хятад жижиг цоожоор цоожилсон байсан. Цоожийг нь татаад нээсэн байна лээ.”гэх мэдүүлэг /1 хх-ийн 170-172/
Хохирогч Д.Баасанванжүгийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Эхнэр бид хоёр гэртээ мөнгөний гахай аваад 2017 оноос хойш цалингаасаа хэдэн төгрөг хийдэг байсан. Ойролцоогоор бодоход 1.500.000 төгрөг болсон. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан манан хөөрөг сүүлд нь авдрын араас гарч ирсэн. Тухайн үед цагдаад хэлж чадаагүй, намайг цагдаагаас ч дуудаагүй. Бор өнгийн халтар манан хөөргөө хулгайд алдаагүй болохоор үнэлэх шаардлага байхгүй. Мөнгөн аягануудын хохирол болон гахайд байсан 1.500.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /8хх-ийн 27/
Хохирогч Н.Гэрлээ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Манай гэрийнхэн гэрт байхгүй, хүүхэд сургуульд явсан хойгуур 1 цагийн үед хулгай орсон байсан. Авдар, шүүгээнд байсан бүх зүйлийг гаргасан. Авдарт байсан мөнгөн аяга, ээмэг зүүлт, гар утсыг авч явсан. Хуучны хөөрөг авсан байсан. Алдагдсан зүйлээс буцаан авсан зүйл байхгүй” гэв.
Хохирогч Н.Гэрлээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх Дархан сумын 7-р баг Түлээтийн 3-104 тоотод амьдардаг юм. Манай нөхөр Эрдэнэбаяр хөдөө бид нараас тусдаа малаа малладаг. 2022 оны 05 сарын 07-ны өглөө 8 цагийн орчимд би нөхөр дээрээ очих санаатай гэрээ цоожлоод охиноо дагуулаад хамт явсан. Манай охин 12 цагаас давтлагатай болоод хэсэг хугацаанд хамт байж байгаад ганцаараа түрүүлээд гэр рүүгээ явсан. Өдөр 14 цагийн орчимд би аав, нөхөр хоёрын хамт гэрийнхээ гадна ирэхэд манай гэрийн гадна хөрш айлын ах, эгч хоёр танай гэрт чинь хулгай орсон байна. Бид 2 дөнгөж сая мэдээд чам руу залгаж хэлэх гээд байж байлаа гэсэн. Тэгээд гэр рүү дөхөж очоод харахад хамаг эд зүйл онгичоод хаясан байдалтай байсан учраас би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай авдрыг эвдэж дотор нь байсан мөнгөний гахайг хагалаад 300.000 орчим төгрөг авсан байна. Манай нөхрийн цайвар өнгийн нэг талдаа хээтэй нөгөө талдаа 5 хошуу малын дүрстэй шүрэн толгойтой хөөрөг, миний эдэлж байсан 3 ширхэг мөнгөн бөгж, 2 ширхэг ээмэг буюу нийтдээ 6 ширхэг мөнгөн ээмэг, 2 ширхэг мөнгөн гинж болон цагаан өнгийн iPhone6 маркийн гар утас алдагдсан. Хөөргийг нь хамгийн сүүлд хүн үзээд 1.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж ярьж байсан. Яг ямар үнэ ханштай байдгийг нь би сайн мэдэхгүй байна. Манай нөхрийн ааваас нь дамжиж ирсэн хөөрөг байгаа юм. Харин ээмэг, бөгж, гинжийг манай эгч дүү нар надад бэлэглэж байсан эд зүйлүүд байгаа учраас би үнэ ханшийг нь мөн адил мэдэхгүй байна. iPhone 6 маркийн гар утас нь 100.000-150.000 төгрөгийн ханштай байгаа байх гэж бодож байна. Тухайн утсыг манай хүү барьж байгаад цэрэгт явахдаа үлдээсэн юм.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 79-82/
Хохирогч Н.Гэрлээгийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Би мөнгөний гахайд 2022 оны цагаан сараас хойш мөнгө хийж цуглуулж эхэлсэн. Ингэхдээ 2-3 хоногтоо хамгийн багадаа 5000 төгрөг дээд тал нь 30.000 төгрөг хийдэг байсан. Уг цуглуулж байсан мөнгийг гаргаж ирж тоолж үзээгүй юм. Ойролцоогоор 300.000 төгрөг гэж бодож байна. Тухайн үед гэрийнхээ хаалгыг хавтгай түлхүүртэй хужаа цагаан өнгийн дөрвөлжин цоожоор цоожилсон байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 83-85/
Хохирогч О.Ундрах шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нөхөр томилолтоор яваад сар болсон. Би ажилдаа яваад шөнө ирдэг. Охин эмээгийндээ очиж хонодог. Охиныг хичээлдээ явсны араар манай гэрийг ухсан байсан. Арматурын төмрөөр цоож эвдээд орсон байсан. Хулгай орсныг манай ээж гэрээс очиж юм авахдаа мэдсэн. 14 цагийн үед ухсан байх. Манай хадам аавын өвлүүлж өгсөн цэвэр мөнгөн аяга байсан. Ядаж тэр аягийг авчихмаар байна” гэв.
Хохирогч О.Ундрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. 2022 оны 05 сарын дунд үед манай нөхөр Говьсүмбэр аймгийн Баян талд ажиллахаар яваад би Дархан-Уул аймагт ажиллаж байсан юм. Өглөө би ажил руугаа, охин хичээлдээ явсан. Өдөр ажил дээрээ байж байсан чинь 16 цагийн үед манай ээж Чимээ миний гар утас руу залгаад танай гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгоод хулгай орчихсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан ба эхнийх нь аяга хуучны цул мөнгөн аяга байсан. Нөгөө аяга нь шинэ цагийн тагштай мөнгөн аяга байсан. Тухайн аягийг 2018 онд хуримаа хийхдээ 280.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нөгөө мөнгөн аяганых нь талаар сайн мэдэхгүй байна. Тагштай мөнгөн аяга 280.000 төгрөгөөр, цул мөнгөө аягаа 450.000 төгрөгөөр үнэлнэ. Би өөрийн хохирлоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 122-124/
Хохирогч Э.Хишигбаяр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “5 дахь өдөр би гэрээсээ гарсан. Эхнэр томилолтоор явсан байсан. Хагас бүтэн сайнд манай гэр эзэнгүй байсан. Ах нохойд хоол өгөх гэж очоод хулгай орсныг мэдсэн. 6 мөнгөн аяга, мөнгөн тоног, хөөрөг алга болсон. Манай нохойг хордуулсан байсан. Зааж өгдөг хүн байгаа гэж ойлгож байгаа. Алдсан зүйлээс буцаан авсан зүйл байхгүй.” гэв.
Хохирогч Э.Хишигбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манай гэр эзгүй байсан. Манай эхнэр 2022 оны 05 сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хану гэх газар ажлаар яваад манай гэр хүнгүй байсан юм. Би өөрөө Булган сумын Нарны нүүр гэх газар хөдөө мал дээрээ байсан. 2022 оны 05 сарын 16-ны орой 21 цагийн орчимд манай төрсөн ах Батхишиг манай нохойд хоол өгч гэр эргэх гэж манай хашаанд очтол манай байшинд хулгай орсон байна гэж утсаар над руу залгаж хэлсэн. Би хулгай орсон талаар ахыг хэлэхээр мэдсэн. Булган сумын Нарны нүүр гэх газраас Архангай аймгийн төвд ирж гэртээ ортол манай гэрт хулгай орсон байдалтай байсан. Би эд зүйлээ бүртгээд үзтэл 6 ширхэг мөнгөн аяга, манай эхнэрийн мөнгөн бүс /мөнгө тоноглолыг нь тоноод/, миний дунд гарын бор хүрэн өнгөтэй мана хөөргийг хулгай хийсэн байсан. Миний өөрийн эзэмшлийн хөөрөг байгаа юм. Манай эхнэрийн мөнгөн бүсний мөнгөн тоног, бид 2 айл болоход өгсөн 6 ширхэг мөнгөн аяга байгаа юм. Би хулгайд алдсан эд зүйлээ нийт нь 4.500.000 төгрөгөөр үнэлнэ. Би 6 ширхэг мөнгөн аягаа 3.000.000 төгрөгөөр үнэлээд эхнэрийн мөнгөн бүсний тоноглолыг 200.000 төгрөгөөр, дунд гарын манан хөөргөө 1.300.000 төгрөгөөр үнэлнэ. Дунд гарын бор хүрэн өнгөтэй хөөрөг уруул хэсэгтээ жижиг тод бор толботой хөөрөг байсан. Мөнгөн аяганы хамгийн том ёроол хэсэгтээ хавтгай болсон байсан. Би өөрөө эд зүйлээ харвал танина” гэх мэдүүлэг 3-р хх-ийн 172-176/
Хохирогч Д.Отгон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хөдөө яваад иртэл гэрт хулгай орсон байсан. Авдраас бөгж, бүс авсан байсан. Алдсан зүйлээ буцаан олж аваагүй байгаа” гэв.
Хохирогч Д.Отгоны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 06 сарын 15-ны өдөр хөдөө яваад 2022 оны 06 сарын 16-ны өдөр ирэхэд хашаан дотор байсан 3 гэрт хулгай орсон байсан. Үүдний цоожийг нь эвдээд буцаагаад зүүчихсэн байсан. Баруун талд байх гэрт ороход авдрын цоожийг хөшиж эвдээд авдар дотор байсан эд зүйлийг гаргасан байсан. Тэр гэрээс хулгайд алдагдсан эд зүйл байхгүй. Дунд талын гэрт авдрын эд зүйлийг гаргаад авдар дотор байсан жижиг цагаан саарал цүнхнээс эрэгтэй хүний цул алтан бөгж, эмэгтэй хүний мөнгөн бүс зэрэг эд зүйл алдагдсан. Зүүн гэрээс юм алдагдаагүй байсан. Цагдаад мэдэгдсэн. Мөнгөн бүс нь өргөн суртай бүс байгаа юм. Гогцооны хэл нь хугарсан байсан. Алтан бөгж нь цул алтан битүү амтай бөгж байсан. Ямар ч байсан 5 цэн алт орсон бөгж байгаа юм. Алтан бөгжөө 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Эмэгтэй хүний мөнгөн бүсний үнэлгээг нь сайн мэдэхгүй байна.”гэх мэдүүлэг /5-р хх-ийн 200-201/
Хохирогч Д.Санжмятав шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Улаанбаатар хот яваад иртэл гэр цоожтой байсан. Хашаанд байсан мэдрэгч ойчсон байсан. Гэрийн цоож эвгүй болсон байхаар нь цагдаа дуудсан. Авдраас мөнгөн аяга авсан байсан. Манай хөгшний мөнгөн бүс авсныг сүүлд мэдсэн. Ихэнх мөнгөн аяга бичигтэй байсан. 2 аяга нь дээдсээс өвлөж ирсэн ёроолдоо эвтэй 4 амьтны сийлбэртэй аяга байсан. Тэр аягийг эвдээгүй байх гэж бодож байна. Айлуудаас авсан эд зүйлсээ үгүй хийж өөрт нь үлдсэн хөрөнгө гэж байдаг юм болов уу, мэдэхгүй. Алдсан зүйлсээс буцаан олж авсан зүйл байхгүй” гэв.
