Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 202/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Х.Алтангүл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 2336000000 дугаартай, 8/2023/004 индекстэй  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******ы *******, ******* аймгийн суманд оны дүгээр сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эх, дүү, дүүгийнхээ хүүхдийн хамт ******* аймгийн сумын 04 дүгээр ()  багийн дугаар гудамжны тоотод оршин суух, аминдаа  гэр нэгийн хөрөнгөтэй,  сарын өрхийн орлого 600000 төгрөг, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ПН401.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******ы ******* нь 2023 оны 02 дугаар сарын 04- ний өдөр  ******* аймгийн сумын багийн дугаар гудамжны тоотод байрлах   өөрийн гэртээ төрсөн дүү ыг “хүүхдээ орноос авсангүй” гэх шалтгаанаар толгойнд нь  гутлаар цохиж ... зүүн чамархайн хуйханд шарх бүхий гэмтэл ... учруулсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                          Нэг. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... 2023 оны 02 дугаар сарын 04-ний орой өөрийн гэртээ хүү Ө., ах Б.******* нарын хамт байж байтал миний хүү Ө. ах Б.*******ийн орон  дээр  хэвтэж байхад “энэ шээсээ ав” гэж хэлээд миний толгой хэсэг рүү гутлаараа цохисон. Мөн гараараа нуруу болон дал хэсэгт цохисон. Удалгүй ээж орж ирээд “чи яагаад хүүхэд цохиод байгаа юм, толгойг нь хагалаад хаячихсан байна” гэж хэлээд 103 дугаарын утсанд дуудлага өгсөн.  Дуудлагын эмч  ирж авч яваад толгойдоо хоёр оёдол тавиулсан. Тухайн үед эмч нар цагдаад дуудлага өгсөн үү гэж асуухаар нь мэдэгдээгүй гэж хэлсэн. Эмч нь “бид нар цагдаад мэдэгдлээ” гэж хэлж байсан. Би оёдол тавиулчихаад гэртээ харьсан ... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-10 дахь тал),

3.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... гэх эмэгтэй 2023 оны 02 дугаар сарын 04-ний орой 22 цаг 40 минутад ахдаа зодуулсан, толгой хагарсан гэх өгүүлэмжтэй яаралтай тусламжийн тасагт ирсэн. Уг эмэгтэйн биед үзлэг хийхэд толгойн зүүн чамархай хэсэгт 2 см орчим ил зүсэгдсэн шархтай, цус гарсан байдалтай байсан. Өөр ил харагдахаар шарх, сорви байгаагүй. Тухайн эмэгтэйгээс юугаар, хэнээр цохиулсан талаар асуухад “манай ах гутлаараа цохисон” гэж хэлсэн. Тухайн үед толгойноос нь цус гарсан, бохирдол ихтэй байсан учраас толгойг нь угааж, өвчин намдаах тариа хийж, шархыг нь ариутгаж, ариутгалын багажаар 2 ширхэг оёдол тавьж цусыг нь тогтоосон. гэх эмэгтэй толгойн рентген зураг авахуулахад ямар нэгэн гэмтэлгүй гэж гарсан учраас тархины хаван бууруулах эмчилгээ хийж, зовиур шаналгаагаа багасгаж, өдөр бүр боолт хийлгэхийг зөвлөж, гэмтлийн эмчид амбулаториор үзүүлэх эм бичиж өгч буцаасан ... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

4. Яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн - дахь тал),

5. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Би 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр айлын банш боохоор гэрээсээ гарсан. Орой нь 20 цагийн орчимд гэртээ ирэхэд охин ын толгойноос цус гарсан, орилж хашхирсан байдалтай байхаар нь “яасан юм, хэн цохисон юм” гэж асуухад “ах Б.******* гутлаараа цохисон” гэж хэлсэн. Би Б.*******ээс “яагаад дүү ыг зодсон юм” гэж асуухад “наадах чинь баашилж байгаа юм” гэж хэлэхээр нь 103 дугаарын утсанд дуудлага өгсөн ... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

6.******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2023 оны 02 дугаар сарын -ны өдрийн 1 дугаартай ... ын биед гэмтэл учирсан байна. ын биед зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ын биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...  гэх дүгнэлт (хавтаст хэргийн -2 дэх тал),

7.Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн прокурорын тогтоол (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

