| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/0104/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/106 |
| Огноо | 2023-05-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т., шүүгдэгч Д., түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ургийн овогт ын т холбогдох эрүүгийн дугаартай, 178/2023/0104/Э индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 2, эцгийн хамт ******* аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, аминдаа- // маркийн автомашин нэг, сарын өрхийн орлого- төгрөг, түнхний мултрал оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтын 70%-ийн группэд байдаг, урьд ял шийтгэлгүй, ургийн овогт ын , одоо ******* аймгийн Жаргалант сумын багийн 305-1-09 тоотод оршин суудаг, регистрийн дугаар: .
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д. нь ******* аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ХОА улсын дугаартай “Ниссан тида” // маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 дугаар зүйлд заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалт”-ыг зөрчсөний улмаас бага насны хохирогч Р.г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.Зөрчлийн талаах амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл / хэргийн 1-р хуудас/
2.Жолоочийн согтуурлыг “ALCOTEST 7510” багажаар шалгасан тэмдэглэл / хэргийн 2 дугаар хуудас/
3.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийн өгсөн мэдүүлэг / хэргийн 3-4 дүгээр хуудас/
4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн өгсөн мэдүүлэг / хэргийн 6-7 дугаар хуудас/
5. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт / хэргийн 8-11 дүгээр хуудас/
6.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 12 дугаар хуудас/
7. ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай шинжээчийн...Р.гийн биед гэмтэл учирсан байна. 2.Р.гийн биед зүүн хөлийн бүдүүн шилбэ, ясны дээд 1/3 хэсгийн зөрөөгүй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн бугалганд цус хуралт, цээжний зүүн урд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Р.гийн биед учирсан дээрх гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3-1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарнай. 4.Дээрхи гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Р.гийн биед учирсан гэмтэл нь цаг хугацааны хувьд шинэ гэмтэл байна ... гэх дүгнэлт/ хэргийн 20-22 дугаар хуудас/
8. Д.ын гэрчээр өгсөн ...Миний бие тухайн өдөр өөрийн эзэмшлийн 7804 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байсан. Тэгээд өдрийн 14 цагийн үед Өнхрүүшийн үүднээс хүн аваад Ардчилсан намын байранд үйл ажиллагаа явуулдаг Юнител орох гээд төв 4 замын уулзвараар гарах гээд ногоон гэрэл анивчиж байхад би машинтайгаа явж байхад уулзварын гарцаар хүмүүс гарах гээд зогсож байсан тэгтэл нэг хүүхэд гүйгээд гараад ирсэн тэгээд би сандраад тоормос гишгэсэн боловч амжаагүй тэгээд машинаа зогсоогоод нөгөө мөргүүлсэн хүүхдээ аваад эмнэлэгт очсон чинь эмэнэлэг их очертой байсан. Тэгтэл нөгөө хүүхэд агаа би хичээлтэй гэхээр нь бие чинь зүгээрүү гэсэн чинь хөл өвдөж байна гэсэн тэгээд агаа хичээлтэй гэхээр нь хичээлээ тарчихаад надруу яриарай гээд сургууль дээр нь буулгахдаа хөл нь өвдөөд байвал надруу чриарай гээд утасныхаа дугаар өгөөд мөн таксины мөнгө гээд 20000 төгрөг өгөөд сургууль дээр нь буулгасан. Намайг төв дөрвөн замаар орж байхад ногоон гэрэл анивчиж байхаар нь улаан гэрэл асахаас өмнө амжаад гарчих байх гэж бодоод явж байтал гэнэт урдуур эмэгтэй хүүхэд гүйгээд гараад ирсэн. Эмчилгээний мөнгө гэж 70000 төгрөг бэлнээр манай ах өгсөн байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 30 дугаар хуудас/
15.Насанд хүрээгүй хохирогч Р.гоос ... Миний бие 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 13 цаг 50 минутын үед сургуулиасаа гараад дэлгүүр орох гээд төв 4 замын явган хүний замын гарцаар гарах гэсэн чинь улаан гэрэл асаж байсан.Тэгэхээр нь би ногоон гэрэл асахыг хүлээгээд зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь явган хүний гарцаар гарах гээд явж байтал нэг хар өнгийн машин миний зүүн талаас ирээд намайг мөргөсөн. Тэгээд тэр машины жолооч ах бууж ирээд намайг эмнэлэгрүү авч явсан. Эмнэлэгт очсон чинь очертой байхаар нь ахаа манай хичээл орж байгаа би сургуульруугаа явмаар байна гэсэн чинь надад өөрийхөө дугаарыг өгөөд мөн 20000 төгрөг өгөөд хэрэг гарвал яриарай гээд намайг машинаараа сургууль дээр хүргэж өгсөн. Эхлээд намайг зам гарах гээд очиход улаан гэрэл асаж байхаар нь би хүлээж байгаад ногоон гэрэл асахаар нь явган хүний гарцаар гарч байсан / хэргийн 34 дүгээр хуудас/
16.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн ...2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би айлд сууж байхад манай охин гийн багш надруу залгаад танай охин найзуудтайгаа дэвтэр авах гээд явж байгаад машинд мөргүүлсэн байна чи анги дээр хүрээд ир гэхээр нь би нөхөртэйгээ хамт очсон. Тэгээд охиноо аваад эмнэлэг дээр үзүүл гэхээр нь охиноосоо яасан талаар асуусан чинь асуултанд хариулахгүй шоконд орсон байдалтай байсан. Тэгээд багш жолоочийнх нь дугаар энэ гээд нэг дугаар өгөхөөр нь залгасан чинь утсаа авахгүй байсан тэгэхээр нь цагдаагийн газарт очиж камер шүүлгэсэн. Тэгээд машиныхаа дугаараар тухайн машины эзнийг олсон байгаа. Тэгээд бид нар эмнэлэгт охиноо үзүүлээд байж байтал тухайн машины жолооч ирээд уулзсан. Тэгээд охиныхоо хөл толгой 2-ын зураг авахуулаад тархиндаа гэмтэлтэй байна гээд гэмтлийн тасагт хэвтүүлсэн байгаа. Мөн хөлний зураг авахуулсан чинь хөл нь цээралттай гэж гарсан байгаа. Тухайн осол болсоноос хойш манай охин байнга хөл өвдөж байна гэдэг болчихсон байгаа. Гаргаө өгөх хохирлын баримт байхгүй байна тухайн жолооч нь 50000 төгрөгөөр эм авч өгсөн байгаа. Одоо цаашид Улаанбаатар хотод очиж нарийн шинжилгээ хийлгэж эмчилгээ хийлгэнэ. Тухайн шинжилгээгээр ямар нэгэн өвдөх зовиур байхгүй зүгээр байх юм бол надад нэхэмжлэх зүйл байхгүй байна ... гэх мэдүүлэг /хэргийн 37 дугаар хуудас/