Хохирогч Д.Санжмятавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 06-нд Улаанбаатар хот руу яваад 2022 оны 06 сарын 16-нд ирэхэд гэрт хулгай орсон байсан. Үүдний цоожийг нь эвдээд буцаагаад зүүчихсэн байсан. Гэрт ороод харахад авдрын цүү хөшиж эвдээд авдар дотор байсан 9 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан байсан. Би тэр даруй цагдаад мэдэгдсэн. Дунд гарын арай том 3 ширхэг, дунд гарын 4 ширхэг, архины аяганаас арай том 2 ширхэг, жижиг аяга 1 ширхэг, нийт 9 ширхэг мөнгөн аяга байсан. 5 ширхэг нь надад дурсгасан бичигтэй аяганууд байгаа. Дунд гарын аяганаас арай том 2 аяга байгаа тэр аягаа 300.000 төгрөгөөр нийлээд 600.000 төгрөгөөр, дунд гарын 5 мөнгөн аягаа 280.000 төгрөгөөр нийлээд 1.400.000 төгрөг, архины аяганаас арай том 2 ширхэг хээтэй мөнгөн аягаа нэгийг нь 250.000 төгрөгөөр, архины аяганаас арай том 2 ширхэг хээтэй мөнгөн аяга нэгийг нь 500.000 төгрөгөөр нийлээд 1.000.000 төгрөгөөр, нэг ширхэг жижиг аягыг 150.000 төгрөгөөр нийт 3.150.000 төгрөгөөр үнэлж байна. Гэрийн гадна талд мэдрэгчтэй 2 ширхэг гэрэл байсныг эвдлээд газарт хаясан байсан. Хажуу айлд захисан байсан. Буцаагаад цоожилсон болохоор анзаараагүй байх.” гэх мэдүүлэг /5-р 205-206/
Хохирогч Б.Жавзангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 9 дүгээр хэсэг 4-94 тоотод ганцаараа амьдардаг юм. Сүүлийн 2 хоног би шинэ Дарханд хүүхдийнхээ гэрт хонож байгаа бөгөөд өчигдөр 2022 оны 04 сарын 09-ний өдрийн 16 цагийн орчимд хашаандаа ирж гэрээ шалгачихаад буцаж яваад хүүхдийндээ хэд хоносон. Тэгээд өглөө манай хүү Ганболд манай хашаанаас аргал түлш авна гээд надтай ярьж байгаад очсон юм. Тэгээд удалгүй над руу залгаад ээж танай байшингийн арын цонх онгорхой байхаар нь шагайсан чинь хамаг юмыг чинь тараагаад хаячихаж гэхээр нь би өөрөө ирж үзээд цонх онгорхой хаалга цоожтой болохоор харахад хамаг юмыг нь тараагаад хаячихсан болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс шинэ цагийн дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, авдар дотор байсан хөөрөг 1 ширхэг, орон дээр байсан Тошиба маркийн i3 процессортой зөөврийн компьютер зэрэг эд зүйл алдагдсан. Мөнгөн аяга нэг нь гал тогооны шүүгээн дээр, нөгөөх нь бурхны урд тавгийн идээтэй байсан. Тавгийн идээг нь өөр аяганд хийгээд тавьчихсан байсан. Хөөрөг авдар дотор даалинтай байсан. Даалингаас нь гаргаад даалинг нь үлдээгээд авч явсан байсан. Компьютер орон дээр байсан. Мөнгөн аяганд ямар нэгэн таних тэмдэг байхгүй. Нэг аяганы ёроолд эвтэй дөрвөн амьтны сийлбэртэй дунд гарын аяганууд байгаа. Хөөрөг дээр үеийн хийцтэй хуучны мөнгөн нуухтай, шүрэн толгойтой, мөнгөн халбагатай, дунд гарын шар өнгийн цагаан судалтай манан хөөрөг байгаа. Зөөврийн компьютер нь 2012 онд шинээр худалдаж авч байсан Тошиба маркийн i3 процессортой, хар өнгөтэй ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай зөөврийн нөүтбүүк байгаа. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би өчигдөр гэртээ ирээд 16 цагт буцаад явахад хэвийн байсан.” гэх мэдүүлэг /1хх-65-66/
Хохирогч Д.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би нөхөр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 7 дугаар хэсэг 6-62 тоотод амьдардаг юм. Тэгээд манай нөхөр 19 цаг 30 минутад ажил руугаа яваад гэрээ эзгүй орхиод би шөнийн 00 цагийн үед гэртээ ирсэн. Намайг хүүхдүүдийнхээ хамт гэртээ ирэхэд хамаг эд хогшлыг онгичоод шүүгээ саван дотор байсан эд зүйлийг бүгдийг нь гаргаад тавьчихсан байсан. Том өрөөний нэг цонх онгорхой ялааны тор нь хажуу тийшээ яригдчихсан байсан. Намайг яг хаалгаар машинтай орж ирэхэд байшингийн цонх онгорхой хажууд нь нэг хар юм сүүтгэнэх шиг болсон. Би муур нохой юм болов уу гэж бодоод хойноос нь очиж хараагүй. Тэгээд би гэр рүүгээ орж үзчихээд хулгай орсон байна гээд цагдаа дуудлага өгсөн боловч тэр үед юмаа бүртгээд үзтэл ямар нэгэн эд зүйл алдагдаагүй юм шиг болохоор нь дуудлагаа буцаасан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 04 сарын 10-ны өглөө манай нөхөр ажлаасаа бууж ирээд гэрт байсан юмаа бүртгэхэд миний хэрэглэдэг зөөврийн компьютер хулгайд алдагдсан байсан. Тэгээд би дахиад цагдаад дуудлага өгсөн. Өчигдөр орой намайг гэртээ ирэхэд гэрийн хаалга үүд цоожтой цонх онгорхой байсан. Миний тэр компьютер нь 2013 онд БНХАУ-ын Эрээн хотоос тэр үеийн ханшаар 900.000 төгрөгөөр худалдан авч байсан. Асеr маркийн 14 инчийн зөөврийн компьютер байгаа юм. Ер нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн компьютер байгаа юм. Содон шинж тэмдэг гэвэл хар өнгөтэй товчлууруудынх нь 2 үсэг нь уначихсан. Бусдаар бол хэвийн ажиллагаатай компьютер байгаа. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 104-105/
Хохирогч Д.Доржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би одоогоос 15 жилийн өмнө Завхан аймгийн Улиастай сумын Чингистэй баг Жаргалантын 6-601 тоотод хашаа байшин хүнээс худалдаж авсан юм. Миний хүү Баасанванжүг 2019 онд тэр хашаанд байшин барьж хуримаа хийж тусдаа гарсан. Манай хүүхдийнх тэр хашаанд амьдраад манай байшин эзгүй цоожтой байдаг. Манай хүү Баасанванжүг эхнэр хүүхдийнхээ хамт 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 17 цагийн үед Эрдэнэхайрхан сумын мөсөн багийн нутагт “Цахирын дөрвөлжин хар толгой” гэдэг газарт манайд ирсэн. Ирээд 2 хоноод 2022 оны 04 сарын 20-ны үдээс хойш аймгийн төвд байх гэр рүүгээ явсан. Гэртээ ирэх үед нь Баасанванжүгийн байшингийн цонхоор мөн тэдний хашаанд байдаг манай байшингийн цонхоор хулгайч орж хуучин цагийн мөнгөн аяганууд хулгайд алдагдсан байсан. Энэ талаар 2022 оны 04 сарын 21-ний өдөр манай хүүхэд надад мэдэгдээд би аймагт ирсэн. Манай байшингаас 15 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан. Өөр ямар нэгэн зүйл алдагдаагүй. Хулгайд алдагдсан 15 ширхэг мөнгөн аяганаас 7 ширхэг дунд гарын хуучин цагийн аяга бусад нь одоогийн шинэ цагийн аяганаас арай түрүү үеийн аяганууд байсан. Алдагдсан аяганууд дотор “Буман хонины баяр”, “Завхан аймаг” гэсэн бичигтэй аяга байсан. Өөр бусад нь ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Зэрэгцээ 3 авдрын ёроолд нь цаасан хайрцагт хийж скочдоод орхисон байсан. Хуучин цагийн дунд гарын мөнгөн аягыг нэг ширхэгийг нь 700.000 төгрөгөөр үнэлж байна. Шинэ цагийн 8 ширхэг мөнгөн аягыг тус бүрийг нь 500.000 төгрөгөөр үнэлж байна. Надад нийт 9.400.000 төгрөгийн хохирол учирсан.” гэх мэдүүлэг /1хх-н 176-177/
Хохирогч Ц.Норовсамбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 04 сарын 18-ны өдөр 17 цагийн үед би Адъяажав ахын гэрт очиход тэдний гэрээс эд зүйл хулгайд алдагдсан гээд цагдаа ирчихсэн үзлэг хийж байсан. Тухайн үед Адъяажав ах эхнэрийн хамт Орос улсад явж байсан. Адъяажавын гэрт ороход авдрын хаалга нь онгорхой бүх зүйлийг гаргаж цацсан, стекний хаалга онгорхой, дотор нь байсан мөнгөний гахайг авч хагалсан, толины өмнө байсан ээмэг бөгжний сав гаргаж доторх зүйлийг цацсан байдалтай байсан. Гэрийн эзэдтэй холбогдоход дараах эд зүйлсийг алдагдсан байна гэж хэлж өгсөн. Үүнд: Хүүхдийн мөнгөний гахайнд байсан 300.000 орчим төгрөг, шүрэн шигтгээтэй бугуйвч 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн гол 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг, бөөрөнхий нүхтэй жижиг шүр 1 ширхэг, оюу шигтгээ 1 ширхэг, жижиг ээмэгний шүр 1 ширхэг, бөөрөнхий хэлбэртэй оюу 3 ширхэг, цагаан шигтгээтэй бөгж 1 ширхэг, цагираг хэлбэртэй мөнгөн хос, хар мөнгөн ээмэг кулонтой 1 ширхэг, ягаан шигтгээтэй мөнгөн ээмэг, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж, цэнхэр шигтээгтэй мөнгөн бөгж тус тус 1 ширхэг, жижиг ээмэг 1 ширхэг алдагдсан байна гэж хэлсэн. Содон шинж тэмдгийн талаар сайн мэдэхгүй байна. Гэрийн эзэн Адъяажавын үнэлсэн дүнгээр 4.980.000 төгрөгийн хохирол учирсан байна.” гэх мэдүүлэг /1хх-н 246/
Хохирогч Ц.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цагийн орчимд нөхөр Адьяагийн хамт Улаанбаатар хот руу хувийн ажлаар явсан. Улаанбаатар хотод 17 цагийн орчимд очсон. Ингээд охинтойгоо уулзаад амарсан. Улаанбаатар хотод ажлаа амжуулаад оройны 15 цагийн орчимд Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг руу гарсан ба Сэлэнгэ аймагт 4 сарын 26-ны 02 цаг 20 минутын орчимд ирсэн. Гэртээ орж ирээд хартал гэр хүйтэн орны хажууд байрлах цонхны хөшиг дэлгэсэн байхаар нь татаад үзтэл цонх онгорхой манай байшин руу хүн орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Ингээд удалгүй цагдаа нар ирсэн. Манай байшингаас гоо сайхны ширээ болон шүүгээн дотор байсан монетон ээмэг 1 хос, өрөөсөн алтан ээмэг 1 ширхэг, гоёлын ээмэг бөгж хосоороо, нөхрийн хар өнгийн цаг 1 ширхэг тус тус алдагдсан байсан. Ер нь явах талаар ойр дотно гэр бүлийн хүмүүстээ л хэлсэн. Өөр хүмүүст хэлээгүй. Монетын ээмэг 1 хос 220.000 төгрөгөөр, нэг ширхэг алтан ээмгийг 230.000 төгрөгөөр, гоёлын ээмэг бөгжийг 3 хос 280.000 төгрөгөөр, хар өнгийн цагийг 120.000 төгрөгөөр авч байсан. Эрэгтэй мөнгөн гинж 70.000 төгрөгөөр 2018 онд авч байсан.”гэх мэдүүлэг /2 хх-ийн 144-145/
Хохирогч Ц.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагийн орчимд манай нөхөр Энх-Амгалан бид хоёр Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэх гэж явсан. Тухайн үед гэрээ хадам ээж Одгэрэлд гэрээ захиж үлдээгээд явсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод байж байсан чинь 11 цагийн үед хадам ээж Одгэрэл залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Манай гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн ээмэг 5 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн гинж 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг алдагдсан. Дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга “Халиун уул ХХК” гэсэн бичиглэлтэй. Дунд гарын мөнгөн аяга шинэ цагийн цулгай ёроолдоо өлзий хээтэй, 5 ширхэг ээмэг нь хар өнгийн шигтгээтэй урд талдаа төмөртэй сүүжин ээмэг, эрэгтэй хүний мөнгөн гинж нь өргөн давхар, эмэгтэй хүний мөнгөн гинж нь нарийхан кулонгүй, дунд гарын шинэ цагийн мөнгөн аягыг 250.000 төгрөгөөр, дунд гарын мөнгөн аягыг 160.000 төгрөгөөр, 5 ширхэг ээмгийг тус тусад нь 35.000 төгрөгөөр нийт 140.000 төгрөг, хуучны сүүжин ээмгийг 120.000 төгрөгөөр, эрэгтэй хүний мөнгөн гинжийг ширхгийг нь 100.000 төгрөгөөр худалдаж авч байсан нийт 200.000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн гинжийг 30.000 нийт 780.000 төгрөг болж байна”гэх мэдүүлэг /2 хх-ийн 207-208/
Хохирогч Т.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Цагаан давааны 4-15 тоотод манай хашаа байдаг юм. Би 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд гэрээ түгжээд гарсан. Орой 18 цагийн орчимд гэртээ буцаж иртэл манай гэрт хулгай орсон байдалтай байшингийн цонх онгорхой байсан. Миний хөөрөг зүү ороож оёсон оёдолтой бор өнгийн даалинтай байсан. Манай нөхрийн хөөрөг байгаа юм. Хүүхдүүд нь үлдсэн ганц хөөрөг байсан. Би даалингаа 100.000 төгрөгөөр үнэлж байна. Хөөргөө 5.000.000 төгрөгөөр үнэлж байна. Манай хөөрөг шинэ цагийн хөөрөг биш дунд үеийн хөөрөг байгаа юм. Би өөрийн эзэмшлийн гэр орондоо тав тухтай амьдарч чадахгүй байна. Манай гэрт хулгай орсноос хойш манай хүүхдүүд айгаад байна гээд гэртээ хонохгүй болсон. Би хохирлоо олж авч хохиролгүй болмоор байна.” гэх мэдүүлэг /3 хх-ийн 26-30/