8. Яллагдагч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн “ ... өдөр нь ээж Б.Юмжирмааг хэл амаар доромжлоод байсан. Мөн миний орон дээрээс хүүхдээ авахгүй байсан учраас миний уур хүрээд гутал аваад шидсэн юм ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 3-40 дэх тал),

. Иргэн Б.*******ийн гутланд үзлэг хийсэн “ ... хохирогч ыг цохисон гэх гутал нь шар өнгийн, ноосон түрийтэй, хамар, өсгий хэсэгтээ хар өнгийн оруулгатай, түрий хэсэгтээ гурвалжин хээтэй, хуучирч элэгдсэн, гутлын өсгийн доор хар өнгийн хаймар тавьж хадсан, төмөр хадаастай байв” ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 41-43 дахь тал),

10. Эд зүйл, /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 47 дахь тал),

11. Яллагдагч Б.*******ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 54 дэх тал),

12. ******* аймгийн сумын багийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 62 дахь тал),

13. ПН401 регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******ы *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал),

14.  ПН401 регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******ы *******ийн ... Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал),

. ПН401 регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******ы *******ийн ... ******* аймаг, сум, /1 дүгээр баг/-т оршин  суух...  иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал),

16. ПН401 регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******ы *******ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал зэрэг баримтууд болно.

Хоёр: Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх  хууль зүйн  дүгнэлт:

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийхэд:

1. Шүүгдэгч *******ы ******* нь ******* аймгийн сумын багийн дугаар гудамжны тоотод байрлах өөрийн гэртээ  2023 оны 02 дугаар сарын 04-ний орой “хүүхдээ орноос авсангүй” гэсэн шалтгаанаар дүү  ын толгойд  гутал шидэн цохиж  ... биед нь зүүн чамархайн хуйханд шарх ... бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Хохирогч ын биед учирсан ... зүүн чамархайн хуйханд шарх   бүхий ...  гэмтэл нь шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын -ны өдрийн 1 дугаартай дүгнэлтээр гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.

3. Шүүгдэгч Б.******* нь хохирогч ын толгой хэсэгт гутлаараа цохиж халдахдаа гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрх ... зүүн чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

4.Шүүгдэгч Б.******* нь ... хүүхдээ орноос авсангүй ... гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа хохирогчийн толгойн хэсэгт гутлаараа цохиж, биед нь зүүн чамархайн хуйханд шарх бүхий гэмтэл хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... гэх  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж  байх тул шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаарзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

5. Мөн шүүгдэгч Б.*******ийн хувьд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

6. Иймд шүүгдэгч Б.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

7. Шүүгдэгчийн  гэр бүлээ хүндлэхгүй,  өөрийн дураар байх гэсэн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

Гурав: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 54 дэх талд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байгаа ба шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Б. өгсөн “ ... Хүү Б.******* нь оны дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн суманд төрсөн. Айлын 3 дахь хүүхэд бөгөөд дээрээ  нэг ах,  нэг эгчтэй.  Б.******* нь эх миний бие болон төрсөн эмэгтэй дүү , түүний хүүхдийн хамт нэг гэрт амьдардаг. Б.******* нь  ******* аймгийн сумын ерөнхий боловсролын сургуульд 8 дугаар ангиа төгссөн. Баян-Өлгий аймгийн Булган суманд 2012-2013 оны хооронд 1 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Эхнэр, хүүхэд байхгүй. Б.******* нь ямар нэгэн муу зуршилгүй. Харин архи хааяа нэг уудаг ... ” гэх мэдүүлэг, ПН401 регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******ы *******ийн ... ******* аймаг, сум, /1 дүгээр баг/-т оршин  суух...  иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, ПН401 регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******ы *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтууд авагдсан байна.

2. Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

4. Шүүгдэгч Б.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа болон улсын яллагчаас шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх дүгнэлт гаргасан, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчийн  ялын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх  тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хоёр зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.*******д  оногдуулсан 0 цагийн ийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ... ялтан  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино ... гэх журмыг шүүгдэгч Б.*******д  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163  дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан  нийтэд тустай ажил хийлгэх ялын  биелэлтэд  хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Дөрөв. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг,бусад асуудлын  талаар:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

2. Шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдав.

3. Шүүгдэгч Б.*******д шүүхээс  нийтэд тустай ажил хийлгэх шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 365 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ... ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******д 0 /хоёр зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 0 /хоёр зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ... ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй  бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино … гэх журмыг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 , 185 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр хэрэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ЦЭЦЭГМАА