17.Насанд хүрээгүй хохирогч гийн нас тоолсон тухай тэмдэглэлээр гэмт хэргийн хохирогч болох үедээ 13 нас 1 сар 6 хоногтой гэх тэмдэглэл /хэргийн 40 дүгээр хуудас/
18. Мөрдөгчийн магадлагаа ...а/. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.2 дугаар зүйлд заасан зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам таьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна.
б.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчиж осол гарсан нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон Д.ын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр насанд хүрээгүй хохирогчоор өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
в. ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д. замын хөдлөгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж аөдөлгөөнд оролцсон байна ... эх магадлагаа /хэргийн 42 дугаар хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
1.Шүүгдэгч Д. нь ******* аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ХОА улсын дугаартай “Ниссан тида // маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 дугаар зүйлд заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалт”-ыг зөрчсөний улмаас бага насны хохирогч Р.г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
1.1.Шүүгдэгч Д. нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа дөрвөн замын уулзвараар нэвтрэх үед анхааруулах буюу шар өнгийн гэрэл ассан байх үед амжиж уулзвар нэвтрэх гэсэн зорилготой байсан нь түүний мэдүүлэг болон бага насны хохирогч Р.гийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, мөрдөгчийн магадлагаа зэрэг баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгчийн үйлдэл нь “хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарна.
1.2.Шүүгдэгч Д. нь тээврийн хэрэгсэл жолоодож замын уулзвараар нэвтрэхдээ зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор нэвтрээгүй, уулзварт гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөөгүй зэрэг Замын хөдөлгөөний холбогдох заалтуудыг зөрчсөн буруутай үйлдэл байгаа хэдий ч нөгөө талаас бага насны зорчигчийн эцэг эх асран хамгаалагчийн хувьд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.5-д “ Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа / энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд/ өөрөөсөө салгахгүй/ хөтлөх, тэврэх,үүрэх,хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт/ авч явна” гэх заалтыг зөрчсөн хариуцлагагүй байдал хүүхдийн эрүүл мэнд хохироход нөлөөсөн гэж үзэж байна.
1.3.Тухайн хэрэг учралын үед шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох хүчин төгөлдөр үнэмлэхтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь хэрэгт авагдсан согтолт тодорхойлсон тэмдэглэл, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 224 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдох ба бага насны хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь ******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 224 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйд нийцсэн.
Иймд шүүгдэгч Д.ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч Д. шүүхийн хэлэлцүүлэгт: “үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Хохирогчид 70000 төгрөгний хохирол төлсөн...” гэж мэдүүлсэн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ээс шүүх хуралдаанд бид нар хүүхдээ Улаанбаатар хотруу явж нарийн шинжилгээнд оруулна. Тэгээд шинжилгээгээр эрүүл мэндийн хувьд зүгээр байна гэж дүгнэлт нь гарсан тохиолдолд ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, санал гомдол гаргахгүй, харин эмчлүүлэх шаардлагатай гэсэн тохиолдолд эмчилгээний зардлыг нь гаргуулах хүсэлтэй ...гэх саналыг харгалзан түүнийг цаашид гарах хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй..
2.1.Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хэргийн 60 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
2.2.Хавтаст хэрэгт шүүгдэгч Д.ын иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн үнэмлэх, лавлагаа мэдээлэл зэрэг баримт авагджээ.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Д.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Д.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх санал, дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Д. нь “... миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид эмийн үнэд 70000 төгрөгний хохирол төлсөн, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж улсын яллагчийн санал болгож байгаа ялын саналыг зөвшөөрч байна ” гэв.
Шүүгдэгч Д.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт үйлдсэн, 1.2-т гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, бусдад төлөх хохиролгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс: Шүүгдэгч Д.ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, улсын яллагч, шүүгдэгч нарын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 167000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.т тайлбарлаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т. нь цаашид гарах хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ургийн овогт ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ургийн овогт ын ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.т оногдуулсан торгох ялыг 6/зургаа/ сарын хугацаанд сар бүр 167000 төгрөгөөр хувь тэнцүүлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.т мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* 70000 төгрөгийг төлснийг дурдаж, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА