Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/142

 

 

  2023        04            18                                  2023/ШЦТ/142

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

Шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т- овогт Э-ын Б-д холбогдох эрүүгийн 2225006510118 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 0 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, 0 баг 0-0 тоотод оршин суух,

                                                               урьд Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

         Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан,

         Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 859 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Т- овогт Э-ын Б- /рд:хх000000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэр 6-1 дүгээр байрны урд Уран хас дэлгүүрийн үүдэнд хохирогч С.Б-ыг хананд тулгаж гарыг нь мушгин хэвлий тус газар нь гараараа цохиж самсунг А13 загварын гар утсыг хүч хэрэглэн авч 619,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Э.Б- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2022 оны 10 дугаар сарын 01-ний орой Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг нэрийг нь хэлж мэдэхгүй байна караокед орж хохирогч С.Б-ын болон түүнтэй хамт явж байсан нэг газар хамт ажилладаг гэх эмэгтэйтэй танилцсан юм. Кароакеноос С.Б-тай хамт гарсан бид хоёрын араас С.Б-ын ажлын газрын эгч нь нэг залуугийн хамтаар гарч ирсэн тэгээд бид 4 Согоот багийн 6-5 дугаар байрны голд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрээс С.Б- бид хоёр 4 ширхэг лаазтай борлон шилтэй пиво авсан тэгээд бид дөрөв 6-5 дугаар байрны саадан дотор уугаад тэгээд байж байтал С.Б-ын ажлын газрын эгч хамт байсан залуугийн хамтаар гэрлүүгээ харилаа гээд яваад өгсөн С.Б- бид хоёр дахиж дэлгүүр ороод 2 лаазтай пиво авч уусан пивоо ууж дуусаад гэрлүүгээ харъя гэж хэлээд 6-5 дугаар байрнаас алхаад Уран хас оёдлын дэлгүүрийн ойролцоо явж байгаад би С.Б-аас найздаа фэйсбүүк хаягаа өгчих гэсэн тэгэхэд С.Б- үгүй гэж хэлсэн тэгэхлээр нь би гар утсыг нь гараас шүүрч автал С.Б- туслаарай хүн байна уу гээд орилсон тэгэхлээр нь би сандарсандаа хэвлийн тус газар нь гараараа нэг удаа цохиод гар утсыг нь аваад зугтаасан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогч С.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: ...Зенит караоке дотор Э.Б- гэх залуу надтай хамт явж байсан П- эгч бид хоёртой танилцсан тэгээд караокеноос би эхлээд гарсан Э.Б- гэх залуу намайг дагаж гарч ирсэн араас П- эгч найз нь гэх нэг залуутай хамт гарч ирсэн тэгээд бид 4 Согоот баг 6-5 дугаар байрны дунд байдаг Онон дэлгүүрээс эхлээд 4 ширхэг пиво Э.Б- гэх залуу авсан тэгээд бид дөрөв сааданд дотор авсан пивоо уусан ...Уранхас оёдлын үйлдвэрийн хажууд би нөхөртэйгээ гар утсаар ярьж дуусаад гар утсаа польтоныхоо халаас руу хийхэд Э.Б- гэх залуу чи намайг өөрийн чинь гар утсыг авч чадахгүй гэж бодож байна уу гэж хэлээд миний гарыг мушгиад, хэвлий рүү гараараа 2 удаа цохиод гар утсыг маань халааснаас минь аваад зугтаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15х/,

-2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Тосгоноос ажлаа тараад 19 цаг өнгөрөөгөөд ажлын газрын П- эгчтэй хамт Данистагийн хойд талд байдаг караокед орж дуулж байгаад 23 цагийн үед тэндээс гарсан юм. Тэндээс гарахад нэг танихгүй залуу бид хоёрыг дагаад яваад байсан. Тэгээд 6-5 дугаар байрны сааданд очоод Онон дэлгүүр лүү ороод тэр залуу бид хоёрт юм авч өгнө гэхээр нь би сэнгүүрийн жимстэй пиво аваад П- эгч лаазтай нийслэл пиво нэг ширхэгийг аваад гарч ирээд сааданд суугаад уусан юм. Тэр зуур тэр залуутай танилцсан чинь өөрийгөө Батмөнх 1995 онд төрсөн гэж танилцуулсан юм. Тэгээд бид гурав пиво ууж дуусгаад би гэрлүүгээ явлаа гэсэн чинь Батмөнх гээд залуу би чамайг суулгаад өгье гэхээр нь цуг явж байгаад Уран хас дэлгүүрийн урд очоод намайг дэлгүүрийн хаалга руу шахаад чи яасан утсаа дараад намайг авч чадахгүй гэж бодоод байна уу гээд миний гарыг мушгиад гэдэс рүү цохьчихоод утсыг маань дээрэмдэж аваад зугтаад яваад өгсөн. Одоо би тэр залууг харвал шууд танина. Би тосгоны төмрийн үйлдвэрт ажилладаг 1995 онд төрсөн гэж ярьж байсан. Өөр ямар нэгэн юм яриагүй мэнд мэдэлцээл танилцаал намайг таксинд суулгаж өгнө гэж хэлээд ийм асуудал болсон ...энэ хүн миний гар утсыг дээрэмдэж авсан хүн мөн байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18х/,

 

- Үүрэн холбооны Мобиком корпорацийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/9648 дугаартай “...Танай 40/03-6893 тоот албан бичгийн дагуу 3569900914676673, 357772494676672 имэй кодтой утсанд ашигласан 0000000, 0000000000 дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв. 00000000 Э- Б- хх00000000000...” гэх албан бичиг /хх-ийн 36х/,

 

-Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг үйл ажиллагаа явуулдаг Онон дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-8х/,

 

-Эд мөрийн баримтаар тооцох тухай  тогтоол /хх-ийн 9х/,

 

-“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны  өдрийн ТХҮ-ОРХ/4735 дугаартай: “...Самсунг А13 загварын утас нийт үнэ 619,000 төгрөг” гэсэн үнэлгээ /хх-ийн 30-32х/,

 

- Шүүгдэгч Э.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41х/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

     Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Б-ийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэр 6-1 дүгээр байрны урд Уран хас дэлгүүрийн үүдэнд хохирогч С.Б-ыг хананд тулгаж гарыг нь мушгин хэвлий тус газар нь гараараа цохиж самсунг А13 загварын гар утсыг нь авсан үйл баримт болсон байна.

 

Шүүгдэгч Э.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэр 6-1 дүгээр байрны урд Уран хас дэлгүүрийн үүдэнд хохирогч С.Б-ыг хананд тулгаж гарыг нь мушгин хэвлий тус газар нь гараараа цохиж самсунг А13 загварын гар утсыг хүч хэрэглэн авч 619,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

-хохирогч С.Б-ын “...Зенит караоке дотор Б- гэх залуу надтай хамт явж байсан П- эгч бид хоёртой танилцсан тэгээд караокеноос би эхлээд гарсан Б- гэх залуу намайг дагаж гарч ирсэн араас П- эгч найз нь гэх нэг залуутай хамт гарч ирсэн тэгээд бид 4 Согоот баг 6-5 дугаар байрны дунд байдаг Онон дэлгүүрээс эхлээд 4 ширхэг пиво Б- гэх залуу авсан тэгээд бид дөрөв сааданд дотор авсан пивоо уусан ... Уранхас оёдлын үйлдвэрийн хажууд би нөхөртэйгээ гар утсаар ярьж дуусаад гар утсаа польтоныхоо халаас руу хийхэд Б- гэх залуу чи намайг өөрийн чинь гар утсыг авч чадахгүй гэж бодож байна уу гэж хэлээд миний гарыг мушгиад, хэвлий рүү гараараа 2 удаа цохиод гар утсыг маань халааснаас минь аваад зугтаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг,

- Үүрэн холбооны Мобиком корпорацийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/9648 дугаартай “...Танай 40/03-6893 тоот албан бичгийн дагуу 3569900914676673, 357772494676672 имэй кодтой утсанд ашигласан 000000000, 0000000 дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв. 0000000 Э- Б- хх000000000...” гэсэн албан бичиг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны  өдрийн ТХҮ-ОРХ/4735 дугаартай: “...Самсунг А13 загварын утас нийт үнэ 619,000 төгрөг” гэсэн үнэлгээ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Э.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Э.Б-ийн үйлдэл нь идэвхитэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогч С.Б-д хохирол зориуд хүргэсэн гэмт буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл хэсэг, заалтанд заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчилэл тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохиролын талаар:

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч С.Б-ад 619,000 төгрөгний хохирол учирсан, уг хохирлыг хохирогч нэхэмжилсэн бөгөөд шүүхээс 619,000 төгрөгийг шүүгдэгч Э.Б-эс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн, шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөрөө төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулсан боловч хохирлыг бүрэн барагдуулаагүй 150,000 төгрөгийг төлсөн байна. Иймд үлдэгдэл 469,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

      Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй  хорих ангид эдлүүлэх саналтай...” гэсэн,

Шүүгдэгч Э.Б- нь “...эхнэр маань бие нь өвдөөд өнөөдөр ирээгүй 3 нялх хүүхэдтэй, ар гэрийн амьдралыг минь харгалзаж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан.

    

 Шүүх шүүгдэгч Э.Б-д үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй  хорих ангид эдлүүлэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

 Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Э.Б- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хэрэгт хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Т- овогт Э-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын Б-ийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

         4. Шүүгдэгч Э.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-эс 469,000 төгрөгийг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух Ш овогт С-ийн Б /хх000000, утас 00000000000/-д олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