Хохирогч Ц.Оюуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өнөөдөр буюу 2022 оны 05 сарын 12-ны өдөр 12 цаг 30 минутын үед Дархан сумын 7 дугаар баг Түлээтийн 2-89 тоот гэрээсээ гараад Дархан сумын 10 дугаар багт байрлах “Оюуны ирээдүй” сургуулиас зээ хүүгээ аваад мөн Дархан Дээд сургуулиас ач хүүгээ аваад гэрт нь хүргэж өгчихөөд өөрийн гэртээ буцаад 14 цаг 25 минут орчимд ирсэн. Өөрийн амьдардаг хувийн байшингийнхаа гаднах үүдний таамбарын хаалгыг онгойлготол үүдний амбаарт цонхны тавцан дээр байдаг варианы шил газарт уначихсан байсан. Гайхаад дотогш байшин руугаа ороод иртэл том өрөөнд байдаг зурагтын доод шүүгээг онгичоод дотор нь байдаг эд зүйлийг гаргаад тавьчихсан байсан. Тэгээд хулгай орсон байна гэж бодоод эд зүйлээ бүртгэсэн чинь гал тогооны өрөөний аяга таваг хийдэг урдуураа шилэн хаалттай тавиур дээр байсан 2 ширхэг мөнгөн аяга, манай зөөврийн нөүтбүүк, миний 2 хос /4 ширхэг/ ээмэг алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Хар өнгийн Dell гэсэн бичигтэй нөүтбүүкийн гарын товчлуур нь гэрэлтэж асдаг. Дэлгэцэн дээрээ бэтмэний зурагтай дэлгэц нь кодгүй асдаг компьютер байсан. Миний мөнгөн ээмэгний 2 нь ногоон шигтгээтэй кулон нь мөн ногоон шигтгээтэй, нөгөө 2 ээмэг нь ягаан шигтгээтэй монетон бөгж нь голдоо хугарсан дээрээ арзгар хээтэй байсан юм. Миний нөхрийн бөгж шигтгээтэй том мөнгөн бөгж байсан. Манайх хашаандаа ганцаараа амьдардаг өөр айл байдаггүй. Тухайн үед бид хэд гарахдаа хашааныхаа том хаалгыг онгорхой орхисон байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 165-166/
Хохирогч Ж.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 09 цагийн орчимд Дархан сумын 7 дугаар баг, Сэлэнгийн 1-9 тоотод гэрээсээ гараад Дархан сумын 7 дугаар багт байрлах шинэ захад байх ажил дээрээ ирсэн. Надтай хамт аав болон дүү гэрээсээ гарсан. Манай гэрт хүн байхгүй байсан. Гэтэл манай аав 17 цагийн орчимд гэртээ харьчихаад над руу залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь би ажил дээрээсээ сандраад яваад очсон чинь манай гэрийн цонх онгорхой гэр дотор эд зүйл онгичсон байдалтай байсан. Манай гэрт байдаг мөнгөний гахайг хагалаад дотор нь байсан мөнгө болон даллагын уутанд байсан 40.000 төгрөг алга болсон. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Мөнгөний гахайн дотор хэдэн төгрөг байсныг одоогоор мэдэхгүй байна. Даллагын уутан дотор ламаар үлээлгэсэн 2 ширхэг 20 мянгатын дэвсгэрт байсан. Манайх хашаандаа ганцаараа байдаг өөр айлгүй. Тухайн үед бид хэд хашааныхаа том хаалгыг онгорхой орхисон байсан. Нохой уяатай байсан” гэх мэдүүлэг /6 хх-ийн 17-18/
Хохирогч Ж.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Би гэрээсээ 2022 оны 05 сарын 12-ны өдөр хар өнгийн Dell маркийн нөүтбүүк нэг ширхэг 150.000 төгрөгийн үнэлгээтэй. Мөнгө хийж цуглуулдаг байсан цагаан өнгийн шаазан мөнгөний гахай 25.000 төгрөгийн үнэлгээтэй. Гахайн дотор байсан 300.000 төгрөг даллагын уутан дотор байсан 40.000 төгрөг. Миний эзэмшлийн бор түрийвч дотор байсан 5.000 төгрөг нийтдээ 345.000 төгрөг бэлнээр, 150.000 төгрөгийн эд зүйл алдагдаж. 25.000 төгрөгийн эд зүйлээ эвдүүлсэн. Нийтдээ 520.000 төгрөгийн хохирол учирсан.” гэх мэдүүлэг /6 хх-ийн 19-20/
Хохирогч Ж.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд 3 дахь удаагаа өгсөн: “Өмнө нь манай аав мэдүүлэхдээ гэрээс тасдагч багаж болон гэрэл зургийн аппарат, манай дүүгийн нөүтбүүк алдагдсан юм шиг байна гэж мэдүүлэг өгсөн байсан. Гэтэл тасдагч болон зургийн аппарат нь гэрт байна. Тасдагч багаж зургийн аппарат алдагдаагүй. Харин хар өнгийн “Dell маркийн нөүтбүүк алдагдсан. Тухайн нөүтбүүк нь 2013 онд үйлдвэрлэгдээд хэрэглэж байсан хар өнгөтэй l3 хуучин эдэлгээтэй байсан. Зах зээлийн үнэлгээ нь 150.000 төгрөг байгаа байх.” гэх мэдүүлэг /6 хх-ийн 20-21/
Хохирогч Э.Идэрхангайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 сард өдрийг нь санахгүй байна. Би нөхөр хүүхдүүдийн хамт орой ажил тараад аавынхаа гэрт байж байгаад 21 цагийн үед гэртээ харьсан. Хашааны хаалга хаачихаад яваад очтол манай нөхөр “байшингийн цонх онгорхой байх юм яагаад онгорхой байгаа юм бэ” гэж хэлэхээр нь очоод хартал манай байшингийн урд жижиг вакум цонх онгойчихсон ялаа шумуулын тор нь урагдчихсан байсан. Тэгэхээр нь би хаасан байх ёстой, хулгайч орсон юм болов уу гэж хэлээд хаалгаа онгойлгоод дотогш яваад ороход манай гэрийн том өрөө болон жижиг өрөөнд байсан эд зүйлс байсан байрлал нь өөрчлөгдөөд тараагаад шидчихсэн байдалтай байсан. Манай нөхрийн хөөрөг том өрөөний шүүгээнд байх ёстой тэр алга болчихсон байх гэж бодоод очоод үзэхэд тухайн хөөрөг байсан. Тэгэхээр нь өөр эд зүйл бүртгээд үзэхэд манай нөхөрт хадам аав бэлэгт өгсөн мөнгөн аяга алга болсон байсан. Манай гэрээс өөр ямар нэгэн эд зүйл алга болоогүй. Манай гэрээс алдагдсан гэх мөнгөн аяганы ёроол хэсэгт цохигдоод хонхойчихсон ямар нэгэн шигтгээ болон бичиглэл байхгүй дунд гарын мөнгөн аяга байсан. Манай нөхөр Мэндбаярт өнгөрсөн цагаан сараар аав Чулуун нь бэлэгт өгсөн юм.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 09-10/
Хохирогч Ц.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 сарын 16-ны өдөр манай гэр эзгүй байсан. Манай эхнэр Архангай аймгаас Улаанбаатар хот руу 19 цагийн автобусаар явсан юм. 2022 оны 05 сарын 16-ны орой 16 цагийн орчимд манай гэрт хулгай орсон талаар хажуу айлаас гар утсаар мэдээлэл ирсэн. Би өөрөө хөдөө орон нутагт ажилтай байдаг, манай гэр хүнгүй байсан. Манай гэрээс хар өнгийн Dell гэсэн бичиглэлтэй нь нөүтбүүк саарал цүнхтэй хулгайд алдагдсан. Миний өөрийн эзэмшлийн нөүтбүүк байгаа юм. Би Dell маркийн нөүтбүүкээ 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Аваад удаагүй шинээрээ байгаа. I5 гэсэн үзүүлэлттэй. Dell гэсэн бичигтэй хар өнгийн нөүтбүүк байсан.” гэх мэдүүлэг /3 хх-ийн 232-236/
Хохирогч Ш.Бадамрагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Баянхайрханы хэсгийн 10-1000 тоотод оршин суудаг. Би 2022 оны 05 сарын 19-ний өдөр гэртээ байж байгаад 16 цаг 40 минутын үед гэрээсээ гарч баазын 3-дугаар цэцэрлэгээс хүүхдээ авахаар гарсан. Гарахдаа гадна талын тамбарыг цагаан өнгийн хятад цоожоор даруулга тавьж цоожлоод явсан. Тэгээд цэцэрлэгээс хүүхдээ аваад цаашаа 2-р сургууль орж том хүүхдээ аваад баазад толгойн шилийн урд байдаг хүргэн ахындаа 2 хүүхдээ үлдээчихээд ахын грашинд жаахан байж байгаад 21 цагийн үед эхнэрээ Шунхлай ШТС-аас авч ахындаа очиж 2 хүүхдээ аваад харих гэтэл манай хадам эгч Мөнхзул залгаж “намайг аралд дөхүүлээд өгөөч” гэхээр нь гэрээс нь буюу баазын Гандангийн МТ колонкийн араас авч мал эмнэлэг өгсөж бас нэг хүн аваад арлын хайрхан дэлгүүрт хүргэж өгсөн. Тэгээд буцаад гэр рүүгээ явж байтал хадам ээж утасдаж хүн блок авмаар байна гэнэ хүрээд ир гэхээр нь хадам ээжийг авч ногоон хашаа орсон. Гэтэл нөгөө блок авна гэсэн хүн нь аваад явчихсан байхаар нь буцаад баазад гэртээ ирээд хашаагаа онгойлгож машинаа оруулж тавьчхаад гэрийнхээ хаалгыг онгойлгож өгчихөөд буцаж хашааныхаа хаалгыг хааж байтал эхнэр гэрээс гарч ирээд манай гэрт хулгай орчихсон байна гэсэн. Тэгэхээр нь би гэр рүүгээ орж хартал манай унтлагын өрөөнд байсан авдрыг онгойлгож доторх эд зүйлүүдийг гаргасан байсан. Авдар дотор аяга боосон байсан боодлыг гаргаж задлаад аяганд байсан ааруулыг асгачихсан байсан. Тэгээд том өрөө рүү ортол манай хүүхдүүдийн мөнгө цуглуулж байсан шавар гахайг хагалаад тараагаад хаячихсан. Мөн мөлхөө тавилгад байсан зүйлүүдийг дотроос нь гаргаж хаясан байсан. Тэгээд хулгай орсон гэдгийг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс унтлагын өрөөнд байсан авдар доторх мөнгөн аягануудаас манай аавын манай хүүд өгч байсан хуучин цагийн буюу манай аавд аав нь буюу манай өвөө өгч байсан гэсэн дунд гарын гадна хэсэгтээ хээтэй мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн 3 ширхэг мөнгөн аягыг аваад мөнгийг нь хуулаад аваад явсан байсан. Мөн эхнэрийн эрвээхий хэлбэртэй монетон гинжтэй ээмэг 1 хос, аавын барьж байсан шинэ цагийн цагаан өнгөтэй улаан өнгийн зүү ороож оёсон даалинтай дунд гарын хаш хөөрөг 1 ширхэг, хүүхдийн цуглуулж байсан мөнгөний шаазан гахайг хагалж дотроос нь 100.000 орчим төгрөг авсан байсан. Мөнгөн аяганууд, эхнэрийн ээмэг, гэрийн унтлагын өрөөний авдар дотор шар өнгийн даавуунд боогоод гадна талаас нь хар өнгийн цамцанд боогоод хийсэн байсан. Үе дамжин өвлөгдөж ирсэн хуучин цагийн мөнгөн аягыг 20.000.000 төгрөгөөр, шинэ цагийн 3 мөнгөн аягыг 200.000 төгрөгөөр, хөөрөг даалингийн хамт 1.500.000 төгрөгөөр эхнэрийн ээмгийг 260.000 төгрөгөөр үнэлж байна. Надад 22.360.000 төгрөгийн хохирол учирсан байна. Манай гэрийн үүдний өрөөний вакум цонхыг түлхэж ороод гарахдаа гал тогооны өрөөний цонхоор гарсан юм шиг байсан. Учир нь энэ 2 цонх онгорхой байсан. Авдрын тагийг эвдсэн байсан.” гэх мэдүүлэг /4хх-ийн 91-93/
Хохирогч Д.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 05 сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цайдам баг Арлын ухаа гэх газар хөдөө гэртээ байж байтал манай саахалт айлын хүү Баясгалан ирж манай дүү Миеэсүрэнд утсаар ярих хэрэгтэй байна гэж хэлсэн байсан. Би сүлжээтэй газар очоод ярьтал танай гэрт хулгай орчихсон байна, би цагдаа дуудчихсан гэж хэлсэн. Тухайн өдөр баасан гараг байсан учир сургуулийн 2 хүүхдээ хөдөө гэр рүүгээ аваад явсан. Манай гэрээс дунд гарын мөнгөн аяганы мөнгийг хуулаад тагшийг нь үлдээгээд аваад явчихсан. Нэг төгрөгийн мөнгөн зоос 6 ширхэг, эрэгтэй хүний хүзүүний гинж 1 ширхэг, эмэгтэй хүний хүзүүний гинж 2 ширхэг, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, хүүхдийн жижигхэн ээмэг 3 ширхэг, эмэгтэй хүний унждаг ээмэг, эмэгтэй хүний шигтгээтэй мөнгөн бөгж 2 ширхэг тус тус алдагдсан. Тухайн алдагдсан гэх 6 ширхэг мөнгөн зоосыг нэг ширхгийг нь дээрээс нь юмаар нүдчихсэн. Эрэгтэй хүзүүний гинж тасарсан байсан. Эмэгтэй хүний хүзүүний гинж нэг нь голоороо тасарчихсан байгаа. Шигтгээтэй 2 бөгжний нэг нь барын нүд шиг бор шигтгээтэй, нөгөө нь цэцгэн хэлбэртэй шар өнгийн шигтгээтэй байсан.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 84-85/
Хохирогч Н.Жамбалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын 04-05-ны үед Улаанбаатар хот руу өөрийн нөхрийн хамтаар яваад гэрээ эзэнгүй орхисон. 2022 оны 05 сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод байх хүү Гомбосүрэнгийн гэрт байж байтал манай хүү Гомбо залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Манай гэр 14 хоног орчим эзэнгүй байсан. Манай хүү Гомбо 2 хоноод нэг очдог байсан. Хүү Гомбо 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр очиход зүгээр байсан гэсэн. Манай гэрээс 8 ширхэг мөнгөн аяга алдагдсан хэмжээг нь сайн мэдэхгүй байна. Нэг нь их том аяга, үлдсэн нь дунд гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний мөнгөн бүс 2 ширхэг, их гарын халтар манан хөөрөг. Тус хөөрөг нь гуулин нуухтай, даваа толгойтой, ясан халбагатай. Эмэгтэй хүний вааран хэлбэртэй дунд үеийн хаш хөөрөг, тухайн хөөрөг мөнгөн хажтай, мөнгөн нуухтай, даваа толгойтой хөөрөг. Эмэгтэй хүний улаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, турк мөнгөн ээмэг бөгж, хүзүүний зүүлт, саран хэлбэртэй ногоон оюу шигтгээ, 10 долларын дэвсгэрт 1 ширхэг, мөнгөн хазаарын ороолт зэрэг эд зүйл алдагдсан. Тухайн алдагдсан гэх халтар манан хөөрөг нь гартааман судалтай, цүндгэр, их гарын хөөрөг. Эрэгтэй бүс нь шар суран бүс амыг нь хүрэн савхиар эмжсэн, 1990 оны үед Улаанбаатар хотоос авч байсан. Нөгөө мөнгөн бүс нь хүрэн өнгийн сураар хийсэн 2004 онд Улаанбаатар хотоос авч байсан.”гэх мэдүүлэг /6-р хх-ийн 142-143/
Хохирогч А.Дагиймаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх Хархорин сумын Эрдэнэ толгой багийн Арцатын 13-9 тоотод оршин суудаг юм. Сүүлийн 2-3 жил Өвөрхангай аймагт өөрийн охин дээрээ байгаа. Ирж очин гэр орноо хардаг юм. 2022 оны 02 дугаар сард цагаан сар өнгөрөөгөөд аймаг руу хүүхэд дээрээ оччихоод 04 сарын 25-ны орчимд гэртээ ирээд 4-5 хоносон. Тэгээд буцаад аймаг руу явсан. Өчигдөр манай хажуу айлын Баясаа гэх хүний эхнэр 19 цагийн орчимд над руу утсаар залгаад танай цонх онгорхой байна гэхээр нь би өөрийн найз Цэвээндорж, Должинсүрэн гэх 2 хүнийг очоод үзээд өгөөч гэсэн. Тэд очиж үзээд Цэвээндорж “цонх чинь онгорхой хамаг юмыг чинь гаргаад хаячихсан байна” гэхээр нь аймгаас орой ирээд цагдаад мэдэгдсэн. Манай байшингийн урд талын 2 цонхны зүүн талын вакум цонхыг онгойлгоод гэрт байсан авдар бурхны тавиур зэрэг эд зүйлсийг онгойлгож дотор нь байсан юмнуудыг гаргасан байсан. Ирээд юмаа бүртгэж үзэхэд бурхны тавиур дээр байсан ойролцоогоор 5 инчийн хэмжээтэй, жижгэвтэр шинэ цагийн мөнгөн аяга хулгайд алдагдсан байсан. Өөр зүйл алдагдаагүй.” гэх мэдүүлэг /5 хх-ийн 59-61/
Хохирогч Д.Норжинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын 08-ны үед Улаанбаатар хот руу өөрийн нөхөр Цэвээндоржийн хамт эмчилгээ хийлгэхээр явсан. Хотод эмчилгээ хийлгэж дуусаад 2022 оны 05 сарын 29-ний өдөр гэртээ ирэхэд гадна хашааны хаалга онгойчихсон байсан. Дотогш ороод харахад шороо болсон цонхны тавцан дээр байсан цэцгүүд унасан байсан. Том өрөө рүү ороод харахад авдарт байсан эд зүйлийг гаргачихсан байхаар нь цагдаа дуудсан. Манай гэрээс эртний мөнгөн бүс 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, архи хундагалдаг жижиг мөнгөн аяга 1 ширхэг, том шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг, манан хөөрөг 2 ширхэг, эмэгтэй сүүжин хөөрөг, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 2 ширхэг, эмэгтэй хүний унждаг ээмэг 1 ширхэг, монетон эрэгтэй бөгж 1 ширхэг, монетон эмэгтэй бөгж 1 ширхэг, энгэрийн саран зүүлт 1 ширхэг, шүрэн шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, цулгуй мөнгөн эмэгтэй бөгж 1 ширхэг, эмэгтэй мөнгөн гинж 1 ширхэг алдагдсан. Тухайн эд зүйлс нь шар өнгийн савтай зарим нь эмэгтэй хүний үнэт эдлэл хийдэг төмөр савтай байсан. Савтай нь хамт аваад явсан. Эрэгтэй суран бүс шаргал өнгийн ширтэй 2008 онд Улаанбаатар хотоос авч байсан. Дунд гарын мөнгөн аяга нь ёроол нь бага зэрэг далий тэгш газар тавихаар хазгай харагддаг. 1988 оны орчимд Улаанбаатар хотод хийлгэж байсан. Жижиг мөнгөн аяга нь цул мөнгөн аяга, ямар нэгэн хээ байхгүй, 2015 онд хамаатны хүнээсээ авч байсан. Шүртэй бугуйвч нь гол хэсэгтээ нэг том шүртэй, шүрээ тойрсон хээтэй бугуйвч байсан. Гэртээ байсан шүрээ ашиглаад хийлгүүлсэн. Дунд гарын даваа толгойтой мөнгөн нуухтай халтар манан хөөрөг байсан. Нөгөө хөөрөг нь орчин үеийн жижигхэн улаан чулуу толгойтой, яг ямар толгойтойг нь би сайн мэдэхгүй байна мана хөөрөг байсан. Эмэгтэй сүүжин хөөрөг нь оюу нуухтай, ундрам толгойтой, бөөрөн дээрээ шувууны зурагтай цүндгэр хэлбэртэй хөөрөг байсан. 2010 онд манай хүүхдүүд бэлэгт өгч байсан. Мөнгөн урт ээмэг нь 2016 оны үед хийлгэж байсан дээрээ нэг ширхэг улаан шигтгээтэй дугуй ээмэг байсан. Монетон эрэгтэй бөгж нь дөрвөлжин хэлбэртэй дээрээ зурчихсан юм шиг хээтэй бөгж байсан. Эмэгтэй монетон бөгжний нэг нь цулгуй бөгж нөгөө нь ягаан өнгийн рүбэн чулуу шигтгээтэй 1987 оны үед ОХУ-д явж байхдаа авч байсан. Саран зүүлт нь дундаа шүрэн шигтгээтэй, 2017 оны үед Зүүн баян улаан суманд хүнээр хийлгэж байсан. Шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж нь муруй хэлбэртэй байсан. Цулгуй мөнгөн бөгж зууван хэлбэрийн мөнгөн бөгж байсан. Дотор талдаа сорьц нь бичээстэй байгаа. Эмэгтэй мөнгөн бөгж нь зүрхэн хэлбэртэй нарийн мөнгөн бөгж байсан.” гэх мэдүүлэг /6 хх-ийн 177-181/
Хохирогч Н.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн бүр багийн иргэн хөдөө мал маллан амьдардаг. Хархорин сумын төвийн Эрдэнэтолгой багийн Арцатын 5-7 тоотод манай төвийн гэр байдаг юм. Хөдөөгөөс төвд ирэхээрээ төвийн гэртээ амьдардаг. 2022 оны 05 сарын 29-ний өдөр Хархорин сумын төв рүү хувийн ажлаар ирээд төвд байх гэртээ ирсэн чинь гэрийн цоож эвдэрчихсэн байсан. Гэртээ ороод үзэхэд гэрийн эд зүйлүүд эмх замбараагүй байдалтай байсан. Тэгээд хулгай орчихсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс авдар дотор байсан бэлэн мөнгө 160.000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн бүс зэрэг алдагдсан. Би өөрийн мөнгөн бүсээ 400.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /6 хх-ийн 214-215/
Хохирогч С.Баттөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд би эхнэр Гансүхийн хамт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум руу хадам эцэг Ганбаатарыг хүргэж өгөхөөр яваад 2022 оны 05 сарын 29-ний шөнө 01 цагийн орчимд Хархорин суманд байх өөрийн гэртээ ирсэн. Гэртээ ирээд тэр шөнө унтаж амарчихаад маргааш өглөө нь 10 цагийн орчимд боссон. Эхнэр Гансүх авдар дотроос ээмэг зүүх гээд авдраа онгойлготол авдарт байсан ээмэг байхгүй байхаар нь эд зүйлээ бүртгэж үзсэн чинь эд зүйл алга болсон байсан. Гэрт хулгай орчихож гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Орчин цагийн эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, ногоон өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг 1 ширхэг, ногоон өнгийн шигтгээтэй эмэгтэй хүний бөгж 1 ширхэг, содон шинж тэмдгийг нь санахгүй байна. Эмэгтэй хүний мөнгөн ээмэг 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, А52 маркийн гар утасны цэнэглэгч зэрэг эд зүйл алдагдсан. Эмэгтэй мөнгөн бүс нь 3 ширхэг мөнгөн даруулга гоёлтой бусад эд зүйлсийн содон шинж тэмдгийг санахгүй байна. Би Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум руу явах талаараа хүмүүст мэдэгдээгүй. Би өөрийн төрсөн эцэг болох Содномдорж гэх хүнд бид 2 хөдөө ажлаар явлаа. Гэр харж тойрч байгаарай гэж хэлсэн. Өөр хүнд хэлээгүй. Миний төрсөн эцэг Содномдоржийнх манай гэрийн ард байдаг. Хоорондоо их ойрхон. Би эрэгтэй хүний мөнгөн бүсийг 1.000.000 төгрөгөөр, эмэгтэй хүний мөнгөн бүсийг 500.000 төгрөгөөр ногоон шигтгээтэй ээмэг бөгжийг 90.000 төгрөгөөр, эмэгтэй хүний мөнгөн ээмэг бөгжийг 90.000 төгрөгөөр тус тус үнэлж байна.” гэх мэдүүлэг /6 хх-ийн 248-250/
Хохирогч Ц.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 06 сарын 02-ны өдөр Арвайхээр сумын 1 дүгээр баг 41-14 тоотод байх хашаа байшиндаа ирчихээд 17 цагийн орчимд дайрганы голд байх гэр рүүгээ явсан. Тухайн үед гэрийнхээ хаалга цонхоо шалгачихаад гарсан. Тэгээд 2022 оны 06 сарын 04-ний өдрийн 18 цагийн орчимд манай хүү Дагвадорж гэрийнхээ хөлдөөгчид сүү хийж хөлдөөхөөр 23 цагийн үед ирээд та гэрийнхээ унтлагын өрөөний цонхыг онгорхой орхисон юм уу гэж асуусан. Би гэрээс гарахдаа гэрийнхээ бүх цонхыг хааж орхисон шалгаж үзсэн байсан. Өнөөдөр буюу 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 10 цагийн орчимд хөдөөгөөс гэртээ иртэл манай гэрийн том өрөөний стейк дээр байсан мөнгөн аягануудын мөнгийг нь хуулж аваад тагшийг нь үлдээчихсэн байсан. Тэгээд унтлагын өрөөний шкафнаас хувцас эд зүйлийг онгичоод хаясан байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Дунд гарын гартааман хөөрөг шахмал нуухтай, даваа толгойтой шинэ цагийн хөөрөг 1 ширхэг, 6 ширхэг улаан шүртэй хуучин цагийн мөнгөн бугуйвч 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, дээр үеийн улаан шүртэй мөнгөн бөгж, мөнгөн хавчаар, мөнгөн энгэрийн зүүлт, мөнгөн товч 5 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, цул мөнгө 7-8 цэн, хар шигтгээтэй мөнгөн хослол /3 хос/ 1 ширхэг, цагаан шигтгээтэй мөнгөн хослол /3 хос/ 1 ширхэг, мөнгөн гинж 5 ширхэг, 7 ширхэг мөнгөн аяганы мөнгийг нь хуулж авсан байсан. Манайх 06 сарын 02-ны өдрөөс 06 сарын 04-ний өдрийн хооронд 2 хоног хүнгүй байсан.” гэх мэдүүлэг /5 хх-ийн 88-90/
Хохирогч Д.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 05 сарын 27-ны өдөр буюу баасан гарагт хөдөө байх гэр рүүгээ явсан. Хөдөө гэртээ 2 хоноод иртэл хашааны жижиг хаалга онгорхой байшин руу ороход дотор талын хаалга онгорхой доторх эд зүйлийг эмх замбараагүй болгоод орхичихсон байсан. Тэгээд би айгаад орж чадалгүй урд талын гудамжинд байх манай баз Мөнхбаатарыг дагуулаад гэртээ ороод юмнуудаа харж байгаад цагдаа дуудсан. Эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг алдагдсан өөр зүйл алга болсон талаар би сайн мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар мөнгөн бүс алга болсон байна. 2005 онд алт мөнгөний дархнаар хийлгэж байсан. Ямар нэгэн шигтгээ байхгүй. Цулгай мөнгөн бүс шир нь бор өнгөтэй 400.000 төгрөгөөр үнэлнэ.” гэх мэдүүлэг /5 хх-ийн 23-24/
Хохирогч Б.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 05 сарын 08-ны өдөр нөхөр Ганхуягийн хамт хувийн ажлаар Улаанбаатар хот руу яваад 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд гэртээ ирэхэд манай охин Оюун-Эрдэнэ хүргэн Ганболд нар манай гэрийн хажууд байх байшинд ирээд хоол цай хийсэн байсан. Тэгээд надад гэрт хулгайч орсон талаар хэлсэн. Би хоол цай идэж уучихаад гэртээ ороход манай 5 ханатай монгол гэрийн хаалганы цоожийг мушгисан байдалтай байсан. Гэрээ онгойлгоод ороход гэрийн авдрууд доторхыг нь гаргаад тагийг нь аваад тавьчихсан шкаф онгойлгосон байдалтай байсан. Тухайн үед зарим эд зүйлсээ янзалчихаад гэрээ цоожилсон. Маргааш нь эд зүйлээ бүртгэж цэгцэлтэл бага зэрэг эд зүйл алдагдсан байсан. Нөхрийн бие тааруу байсан болохоор Цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгөөгүй. Өнөөдөр зарим эд зүйлээ санаад үзтэл авдарт байсан Ганхуягийн мөнгөн бүс, мөнгөн бөгж, шкафт байсан 5 ширхэг мөнгөн аяга, мөн жижиг авдарт байсан 500.000 төгрөг байхгүй байхаар нь дуудлага өгсөн. Гэрийн баруун хойд талд байх жижиг авдраас 10, 20 дэвсгэртээр 500.000 төгрөг байсан яг нарийн хэд байсныг санахгүй байна. Цагаан сараар хэвийн боов хийгээд 250.000 төгрөг нэг удаа, сүүлд нь 100.000 төгрөг 2 удаа, 50.000 төгрөг нэг удаа хийж байсан. Тэр мөнгөнөөсөө аваагүй. Жижиг шкафт байсан 5 ширхэг мөнгөн аяга алга болсон. Тухайн аягануудаас дунд гарын үндсэн тагштай цулгай мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн 6 инчийн хэмжээтэй цулгай мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн 5.5 инчийн цулгай мөнгөн аяга 2 ширхэг, шинэ цагийн нөгөө 2 аяганаас арай жижиг мөнгөн аяга 1 ширхэг алдагдсан. Тус аягануудыг нарийн содон шинж тэмдгийг санахгүй байна. Харвал хуучны аягаа сайн танина. Том авдраас нөхөр Ганхуягийн хүрэн суртай мөнгөн бүс, нөхрийн цулгай зузаан өргөн мөнгөн бүс, зүрхэн хэлбэртэй цэнхэр өнгийн төмөр саванд хийсэн миний бөмбөгөр талст бүхий хээтэй монетон бөгж, монетон хос ээмэг, түрүү үеийн гурвалжин хэлбэртэй, дугуй шигтгээтэй, дугуй хэлбэртэй сваровский хос ээмэг, мөн олон өнгийн шигтгээтэй турк мөнгөн бугуйвч, сувдан хүзүүний зүүлт, цагаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, гинжний кулон зэрэг эд зүйл алдагдсан байна.” гэх мэдүүлэг /5 хх-ийн 130-131/
Хохирогч Б.Дүгэрсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх хөдөө байдаг юм. Мөн аймгийн төвийн Арвижихын 6-7 тоотод нэг гэр байдаг. Би 2022 оны 06 сарын 13-ны өдөр хөдөөгөөс ирээд гэрээрээ орчихоод явсан. Хөдөө гэртээ байж байгаад 2022 оны 06 сарын 16-ны өдөр ирсэн чинь гэрийн цоож нь эвдэрсэн байсан. Гэртээ орж үзсэн чинь 2 авдар дотор байсан юмыг тарааж бутраасан байдалтай байсан. Тэгээд хулгай орсныг мэдээд цагдаад мэдэгдсэн. Дунд гарын 10 ширхэг мөнгөн аяга, нэг нь хуучин цагийн аяга байсан. Бусад нь шинэ цагийн аяга, хуучин цагийн мөнгөн аяган дээр “Халх гол” гэсэн бичигтэй 3 аяган дээр “2019 оны 8 сарын 18 буурал ээжээс нь, ээж ааваас нь дурсав” гэсэн бичигтэй. Шинэ цагийн 9 аяга нь нэгийг нь 200.000 төгрөгөөр, хуучин цагийн аягаа 350.000 төгрөгөөр үнэлнэ. Нийт 2.050.000 төгрөгийн хохирол учирсан.” гэх мэдүүлэг /5 хх-ийн 210-211/
Иргэний нэхэмжлэгч Б.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай ломбардад 2022 оны 05 сарын 20-ны өдөр эрвээхий хэлбэртэй гинжин унжуургатай жижиг монетон ээмэг тавьсан. Үүнээс өөр зүйл тавиагүй. Удаанжаргал овогтой Дэлгэрмөрөн гэдэг ТА98011311 гэсэн бичиг баримттай дунд зэргийн нуруутай залуу байсан. Би өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /8хх-ийн 25/
