Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 28

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, улсын яллагч Р.Батнасан, шүүгдэгч Т.Өлзийдэлгэр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор /ҮД:0248/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:              

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад, 6 дугаар баг Их уул, нисэх гудамж 6-6 тоотод оршин суух хаягтай,  Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 16 дугаар гудамж 125а тоотод түр оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:КИ91091217/ Ямаат овогт Түмэнжаргалын Өлзийдэлгэрт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625022730 дугаар 185/2017/0045/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Өлзийдэлгэр 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх-Од” хүнсний дэлгүүрт бусдыг илтэд үл хүндэтгэн шалтгаангүйгээр иргэн Б.Бадамхандын толгойн тус газарт гараараа нэг удаа цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Өлзийдэлгэрийн: 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр найзын хүүхдийн үсний найранд очоод архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Тэгээд Дөлгөөн нуурын хавьд явж байгаад “Мөнх-од” гэдэг хүнсний дэлгүүрт орой 19 цагийн үед орсон байсан. Би болсон асуудлын талаар сайн санахгүй байна. 00 цагийн үед гэмтлийн эмнэлэгт байхад миний найз ирээд болсон асуудлын талаар надад хэлсэн. Хохирогчтой хүнсний дэлгүүрт таараад цохисон байсан. Маргааш нь цагдаа дээр очиж уулзсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж

мэдүүлсэн мэдүүлэг,

талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бадамхандын: ...2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 21 цаг өнгөрч байсан байх би ажлаа тараад гэр рүүгээ явж байх замдаа “Мөнх-Од” нэртэй манай гэрийн ойролцоо дэлгүүр рүү ороход үгийн зөрүүгүй нэг залуу миний толгойн тус газар гараа зангидаж байгаад нэг удаа цохьсон. Тэгээд би нүүрээ бариад доошоогоо суусан. Миний нүүрээр битүү хавдсан, тэгэхэд тэр дэлгүүрийн худалдагч нь цагдаа дуудсан байх, цагдаа нар ирсэн. ...Намайг дэлгүүр рүү орсны дараа уг асуудал гарсан. Намайг анх ороход тэр залуу гараа зүсчихсэн байдалтай, гарнаас нь цус гарч дэлгүүр дотор нилээн цус нөжтэй болсон байсан. ...Би хохирлын мөнгөө хүлээн авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14-16/,

Мөрдөн байцаалтад гэрч Г.Мөнхтөрийн: ...Би 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дэлгүүр дээрээ худалдаа хийж байсан. Тухайн өдөр 21 цагийн үед байх манай дэлгүүрт 20-25 орчим насны нэг согтуу залуу үйлчлүүлэх гэж орж ирсэн юм. Тэр залуу биеэ муухан авч явж байсан ба манай лангууны жижиг шилийг тулах гэж байгаад хагалчихсан юм. Тэр үед манай дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч Хандаа эгч ороод ирсэн. Тэр залуу шил хагалчихаад гараа бас гэмтээчихсэн учир гарнаас нь цус гарч байсан юм. Тэгээд Хандаа эгч дөнгөж орж ирээд байж байтал тэр залуу Хандаа эгчийн духан тус газар учир зүггүй цохиод авсан. Манай дэлгүүрт хяналтын камер байхгүй. Хандаа эгчийн толгойн тус газар буюу дух хэсэг рүү нь нэг удаа гараараа цохьсон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Бямбадэлгэрийн: ...Би 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүүхдийнхээ үсний найрыг хийсэн юм, ...би өөрийн багын найз Өлзийдэлгэртэй хамт нэг шил 0,75 литрийн архи хувааж уусан юм. Тэгээд Өлзийдэлгэр манай гэрээс ахындаа очих ёстой юм гээд гараад явсан. Өлзийдэлгэр муудсан байсан л даа, гэхдээ явах ёстой гээд байсан учир би гайгүй байлгүй гэж бодоод явуулчихсан юм. Орой амраад байж байтал 22 цагийн үед над руу нэг цагдаа залгаж “Өлзийдэлгэр гэдэг залууг таних уу, энэ залуу эрүүлжүүлэхэд байна, ирээд батлан дааж авах уу” гэж асуусан. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт яваад очиход Өлзийдэлгэр сууж байсан. Архи дарс нэг их уудаггүй, уухаараа ямар нэгэн авиргүй даруухан залуу байгаа юм. Тухайн өдөр ямар шалтгаанаар тэр эмэгтэйг цохисныг би ойлгохгүй байгаа юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-21/,

