Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/107

 

 

 

2023           03          27                                      2023/ШЦТ/107

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

Хохирогч М.Э-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав,

Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц- овогт Д-ийн С-д холбогдох эрүүгийн 2325000790084 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 00-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, гавъяа шагналгүй, Ц- овогт Д-ийн С-, /регистрийн дугаар: хх00000000/;

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэр задгай тоотод байрлах иргэн М.Б-ы гэрт 22 цагийн орчим хохирогч Ш.Этай  хадам аавынхаа гэрээс хөөсөн гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн мөр лүү цохиж, хэвлий рүү нь өшиглөсөн, мөн Д.Сд гэрч Б.Б- нь өөрийн эхнэр буюу хохирогч М.Э-ыг жирэмсэн болохыг хэлэхэд дахин довтолж хохирогч М.Э-ыг жирэмсэн болохыг мэдсээр байж ширээ рүү түлхэн унагасны улмаас ширээн дээрх халуун цайнд түлэгдэж, эрүүл мэндэд нь “зүүн суга, бугалга, цээжний зүүн тал, зүүн ташаа, нурууны зүүн талд, биеийн гадаргуугийн 15 хувийг хамарсан 2-3-р зэргийн түлэгдэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах  болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Д.С мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр орой 18 цаг 25 минутын үед Э-, Б-, Э-гийн ах, нар над руу залгаад чи хаана байна? агаа нь уучихсан байна хүрээд ирээч гэсэн, тэгээд би орой 20 цагийн үед Б-тын гэрийн гадна гудамжид хүнтэй уулзана гээд зогсож байсан, уулзах гэж 20-25 минут болсон, Энэ үед Д- уумаар байна, согтмоор байна гэхээр нь түүнийг дагуулаад Б-гийн ах Э-гийн гэрт дагуулж очсон, тэдний гэрт очих үед Б-, Э-, Э-гийн ах, бас нэг үл таних залуу байсан. Ингээд Д- би, Э-, Э-гийн ах, бас нэг үл таних залуу бид нар Э-гийн гэрт байж байсан юм. Д- гэрээс орж гараад байсан, Д-гийн залуу нь гэх хүн ирчихээд явчихсан, Д- гэрт орж ирээд сандал дээр унтаж байсан, хоёр буйдангийн голд би сууж байсан. Би даараад байсан болохоор гал дээр байсан будаа агшаагчны саванд байсан уснаас уусан, тэр гэрт байсан үл таних ах гал түлж байсан, усыг нь халхаар нь сэлбээд хүйтэн ус хийгээд байсан. Тэр гэрт байсан хүмүүс намайг архиар шахсан, чи хэзээ согтдог байсан юм даадаг байсан биздээ 0.5 байна уу? 0.75 байна уу? архинаас 3 хундагыг уусан. дууссаны дараа Э-гийн ах нь гарч яваад дахин нэг шил архи авч ирээд архинаас намайг уу гэхэд би уугаагүй, ингээд удаагүй байсан чинь Б-гийн эхнэртэйгээ болон нэг охины хамт орж ирсэн. Б-гийн эхнэр нь орж ирээд намайг янхан, банзал, гичий, гэр оронгүй гуйлгачин юм уу гэж хэл ам доромжилсон, би дуугүй сууж байсан чинь Б-гийн эхнэр нь ирээд намайг үсдсэн энэ үед би түүний хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн чинь Б- хажуунаас жирэмсэн шүү дээ гэж хэлэхээр нь чиний жирэмсэн надад ямар хамаа юм нөхрөө дагаж айл хэсдэг чиний буруу шүү дээ гэж хэлсэн, энэ үед Б-гийн эхнэр нь наад унтаж байгаа хүүхнээ аваад зайл гэхээр нь би түүнд сэрэхээр нь аваад явчихья, тасарчихлаа эгээн дүү гэж хэлсэн чинь одоо аваад яв гээд байсан би хоёр буйдангийн голд сууж байх үед Б- ах намайг нааш суу гээд байсан. Б- ах намайг чимээгүй бай ах нь зохицуулья гээд байсан, ингээд Б- ах Б-гийн эхнэр хоёр хэрэлдэж байх үед би голоор нь гараад гэрээс гараад гэрийн гадна талд зогсож байтал Б- араас гарч ирээд миний  үснээс татсан, энэ үед Б-тэй цуг явсан дүү охин нь гарч ирээд эгч түлэгдчихлээ гэж  орилсон. Энэ үед Д- гэрээс гарч ирэхээр нь Д- бид хоёр явчихсан. Би ямар түлчихсэн биш гэж хэлээд явсан... Би нэг өшиглөсөн, тэгээд түлхсэн тэгээд гараад явсан. С.Б- энэ 2 мууталцаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70х/,

 

- Хохирогч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: ...Б- бид хоёр тухайн хүмүүсийг гэртээ харьцгаа гэж хэлсэн чинь нэг үл таних эмэгтэй намайг хэл амаар доромжлоод гараараа миний мөр хэсэг рүү цохиж хөлөөрөө миний хэвлий хэсэг рүү өшиглөх үед би хойшоо унахдаа гэрийн зуух /гал/-ын хажууд жижиг ширээн дээр байсан төмөр савтай цайны дээр унасан, уг савтай цай нь халуун буцалсан цай байсан болохоор миний нуруу, энгэр хэвлий зүүн талын хэсэг түлэгдэж, хорсож өвдөж эхэлсэн, тухайн үед түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгсөн чинь дуудлага ихтэй байсан болохоор бид нар өөрсдөө такси бариад эмнэлэгт ирсэн. Д.С гэх эмэгтэй намайг өшиглөж, түлхэх үед би унасан, энэ үед миний хажууд зогсож байсан үл таних ах хамт унасан. Би 2022 оны 12 дугаар сард жирэмсэн болсноо мэдсэн одоо 2 сар гарантай юм. Би одоогоор эмчийн хяналтад ороогүй байгаа 3 сартайгаас эхэлж эмчийн хяналтанд орно. Гомдолтой байна. Миний биед учирсан гэмтлийн улмаас Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 11 хоног хэвтэн эмчлүүлж эмчилгээ хийсэн, эмнэлгээс гарсны дараа эмнэлэгт 5 удаа боолт хийлгэсэн, дараагаар нь Булган аймгийн Бугат сумынхаа эмнэлэгт 3 удаа боолт хийлгэсэн, уураг алдсан гээд уургийг 320,000 төгрөгөөр худалдаж авч залгуулсан. Бугат сумаас Орхон аймаг руу ирэх, буцах эмнэлэгт эмчлүүлж байх үедээ эм, тариа, хоол хүнс зэрэгт нийтдээ 3,820,000 төгрөгийн зардал гарсан. Миний эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардал болох 3,820,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9, 13, 14х /,

 

- Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд: “... нэг сэрээд харсан чинь 2 эмэгтэй, нэг залуу орж ирчихсэн нэг эмэгтэй нь “гичий минь, янхан минь” гээд орилоод байсан, энэ үед Д.Со нь уг эмэгтэйтэй зодолдож байгаад өшиглөсөн чинь уг эмэгтэй чи жирэмсэн хүнийг өшиглөлөө гэж хэлээд С-огийн үснээс татаж байсан, би гэрээс гараад гэрийн гадна талд зогсож байгаад буцаад орсон чинь С-отой зодолдож байсан эмэгтэй түлэгдчихлээ гэж хэлээд орилоод байсан, энэ үед С-о эгч намайг явъя гэж хэлээд намайг дагуулаад зугтаасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/,

 

- Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчим найз охин Эрдэнэзул, найз охины дүү Х- нарын хамт аав Б-ы гэрт гар утас аваачиж өгөх гэж очсон. Бид нарыг аавын гэрт очих үед манай аавын гэрт аавын дүү Эрдэнэтөгс, Энхтүвшин нар зүс таних хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүний хамт байсан. Аавын гэрт байсан хүмүүст та хоёр архи уухаа болиод гэр гэртээ харьцгаа гэхэд манай аавын гэрт сууж байсан С-о гэх эмэгтэй манай найз охиныг чи гичий минь юу юм гэж хэлээд хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөсөн тэгэхээр нь би очоод чи жирэмсэн хүнийг яаж байгаа юм гэхэд С-о босож ирээд манай найз охины цээж хэсэг рүү гараараа түлхэж унагаасан. Тухайн үед манай найз охины ард аавын дүүгийнхэн найз С.Б- гэх залуу зогсож байгаад манай найз охины хамт газар унасан. Манай найз охиныг газар унахад дээрээс нь халуун хар цай тавиур дээрээс унаж манай найз охин М.Э-ын цээжин дээр асгарч түлэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19х/,