Гэрч Ц.Адьяажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Жаргалантын хэсгийн 803 тоотод хувийн хашаа байшинд эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2022 оны 04 сарын 10-ны өдөр гэртээ 3 хүүхдээ үлдээгээд эхнэр бид хоёр Завхан аймгийн Тэс сум руу хувийн ажлаар явсан. Тэгээд эхнэр бид хоёр “Арц” суурийн боомт дээр иртэл манай аав Цэгмид утсаар танай гэрт хулгай орсон байна гэхээр нь эхнэр бид 2 монголын хилээр нэвтэрчихсэн байсан болохоор буцаж чадалгүй шууд Оросын хил рүү явсан. Манай гэрт хулгай орсон талаар аав Цэгмидэд цагдаад мэдэгдээд цэгцлээрэй гэж хэлээд явсан. Тэгээд одоо л ирж байна. Манай хажууд манай аав болох Цэгмидийнх байдаг. Манай гэрт 3 хүүхэд үлдсэн юм. Харин аавынд манай аав Цэгмид, ээж Даваажаргал 2 байдаг юм. Манай 3 хүүхэд сургуульд суралцдаг юм. Тэр 3 өглөө 8 цагт гэрээсээ гарч хичээлдээ суугаад 14-15 цагийн хооронд гэртээ ирдэг. Хэрэг гардаг өдөр манай дунд охин гэрт хулгай орсон гэдгийг мэдээд ээждээ хэлсэн байсан. Харин манай аав өглөө 9-10 цагийн хооронд ажилдаа явсан гэсэн. Ээж гэрт байхгүй байсан гэсэн. Миний мэдэж байгаагаар шүрэн шигтгээтэй бугуйвч нэг ширхэг, эрэгтэй хүний мөнгөн кольцо нэг ширхэг алга болсон байсан. Бусдыг нь манай эхнэр сайн мэдэж байгаа. Шүрэн шигтгээтэй бугуйвч нь гол хэсэгтээ усан цэнхэр өнгөтэй шилэн шигтгээтэй, тооны 2 талд голын шигтгээнээс арай бага хэмжээтэй 2 ширхэг товгор шүрэн шигтгээтэй ямар нэгэн хээгүй нугасаар эргүүлж хажуу талд нь түгждэг уг түгжээ нь мөнгөн гинжээр 4 хуруу сүлжиж хийсэн оосортой бугуйвч байсан юм. Миний мөнгөн гол буюу кольцо нэлээн зузаан памбагар өргөн бөгж байсан. Гараар барьж үзэхэд бас жинтэй байсан санагдаж байна. Энэ хоёрыг манай хадам ээж, эхнэр, бид хоёрт өгч байсан. Нэг их олон хүн мэдэхгүй. Манай ээж аав болон манай гэрийнхэн л мэднэ.” гэх мэдүүлэг /1хх-н 248-249/
Гэрч Б.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 04 сарын 11-ний өдөр ажил дээрээ байж байхад 13 цагийн орчимд гаднаас 25-30 насны өндөр туранхай залуу орж ирээд мөнгө авах уу гэхээр нь үзье гэсэн чинь мөнгөн аяга эвдлээд авчихсан 2 ширхэг мөнгө байсан. Тэгэхээр нь би граммлаад үзэхэд 138 грамм болсон. Би тэр залууг дагуулж гараад Хаан банкны АТМ ороод мөнгийг нь бэлнээр гаргаж өгсөн. Тухайн үед би бөөгийн толь хийх захиалга авсан байсан болохоор тэр толинд 2 мөнгийг нь оролцуулаад толь захиалсан хүндээ хийгээд өгсөн. 2 мөнгөн аяганы эвдэлсэн мөнгө хоёулаа жижиг байсан болохоор хэмжээг нь хэлж мэдэхгүй байна. Нэг аяганы доод хэсэгт 4 хүчтэний дүрс байсан. Нөгөө аяганы мөнгийг нь ураад жижиглэсэн байсан болохоор ямар мөнгө байсан талаар мэдэхгүй байна. Нэг граммыг нь 2.000 төгрөгөөр бодож нийт 250.000 төгрөгөөр худалдаж авсан. Танихгүй өндөр туранхай 25-30 орчим насны залуу байсан. Хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Өөрийнхөө аяганы мөнгийг мөнгө хэрэг болоод зарах гэж байгаа юм байх гэж бодож байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 68-69/
Гэрч Б.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай Золбоо ломбардад 2022 оны 4 сарын 10-ны өдөр 12 цагийн үед нэг залуу орж ирээд нөүтбүүк барьцаанд тавьсан. Үзэхэд хэвийн ажиллагаатай байсан. Хэд хоногоор хэдэн төгрөгийн барьцаанд тавих вэ? гэж асуухад 10 хоногийн хугацаатай 100.000 төгрөгийн барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу 10 хоногийн хугацаатай тавьсан. 2-3 хоногийн дараа мөнгөө өгөөд нөүтбүүкээ буцаагаад авсан. Тэгээд 3 хоногийн дараа нөгөө нөүтбүүкээ дахиад 10 хоногийн хугацаатай 100.000 төгрөгөөр барьцаанд тавьчихаад 4 сарын 15-ны өдөр мөнгөө өгөөд буцаагаад аваад явсан. Дахиж манайд орж ирээгүй. Тэр залуу иргэний үнэмлэхтэй байсан. Дэлгэрмөрөн РД:ТА98011311 гэсэн регистрийн дугаартай. Тэр нөүтбүүк нь Acer гэх загварын нөүтбүүк байсан бөгөөд 2 товчлуурын үсэг уначихсан байсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 119-120/
Гэрч Э.Лхамдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Дэлгэрмөрөн ахыг би 1 жилийн өмнө таньдаг болсон. Дэлгэрмөрөн ахын ээж нь зах дээр ажилладаг бөгөөд би ээжтэй нь хамт ажиллаж байгаад сүүлд Дэлгэрмөрөн ахтай танилцсан. Би 2022 оны 04 сарын сүүлээр он сарыг нь сайн санахгүй байна. Тухайн үед би сургуулиа төгсөх болоод дипломын ажлаа бичих гээд компьютер хэрэг болоод байж байтал Дэлгэрмөрөн ах чатад байхаар нь “ах аа танд түр хэрэглүүлэх компьютер байна уу” гээд асуухад Дэлгэрмөрөн ах “надад хандаж агаа нь компьютерээ хүнд өгчихсөн байгаа, би аваад өгье” гэж хэлээд намайг сургууль дээр байж байхад хар өнгийн нөүтбүүк авч ирж өгсөн. Би тэгээд дипломоо бичиж дуусаад 2022 оны 05 сарын 20-ны өдөр буцааж өгөх гэсэн чинь Дэлгэрмөрөн ах фэйсбүүк чатдаа орж ирэхээ больчихсон. Тэгээд би Дэлгэрмөрөн ахыг хөдөө явчихсан юм байх ирээд над руу холбогдох байх гэж бодоод хүлээгээд нөүтбүүкийг нь хадгалаад байж байсан. Хар өнгийн Acer маркийн нөүтбүүк байсан ба 2 товчлуурынх нь үсэг уначихсан нөүтбүүк байсан. Мөн цэнэглэгч байсан. Өөр ямар нэгэн цүнх, хайрцаг, сав байгаагүй. Хар өнгийн Acer маркийн нөүтбүүк манай гэрт надад хадгалагдаад байж байгаа. Би мөнгө төгрөгөөр худалдаж аваагүй. Түр хэрэглэчихээд буцаагаад өгье гэж хэлээд авсан. Гэтэл Дэлгэрмөрөн ахын утас нь фэйсбүүк нь болохоо байчихсан болохоор түр хадгалж байгаа. Дэлгэрмөрөн ах надад нөүтбүүк өгөхдөө манай гэрийнхэнд надтай уулзсан талаараа битгий хэлээрэй гээд байсан болохоор би хэлээгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 145-146/
Гэрч Ж.Цэгмидийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Хүү Адъяажавын гэр манай гэр хоёр нэг хашаанд байдаг юм. Хүү Адъяажав эхнэрийн хамт Тува улс руу наймаа хийхээр явсан. Гэрт нь сургуулийн хүүхэд нь үлдсэн. Тухайн өдөр би 10 цагт Гандан руу явсан. Манай хөгшин эмнэлгийн хоол өгөхөөр эмнэлэг явсан. Хүүхдүүд хичээлдээ явсан 2 гэр эзгүй байсан. Тэгээд би Гандангаас 14 цаг 30 минутын орчимд ирээд манай хажууд байх Адъяажавын гэрт хүүхдүүд ирсэн үү гээд харахад ирээгүй цоожтой байсан. Тэгээд удаагүй би ОО-д сууж байх хойгуур манай хүү Адъяажавын бага охин гэр рүүгээ орж байсан. Гэтэл удаагүй над руу дэлгүүрийн хүн танай ач охин манайд хулгай орсон байна гэж манай дэлгүүрт орж ирлээ гээд утсаар ярихаар нь би гэртээ байна гэж хэлсэн. Тэгтэл ач охиныг дэлгүүрийн эзэн дагуулж орж ирээд цагдаа дууд гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Хамгийн сүүлд өнөө өглөө буюу 2022 оны 04 сарын 18-ны өглөө 8 цаг 30 минутад хүүхдүүд хичээлдээ явсан. Манайхаар орж гарсан хүн байгаагүй. Адъяажав эхнэрийн хамт байхгүй талаар мэдсэн хүн байгаа эсэхийг би мэдэхгүй. Тухайн үед Адъяажавын гэрт ороход авдрын хаалга онгорхой бүх зүйлийг гаргаж цацсан. Стейкний хаалга онгорхой дотроос мөнгөний гахай авч хагалсан. Толины өмнө байсан ээмэг бөгжний савыг гаргаж доторх эд зүйлийг цацсан байдалтай баруун цонх онгорхой байсан.” гэх мэдүүлэг /2 хх-ийн 2-3/
Гэрт О.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай нөхөр бид хоёр “Тува” руу гарах гэж явсан. Тэгээд “Арц” суурь боомт дээр ирээд монголын хил гараад байж байтал манай гэрт хулгай орсон талаар хадам аав Цэгмид ярьсан. Бид 2 хил гарчихсан байна. Та цагдаа дуудаад шалгуулаад байж бай, бид 2 ажлаа амжуулаад буцаад ирье гэж хэлээд Тува яваад 2022 оны 05 сарын 14-ний өдөр Улиастайд ирсэн. 2022 оны 04 сарын 18-ны өдөр буюу нэг дэх өдрийн 10-14 цагийн хооронд хулгай орсон байсан. Учир нь манай аав өглөө 10 цагт ажилдаа явахад зүгээр байсан 14 цагт ажлаасаа ирэхэд ийм болчихсон байсан гэсэн. Манай хүүхдийн шар алаг өнгөтэй шаазан гахайг хагалаад дотор нь байсан 300 орчим мянган төгрөг, миний ээмэг бөгжний улаан өнгөтэй хайрцагт байсан, шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг, хүүхдийн мөнгөн бугуйвч 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн гол буюу бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, жижиг шүр 1 ширхэг, зууван хэлбэртэй бөгжний оюу 1 ширхэг, бөндгөр хэлбэртэй энэтхэг оюу 3 ширхэг, алмазын хольцтой гэх цагаан өнгөтэй бөгжний шигтгээ 1 ширхэг, жижиг мөнгөний хэсгүүд байсан. Мөн тольтой шүүгээнд байсан эмэгтэй хүний цагариган хэлбэртэй мөнгөн гинж кулон, бөгж ээмэгний хослол 1 ширхэг, ягаан шигтгээтэй мөнгөн ээмэг 1 ширхэг, хар мөнгөн ээмэг 1 ширхэг, цагаан өнгийн шигтгээтэй эмэгтэй хүний бөгж 1 ширхэг тус тус алга болсон. Бугуйвч гол хэсэгтээ усан цэнхэр өнгөтэй шилэн юм шиг шигтгээтэй, түүний 2 хажуу талд хуучны шүрэн шигтгээтэй түгжээ нь мөнгөөр сүлжиж хийсэн гинжин түгжээтэй хуучны бугуйвч байсан. Эдгээр зүйлүүдийн ихэнхийг нь манай ээж өгсөн учраас зарах борлуулах талаар хэн нэгэнд ярьж үзүүлж байгаагүй. Мөн надаас дээрх эдлэлүүдийг авах талаар гуйж байсан хүн байхгүй.” гэх мэдүүлэг /2 хх-ийн 5-6/
Гэрч П.Адьяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 04 сарын 24-нд эхнэр Золзаяагийн хамтаар Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод 17 цагийн орчимд очоод охинтойгоо уулзаад эхнэр бид 2 амарсан. Ингээд Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг руу 2022 оны 04 сарын 20-ны 19 цагийн орчимд гарч 02 цаг 20 минутын орчимд Сэлэнгэ аймагт ирсэн. Эхнэр байшин руу түрүүлээд орсон. Би удалгүй араас нь ирээд байшин руу эхнэрийн хамт ороход ор байрлаж буй хэсгийн цонхны хөшиг дэлгэгдсэн шороо болчихсон байсан. Ингээд цагдаад дуудлага өгсөн. Эхнэрийн хэлснээр монетон ээмэг 1 хос, алтан ээмэгний өрөөсөн 1 ширхэг, гоёлын ээмэг, бөгж, гинж /3 хос/ 1 ширхэг, хар өнгийн эрэгтэй бугуйн цаг эрэгтэй мөнгөн гинж тус тус алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /2 хх-ийн 147-148/
Гэрч Одгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай хүү Энх-Амгалан, түүний эхнэр Уранчимэг нар яаралтай Улаанбаатар хот руу эмнэлэг явах болоод 2022 оны 04 сарын 24-ний 14 цаг өнгөрч байхад явсан. Тэгээд би өөрийн нөхөр Амарбатын хамт Энх-Амгалангийн гэрт 15 цаг өнгөрч байхад ирээд гэрийн түлхүүрийг нуусан газраас нь аваад гэр дотор нь ороод бүх цонхыг нь шалгаад гал тогооны өрөөний ширээн дээр байсан 2 ширхэг мөнгөн аягыг гал тогооны шар шүүгээнд хийсэн. Тэгээд ерөнхийд нь бүх юмыг нь шалгаад цоожлоод гэрийн түлхүүрийг нь аваад гэртээ харьсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад Энх-Амгалангийн гэрийг шалгах мөн нохойд нь хоол өгөхөөр очоод гэрт нь ороод гал тогооны өрөөний шар тавилгын доод тавиур хэсэг дээр эд зүйл онгойлгоод тавьсан болохоор нь хулгай орсон байна гэж бодоод өчигдөр хураасан 2 мөнгөн аягаа шалгахад байхгүй байсан. Ингээд хулгай орсон байна гэж бодоод ойр орчмыг ажиглахад том өрөөний баруун талын цонхны порчик онгорхой байхыг харсан. Ингээд л Энх-Амгалантай холбогдоод танай гэрт хулгай орсон байна цагдаа дуудаарай гэж хэлсэн. Эхнэр Уранчимэгийн бие нь гэнэт өвдөөд Улаанбаатар хот явсан. Манай хүүгийн ажлын хүмүүс л мэдэж байгаа. Халиун гол ХХК-ийн Шаамарт байдаг тосгоны үйлдвэрт ажилладаг юм.” гэх мэдүүлэг /2 хх-ийн 210-211/
Гэрч И.Төмөрбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 сарын 02-ны өдөр гэртээ байж байтал манай охин Оюунчимэг над руу ярьж манай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Би тухайн үед цагдаад мэдэгдсэн үү гэж хэлэхэд мэдэгдсэн гэж хэлсэн. Би хулгай орсон байна гэхээр нь охин Оюунчимэгийн гэр рүү очсон. Намайг очиход цагдаа нар ирсэн байсан. Манай охин тухайн үед хөөрөг алга болсон байна гэж цагдаа нарт хэлж байсан. Бор өнгийн хөөрөг байсан. Манай охины нөхрөөс хүүхдүүд нь үлдсэн хөөрөг байгаа юм. Хөөргөний нуух нь цагаан оюу байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 35/
Гэрч Г.Гантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Дархан сумын 7 дугаар баг “Шинэ орчин” төвийн урд алт мөнгө монет авах, зарах болон түлхүүр олшруулдаг түц ажиллуулдаг юм. 2022 оны 05 сарын 07-ны өдөр ямар хэмжээтэй мөнгө авсан гэдгээ санахгүй байна. Надад мөнгө өгсөн гэж байгаа хүн нь надад мөнгө өгсөн гэж байгаа л бол өгсөн байх. Би яг сайн санахгүй байна. Манайд олон хүн мөнгө өгдөг болохоор сайн мэдэхгүй байна. Надад ямар нэгэн бүртгэл байхгүй. Орж ирснийг нь л авдаг. Хяналтын камер эвдэрсэн ажиллахгүй байгаа” гэх мэдүүлэг /3 хх-ийн 91-92/
