Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 415

 

..

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 11 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00415                                                    Дундговь аймаг

 

 

 

 

 

 

     Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У  би   “ М корпораци” ХХК-ний нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг Баянхошуу 5-1 тоотод оршин суух, Та овогт Ба-н С т холбогдох 452358 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 сарын 17-ны өдөр  иргэний хэрэг үүсгэж, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай ‘’Үйлчилгээний нөхцөл’’-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22742078 тоот гэрээ байгуулан 99930032 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy J3  утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа  холбооны тухай  хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж ‘’Анхааруулах хуудас’’ илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас торгуулийн үлдэгдэл, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 452359 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “М корпораци” ХХК-ий нэхэмжлэлтэй 22742078 гэрээний дугаартай 99930032 дугаарын эзэмшигч Ба овогтой С нь нэхэмжлэлийн шаардлага болох 452358 төгрөгийг тус компанид бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М корпораци” ХХК нь Б.Сээс 452358 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 452358 төгрөгийг бүрэн төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, “М корпораци” ХХК-ний харилцагчийн гүйлгээний хуудсаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

          Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14221 төгрөгөөс 7110 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 7110 төгрөгийг, хариуцагчаас 7110 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Та  овогт Ба-н С /УК91101204/ нь “М корпораци” ХХК-д 452358 /дөрвөн зуун тавин хоёр мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14221  төгрөгөөс 7110 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 7110 төгрөгийг, хариуцагч Б.Сээс 7110 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М корпораци” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

 

                   ШҮҮГЧ                          Д.У