 

          -Гэрч М.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Энэ үед Б-гийн эхнэр нь гэх эмэгтэй болон Д.С нар хоорондоо маргалдаж байгаад Д.С эмэгтэйг өшиглөж, хоорондоо зодолдох үед С.Б- тэр хоёрыг салгасан, энэ үед С- уг эмэгтэйг түлхэх үед Д.С-ийн ард С.Б- зогсож байсан ба Д.С, С.Б- хоёулаа хойшоо унасан, ингэхдээ ширээний дээр байсан төмөр тогоотой халуун цайны дээр унаад уг цай асгарсан, энэ үед Д.С нь гараад зугтаачихсан, Б-гийн эхнэр гэх эмэгтэй түлэгдчихлээ гээд орилоод байсан, би уг эмэгтэйг босгосон. Ингээд Б- эхнэр гэх эмэгтэйгээ дагуулаад эмнэлэг рүү явсан юм. Д.С гэх эмэгтэй түүнийг өшиглөж дараа нь түлхэж унагаасан, унах үедээ ширээн дээр байсан халуун цайн дээр унаж түлэгдсэн. Тухайн үед би хараагүй, Б- эхнэрээ дагуулаад гараад явсан. Миний дүү Түвшинтөгс, С.Б-, Тулга, С- нар байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24х/,

 

         -Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 14-15 цагийн үед найз Тулгатай уулзаад Их залуу багт байх Б- ахын гэрт очсон, тэдний гэрт очих үед Эрдэнэтөгс, Түвшинтөгс нар байсан, энэ үед Тулга бид хоёр дэлгүүр яваад 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архинаас хоёр шилийг авч ирсэн, уг архийг бид дөрөв тойруулаад уугаад сууж байтал С- гэх эмэгтэй нь үл таних нэг эмэгтэйгийн хамт орж ирсэн, тухайн үед гадна харанхуй болсон байсан, С- болон үл таних эмэгтэй нар орж ирээд удаагүй байтал Б- нь найз охин болон бас нэг эмэгтэй хүүхдийн хамт гурвуулаа орж ирсэн, энэ үед Б- нь Д.Стой мэндлээд юу хийж яваа юм бэ? гэж асуухад Б-гийн найз охин нь энэ юун эмэгтэй юм бэ гэж хэлээд Д.Стой хэрэлдээд Д.С болон Б-гийн эхнэр нар нэг нэгэн рүүгээ дайраад байсан Д.С нь миний хажууд сууж байсан, энэ үед Б-гийн найз охин Д.С руу дайраад нэг нэгнийгээ барьж авсан, хоорондоо зууралдаж байгаад болих үед нь би голоор нь ороод болиулах санаатай зогсож байтал Д.С нь миний ард сандал дээр сууж байгаад босож ирээд Б-гийн найз охиныг түлхэх үед бид хоёр унахдаа газарт байсан ширээн дээр унасан, энэ үед ширээний тавцан сул, ширээн дээр нь жижиг тогоотой халуун цай байсан ба унах үед ширээний тавцан холбирч, хөмөрч цай асгарч Б-гийн эхнэрийн нуруу хэсэг халуун цайгаар норсон байсан, энэ үед Д.С нь хамт ирсэн эмэгтэйгийн хамт гэрээс гараад явчихсан, Б-гийн эхнэрийн гадуур хувцсыг нь тайлах үед нуруу хэсэг нь улаан болчихсон байсан, ингээд Б- хамт ирсэн эмэгтэйгийн хамт найз охиноо дагуулаад гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

 