Гэрч С.Түвшинбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Түлээтийн 3-104 тоот манай хөршийн айл байгаа юм. Эхнэр нөхөр хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Мөн ихэнхдээ хөдөө гэр рүүгээ явдаг болохлоор заримдаа байхгүй байж харагддаг. Би тэр хүмүүсийг танина. Би өнөөдөр гэртээ ганцаараа байсан бөгөөд 1 цаг тутамд гарч тамхи татдаг. Хамгийн сүүлд 1 цаг 30 минутад тамхи татахад гэр нь цоожтой байсан. Тэгээд удалгүй хулгай орсон байна гэж ярьж байсан. Надад ямар нэгэн чимээ сонсогдоогүй.” гэх мэдүүлэг /3 хх-ийн 94-95/
Гэрч Т.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өглөө 09 цагийн орчимд босоод гэрээсээ гарахад манай хөрш Гэрлээгийн гэр нь цоожтой байсан. Тэгээд хөдөө гэр рүүгээ явсан юм байх даа гэж бодоод тухайн үед гэртээ орсон. 11 цагийн орчим би төрсөн дүүгийнхээ гэрт очих санаатай. Гэрлээгийн урдуур гараад явж байхад Гэрлээгийн гэр нь цоожтой байсан. Дүүгийндээ хэсэг байж байгаад 1 цагийн орчимд гэр рүүгээ очих санаатай Гэрлээгийн урдуур алхаж байхад гэр нь цоожгүй хаалга нь хаалттай байсан. Тэгээд би Гэрлээг ирсэн юм болов уу гэж бодоод гэртээ орсон чинь манай нөхөр унтаж байсан. Харин би нөхрийг чи Гэрлээгийнд ороод 2 ишгээ асуугаад ир гэж хэлээд явуулахад манай нөхөр гэрт нь хүн алга. Гэрийг нь онгичоод хулгай орсон байдалтай байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 Гэрлээгийн гэрийн гадаа очиж зогсоод Гэрлээ рүү залгах гэж байтал Гэрлээ гаднаас аав, нөхөр хоёртойгоо орж ирээд цагдаа дуудсан юм.” гэх мэдүүлэг /3 хх-ийн 96-97/
Гэрч О.Уралмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өнгөрсөн 2022 оны 05 сард Дархан сумын 3 дугаар баг Малчны 4-62 тоотод оршин суух манай төрсөн эгч болох Ундрахын гэрээс 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан. Тэгээд ах эгч 2 гэртээ байхгүй. Говьсүмбэр аймаг руу ажилд явчихсан болохоор намайг цагдаад хандчих гэсэн. Би цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн үед 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан гэсэн. Өөр зүйл алга болоогүй гэсэн. Би тухайн мөнгөн аяганы талаар сайн мэдэхгүй байна, манай эгч л сайн мэдэж байгаа” гэх мэдүүлэг /3 хх-ийн 125-126/
Гэрч Э.Батхишигйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 05 сарын 16-ны шөнө 23 цагийн орчимд гэрээсээ гарч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 37-р гудамжны нэг тоотод байрлах өөрийн төрсөн дүү Хишигбаярын нохойг нь хооллож хашааг нь эргэх санаатай очтол байшинд хулгай орсон байдалтай байсан. Манай дүү хөдөө мал дээрээ эхнэр нь ажлаар Архангай аймгийн Өндөр-Улаан сум руу явсан байсан. Би гэрийг нь эзгүй үед нь хардаг юм. Хулгай орсон байхаар нь би шууд Хишигбаярт өөрт нь гар утсаар хэл дуулгаж цагдаад дуудлага өгсөн. Би 6 ширхэг мөнгөн аяга бурхан дээр нь байдаг талаар мэднэ. Мөн бор хүрэн өнгийн манан хөөрөг нь доод талдаа эрхий хурууны хэмжээтэй тод өнгийн толботой хөөрөг байсан.” гэх мэдүүлэг /3 хх-ийн 181-182/
Гэрч С.Саранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Бид гэр бүлийн найзууд байгаа юм. Манай 2 гэр бүл хөрш олон жил хамар хашаанд амьдарч байна. Одоо манай 2 гэр бүл хамар хашаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 35-р гудамжны 10-11 тоотод амьдардаг. Би 2022 оны 05 сарын 16-ны өдөр 19 цагийн орчимд ажлаа тараад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01-р багийн дэвсгэр 35-р гудамжны 11 тоотод гэртээ очсон. Гэртээ очоод байж байтал машин хог машин хог ачаад гэрийнхээ хогийн пойшигоо хашааны гаднаас хашаандаа оруулж тавьсан. Тэр үед байшин руу хартал манай хөрш Батсайханы байшингийн цонх онгорхой байсан. Тэгээд эхнэр Тэрбишид гар утсаар мэдэгдэж, цагдаад дуудлага өг гэсний дагуу цагдаагийн утсанд дуудлага өгсөн. Хулгай хэзээ орсон талаар сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /3 хх-ийн 239-240/
Гэрч Б.Жавзмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Баянхайрханы хэсгийн 10-1000 тоотод оршин суудаг. Манай нөхөр Бадамрагчаа Улиастай сумын орон нутгийн судлах музейд, харин би Шунхлай ШТС-д түгээгчээр ажилладаг юм. 2022 оны 05 сарын 19-ний өдөр манай нөхөр гэртээ байж байгаад 17 цагийн орчимд гэрээсээ сургууль цэцэрлэгээс 2 хүүхдээ авах гэж гараад хүүхдүүдээ аваад хүргэн ах Итгэлийнд 2 хүүхдээ үлдээгээд Итгэл ахтай хамт грашинд нь машин засаж байгаад 21 цагийн үед миний ажил дээр ирж намайг авсан. Ингээд авга эгчийг арал руу хүргэж өгөөд 2 дугаар сургуулийн тэндээс ээжийг авч ногоон хашаанд хүнд блок гаргаж өгчихөөд буцаад манайх руу хамт явсан. Тэгээд гэртээ ирээд манай ээж Нямцэрэн манай гэр рүү түрүүлж ороод араас нь би орсон. Намайг ороход манай гал тогооны өрөөний цонх онгойчихсон байхаар нь би нөхрийгөө онгойлгосон юм болов уу гэж бодоод хаачихаад буцаад үүдний өрөөнд ороход цонх нь онгорхой байхаар нь том өрөөндөө ортол манай хүүхдүүдийн мөнгөний гахайг хагалчихсан. Мөлхөө тавилгын хаалгыг нь онгойлгоод дотор байсан юмнуудыг нь гаргачихсан байхаар нь би гэрээс гарч нөхөртөө хэлчихээд цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс унтлагын өрөөнд байсан авдраас хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, орчин үеийн 5.5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 3 ширхэг, цагаан өнгийн улаан толгойтой зүү ороож оёсон улаан өнгийн даалинтай хөөрөг 1 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон. Монетон ээмгийг 2022 оны 3-4 сарын хооронд 185.000 төгрөгөөр худалдаж авч байсан.” гэх мэдүүлэг /4 хх-ийн 96-97/
Гэрч Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Улиастай суманд “Сэнжит үр” ХХК буюу барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг юм. Манай ломбардад 2022 оны 05 сарын 20-ны өдөр эрвээхий хэлбэртэй гинжин унжуургатай жижиг монетон ээмгийг тавьсан. Үүнээс өөр зүйл тавиагүй. Удаанжаргал Дэлгэрмөрөн РД:ТА98011311 гэсэн бичиг баримттай дунд зэргийн нуруутай залуу байсан. Манай ломбардад ганцаараа орж ирсэн. Надад сэжигтэй харагдаагүй нэг их зүйл яриагүй. Манайх хяналтын камертай байсан. Тухайн үед тог хэлбэлзээд камер шатчихсан ямар ч бичлэг хийгээгүй байсан.” гэх мэдүүлэг /4 хх-ийн 99-100/
Гэрч Д.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өнөөдөр буюу 2022 оны 05 сарын 12-ны 12 цаг 30 минутын үед Дархан сумын 7 дугаар баг Түлээтийн 2-89 тоот гэрээсээ эхнэрийн хамт өөрийн машинаа унаж гараад Дархан сумын 10-р багт байрлах “Оюуны ирээдүй” сургуулиас зээ хүүгээ аваад мөн “Дархан дээд” сургуулиас ач хүүгээ аваад гэрт нь хүргэж өгчихөөд буцаад 14 цаг 25 минутын орчимд ирсэн. Тэгээд амьдардаг хувийн байшингийнхаа гаднах үүдний тамбарын хаалгыг онгойлгоод ортол үүдний цонхны тавцан дээр байдаг варианы шил газарт уначихсан байсан. Гайхаад дотогш байшин руугаа ороод иртэл том өрөөнд байдаг зурагтын доодох шүүгээг онгичоод дотор талд нь байдаг эд зүйлийг гаргаад тавьчихсан байсан. Тэгээд хулгай орж гэж бодоод эд зүйлээ бүртгэсэн чинь гал тогооны аяга таваг хийдэг, урдуураа шилэн хаалттай тавиур дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга, манай зээ хүүгийн нөүтбүүк, 4 ширхэг ээмэг, эмэгтэй монетон бөгж 1 ширхэг, мөнгөн кулон, 1 ширхэг том мөнгөн бөгж зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад хандсан. Хар өнгийн Dell гэсэн бичигтэй нөүтбүүк гарын товчлуур нь гэрэлтэж асдаг, дэлгэцэн дээрээ Бэтмэний зурагтай, кодгүй байсан. Мөнгөн ээмэгний хоёр нь болон кулон нь ногоон шигтгээтэй, хоёр нь ягаан шигтгээтэй, монетон бөгж нь голдоо хугарсан, дээрээ арзгар хээтэй. Шигтгээтэй том мөнгөн бөгж байсан. Манай тэр орчимд камер байхгүй.” гэх мэдүүлэг /4 хх-ийн 158-159/
Гэрч Б.Дагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Өвөрхангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн авто засварын 1-р курсийн оюутан. Сургуулиасаа 2022 оны 05 сарын 30-ны өдөр чөлөө аваад хөдөө байх гэр рүүгээ явсан. Тэгээд 2022 оны 06 сарын 04-ний өдрийн 19 цагийн орчимд аймгийн төвд байх гэртээ иртэл манай гэрийн унтлагын өрөөний цонх онгорхой хөшиг нь хийсээд байж байсан. Тэгэхээр нь очиж цонхоо хаачихаад буцаад хөдөө гэр рүүгээ явсан. Гэртээ очоод ээжид та гэрийнхээ цонхыг хаагаагүй юм уу гэж асуусан. Би ангийн найз Барсхөлөгтбаатар гэх найзтайгаа хамт очсон. Гэртээ 5 минут болоод гарсан.” гэх мэдүүлэг /5 хх-ийн 93-94/
Гэрч Г.Оюу-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.Батсайхан миний ээж байгаа юм. Манай аав ээж 2 Улаанбаатар хот руу хувийн ажлаар явахдаа надад гэрийн түлхүүрээ үлдээгээд гэрээ эргэж тойрч байгаарай гэж захисан. Аав, ээжийг явснаас хойш 6-7 удаа гэрээр нь очиж үзсэн. Хамгийн сүүлд 06 сарын 09-ний өдөр хашаанд байх амбаараас юм авах гэж очсон. Тухайн үедээ гэрээр нь орж үзээгүй. Харин ээж аав 2-ыг гэртээ хотоос ирж байна гэхээр нь хоол цай хийж галыг нь түлэх гээд 21 цагийн орчимд ирээд гэрийнх нь хаалгыг түлхүүрээр онгойлгоод гэрт нь ороход авдар доторх эд зүйлсийг нь гаргачихсан байдалтай байсан. Тэгээд хаалгыг нь буцаан хаагаад ээжид хэлсэн. Удалгүй аав, ээж 2 хотоос ирж хоол цай идчихээд бөөнөөрөө гэрт орж зарим нэг зүйлийг нь цэгцэлж байгаад маргааш янзалъя гээд гэрээ түгжээд гэр рүүгээ харьсан. Ээж, аав 2 байшиндаа амарцгаахаар орсон. Тухайн үед манай нөхөр Ганболд ахын хүүхэд Мөнх-Ирээдүй нар байсан. 2022 оны 06 сарын 05-ны өдрийн 19 цагийн орчимд гэрийнх нь хаяаны манаасыг аваад гэрт нь орж үзэхэд эд зүйл зүгээр байсан. Аав ээж хоёрыг ирэхийг хүлээж байгаад дуудлага өгөөгүй. Харин аав, ээж хоёр дуудлага өгч яах юм гэсэн.” гэх мэдүүлэг /5 хх-ийн 134-135/
Гэрч Т.Сийлэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тухайн үед хөдөө сүлжээгүй газар “Шарын гол”-д явж байхад буюу 2022 оны 05 сарын 12-ны өдөр хулгай орж эд зүйл алдагдсан талаар манай 2 хүүхэд болох Анхбаяр, Ундармаа нар маргааш нь буюу 2022 оны 05 сарын 13-ны өдөр надад хэлж мэдэгдсэн. Тэгээд би гэрт ирэхэд мөнгөний гахай дотор мах зараад олсон орлогоосоо хэдэн төгрөг хийсэн байсан. Тэрийг хагалаад авсан байсан. Манай оюутан охины хичээлдээ хэрэглэдэг байсан хар өнгийн Dell маркийн нөүтбүүкийг авсан байсан. Манай хадам эгч Америкаас явуулж байсан. Мөнгөний гахайд 2022 оны 01 дүгээр сараас эхэлж ажил дээрээ олсон мөнгөнөөсөө тогтмол биш хугацаанд буюу гайгүй мөнгө олсон өдрөө 5.000-10.000 төгрөг хийж ойролцоогоор 300.000 орчим төгрөг байсан байх гэж бодож байна. Би хуримтлал үүсгэх зорилгоор хийж байсан болохоор тэмдэглэж бичсэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /6 хх-ийн 39-40/
Гэрч С.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 04 сарын 10-ны өдөр хадам ээжийн хашаанаас аргал түлш авах гэж очоод түлшээ аваад эргээд гартал байшингийнх нь хойд талын цонх онгорхой байхаар нь ээжийг цонх онгорхой орхичихсон юм болов уу гэж бодоод очтол хамаг юмыг нь онгичоод хаячихсан байхаар нь хулгай орсон байна гэж бодоод хадам ээжид хэлсэн. Тэгээд би өөрөө очиж ээжийг гэрт нь авч ирсэн. Тэгээд ээж хулгай орсон байна гээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд үзлэг хийхээр нь хамт орж үзэхэд гэрээс нь 2 ширхэг мөнгөн аяга, зөөврийн компьютер, хөөрөг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Намайг очиход хадам ээжийн гэрийн хаалга нь цоожтой байсан. Урд цонхнууд нь бүгд хаалттай хойд талын цонх нь дотогшоо онгойдог ялааны торыг нь хуулчихсан байсан. Цонхны түгжээ нь эвдэрч гэмтээгүй хэвийн байсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 66-67/
Гэрч Ц.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 04 сарын 09-ний өдөр гэртээ 2 хүүхэдтэйгээ хамт байж байгаад орой 22 цагаас ажилтай байсан тул 19 цаг 30 минутын үед 2 хүүхдээ аваад гэрээ цоожлоод гарсан. Тэгээд хүүхдүүдээ айлд үлдээчихээд ажил дээрээ очиж байж байтал шөнийн 00 цаг өнгөрч байхад манай эхнэр над руу залгаад гэрт хулгайч орчихсон байна. Би цагдаа дуудчихлаа гэсэн. Тэгээд удалгүй над руу дахиж яриад юм алдагдаагүй юм шиг байна дуудлагаа буцаачихлаа гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр би 2022 оны 04 сарын 10-ны өглөө би ажлаасаа тарж гэртээ ирээд юмаа бүртгээд үзсэн чинь манай эхнэрийн хэрэглэдэг зөөврийн компьютер гэрт байхгүй болохоор нь би эхнэрээрээ дахиад цагдаад дуудлага өгүүлсэн. Цагдаа ирэхээс өмнө би хашаан дотроо явж үзэхэд нэг пүүзний мөр хажуу айлын хашаа руу орсон байсан. Тэгээд айлын хүнээс асуухад мэдэхгүй. Шөнө манай хаалгыг хүн татсан гэж хэлсэн. Тэгж байтал цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 105-106/