Мөрдөн байцаалтад Т.Өлзийдэлгэрийн сэжигтэн, яллагдагчаар: ...Би 2016 оны 10 сарын 31-ний өдрийн найзынхаа найранд очоод тэндээ хоёулаа 1 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уусан. Тэр архиа дуусаад би тэндээс хамаатныхаа ахынд очих гэж гарсан юм. Манай ахын гэр хүнсний 1 дүгээр дэлгүүрийн хойд талд байдаг юм. Гэвч би тэнд очоогүй юм байна лээ, нилээн муудчихсан байсан, хаашаа яаж явснаа санахгүй байгаа юм. Миний санаж байгаагаар би гэмтлийн эмнэлэгт хүргэгдчихсэн, дусал хийлгүүлж байсан ба манай найз Бямбадэлгэр ирчихсэн байсан. Тэгээд найзаасаа юу болсон талаар асуухад манай найз “чи дэлгүүрт нэг эмэгтэйг гэмтээсэн юм байна лээ” гэсэн... Тэгээд хэрэг болсон гэх “Мөнх-Од” дэлгүүрийн эзэнтэй уулзахад “чи манай дэлгүүрт нэг эмэгтэйг цохьсон шүү, тэр эмэгтэйтэй уулзаж уучлалт гуй, эмчилгээ хийлгэх байх хохирлыг нь барагдуул, манай дэлгүүрийн лангууны нэг жижиг тагийг чи санамсаргүй хагалчихсан, энэ яах вэ, тэр эмэгтэйтэй уулзаарай” гэж хэлсэн. Тэгээд би тэр ахаас уучлалт гуйгаад салсан юм. Би тасарчихсан явж байсан байна лээ, би тухайн дэлгүүр рүү ямар шалтгаанаар орсноо санахгүй байна. Би тэр эмэгтэйг огт танихгүй, бидний дунд ямар ч харьцаа байхгүй. Тэр дэлгүүрийг ч гэсэн би мэдэхгүй, хүмүүсийг нь танихгүй. Би тэр эмэгтэйг цохиж гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Би учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-27-31/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн №14993 тоот:

  1. Б.Бадамхандын биед тархи доргилт, духны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Энхбаатар гэсэн дүгнэлт /хх-23/,

Хохирлын баримтууд /хх-41-42/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-10/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-36/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.

Шүүгдэгч Т.Өлзийдэлгэр 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх-Од” хүнсний дэлгүүрт бусдыг илтэд үл хүндэтгэн шалтгаангүйгээр иргэн Б.Бадамхандын толгойн тус газарт гараараа нэг удаа цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдон нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Т.Өлзийдэлгэр ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-33/ нотлогдож байна.                                                                                      

Шүүгдэгч Т.Өлзийдэлгэр хохирогч Б.Бадамхандын бие махбодид учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардалд 700.000 төгрөг нөхөн төлсөн нь хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-10/ нотлогдов.

Шүүгдэгч Т.Өлзийдэлгэр ял шийтгэгдэж байгаагүй нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов.

Шүүгдэгч Т.Өлзийдэлгэр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч Б.Бадамхандад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр 61.1, 61.4-ийг хэрэглэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:  

  1. Түмэнжаргалын Өлзийдэлгэрийг бусдыг илтэд үл хүндэтгэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                                               
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Түмэнжаргалын Өлзийдэлгэрийг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Т.Өлзийдэлгэрт оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т.Өлзийдэлгэр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Т.Өлзийдэлгэрт оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Т.Өлзийдэлгэрт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш

14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Өлзийдэлгэрт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.               

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ү.ТҮМЭНЖАРГАЛ