-Насанд хүрээгүй гэрч М.Хын мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эгч М.Э-, хүргэн ах Б- нарын хамт Б-гийн аавын гэрт байгаа Б-гийн ахад нь гар утас хүргэж өгөхөөр гэрт нь очсон. Гэрт нь ороход 2 эмэгтэй, 4 эрэгтэй хүмүүс байсан, Б- ах гар утсыг нь нэг эрэгтэй хүнд өгчихөөд хүмүүсээ явуулахгүй юм уу? гэсэн чинь нэг эмэгтэй яачихаад байгаа юм гэж хэлсэн, Б- ах энэ хүмүүсээ явуулахгүй юм уу? гал дээр юу хийж байгаа юм бэ? гэсэн чинь гал дээр тогтоотой буцалж байсан ус мэт зүйлийг буулгаад галын хажууд байсан жижиг ширээний хажууд тавьсан. Эгч М.Э- гэрт байсан эмэгтэйг гэрт чинь хүргээд өгье та согтсон байна гэсэн чинь уг эмэгтэй эгч М.Э-ыг чи одоо хэн юм бэ гэж хэлээд гараа татаж аваад эгч М.Э-ыг хэл амаар доромжлоод байхаар нь би тэр эгчийг та болиоч гэсэн чинь намайг чи учраа мэдэхгүй жоохон юм байж гэж хэлээд зогсож байгаад эгч М.Э-ыг гэдэс рүү хөлөөрөө өшиглөсөн, энэ үед Б- та яаж байгаа юм бэ жирэмсэн хүнийг гэсэн чинь урдаас хараал үг хэлээд хэл амаар доромжлоод байсан. Энэ үед гэрт байсан нэг ах боль гэж хэлээд Б- ах болон эгчийг холдуулсан, эгч галын хажууд зогсож байсан, уг үл таних эмэгтэй гэрийн буйдангийн хажууд зогсож байгаад эгч М.Э-ыг хөлөөрөө өшиглөөд түлхчихээд гараад явчихсан, энэ үед эгч унахдаа, хажууд нь зогсож байсан үл таних ахтай хамт унахдаа галын хажууд байсан ширээн дээр унах үед уг ширээн дээр байсан тогоотой халуун ус асгарч эгчийн хувцаснууд нь норсон, уг ус нь халуун буцалсан ус байсан болохоор эгчийг түлсэн, би хувцсыг нь тайлаачээ гэж хэлсэн чинь эгчийн гадуур хувцсыг тайлах үед нуруу, энгэр, гар хэсэг нь түлэгдсэн байсан, энэ үед түргэн тусламж дуудсан чинь ачаалал ихтэй байна гэхээр нь гадуур хувцсыг нөмөргөж гэрээс нь гарч яваад засмал зам руу гараад такси бариад эмнэлэг орсон юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32х/,

 

-Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “.... Орхон аймагт ирээд охин М.Х-ын хамт эмнэлэг рүү явж байхад үед бага охин М.Х надад “ээж Баагий ахын аавын гэрт очих үед согтуу хүмүүс байсан, тэр хүмүүсийг гэрээс гар гэж хэлсэн чинь нэг эмэгтэй хэрүүл хийгээд эгчийг өшиглөж түлхэж унагаасан, эгч унахдаа тогоотой халуун цайн дээр унаж түлэгдсэн” гэж хэлсэн. Ингээд эмнэлэг дээр очиж охин М.Э-тай уулзаж болсон асуудлын талаар асуухад охин Х- ярьсан зүйл үнэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны 68 дугаартай

1. М.Э-ын биед зүүн суга, бугалга, цээжний зүүн тал, зүүн ташаа, нурууны зүүн талд биеийн гадаргуугийн 15 хувийг хамарсан 2-3-р зэргийн түлэгдэл бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно” гэх дүгнэлт /хх-ийн 36-37х/,

 

- Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч гэх нэртэй жирэмсний хяналтын дэвтэр /хх-ийн 115-123х/,

 

- Д.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73х/,

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 50-51х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.С-ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар Д.С нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэр задгай тоотод байрлах иргэн М.Б-ы гэрт 22 цагийн орчим хохирогч Ш.Этай маргалдаж, улмаар хохирогчийг өшиглөхөд Б.Б- нь өөрийн эхнэр буюу хохирогч М.Э-ыг жирэмсэн болохыг хэлэхэд хохирогч М.Э-ыг жирэмсэн болохыг мэдсээр байж ширээ рүү түлхэж унагасны улмаас ширээн дээр байсан  халуун цайнд түлэгдэж, эрүүл мэндэд нь “зүүн суга, бугалга, цээжний зүүн тал, зүүн ташаа, нурууны зүүн талд, биеийн гадаргуугийн 15 хувийг хамарсан 2-3-р зэргийн түлэгдэл” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч М.Э-ын “...Б- бид хоёр тухайн хүмүүсийг гэртээ харьцгаа гэж хэлсэн чинь нэг үл таних эмэгтэй намайг хэл амаар доромжлоод гараараа миний мөр хэсэг рүү цохиж хөлөөрөө миний хэвлий хэсэг рүү өшиглөх үед би хойшоо унахдаа гэрийн зуух /гал/-ын хажууд жижиг ширээн дээр байсан төмөр савтай цайны дээр унасан, уг савтай цай нь халуун буцалсан цай байсан болохоор миний нуруу, энгэр хэвлий зүүн талын хэсэг түлэгдэж, хорсож өвдөж эхэлсэн... Д.С гэх эмэгтэй намайг өшиглөж, түлхэх үед би унасан, энэ үед миний хажууд зогсож байсан үл таних ах хамт унасан... гэсэн,

- гэрч Б.Д-гийн “... нэг сэрээд харсан чинь 2 эмэгтэй, нэг залуу орж ирчихсэн нэг эмэгтэй нь “гичий минь, янхан минь” гээд орилоод байсан, энэ үед Д.Со нь уг эмэгтэйтэй зодолдож байгаад өшиглөсөн чинь уг эмэгтэй чи жирэмсэн хүнийг өшиглөлөө гэж хэлээд С-огийн үснээс татаж байсан, би гэрээс гараад гэрийн гадна талд зогсож байгаад буцаад орсон чинь С-отой зодолдож байсан эмэгтэй түлэгдчихлээ гэж хэлээд орилоод байсан, энэ үед С-о эгч намайг явъя гэж хэлээд намайг дагуулаад зугтаасан юм...” гэсэн,

- гэрч Б.Б-гийн “...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчим найз охин Эрдэнэзул, найз охины дүү Х- нарын хамт аав Б-ы гэрт гар утас аваачиж өгөх гэж очсон. Бид нарыг аавын гэрт очих үед манай аавын гэрт аавын дүү Эрдэнэтөгс, Энхтүвшин нар зүс таних хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүний хамт байсан. Аавын гэрт байсан хүмүүст та хоёр архи уухаа болиод гэр гэртээ харьцгаа гэхэд манай аавын гэрт сууж байсан С-о гэх эмэгтэй манай найз охиныг чи гичий минь юу юм гэж хэлээд хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөсөн тэгэхээр нь би очоод чи жирэмсэн хүнийг яаж байгаа юм гэхэд С-о босож ирээд манай найз охины цээж хэсэг рүү гараараа түлхэж унагаасан. Тухайн үед манай найз охины ард аавын дүүгийнхэн найз С.Б- гэх залуу зогсож байгаад манай найз охины хамт газар унасан. Манай найз охиныг газар унахад дээрээс нь халуун хар цай тавиур дээрээс унаж манай найз охин М.Э-ын цээжин дээр асгарч түлэгдсэн...” гэсэн,

-гэрч М.Э-ийн “...Энэ үед Б-гийн эхнэр нь гэх эмэгтэй болон Д.С нар хоорондоо маргалдаж байгаад Д.С эмэгтэйг өшиглөж, хоорондоо зодолдох үед С.Б- тэр хоёрыг салгасан, энэ үед С- уг эмэгтэйг түлхэх үед Д.С-ийн ард С.Б- зогсож байсан ба Д.С, С.Б- хоёулаа хойшоо унасан, ингэхдээ ширээний дээр байсан төмөр тогоотой халуун цайны дээр унаад уг цай асгарсан, энэ үед Д.С нь гараад зугтаачихсан, Б-гийн эхнэр гэх эмэгтэй түлэгдчихлээ гээд орилоод байсан, би уг эмэгтэйг босгосон. Ингээд Б- эхнэр гэх эмэгтэйгээ дагуулаад эмнэлэг рүү явсан юм. Д.С гэх эмэгтэй түүнийг өшиглөж дараа нь түлхэж унагаасан, унах үедээ ширээн дээр байсан халуун цайн дээр унаж түлэгдсэн...” гэсэн,

         -гэрч С.Б-ын “...С- болон үл таних эмэгтэй нар орж ирээд удаагүй байтал Б- нь найз охин болон бас нэг эмэгтэй хүүхдийн хамт гурвуулаа орж ирсэн, энэ үед Б- нь Д.Стой мэндлээд юу хийж яваа юм бэ? гэж асуухад Б-гийн найз охин нь энэ юун эмэгтэй юм бэ гэж хэлээд Д.Стой хэрэлдээд Д.С болон Б-гийн эхнэр нар нэг нэгэн рүүгээ дайраад байсан Д.С нь миний хажууд сууж байсан, энэ үед Б-гийн найз охин Д.С руу дайраад нэг нэгнийгээ барьж авсан, хоорондоо зууралдаж байгаад болих үед нь би голоор нь ороод болиулах санаатай зогсож байтал Д.С нь миний ард сандал дээр сууж байгаад босож ирээд Б-гийн найз охиныг түлхэх үед бид хоёр унахдаа газарт байсан ширээн дээр унасан, энэ үед ширээний тавцан сул, ширээн дээр нь жижиг тогоотой халуун цай байсан ба унах үед ширээний тавцан холбирч, хөмөрч цай асгарч Б-гийн эхнэрийн нуруу хэсэг халуун цайгаар норсон байсан, энэ үед Д.С нь хамт ирсэн эмэгтэйгийн хамт гэрээс гараад явчихсан, Б-гийн эхнэрийн гадуур хувцсыг нь тайлах үед нуруу хэсэг нь улаан болчихсон байсан...” гэсэн,

-насанд хүрээгүй гэрч М.Хын “...Гэрт нь ороход 2 эмэгтэй, 4 эрэгтэй хүмүүс байсан, Б- ах гар утсыг нь нэг эрэгтэй хүнд өгчихөөд хүмүүсээ явуулахгүй юм уу? гэсэн чинь нэг эмэгтэй яачихаад байгаа юм гэж хэлсэн, Б- ах энэ хүмүүсээ явуулахгүй юм уу? гал дээр юу хийж байгаа юм бэ? гэсэн чинь гал дээр тогтоотой буцалж байсан ус мэт зүйлийг буулгаад галын хажууд байсан жижиг ширээний хажууд тавьсан. Эгч М.Э- гэрт байсан эмэгтэйг гэрт чинь хүргээд өгье та согтсон байна гэсэн чинь уг эмэгтэй эгч М.Э-ыг чи одоо хэн юм бэ гэж хэлээд гараа татаж аваад эгч М.Э-ыг хэл амаар доромжлоод байхаар нь би тэр эгчийг та болиоч гэсэн чинь намайг чи учраа мэдэхгүй жоохон юм байж гэж хэлээд зогсож байгаад эгч М.Э-ыг гэдэс рүү хөлөөрөө өшиглөсөн, энэ үед Б- та яаж байгаа юм бэ жирэмсэн хүнийг гэсэн чинь урдаас хараал үг хэлээд хэл амаар доромжлоод байсан... эгч М.Э-ыг хөлөөрөө өшиглөөд түлхчихээд гараад явчихсан, энэ үед эгч унахдаа, хажууд нь зогсож байсан үл таних ахтай хамт унахдаа галын хажууд байсан ширээн дээр унах үед уг ширээн дээр байсан тогоотой халуун ус асгарч эгчийн хувцаснууд нь норсон, уг ус нь халуун буцалсан ус байсан болохоор эгчийг түлсэн, би хувцсыг нь тайлаачээ гэж хэлсэн чинь эгчийн гадуур хувцсыг тайлах үед нуруу, энгэр, гар хэсэг нь түлэгдсэн байсан...” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн жирэмсний хяналтын карт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.С нь хохирогч М.Э-ыг жирэмсэн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Э-ын биед учирсан хохирлыг учруулаагүй гэж мэтгэлзэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Шүүгдэгч Д.С-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Д.С-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол хор уршгийн талаар:

            Хохирогч М.Э- нь 3,280,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол эмийн төлбөрийг гаргуулж, харин хоол хүнсний төлбөр, бинзений төлбөрийг гаргах үндэслэлгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 334,850 төгрөгийг шүүгдэгч Д.С-ос гаргуулж хохирогч М.Э-д олгож, 2,945,150 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  Хохирогч нь “байнга таталдаж өвддөг, бүрэн эдгээгүй” гэх тул хор уршиг арилаагүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг заах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Д.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ыг 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...түүний хувийн байдлыг харгалзан бага хугацаагаар ял оногдуулна уу...” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Д.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Д.С-ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, хувийн байдал болох хүүхэд нь өвчтэй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сар 15 хоногийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр зорчих зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Д.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Ц- овогт Д-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн С-ыг 2 /хоёр/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр зорчих, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

         4. Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

         5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.С-ос 334,850 төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймаг Булган сум 0 дугаар баг 0-0 тоотод оршин суух, И овогт М-ын Э /РД:хх000000, утас: 0000000/-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 2,945,150  төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         6. Хохирогч М.Э- нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.С-ос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