Гэрч Ө.Жарантайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 05 сарын 12-ны өглөө 09 цагт гэрээсээ гараад орой 18 цагийн үед гэртээ ирсэн. Гэр цоожтой байхаар нь онгойлгоод ортол манай гэрийн дотор талын хамаг юмыг гаргаад хаячихсан. Хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манайх 5х8 харьцаатай байшинд амьдардаг юм. Гэтэл том өрөөний буюу ертөнцийн зүгээр баруун талын цонхоор орсон байсан. Манай гэрээс мөнгөний гахайг хагалаад мөнгийг нь аваад, нэрийг нь сайн мэдэхгүй тасдагч 1 ширхэг, хар өнгийн нөүтбүүк 1 ширхэг, зургийн аппарат 1 ширхгийг алдсан.” гэх мэдүүлэг /6 хх-ийн 22-23/
Гэрч Ж.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 05 сарын 12-ны өдөр 19 цагийн орчимд гэртээ ирсэн чинь манай аав, ах 2 ирчихсэн байсан. Гэрт хулгай орж эд зүйл алдагдсан байна гэсэн. Тэгээд би эд зүйлээ бүртгэж үзэхэд миний нөүтбүүк алга болсон байсан ба мөн ээжийн мөнгөний гахай хагарч дотор нь байсан мөнгийг нь аваад явсан байсан. Миний компьютер саарал өнгийн Dell гэсэн бичигтэй нөүтбүүк байсан. Үзүүлэлтийг нь сайн мэдэхгүй байна. Би хичээлдээ ашигладаг байсан юм. Мөнгөний гахайд хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй байна. Мөнгөний гахай ээжийнх ээж л мөнгө хийдэг байсан байх.” гэх мэдүүлэг /6 хх-ийн 41-42/
Гэрч Д.Миеэсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өглөө Хархорин суманд байх хадам аав Төмөрийн гэрт байж байтал манай ээж Хишигт над руу залгаад “гэрт хулгай орчихсон байна, хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд намайг очиход гэрийн цоожны тавыг нь хөшиж орсон байдалтай байсан. Би хаалгаар харахад авдар доторх эд зүйлсийг нь гаргаад хаячихсан, эмх цэгцгүй болчихсон байсан. Тэгээд гарч ирээд манай эхнэр цагдаа дуудсан. Би гэрт байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Эзэнтэй нь ярихад мөнгөн аяганууд байсан гэж хэлсэн. Манай ах Амарсайхан сургуулийн хүүхдүүдээ аваад өчигдөр хөдөө явсан. Энэ гэрт сургуулийн 2 хүүхэд амьдардаг. Амралтын өдрүүдээр эзгүй байдаг.” гэх мэдүүлэг /6 хх-ийн 86-87/
Гэрт Ж.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өглөө 10 цагийн үед өөрийн аав Төмөрийн гэрт байж байхад манай нөхрийн утас руу хадам ээж Хишиг залгаад хулгай орчихсон байна, хурдан ир гэсэн. Тэгээд би нөхөртэйгөө хамт очсон. Намайг очиход гэрийн хаалга нь хаалттай цоожны тавыг нь хөшсөн байдалтай байсан. Хаалгаар шагайхад авдар доторх эд зүйлсийг бүгдийг нь гаргаад хаячихсан байсан. Тэгээд цагдаад дуудсан.” гэх мэдүүлэг / 6 хх-ийн 87-88/
Гэрч Д.Гомбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай аав, ээж 2 хот руу явсан учир гэр нь эзгүй байсан. Би 13 цагийн үед аавынхаа гэрт ирэхэд л байшингийн цонх нь хагарсан хамгаалалт төмрийг нь хөшиж онгойлгочихсон, грашны хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь би хажуу айлын хүн рүү залгаад танайх эзэнтэй байгаа юу гэж асуухад бид 2 гэртээ байгаа. Өнөө өглөө ойрхон хөдөө явчихаад ирж байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би ээжтэйгээ утсаар яриад асуухад хар өнгийн эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дээрээ дугуй хээтэй эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бүс 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, 8 ширхэг мөнгөн аяга, даваа толгойтой гуулин нуухтай ясан халбагатай их гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, даваа толгойтой, мөнгөн нуухтай, ясан халбагатай, вааран хэлбэртэй хаш хөөрөг 1 ширхэг, бурхан дотор байсан 10 доллар зэрэг эд зүйлс алдагдсан. Тухайн алдагдсан гэх 2 хөөргөний нэг нь буюу халтар манан хөөрөг нь нэг талдаа гартааман судалтай содон хөөрөг байгаа. ” гэх мэдүүлэг /6хх-ийн 144-145/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /1-р хх-ийн 4, 45, 98, 155, 232, 2-р хх-ийн 52, 133, 194, 3-р хх-ийн 09, 69, 118, 163, 220, 4-р хх-ийн 1, 39, 158, хуудас 5-р хх-ийн 01, 11-17, 37, 84, 5-р хх-ийн 120, 166, 6-р хх-ийн 05, 109, 194, 222, /
Капитал зууч ХХК-н 2022 оны 07 сарын 26-ны өдрийн “Дунд гарын мөнгөн аяга 210.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 хх-ийн 18/
Капитал зууч ХХК-н 2022 оны 04 сарын 13-ны өдрийн “Тошиба маркийн I3 процессортой зөөврийн компьютер, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга, шинэ цагийн хийцтэй дунд гарын мөнгөн аяга, Дээр үеийн хийцтэй хуучны шүрэн толгойтой, мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай, цагаан судалтай бор шар өнгийн дунд гарын манан хөөрөг 3.270.000” гэх шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 хх-ийн 74-75/
Капитал зууч ХХК-н 2022 оны 04 сарын 14-ний өдрийн “Асеr” маркийн I3 процессортой 14 инчийн зөөврийн компьютер 450.000 гэх шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1хх-ийн 112-113/
Хурд-Од ХХК-ийн 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 93 дугаартай “Хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг 3.850.000, дунд гарын мөнгөн аяга шинэ цагийн 8 ширхэг 2.680.000 нийт 6.530.000” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 193-195/
Капитал зууч ХХК-ийн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн “Хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг 450.000, дунд гарын мөнгөн аяга шинэ цагийн 20 ширхэг, нийт 5.050.000” гэх шинжээчийн дүгнэлт /8 хх-ийн 34-35/
Хурд-Од ХХК-ийн 2022 оны 05 сарын 18-ны өдрийн 106 дугаартай “мөнгөн бугуйвч, хүүхдийн мөнгөн бугуйвч, эрэгтэй хүний мөнгөн гол, эмэгтэй мөнгөн бөгж, жижиг бөөрөнхий нүхтэй шүр, оюу шигтгээ, энэтхэг оюу шигтгээ, алмазны хольцтой гэх цагаан шигтгээ, ээмэгний жижиг шүр, мөнгөний жижиг хэсгүүд, цагираг хэлбэртэй ээмэг, кулон, бөгж, гинжний хослол, хар мөнгөн ээмэг, ягаан шигтгээтэй мөнгөн ээмэг, цэнхэр шигтгээтэй мөнгөн бөгж, мөнгөний гахайд байсан 300.000 төгрөг зэрэг эд зүйлийн үнэлгээг 984.300 төгрөг гэж тогтоолоо” гэх шинжээчийн дүгнэлт / 2 хх-ийн 13-16/
Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 05 сарын 20-ны өдрийн 922/3766 дугаартай “шаргал өнгийн хатгамалтай даалин, шүрэн толгойтой мөнгөн нуухтай, дунд гарын манан хөөрөг, дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, LV гэсэн бичигтэй монетон бөгж, монетон зүүлт, Гүнбилэгт гэсэн бичгтэй монетон зүүлт, ээмэг бөгж хийдэг сав 5.730.000” гэх шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 92-93/
Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 622/3898 дугаартай: “монетон ээмэг, алтан ээмэг /өрөөсөн/, гоёлын ээмэг, бөгж, гинж, хар өнггийн цаг, мөнгөн гинж /эрэгтэй/ 780.000” гэх шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 159-160/
Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 05 сарын 20-ны өдрийн 622/3767 дугаартай: “дунд гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг, хуучны сүүжин ээмэг, мөнгөн гинж /эрэгэй/, мөнгөн гинж /эмэгтэй/ 950.000” гэх шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 228-229/
Дамно ХХК-ийн 2022 оны 07 сарын 22-ны өдрийн АЦ22-79 дугаартай: “жижиг манан хөөрөг, зүү ороож оёсон дайлан 700.000” гэх дүгнэл /3хх-ийн 35-37/
Капитал зууч ХХК-ийн 2022 оны 05 сарын 13-ны өдрийн “шаазан хөөрөг, мөнгөн бөгж, мөнгөн гинж, мөнгөн аяга, iphone-6 маркийн гар утас 1.515.000” гэх дүгнэлт /3- хх-ийн 100-101/
Капитал зууч ХХК-ийн 2022 оны 07 сарын 28-ны өдрийн “дунд гарын мөнгөн аяга, их гарын мөнгөн аяга 710.000” гэх шинжээчийн дүгнэлт / 3хх-ийн 136-137/
Дамно ХХК-ийн 2022 оны 05 сарын 20-ны өдрийн АЦ22-58 дугаартай “мөнгөн аяга, бүсний тоног, хөөрөг 2.520.000” гэх шинжээчийн дүгнэлт /3 хх-ийн 186-189/
Дамно ХХК-ийн 2022 оны 05 сарын 20-ны өдрийн АЦ22-57 дугаартай “нөүтбүүк 1.500.000” гэх шинжээчийн дүгнэлт /3 хх-ийн 245-247/
Хурд-Од ХХК-ийн 2022 оны 05 сарын 21-ний өдрийн 122 дугаартай: “хуучин цагийн мөнгөн аяга, шинэ цагийн мөнгөн аяга, дунд гарын хаш хөөрөг, зүү ороож оёсон даалин, монетон ээмэг, бэлэн мөнгө 2.130.000” гэх шинжээчийн дүгнэлт /4 хх-ийн 117-119/
Капитал зууч ХХК-ийн 2022 оны 05 сарын 13-ны өдрийн “дунд гарын мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга, мөнгөн ээмэг, кулон, эрэгтэй хүний мөнгөн бөгж, эмэгтэй хүний монетон бөгж, Dell маркийн нөүтбүүк 1.760.000” гэх шинжээчийн дүгнэлт /4 хх-ийн 177-178/
Капитал зууч ХХК-ийн 2022 оны 09 сарын 15-ны өдрийн “эмэгтэй хүний мөнгөн бүс 400.000” гэх шинжээчийн дүгнэлт /5хх-26-27/
Капитал зууч ХХК-ийн 2022 оны 09 сарын 15-ны өдрийн “шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 180.000” гэх шинжээчийн дүгнэлт /5хх-ийн 64-65/
2022 оны 06 сарын 07-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээ 4.654.000” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-ийн 98-101/
2022 оны 06 сарын 17-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээ 2.950.000” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-ийн 139-141/
2022 оны 07 сарын 06-ны өдрийн “дунд гарын мөнгөн аяга 10 ширхэг 2.150.000” гэх /5хх-ийн 215-216/
2022 оны 07 сарын 06-ны өдрийн “дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга 2.650.000” гэх шинжээчийн дүгнэлт /5хх-ийн 220-221/
2022 оны 07 сарын 06-ны өдрийн “алтан бөгж, мөнгөн бүс 1.200.000” гэх шинжээчийн дүгнэлт /5хх-ийн 225-226/
Капитал зууч ХХК-ийн 2022 оны 06 сарын 27-ны өдрийн “Делл маркийн нөүтбүүк, мөнгө цуглуулдаг шаазан гахай 175.000” төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /6хх-ийн 29-30/
Капитал зууч ХХК-ийн 2022 оны 09 сарын 15-ны өдрийн “дунд гарын мөнгөн аяга, нэг төгрөгийн мөнгөн зоос, эрэгтэй мөнгөн гинж, эмэгтэй мөнгөн гинж, эмэгтэй монетон гинж, хүүхдийн жижиг ээмэг, эмэгтэй унждаг мөнгөн ээмэг, эмэгтэй шигтгээтэй мөнгөн бөгж 1.135.000” гэх шинжээчийн дүгнэлт /6хх-ийн 102-103/
Капитал зууч ХХК-ийн 2022 оны 09 сарын 15-ны өдрийн “мөнгөн аяга, эрэгтэй мөнгөн бүс, халтар манан хөөрөг, вааран хэлбэртэй хаш хөөрөг, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, Турк мөнгөн ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, саран хэлбэртэй ногоон оюу шигтгээ, мөнгөн хазаарын ороолт 10.435.000” гэх шинжээчийн дүгнэлт /6хх-ийн 151-152/
Капитал зууч ХХК-ийн 2022 оны 09 сарын 15-ны өдрийн “эрэгтэй мөнгөн бүс, дунд гарын мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга, шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч, манан хөөрөг, сүүжин хөөрөг, мөнгөн бугуйвч, унждаг ээмэг, эрэгтэй хүний монетон бөгж, энгэрийн саран зүүлт, эмэгтэй шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж, цулгуй мөнгөн бөгж, мөнгөн гинж 3.580.000” гэх шинжээчийн дүгнэлт /6 хх-ийн 189-190/
Капитал зууч ХХК-ийн 2022 оны 09 сарын 15-ны өдрийн “эмэгтэй хүний мөнгөн бүс 400.000” гэх шинжээчийн дүгнэлт / 6хх-ийн 218-219/
Капитал зууч ХХК-ийн 2022 оны 09 сарын 15-ны өдрийн “эрэгтэй мөнгөн бүс, эмэгтэй мөнгөн бүс, ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг, ногоон шигтгээтэй мөнгөн бөгж, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, Самсунг А52 маркийн гар утасны цэнэглэгч 1.005.000” гэх шинжээчийн дүгнэлт /7 хх-ийн 03-04/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 47-52, 99-101, 157-167, 233-237, 2-р 54-60, 135-141, 196-203, 3 хх-ийн 10-14, 71-75, 164-171, 220-229, 4 хх-ийн 41-47, 159-163, 184-190, 5-р хх-ийн 47-50, 85-89, 5-р хх-ийн 122-125, 167-170, 172-179, 183-186 6-р хх-ийн 07-14, 73-80, 121-130, 206-209, 235-239/
Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 25 дугаартай: “Хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх 2, 3 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд нь папилон санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас, эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 182-183/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /4хх-ийн 57-63/
Эд мөрийн баримт хураан авсан тогтоол /4 хх-ийн 82-84/
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 сарын 24-ний өдрийн 91 дугаартай: “1.Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авсан гэх шинжлэгдэж байгаа №19, 20, 21 гэсэн дугаартай гутлын мөрнүүд нь харьцуулах шинжилгээний шаардлага хангахгүй байна. 2. Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авсан гэх шинжлэгдэж байгаа №18 гэсэн дугаартай гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 3. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр яллагдагч У.Дэлгэрмөрөнгөөс хураан авсан гэх хар өнгийн ар хэсэгтээ “ADIDAS” гэсэн бичигтэй пүүзний улаар дарагдаж үүссэн мөр байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 49-53/
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 сарын 23-ны өдрийн 92 дугаартай: “1.Хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх №5,6 дугаартай гэрэл зургийг үзүүлэлт шинжилгээнд тэнцэнэ. Харин №13-15 дугаартай 3 ширхэг гутлын мөр шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд тэнцэх №5,6 дугаартай 2 ширхэг гутлын мөр нь яллагдагч У.Дэлгэрмөрөнгөөс хураан авсан цагаан өнгийн гуталтай хээний дүрслэл, хэлбэр хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 18-22/
Дархан-Уул аймгийн Монгол банкны хэлтсийн 2022 оны 10 сарын 21-ний өдрийн А-35 дугаартай: “2022 оны 05 сарын 21-ний өдрийн байдлаар 1 долларын төгрөгтэй тэнцэх ханш нь 3.119.92 төгрөг байна” гэх албан бичиг /6хх-ийн 154/
Хохирогч Б.Жавзанд 2.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий /1хх 74-75 шинжээчийн дүгнэлтээр/ мөнгөн нуухтай бор өнгийн манан хөөрийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1хх-ийн 56-59/
Хохирогч Д.Наранцэцэгт 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий /1хх 112 шинжээчийн дүгнэлтээр/ Aser маркийн хар өнгийн нөүтбүүкийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 1хх-ийн 149/
Хохирогч Ц.Батсайханы 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий /шинжээчийн дүгнэлтээр 3 хх-ийн 245-247/ Dell маркийн нөүтбүүкийг 2022 оны 05 сарын 31-ний өдөр түүний эхнэр Д.Энэбишид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 02-03/
Хохирогч Ш.Бадамрагчаад 260.000 төгрөгийн үнэлгээ бүхий /шинжээчийн дүгнэлтээр 4хх 119/ монетон ээмгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4хх-ийн 59/
Хохирогч Ц.Оюунд “эмэгтэй хүний ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг 2 ширхэг, ягаан шигтгээтэй ээмэг 2 ширхэг, ногоон шигтгээтэй бөгж 1 ширхэг, эрэгтэй бөгж 1 ширхэг, эмэгтэй шаргал өнгийн бөгж 1 ширхэг, хугархай ээмэг 3 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хар өнгийн I5 Dell маркийн нөүтбүүк зэрэг”-ийг 2022 оны 05 сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 хх-ийн 196-202/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 4 хх-ийн 60-61/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /4 хх-ийн 57-58, /
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /7-р хх-ийн 19/
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 25-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /7хх-ийн 20-27/
Өвөрхайнгай аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 93 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /7хх-ийн 28-31/
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /7хх-ийн 32-36/
Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 сарын 04-ний өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /7хх-ийн 36-39/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар У.Дэлгэрмөрөн нь 2022 онны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Дархан-Уул аймагт 7, Завхан аймагт 4, Архангай аймагт 3, Сэлэнгэ аймагт 3, Өвөрхангай аймагт 9, Дундговь аймагт 3 удаагийн нийт 29 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хууль бусаар нэвтэрч эд зүйл авсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч У.Дэлгэрмөрөнгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй., Яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Тогтоолд дурдагдсан гэмт хэрэгт санал хүсэлт байхгүй. Тухайн айлуудын хашаа болон гэрээс алх, төмөр авч айлын хаалга, цонх онгойлгоход ашигласан. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч У.Дэлгэрмөрөнгийн хүн амьдрах зориулалттай орон байр /гэр, байшин/-нд цонх, хаалгыг нь алх, төмөр, ломбо зэргийг хэрэглэж эвдэн хууль бусаар нэвтэрч бусдын өмчлөлийн эд зүйлийг нууц далд аргаар авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүдэгч У.Дэлгэрмөрөн нь үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч У.Дэлгэрмөрөнг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалтай орон байранд учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч их хэмжээний хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буруутай байна гэж шүүх шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч У.Дэлгэрмөрөн нь хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй этгээд байна.
Шүүгдэгч У.Дэлгэрмөрөнгийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч нарт 68.039.490 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллгааны явцад хохирогч Б.Жавзанд 2.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн нуухтай бор өнгийн манан хөөрийг, хохирогч Д.Наранцэцэгт 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий Aser маркийн хар өнгийн нөүтбүүкийг, хохирогч Ц.Батсайханд 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Dell маркийн нөүтбүүкийг, хохирогч Ш.Бадамрагчаад 260.000 төгрөгийн үнэлгээ бүхий монетон ээмгийг, хохирогч Ц.Оюунд 1.760.000 төгрөгийн үнэлгээ бүхий “эмэгтэй хүний ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг 2 ширхэг, ягаан шигтгээтэй ээмэг 2 ширхэг, ногоон шигтгээтэй бөгж 1 ширхэг, эрэгтэй бөгж 1 ширхэг, эмэгтэй шаргал өнгийн бөгж 1 ширхэг, хугархай ээмэг 3 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хар өнгийн I5 Dell маркийн нөүтбүүк” зэрэг нийт 6.470.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг хүлээлгэн өгсөн байх тул хохирлоос хасаж тооцлоо.
Шүүгдэгч У.Дэлгэрмөрөн нь хохирогч Ш.Бадамрагчаагийнхаас хулгайлсан эд зүйл болох монетон ээмгийг Хурд барьцаалан зээлдүүлэх газарт 85.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан болох нь хэрэгт авагдсан /4хх-ийн 62/ барьцаат зээлийн гэрээгээр нотлогдож байх тул иргэний нэхэмжлэгч Б.Баярмаад 85.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч У.Дэлгэрмөрөнгөөс 61.654.490 төгрөг гаргуулж, хохирогч Б.Жавзанд 770.000 төгрөг, Б.Шатарт 5.730.000 төгрөг, Ц.Норвсамбууд 984.300 төгрөг, Д.Баасанванжүгт 6.550.000 төгрөг, Д.Доржид 6.530.000 төгрөг, Ц.Золзаяад 780.000 төгрөг, Ц.Уранчимэгт 950.000 төгрөг, Т.Оюунчимэгт 700.000 төгрөг, Н.Гэрлээд 1.815.000 төгрөг, О.Ундрахад 710.000 төгрөг, Ж.Анхбаярт 520.000 төгрөг, Э.Идэрхангайд 210.000 төгрөг, Э.Хишигбаярт 2.520.000 төгрөг, Ш.Бадамрагчаад 1.870.000 төгрөг, Д.Пүрэвсүрэнд 1.135.000 төгрөг, Н.Жамбалмаад 10.466.190 төгрөг, А.Дагиймаад 180.000 төгрөг, Н.Норжинсүрэнд 3.580.000 төгрөг, Н.Гантулгад 560.000 төгрөг, С.Баттөмөрт 1.005.000 төгрөг, Ц.Ганчимэгт 4.654.000 төгрөг, Д.Оюунгэрэлд 400.000 төгрөг, Б.Батсайханд 2.950.000 төгрөг, Д.Отгонд 1.200.000 төгрөг, Д.Санжмятавт 2.650.000 төгрөг, Б.Дүгэрсүрэнд 2.150.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Баярмаад 85.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч У.Дэлгэрмөрөн нь хохирогч Д.Наранцэцэг, Ц.Оюун, Ц.Батсайхан нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдлаа.
Оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч У.Дэлгэрмөрөнд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч У.Дэлгэрмөрөн нь энэ хэргийн улмаас 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 277 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, хасах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт шүүх шүүгдэгч У.Дэлгэрмөрөнд холбогдох эрүүгийн 2218002520260 дугаартай хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нокиа маркийн хар өнгийн гар утас 2 ширхэг, флаш диск 2 ширхэг, саарал өнгийн утасны повер банк 1 ширхэг, хар өнгийн USB залгуур 1 ширхэг, хар өнгийн гар чийдэн 1 ширхэг, дөрвөлжин хар өнгийн чихэвчний хайрцаг 1 ширхэг, эмэгтэй хүний шаргал өнгийн оосортой цаг 1 ширхэг, шар өнгийн хугархай иштэй автирк 1 ширхэг, 33 см урттай дэгээ төмөр 1 ширхэг, 30 см урттай төмөр 1 ширхэг, 35 см урттай төмөр 1 ширхэг, алх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлж, Жордон нэртэй пүүз 1 хос, хар өнгийн nike нэртэй пүүз 1 хос, хар өнгийн пүүз 1 хос зэргийг шүүгдэгч У.Дэлгэрмөрөнд буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн СД-1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал У.Дэлгэрмөрөнд холбогдох эрүүгийн 2218002520260 дугаартай хэрэгт хавсарган үлдээв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заажээ. Шүүгдэгч У.Дэлгэрмөрөнгөөс хураан авсан “Танта” нэртэй үнэт эдлэлийн жинлүүр нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл байх тул худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Дэлгэрмөрөнд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Дэгэн цагаан овогт Удаанжаргалын Дэлгэрмөрөнг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалтай орон байранд учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч их хэмжээний хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Дэлгэрмөрөнд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Дэлгэрмөрөнгийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 277 /хоёр зуун далан долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож хассугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Дэлгэрмөрөнгөөс 61.654.490 төгрөг гаргуулж, хохирогч Б.Жавзанд 770.000 төгрөг, Б.Шатарт 5.730.000 төгрөг, Ц.Норовсамбууд 984.300 төгрөг, Д.Баасанванжүгт 6.550.000 төгрөг, Д.Доржид 6.530.000 төгрөг, Ц.Золзаяад 780.000 төгрөг, Ц.Уранчимэгт 950.000 төгрөг, Т.Оюунчимэгт 700.000 төгрөг, Н.Гэрлээд 1.815.000 төгрөг, О.Ундрахад 710.000 төгрөг, Ж.Анхбаярт 520.000 төгрөг, Э.Идэрхангайд 210.000 төгрөг, Э.Хишигбаярт 2.520.000 төгрөг, Ш.Бадамрагчаад 1.870.000 төгрөг, Д.Пүрэвсүрэнд 1.135.000 төгрөг, Н.Жамбалмаад 10.466.190 төгрөг, А.Дагиймаад 180.000 төгрөг, Н.Норжинсүрэнд 3.580.000 төгрөг, Н.Гантулгад 560.000 төгрөг, С.Баттөмөрт 1.005.000 төгрөг, Ц.Ганчимэгт 4.654.000 төгрөг, Д.Оюунгэрэлд 400.000 төгрөг, Б.Батсайханд 2.950.000 төгрөг, Д.Отгонд 1.200.000 төгрөг, Д.Санжмятавт 2.650.000 төгрөг, Б.Дүгэрсүрэнд 2.150.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Баярмаад 85.000 төгрөг тус тус гаргуулан олгож, хохирогч Д.Наранцэцэг, Ц.Оюун, Ц.Батсайхан нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нокиа маркийн хар өнгийн гар утас 2 ширхэг, флаш диск 2 ширхэг, саарал өнгийн утасны повер банк 1 ширхэг, хар өнгийн USB залгуур 1 ширхэг, хар өнгийн гар чийдэн 1 ширхэг, дөрвөлжин хар өнгийн чихэвчний хайрцаг 1 ширхэг, эмэгтэй хүний шаргал өнгийн оосортой цаг 1 ширхэг, шар өнгийн хугархай иштэй автирк 1 ширхэг, 33 см урттай дэгээ төмөр 1 ширхэг, 30 см урттай төмөр 1 ширхэг, 35 см урттай төмөр 1 ширхэг, алх 1 ширхэг зэргийг устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлж, Жордон нэртэй пүүз 1 хос, хар өнгийн nike нэртэй пүүз 1 хос, хар өнгийн пүүз 1 хос зэргийг шүүгдэгч У.Дэлгэрмөрөнд буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал У.Дэлгэрмөрөнд холбогдох эрүүгийн 2218002520260 дугаартай хэрэгт хавсарган үлдээж, “Танта” нэртэй үнэт эдлэлийн жинлүүрийг худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Дэлгэрмөрөнд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР